Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2016/ШЦТ/118

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0132/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах, 
Хохирогч ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох ***  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** 
Холбогдсон хэргийн талаар: 
Шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 10 дугаар байрны 1 дүгээр орцны подвалд хамтран амьдрагч *** зодож улмаар гарыг нь мушгиж хугалан бие махбодод нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...***  зодож гарыг хугалсан нь миний буруу би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Энэ асуудал миний огцом уурнаас болсон. Би яг хаана ямар байдалтай хугалснаа санахгүй байна. Би бодохдоо *** гарыг орцонд маргалдах үедээ хугалсан байх гэж бодож байна. Орцонд болон подвалд маргаан болоод дууссаны дараа 20 цагийн орчим *** надад “миний баруун гар өвдөөд байна, хугарчихсан юм бишүү” гэж хэлэхээр нь би хугараагүй байх гэж хэлээд гарыг нь харахад баруун гар нь шуу тохой хэсгээрээ хавдаж хөхөрсөн байхаар нь хавдрыг буулгах гээд гэртээ давстай хар цайгаар шавшиж, мөн өмхий ногоон тос тавьж боосон. Тэгээд хоночихоод маргааш өглөө 07 цагийн орчим гадаа хогоо цэвэрлэх гээд гарахад *** баруун гараа хөдөлгөж чадахгүй элгэндээ наачхаад зүүн гартаа хогийн шуудай бариад надтай хамт хог цэвэрлэсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж байна. Цаашид дахин ийм асуудал гаргахгүй анхаарах болно. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/

Хохирогч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*** би 2 жил хамтран амьдарч байгаа юм. *** намайг хэлэлгүй хөдөө явлаа гээд хэрүүл хийгээд орцонд цохиж унагаагаад үсдээд тэндээсээ гараад подвалд байдаг гэртээ бас дахин зодсон. Мөн шөнө 02 цагт орж ирээд ахиад зодсон. Өдөр зодчихоод одоо чамайг дахиж зодохгүй гэж хэлсэн хэрнээ орилох юм бол ална шүү гээд зодсон. Манай төрсөн дүү *** хардаж зоддог. Тэгээд шөнө зодсоныхоо дараа намайг подвалд цоожилчхоод хол газар аваачиж байгаад ална шүү хэн ч мэдэхгүй харахгүй гэдэг байсан. Тэрнээс хойш хог цэвэрлэх болохоороо надтай хамт гарч цэвэрлэчхээд бусад үед нь подвалд түгждэг байсан. Тэгээд би хагас сайн өдөр аавындаа очоод ирье гэж хэлээд тэндээ байж байгаад нэг дэх өдөр цагдаад дуудлага өгсөн. Цээж уруу гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Үснээс гараараа зулгааж байгаад авч шидээд хөлөөрөө миний баруун хөлний орчим 2 удаа өшиглөсөн, зүүн талын ташаа орчим гараараа цохисон. Тухайн үедээ хөхөрсөн байсан одоо гайгүй болж байна. Миний баруун гарыг шуугаар мушгиж хугалсан. Тэгээд эмнэлэгт үзүүлж зургийг нь авахуулахад миний баруун гарын шуугаар хугарсан байна гэж хэлсэн. Ингээд орой унтах гэж байхдаа гар хугарсан юм шиг байна гэж хэлэхэд өтгөн хар цай чанаж гарыг минь шавшиж боогоод унтсан. Өглөө нь ногоон тос авч түрхэж өгсөн. Би нөхөр *** хашраах гээд цагдаад өргөдөл бичээд өгчихсөн юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...***  9 дүгээр давхраас хөөе пиздаанууд минь наанаа зогсож бай гэхээр нь бид нар зогсож байтал араас ирээд *** яах гээд айлаас мөнгө аваад байгаа пизда вэ гээд боогоод газар унагаасан тэгээд тэр хоёрыг маргалдаад байхаар нь эхнэртээ хамт гаръя гэхэд манай эхнэр үлдээд би гараад сууж байтал манай эхнэр гарч ирээд арай гэж нэг юм салгалаа одоо нэг учраа олж байна гэж надад хэлсэн. Орой 16 цагийн орчим байрны гадна орцоо цэвэрлэж байгаад *** гэрийн хажуугаар явж өнгөрөхөд хоорондоо хэрэлдээд маргалдаад байгаа бололтой бөөн орилоон хашхираан болоод байхаар нь би хаалгаар нь дотогш орох гэтэл хаалга нь цоожтой онгойлгохгүй байсан. Тэгээд би эхнэрийн хамт хогоо цэвэрлэчхээд буцаад гэртээ орж амарсан. Маргааш өглөө 08-09 цагийн орчим ***, *** хоёр гэрийнхээ гадна талын хогоо цэвэрлэх гэж байгаа бололтой гэрээсээ гарсан байсан. Тэр үед *** баруун гараа тохойгоороо хагас нугалаад элгэндээ наачхаад хөдөлгөхгүй нэг хөлөө чирчихсэн явж байсан. *** зодуулснаас болж миний гар хугарсан байна гээд рентгэн зураг авахуулж байсан. Мөн зодуулсан талаараа эхнэр бид хоёрт орцонд зодуулчхаад гэртээ орсны дараа дахиж зодсон гээд чээжний хэсгийн улайж, хөхөрсөн хэсгийг үзүүлж байсан. Урд нь бас *** зодуулж хөл нь гэмтэж байсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/ 

Гэрч С***мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд удалгүй байж байтал *** 9 дүгээр давхраас хөөе пиздаанууд минь наанаа зогсож бай гэхээр нь бид нар зогсож байтал араас ирээд *** яах гээд айлаас мөнгө аваад байгаа пизда вэ гээд боогоод газар унагаасан тэгээд тэр орой нөхөриййн хамт 16 цагийн орчим хогоо цэвэрлээд *** гэрийн гадуур явж байхад гэр дотор нь орилоод уйлаад хашгираад байхаар нь манай нөхөр гэр уруу нь орох гэтэл хаалга нь цоожтой байсан. Тэгэдэ марааш нь 08 цагаас 09 цагийн хооронд би нөхрийн хамт хогоо цэвэрлээд явж байтал ***, *** хоёр гэрийнхээ гадна талын хогоо цэвэрлэх гэж байгаа бололтой гэрээсээ гарсан байсан. Тэр үед *** баруун гараа тохойгоороо хагас нугалаад элгэндээ наачхаад хөдөлгөхгүй нэг хөлөө чирчихсэн явж байсан. Анх орцонд маргаан болсноос хойш 2 хоногийн дараа манай гэрт өглөө 08 цагийн орчим ***, *** гэдэг хүнтэй орж ирээд надад рентгэнд авахуулсан зургаа үзүүлээд *** намайг зодож гар мушгиж байгаад миний баруун гарыг хугалчихлаа би цагдаад өгчихсөн одоо шүүх эмнэлэг уруу явж байна гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай дүгнэлтэд *** биед баруун шуу, богтос ясны хугарал зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод эрүүний зөөлөн эдийн няцралт, чээж баруун бугалга, 2 гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-***биед үүссэн орой хэсгийн хуйхан дахь сорви нь 2014.03.08-нд үүссэн байх боломжтой байх бөгөөд уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага учир гэмтлийн зэрэгт хамраахгүй,
-*** биед үүссэн шуу, богтос ясны битүү хугарал нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, болон эдгэрэлтээс хамаарна, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэх дүгнэлт /хэргийн 15-16 дугаар хуудас/

“Шүүгдэгч *** урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч *** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 10 дугаар байрны *** орцны подвалд хамтран амьдрагч *** зодож улмаар гарыг нь мушгиж хугалан бие махбодод нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

Шүүгдэгч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...***  зодож гарыг хугалсан нь миний буруу би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Энэ асуудал миний огцом уурнаас болсон.” гэх мэдүүлэг /хэргийн 36-37 дугаар хуудас/

Хохирогч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний баруун гарыг мушгиж хугалсан. Тэгээд эмнэлэгт үзүүлж зургийг нь авахуулахад миний баруун гарын шуугаар хугарсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр үед *** баруун гараа тохойгоор нь хагас нугалаад элгэндээ наачхаад хөдөлгөхгүй нэг хөлөө чирчихсэн явж байсан. *** зодуулснаас болж миний гар хугарсан байна гээд рентгэн зураг үзүүлж байсан. Мөн зодуулсан талаараа эхнэр бид хоёрт орцонд зодуулчхаад гэртээ орсны дараа дахин зодсон гээд чээжин хэсгийн улайлт, хөхөрсөн хэсгийг үзүүлж байсан. Урд нь бас *** зодуулж хөл нь гэмтэж байсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/ 

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Анх орцонд маргаан болсноос хойш 2 хоногийн дараа манай гэрт өглөө 08 цагийн орчим ***, *** гэдэг хүнтэй орж ирээд надад рентгэнд авахуулсан зургаа үзүүлээд ***  намайг зодож гар мушгиж байгаад миний баруун гарыг хугалчихлаа би цагдаад өгчихсөн одоо шүүх эмнэлэг уруу явж байна гэж надад хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай дүгнэлтэд *** биед баруун шуу, богтос ясны хугарал зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод эрүүний зөөлөн эдийн няцралт, чээж баруун бугалга, 2 гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.      
-***биед үүссэн орой хэсгийн хуйхан дахь сорви нь 2014.03.08-нд үүссэн байх боломжтой байх бөгөөд уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага учир гэмтлийн зэрэгт хамраахгүй,
-***биед үүссэн шуу, богтос ясны битүү хугарал нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэх /хэргийн 15-16 дугаар хуудас/ болон шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь хохирогч *** зодож бие махбодод нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх ба хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч *** үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ түүний хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг нь харгалзан шүүхээс *** оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1.    Шүүгдэгч *** бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.    Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 01 жил /нэг/ хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар *** засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай. 

7.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
    
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *** өмнө авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.БАТТУЛГА