Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2016/ШЦТ/112А

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийниндекс: 171/2016/0112/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Иргэдийн төлөөлөгч Т.Б,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ***, ***,
Хохирогчийн өмгөөлөгч ***,
Хохирогч ***,
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн148.2-т заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т заасан гэмт хэрэгт *** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, *** 
Монгол Улсын иргэн, 1969 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн *** тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, ***
Шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн *** өмчлөлийн  ***  тоотод 28 м.кв талбайтай 2 өрөө байрыг  барьцаалан “***” банк бус санхүүгийн байгууллагаас 8.000.000 төгрөгийн зээл авч зээлийн эргэн төлөлтийн хугацаанд зээлээ төлж чадахгүй болмогц *** дээрх байрыг дахин зээл чөлөөлөгч *** өндөр хүүтэй барьцаанд эргэн төлөх боломжгүй нөхцөл байдалд байхдаа барьцаанд тавьж 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 7.500.000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5.500.000 төгрөгийг давтан үйлдлээр шунахай сэдэлтэй хуурч мэхлэх аргаар нийт 13.000.000 төгрөгийг авч үлдсэн хүү төлөлгүй 21.200.000 төгрөгийг төлүүлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,
мөн яллагдагч *** нь 2013 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр иргэн *** байр зарсан мөнгө болох 30.000.000 төгрөгийг би хадгалж байя гэж хуурч мэхлэн, итгэл эдвэх аргаар дансандаа авч, уг мөнгийг өөртөө ашиг олох зорилгоор хувьдаа ашиглаж залилан мэхлэх гэмт хэргийг давтан үйлдэж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр *** уулзаж зээл авах талаар ярилцсан бөгөөд тухайн үед би Хас банкинд цалингийн зээлтэй байсан юм. Зээлээ авсны дараа дэлгүүрээ түрээсэлж ажиллуулах гэсэн боловч түрээсийн төлбөрөө өндөр үнээр хэлээд бүтээгүй. Тухайн үедээ ***  бид хоёр найз нөхдийн холбоотой, төрсөн эгч дүү шиг хоорондоо харьцаж, бие биедээ тусалдаг байсан. Би *** өмчлөлийн 2 өрөө байрыг “***” ББСБ-д 8,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиад зээлийн эргэн төлөлтийг төлөхөөр тохиролцсон юм. Зээлийн эргэн төлөлтийг төлж байтал /4 сая гаруй төгрөг төлсөн/ 2013 оны 4 дүгээр сард би ажилгүй болж 1-2 сарын төлөлтийг төлж чадаагүй тул *** ярилцан тохирч Нэт капиталын зээлийг чөлөөлүүлж банкнаас хүү багатай зээл авахаар болж 2013 оны 6 дугаар сард зээл чөлөөлдөг *** гэж хүнээс 7,500,000 төгрөгийн зээл авч 4,200,000 төгрөгөөр“***” ББСБ-ын зээлийг хаасан. Үлдсэн 3,300,000 төгрөгөөр нь би дэлгүүр түрээсэлж ажиллуулсан юм. Мөн 2013 оны 7 дугаар сард *** дахин ярилцаад хүүхдэдээ машин авч өгөх гэж *** 5,500,000 төгрөг нэмж зээлж авсан. *** нийт 13,000,000 төгрөг зээлж түүний хүү алданги нь 21,200,000 төгрөг болсон юм. Тэгээд *** байраа зарж *** авч надад өгсөн мөнгийг төлөөд үлдсэн мөнгөөр нь нэг өрөө байр авахаар ярилцаж 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр *** байраа 57,000,000 төгрөгөөр зарсан. 
Зарагдсан байрны дулаан, цахилгааны төлбөрт 5,000,000 төгрөгийг төлсөн. 800,000 төгрөгийг өөрөө авсан. Үлдсэн 30,000,000 төгрөгийг Хас банкин дахь миний дансанд хийсэн. Энэ хадгалуулсан мөнгөнөөсөө 9,011,900 төгрөгийг *** өөрөө авч зарцуулсан. Миний дансанд 20,988,100 төгрөг үлдсэн. Тухайн үедээ би *** лизингээр байр авах талаар хэлэхэд зөвшөөрөөгүй юм. Удалгүй ***  надад “мөнгөө над шиг өсгөөд ашиг ол, би чамд зээлэх хүн олж өгье” гэж хэлээд *** гэх хүнтэй уулзуулсан юм. *** эхлээд 10,000,000 төгрөг зээлээд 11,000,000 төгрөг болгож өгсөн. Дараа нь *** дахин 634 га талбайтай газрын гэрчилгээ барьцаалаад зээл авъя гэж ирсэн юм. Би *** асуухад 634 га талбайтай газар 100 сая төгрөг болно гэж хэлсэн. Би *** залилна гэж бодоогүй *** өндөр хүүтэй мөнгө өгсөн тул энэ мөнгөө өсгөж олоод *** байр авч өгнө гэж бодож *** *** хадгалуулсан 20,000,000 төгрөгийг зээлүүлсэн боловч *** залилуулан хохирогч болсон. Н*** би удаа дараа өгсөн мөнгөө нэхэх үед байнга удахгүй өгнөө гэж хэлдэг байсан. 
Хэрэгт шалгагдаж мөрдөнд орсон байхад *** надад 8 сая төгрөг өгсөн түүнээс хойш цувуулж өгөөд нийт 13,535,000 төгрөг өгсөн, энэ мөнгөнөөс би *** өгч байсан. Манай хүүхдийн эцэг нь Солонгосоос сургалтын төлбөр гэж 4,000,000 төгрөг явуулах үед нь ах *** зээлүүлсэн юм. Одоо *** 27,738,100 төгрөг өгөх ёстой. Мөн цагдаад өргөдөл гаргахаас өмнө *** байр зарсан 57,000,000 төгрөгөөс өөрөө авсан болон миний өгсөн нийт 14,188,100 төгрөгийг авсан байсан. Хэрэгт шалгагдсанаас хойш *** би 8,780,000 төгрөг, 500,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 170,000 төгрөг өгсөн, одоо 27,738,100 төгрөг өгөх нь үнэн *** ойрын хугацаанд надад 15,000,000 төгрөг өгнө гэсэн учир *** 1 өрөө байр авч өгөх буюу үлдэгдэл 27,738,100 төгрөгийг төлж хохиролгүй болгоно гэж бодож байгаа юм. Би анхнаасаа *** залилах санаа зорилго байгаагүй байрыг заруулах санаачлагыг би гаргаагүй өөрөө байраа зарж нэг өрөө байр болгоно гэж хэлээд зарсан юм. Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хэргийн 303 дугаар тал/

Шүүгдэгч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2012 оны 9 дүгээр сард дүү *** надаас зээл авах гэсэн юм, та туслаач таньдаг хүн байна уу гэж гуйсан. Би *** гэх найзтайгаа уулзаж эрхэлдэг үйл ажиллагаан дээр *** хөрөнгө оруулагчаар орж Нэт капиталаас зээл авсан юм. Намайг Хөтөлд явж байх үед *** машинаа авах гээд намайг дуудсан юм. Би Хөтөлөөс ирээд машины түлхүүрийг нь өгөх гээд микрийн 9 давхар руу орох үед *** гэх хүнтэй зээл авах талаар ***, ***, *** нар ярилцаж байсан. Би хэдэн төгрөгийн зээл авсан талаар тухайн үед мэдээгүй юм. Тухайн үед Хөтөлд байшин барьж байсан тул материал татах гэж 2012 оны 7 дугаар сард ***  4,000,000 төгрөг зээлсэн энэ мөнгөө эргүүлж төлсөн. Би ямар хэрэгт холбогдоод явж байгаагаа сайн ойлгохгүй байна. Би энэ дүү *** зээлээс хуваалцаж аваагүй найз *** гуйж зээл авахуулж  өгсөн нь үнэн...” гэх мэдүүлэг /хэргийн 306-р тал/

Хохирогч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би найз *** дамжуулж *** танилцсан, энэ үед *** хамтран амьдарч байсан. *** гуйлтаар ярилцаж байгаад “***” ББСБ-аас өөрийн нэр дээр авсан 8 сая төгрөгийн зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн 2 өрөө байрыг 2012 оны 9 сарын 11-ний өдөр барьцаанд тавьсан.Би ******ээс зээлээ төлж байгаа талаар асуухад төлж байгаа гэдэг байсан. Би энэ үед Улан-Үдэд байж байгаад ирсэн юм. Сүүлдээ ***ажлаасаа гарсан зээлээ төлж чадахаа болилоо, зээл чөлөөлөх хүн олсон гэж хэлсэн. *** өмнө нь зээл аваад төлж байсан болохоор миний итгэлийг олсон байсан. Тэгээд зээл чөлөөлдөг *** дээр ***, *** бид 3 очсон, өмнө нь *** ярьсан байсан учир би гарын үсгээ зурж эхлээд *** 7,500,000 төгрөг, дахин 5,500,000 төгрөгийн зээл авсан. Гэтэл нэг сарын дараа *** над руу утасдаж зээлийн хүү чинь төлөгдөхгүй өсөөд 21,200,000 төгрөг болж байна, байрыг чинь шүүхэд өгч заруулна гэж дарамталсан. Би байраа хураалгаж байснаас зарсан нь дээр гэж бодоод байраа зараад *** 21,200,000 төгрөгийг өгч зарсан байрны дулааны төлбөрт 5,000,000 төгрөгийг өгч 800,000 төгрөгийг өөрөө авсан. 30,000,000 төгрөг үлдсэнийг *** надад хэлэхдээ ах бид хоёр чамд 1 өрөө байр авч өгөх юм чинь энэ мөнгөө миний дансанд хийчих, хадгалж байя гэхээр нь би зөвшөөрч өгсөн юм. Би энэ 30,000,000 төгрөгөөс ах, эгчдээ 2,000,000 төгрөг өгсөн, харин ажил явдлын зардал хэдэн төгрөг болсон гэдгийг сайн мэдэхгүй байна. *** цувуулж мөнгө авч байсан тооцоогоор 9,011,900 төгрөг авсан байсан. *** надад хэрэгт шалгагдсанаас хойш 8,780,000 төгрөг, 500,000 төгрөг, 5,000,000 төгрөг 40,000 төгрөг нийт 14,450,000 төгрөг өгсөн. *** 2-т би итгэж байсан болохоор зээлийн гэрээ байгуулсан, зур гээд гарын үсэг зурах хэсгийг зааж өгөхөөр гэрээн дээр гарын үсэг зурж байсан, *** хоёр *** мөнгө авахад цугтаа явж зээл авсан. Тухайн үед *** зээл авсан мөнгөнөөс нарийн боовны цехээ ажиллуулна гэж ярьсан. Одоо *** 27,868,100 төгрөг авах ёстой. Би тухайн үед *** итгэл хүлээлгэж байсан. Гэтэл *** авсан зээлээсээ төлөлт хийгээгүй. Би зээлээ төл гэж хэлэхэд тоохгүй байсан. Би тухайн үедээ байраа зээлд алдахаас айгаад зарж *** зээлийг төлсөн, үлдсэн мөнгөө авах гэтэл *** хүнд өгөөд алдчихсан, байр авч өгнө гээд өнөөдөр хүрсэн, мөнгөө хурдан авч байртай болмоор байна. Би одоо төрсөн дүүтэйгээ орох орон байр байхгүй, айлаар дамжин хоног сар өнгөрөөж маш их хохирч байна. Хохирлыг минь хурдан төлүүлэх арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би *** 20,000,000 сая төгрөг зээлсэн энэ мөнгөө гэрээний хугацаанд өгч чадаагүй нь үнэн. *** цувуулж өгөөд нийт 13,500,000 төгрөг төлсөн. Одоо *** хохироосон учир 15,000,000 төгрөг өгөхөөр ярилцсан. Би энэ хэргийн улмаас эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж шүүх хуралдаанаар орж өршөөгдсөн юм...” гэх мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Зээлийн хувьд 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр *** өөрийн нэр дээрх Дархан сумын 11 дүгээр баг 6 дугаар хорооллын 6-30 тоот 2 өрөө байрыг барьцаалж 8,0 сая төгрөгийн зээл хаасан. Хамтран зээлдэгч *** Дархан сум 9 дүгээр сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлдэг түүнийхээ бараа материалыг татна гэж зээл авсан байна. Эргэн төлөлтийг түүнийхээ орлогоос төлөхөөр хүсэлт ирүүлсэн байна” гэх мэдүүлэг /хэргийн 22 дугаар хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...*** 2013 оны зун байхаа *** гэх хүний зээлийн асуудлаар танилцсан. Тухайн үед *** нэг танихгүй залуутай хоёул ирээд *** гэж манай дүүгийн байр банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байгаа түүний зээлийг чөлөөлж банкинд барьцаанд тавиад зээлийг ахиулж авах гэсэн юмаа гэхээр нь би зээлдэгч өөрөө ирвэл зээлийг чөлөөлж өгч болно гэж хэлсэн. Ингээд 2-3 хоногийн дараа *** нөгөө залуутайгаа *** гэх хүнийг дагуулаад гурвуул ирсэн, ... *** дагуулчихсан бас нэг залуу дагуулсан түүнийгээ *** төрсөн ах гээд гурвуулаа зээлээ чөлөөлье гээд ирэхээр нь *** уулзаж ярилцаад *** бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ чөлөөлье гэсэн. Ингээд 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр *** зээлийн гэрээ байгуулж бэлэн 7,5 сая төгрөгийг ***  гар дээр тоолж өгсөн, дараа нь 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ***, *** хоёр ирээд зээл хөөцөлдөж байгаа, арай авах болоогүй бүтээгүй байна, мөнгө хэрэгтэй байна, зээл гарахаар нийлүүлээд өгчихмөөр байна гээд 5,5 сая төгрөг нэмж 13,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. *** нь намайг анх түүнтэй холбогдож ярихад *** байраа зарахаар болсон, байр нь зарагдахгүй хүн үзэх гээд очхоор тайлж өгөхгүй байна, зарчихвал мөнгийг чинь өгнө гэсэн утгатай юм ярьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 17, 154-155 дугаар хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний найз *** гэх залуу 
надад туслаач, би *** санхүүгийн байгууллагаас дүүгийнхээ байрыг барьцаалж зээл авах гэсэн юм, эргэн төлөх чадваргүй учраас танай компаний бичиг баримтаар эргэн төлөх чадвартай гэж авъя гэхлээр нь би зөвшөөрсөн. Ингээд би өөрийнхөө *** ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээг өгөөд *** болон танихгүй *** гэх залуутай хамт *** санхүүгийн байгууллага дээр очиж 8,0 сая төгрөгийн зээл авсан, уг мөнгийг *** аваад салсан, дараа нь 3 сарын дараа байх *** санхүүгийн байгууллагын эдийн засагч над руу залгаад зээлээ төл, хүмүүс чинь зээлээ төлөхгүй байна шүү гэж хэлсэн. Би *** руу залгаад зээлээ төлж барагдуул гэдэг талаар хэлж ярьсан...” гэх мэдүүлэг /хэргийн 159 дүгээр хуудас/,

Гэрч Я. ***, хохирогч *** нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, /хэргийн 161-162 дугаар хуудас/

Гэрч ***, хохирогч *** нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, /хэргийн 167 дугаар хуудас/

*** дугаартай Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хэргийн 170 дугаар хуудас/ 

***  дугаартай Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хэргийн 168 дугаар хуудас/ 

Шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 173-178 дугаар хуудас/ 

Шинжээчийн ***  дүгнэлт /хэргийн 292 дугаар хуудас/ 

Банкны дансны хуулга /хэргийн 57, 61 дүгээр хуудас /

*** санхүүгийн байгууллагаас авсан зээлийн баримтууд /хэргийн 63-64, 97-108 дугаар хуудас, *** зээл авсан зээлийн баримтууд /хэргийн 244-245 дугаар хуудас/ зэрэг болно. 

Дархан Уул аймгийн Прокурорын газраас Ж***төрсөн дүү *** бүлэглэн 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар *** орон сууцыг барьцаалан Нэт капитал банк бус санхүүгийн байгууллагаас 8,000,000 төгрөгийн зээл авахуулж түүнийгээ хугацаанд нь төлөлгүй мөн дахин түүний 2 өрөө байрыг нь барьцаалан иргэн *** 13,000,000 төгрөгийн зээл авахуулж 21,200,000 төгрөг буюу бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн боловч шүүгдэгч *** уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. 

Учир нь шүүгдэгч *** нь *** *** нэр дээр авахуулсан зээлийн мөнгөнөөс хувьдаа авч ашигласан, *** бүлэглэн *** хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж зээл авхуулж өмч хөрөнгөнд 21,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд шунахайн сэдэлттэйгээр оролцсон гэм буруутай болох нь мөрдөн байцаалтад авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх бөгөөд *** нь дүү *** зээл авахад туслан танил *** зээлийн батлан даагчаар оролцуулсан, зарим зээлийг авахад хамт байсан гэх үндэслэлээр бусдын хөрөнгийг залилан мэхлэж авсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т заасныг баримтлан *** холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч ***, хохирогч *** нар урьд нь найз нөхдийн харилцаатай байхдаа *** нь өөрийн өмчлөлийн байраа барьцаалан өөрийн нэр дээр *** зээл авч өгөхөөр тохиролцож гэрээний дагуу /тогтмол үйл ажиллагаа явуулдаг орлого цалинтай/ зээлийн батлан даагч шаардлагатай болоход *** нь төрсөн ах *** туслах талаар хэлэхэд *** нь найз Э*** хэлж түүний зөвшөөрснөөр 2012 оны 9 сарын 11-ний өдөр “Нэт капитал” банк бус санхүүгийн байгууллагаас *** хамтран зээлдэгчээр оролцож 8,000,000 төгрөгийн зээлийг *** авч өгсөн.

*** нь зээлсэн 8,000,000 төгрөгийг хувьдаа зарцуулсан бөгөөд зээлийг гэрээний дагуу төлж байгаад 2013 оны 04 дүгээр сард ажлаасаа гарсан учир зээлийн үлдэгдэл 4,200,000 төгрөгийг төлөх боломжгүй болсон.

*** нь *** санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл 4,200,000 төгрөгийг төлөхийн тулд зээл чөлөөлдөг *** ярилцаж *** байрыг барьцаалж *** гэгчээс мөнгө авах болсон талаар *** хэлж түүний нэр дээр *** 2013 оны 6 сарын 20-ны өдөр өндөр хүүтэй /хоногийн 0.5 хувийн хүүтэй 10 хоногийн хугацаатай 7,500,000 төгрөгийн зээл авч дахин 15 хоногийн дараа хүүдээ машин авах гэж өмнөх зээл дээрээ нэмж *** 5,000,000 төгрөгийн зээл авахуулж нийт 13,000,000 төгрөгийн зээлийг буцаан төлөх бодит боломжгүй байхдаа авсан.

*** авсан 13,000,000 төгрөг хүүгийн хамт 21,200,000 төгрөг болсон тул *** *** зээл төлөхийг шаардаж байснаас *** нь байраа 57,000,000 төгрөгөөр зарж ***  өөрийн нэр дээр *** авсан зээл 13,000,000 төгрөгийг хүүгийн хамт 21,200,000 төгрөг болгож төлөөд үлдсэн 30,000,000 төгрөгөөр 1 өрөө байр авах зорилготойгоор *** дансанд хийсэн байна. Энэ мөнгөнөөс *** 9,011,900 төгрөгийг хүлээн авч хэрэглэсэн бөгөөд дансанд үлдсэн 20,988,100 төгрөгийг *** нь бусдад *** зөвшөөрөлгүйгээр зээлдүүлж нийт 42,188,100 төгрөгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч үрэгдүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хохирогч гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 13-14, 17, 22, 57-61, 151, 154-155, 159, 161-162, 167, 169, 170, 292, 303, 306 дугаар талуудад авагдсан зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

*** нь хохирогч “*** харилцан ярьж тохиролцсоны үндсэн дээр 20,988,100 төгрөгийг дансандаа шилжүүлж авсан, *** уг мөнгийг дансандаа хадгалж байхыг өөрөө хүсч шилжүүлсэн” гэх байдал тогтоогдохгүй байх ба “миний дансанд байж байг, чи үрчихнэ” гэж хэлэн *** өмчөө өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, төөрөгдүүлсний үндсэн дээр хариу төлбөргүйгээр, 20,988,100 төгрөгийг өмчлөлдөө авч захиран зарцуулсан байх тул уг үйлдлийг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэв. 

Өөрөөр хэлбэл *** нь “хадгалж байя, чи үрчихнэ” гэж худал хэлэн бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйлдэл нь хуурч мэхлэх аргаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Хэдийгээр *** уг мөнгийг бусдад зээлдүүлээд авч чадаагүй байдал тогтоогдож байгаа боловч *** мөнгийг шилжүүлж авахдаа бусдад зээлдүүлэх талаар хэлэлгүй худал хэлэн шилжүүлж авсан байдал нь дээрх гэмт хэргийн обьектив талын шинжийг хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иймд шүүгдэгч *** бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч онц их хэмжээний буюу 42,188,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас 28 хоног цагдан хоригдож, өмнөх хүчингүй болсон шийтгэх тогтоолоор 62 хоног баривчлах ял эдэлсэн нийт цагдан хоригдсон 90 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, *** нь 18 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн *** Самсунг маркийн jt-s3600i гар утас битүүмжилснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, *** Галакси хоппин маркийн гар утас, LG маркийн хөргөгчийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

*** 51,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдол, хэргээс хохирогчийн өөрөө авсан талаар маргаагүй 9,011,900 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, 42,188,100 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, уг хохирлоос мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд төлсөн хохирлыг хасаж, 27,868,100 төгрөг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *** холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2.Дархан Уул аймгийн Прокурорын газраас Ж*** залилан мэхлэж 51,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс 9,011,900 төгрөгийг залилан мэхлэж авсан, мөн бусадтай бүлэглэн үйлдсэн гэх үйлдлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүгдэгч *** бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч онц их хэмжээний буюу 42,188,100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар *** 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 /арав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар *** оногдуулсан 10 /арав/ жил 10 /арав/ хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар *** энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 28 хоног, баривчлах ял эдэлсэн 62 хоног нийт 90 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай. 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *** 27,868,100 /хорин долоон сая найман зуун жаран найман мянга нэг зуун төгрөг/ төгрөг гаргуулан хохирогч ****** *** олгосугай. 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар *** өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297-р зүйлийн 297.6.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *** авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар *** Самсунг маркийн jt-s3600i маркийн гар утас битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, *** битүүмжилсэн Галакси хоппин маркийн гар утас, LG маркийн хөргөгч зэргийг төлбөрийн баталгаанд шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, цагаатгагдсан этгээд, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                         ДАРГАЛАГЧШҮҮГЧ                 П.БАТТУЛГА

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Я.ТУУЛ

                                   ШҮҮГЧ                                               Г.ГЭРЭЛТ-ОД