Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2016/ШЦТ/120

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0130/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Хохирогч ***, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,  
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, ***** суманд төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *****ийн  хамт ********тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй. 

Шүүгдэгч *** нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 01 цагийн орчим ***** багийн нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын урд талын асфальтан зам дээр хюьндай эксель маркын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, 2 дугаар бүлгийн 2.5.а, 2.5.б, 2.5.в, 2.7.а-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас иргэн *** бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаж, ослын газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:


-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Арав гаруй жил уулзаагүй хоёр найз Баянхонгор аймгаас ирээд *** бид хоёртой уулзъя гэхээр нь бид уулзаж, хоёр найз 1 шил архи гаргасан. Тэгэхээр нь бид яаж зүгээр байх вэ? гээд нэмж архи авч хувааж уусан. Тэгээд бид жаахан ярьж сууж байгаад шөнийн12 цагийн үед салж, би гэр уруугаа харих гэж явах замдаа маргааш нь хүүхдүүдээ зөөх бензиний мөнгө, хоол ундны мөнгөгүй байсан тул таксинд явахаар гарсан. Тухайн үед бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан хэдий ч амьдралын шаардлагаар таксинд явж байгаад 01 цагийн орчимд *** шүргэсэн. Энэ үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас сандраад яахаа мэдэхгүй хэргийн газраас явсан. Эмчилгээний зардалд 562000 төгрөг өгсөн. Зээлийн хашаа байшинд амьдардаг, амьдралын боломж тааруу учир дахин мөнгө өгөх боломж байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “4 дүгээр сарын 11-ний өдөр микрийн шинээр баригдсан 9-р давхар байранд найзындаа очоод шөнө эхнэртэйгээ гарч ирсэн. Эхнэр такси  зогсоохоор зам гарахад би ард нь явж байсан бөгөөд маш хурдан машин орж ирсэн. ‘Юу билээ’ гэж бодоод ухасхийхэд тухайн машины жолооч хурд сааруулах үйлдэл хийгээгүй бөгөөд намайг шүргэж унагаад зугтсан. Тухайн машины араас нь хөдөлгөөнт эргүүлийн машин явж байсан. Осол болсноос хойш эмнэлэгээр явж байна. Хөл сайн эдгэхгүй байгаа учир 10 хоног Хужиртын рашаан сувилалд явах шаардлагатай байгаа.  Мөн манай эхнэр ажилгүй учир 9 сар хүртэлх хугацааны цалингийн зээлээ төлүүлмээр байна. Эрүүл мэндээрээ хохирч, одоо болтол таягтай явж байхад хохирол төлөх боломжгүй гэж байгааг гайхаж байна. Иймд сувилалд явах зардал, зээлийн төлбөрт 1 сая орчим төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-6 дахь тал/, 
-Зам тээврийн осол дээр тогтоосон 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн акт, ослын бүдүүвч, схем /хэргийн 7-11 дэх тал/,  

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 12 дахь тал/,

-“...Драгер багажаар шалгахад 1.37 хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон” гэх жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хэргийн 22 дахь тал/, 

-Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 46 дахь тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 48-50 дахь тал/, 

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 51 дэх тал/,

-Хэргийн газраас хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 52, 54 дэх тал/, 

-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 53 дахь тал/, 

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 55-58 дахь тал/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 5 хүүхэдтэй ***  нь манай хамгийн бага хүү байгаа юм. 
...машины эзэмшил миний нэр дээр байгаа л болохоос би хүүтэйгээ хамтран ашигладаг юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би хүүтэйгээ хамтдаа машинаа хэрэглэдэг юм. *** нь миний машиныг эзэмших эрхтэй юм, тийм учраас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 68 дахь тал/
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*** гэрээс 01 цагийн орчим гарч “МТ” колонкийн хажуу талаар “МБМ” тал руу зам хөндлөн гарах гээд би нөхрийнхөө урд талд алхаж явж байгаад замын тусгаарлах зурвас дээр гарах үед ард их хүчтэй чимээ сонсогдох шиг болохоор эргээд хартал манай нөхөр машинд мөргүүлчихсэн газар унасан байдалтай, саарал өнгийн жижиг тэрэг их хурдтай хуучин Дархан чиглэл рүү явж байсан. 
...би харж чадаагүй. Би нөхрөөсөө 2-3 алхамын урд талд алхаж явсан, тухайн үед миний ард хүчтэй чимээ сонсогдохоор нь эргэж харсан.
...зам дээр юм унах чимээ сонссон. Одоо бодоход манай нөхрийг мөргөсөн машинаас юм салж унасан байх.” гэх мэдүүлэг /хэргийн 69 дэх тал/, 

-“…Авто тээврийн үндэсний төвийн Дархан салбарын техникийн оношлогоонд 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн *** дугаарын техник хяналтын хуудсаар техникийн үзлэгт орсон байдал, автомашин дээр нь үзлэг хийхэд осол үйлдэгдэхээс өмнө авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага MNS 4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна.
...авто машины баруун гар талын урд талын дугуйны хээ элэгдсэн, нэг тэнхлэг дээрх дугуйн хээг зөрүүлсэн, дуут дохио ажилгүй тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. 
...цаашид авто машины дуут дохиог ажилтай болгож, урд хойд талын тэнхлэгүүдийн дугуйнуудын хээг тааруулж, техникийн оношлогоонд хамрагдаж, тэнцсэний дараа замын хөдөлгөөнд оролцох боломжтой. 
... ***дугаартай хюнда эксэль маркийн авто машины зүүн гар талын толь хагарсан нь ослын дараах эвдрэл байна.” гэх тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч авто тээврийн мэргэшсэн инженер *** 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 71-73 дахь тал/, 

-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №37 /хэргийн 74 дэх тал/, 

-“*** биед тархи доргилт, баруун шилбэний зөөлөн эдийн цус хуралт, зүүн хөмсөгний шарх, зүүн хацар болон духны үстэй хэсгийн зулгаралт тогтоодлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *** учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 436 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 78 дахь тал/, 

-Хохирогч *** Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хэргийн 80-87 дахь тал/,  

-“*** нь *** ДАР улсын дугаартай Хьюндай Эксель маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад  бий болохыг  мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 2.7-д “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. 2.7.а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 91 дэх тал/,

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 114-115 дахь тал/, 

-Хохирогч *** 562000 төгрөгийн эмчилгээний зардал хүлээн авсан гэх Дархан-Уул аймгийн прокурорын газарт гаргасан өргөдөл /хэргийн 130 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 01 цагийн орчим ***** багийн нутаг дэвсгэрт байрлах “МТ” шатахуун түгээх станцын урд талын асфальтан зам дээр хюьндай эксель маркын *** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад  бий болохыг  мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 2.7-д “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. 2.7.а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн *** бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргаж, ослын газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч *** жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хохирогч *** нь эмчилгээний төлбөрт 31250 төгрөг тушааснаас өөр баримт гаргаж ирүүлээгүй боловч шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний төлбөрт 562000 төгрөг өгсөн талаар маргахгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Мөн хохирогч *** нь “одоо болтол суга таягтай байгаа, рашаан сувилалд явах зардал, зээлийн төлбөрт нийт 1 сая орчим төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байх тул иргэний нэхэмжлэлийн асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд хохирогч нь рашаан сувилалд сувилуулах болон цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *** урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 115 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Харин шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрт 562000 төгрөг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шийтгэх тогтоол гарах үед нотлох баримтын дагуу шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байх тул *** өмчлөлийн 300000 төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн хьюндай эксель маркын авто машиныг битүүмжилсэн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг /хэргийн 55 дахь тал/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хуульчлагдаагүй учир шүүгдэгч *** дугаартай жолоочийн үнэмлэх, *** дугаартай *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ***  дугаартай авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины баруун талын 19х12х9см хэмжээтэй хар өнгийн толины гадна гэр, 15.5 х 11 см хэмжээтэй ар хэсэгтээ хар өнгийн гадартай гол хэсэгтээ цуурсан толь, 10.5 х 2 см хэмжээтэй үзүүр хэсэг нь гурвалжин гол хэсэгтээ ДК-8 гэсэн бичигтэй голоороо нугарах зориулалт бүхий нугастай хар өнгийн металл болон хуванцар эд зүйл, 8.5 см урт зэвэрсэн улаан хүрэн өнгийн пүрш, 13х4.5 см, 5х4.5 см, 6х4.5 см хэмжээтэй машины гупер дээр наах зориулалт бүхий 3 ширхэг цагаан өнгийн сумны дайз мэт хуванцар зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурдаад 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч *** 3 сар 10 /гурван сар арван хоног/ хоног баривчлах ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 3 сар 10 хоног баривчлах ялыг эдлүүлэхдээ нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 562000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар хохирогч нь рашаан сувилалд сувилуулах болон цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн машины баруун талын 19х12х9см хэмжээтэй хар өнгийн толины гадна гэр, 15.5 х 11 см хэмжээтэй ар хэсэгтээ хар өнгийн гадартай гол хэсэгтээ цуурсан толь, 10.5 х 2 см хэмжээтэй үзүүр хэсэг нь гурвалжин гол хэсэгтээ ДК-8 гэсэн бичигтэй голоороо нугарах зориулалт бүхий нугастай хар өнгийн металл болон хуванцар эд зүйл, 8.5 см урт зэвэрсэн улаан хүрэн өнгийн пүрш, 13х4.5 см, 5х4.5 см, 6х4.5 см хэмжээтэй машины гупер дээр наах зориулалт бүхий 3 ширхэг цагаан өнгийн сумны дайз мэт хуванцар зүйлсийг  тус тус устгасугай. 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *** өмчлөлийн 300000 төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн хьюндай эксель маркын авто машиныг битүүмжилсэн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч *** дугаартай жолоочийн үнэмлэх, ***  дугаартай *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ***** дугаартай авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ зэргийг шүүгдэгч *** буцаан олгосугай. 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ