Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2016/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0121/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Нандинцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Хохирогч ***, 
Шүүгдэгч *** /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***  холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
 
Монгол Улсын иргэн, *** /, ******төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ****** ажилтай,  *****ийн хамт *****  тоотод оршин хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч *** нь 2016 оны 3 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 16-гд шилжих шөнө ****** сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн ***  “цахилгаан бороохойгоор нүд рүү цохиуллаа” хэмээн маргалдаж улмаар эрүүн тус газарт нь гараараа цохиж, бие мах бодид нь доод эрүүний битүү хугарал,  хүзүүнд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр марш тактикийн тэмцээнд оролцохоор Дарханд ирсэн. Тэгээд тэмцээндээ орж, хоёрдугаар байр эзэлсэн. Орой найман цагийн үед Дарханаас гараад Шарын голд шөнийн 11 цагийн үед очоод “***” гэх дэлгүүрээс хоёр пиво аваад салааны найз 

D:\2016 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Erhawal 98.1.doc
*** очсон. *** пиво уучихаад намайг хүргэж өгөх гээд ***, ***, *** бид дөрөв хуваагдаад гарсан. *** нь машины урд, би арын суудлын голд сууж байсан. Тэгээд явж байхад цахилгаан бороохойгоор миний нүд үрүү цохиулаад тэгээд хоорондоо маргалдсан. Би “яаж байгаа юм бэ?, чи” гэж хэлээд машинаас буугаад *** эрүү үрүү нь цохисон. Эмчилгээний зардал 1000000 төгрөг өгсөн, хохирлыг барагдуулсан, хохирогчтой эвлэрсэн. 
…Ажлаасаа гарчихвал эцэг, эхийг минь харах хүнгүй, мөн цалингийн зээлтэй тул хэцүү байна. Миний ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 15-ны орой тэмцээнд явахаад Шарын голд ирэхээсээ өмнө ***, ***  нар над уруу ярьж “Дарханаас гарч байна, гэртээ байж байгаарай, битгий унтаарай” гэсэн. Тэгээд тэр хэд шөнийн 11 цагийн үед орж ирэхдээ 2 том пиво авч ирсэн. Авчирсан пивоо уучихаад эд нэр харихаар болсон. Би *** нэг орцонд байдаг *** машин барьж байсан болохооор “хоёулаа эд нарыг хүргэж өгчихөөд эргээд ирье” гэхээр нь хамт явсан. Тэгээд машины хойно ***, ***, *** нар суусан. *** голд нь сууж байгаад урагш шахахаар нь хойшоо болооч гээд цахилгаан бороохойгоор түлхсэн чинь нүд үрүү цохьчихлоо гээд хойноос цохисон. 
…Эрхавал уучлалт гуйсан, бид эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 3 дугаар сарын 15-ны орой манай гэрт 23 цагийн үед байх *** 3 хоёр сав том пиво барьчихсан орж ирсэн бөгөөд удалгүй *** орж ирсэн. Тэгээд манай нөхөр ***л, *** нар пивоо хувааж уусан бөгөөд ***, *** 2 уухгүй байсан. Тэгээд нэг их удалгүй сууж байгаад тамхи татах гээд бүгдээрээ гарцгаасан. Тэгээд би хүүхдээ аваад унтчихсан байсан юм. Тэгсэн манай нөхөр *** 01 цаг 50 минутын үед гэртээ орж ирээд “*** муудалцаад эрүүгээ хугалуулчихлаа” гэж надад хэлсэн. Тэгээд тэр шөнөдөө Дархан руу ирсэн. Эрхавал жаахан халамцуу байх шиг байсан. Харин *** 2 зүгээр эрүүл байсан. ***  манай нөхөртэй муудалцаагүй, тэд нар тэмцээнийхээ талаар ярилцаад сууж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дахь тал/,  
     
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** машинд байхдаа нүд рүү нь цахилгаан бороохойгоор цохиулснаас болж тэр 2 маргалдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/, 
      
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгсэн *** санаандгүй ч юм уу, тоглож байгаад ч юм уу гартаа барьчихсан байсан гар чийдэнтэй цахилгаан бороохойгоор *** цохиулах шиг болсон. Би машин бариад явж байсан болохоор яг хаана нь цохиулсныг сайн хараагүй. Тэгээд тэр хоёр маргалдаад зууралдаад байсан. Тэгж байснаа учраа олно гээд машинаас буугаад тэврэлдээд машинаас холдоод тэгснээ л гэнэт зууралдаад заамдалцаад эхэлсэн. Тэгэхээр нь бид 3 очоод салгасан. *** нүүрэнд ил харагдах ямар нэг гэмтэл шарх харагдаагүй, харин “эрүү сонин болчихлоо, ярьж болохгүй байна” гэж байсан. Тэгээд тэр орой 01 цагийн үед байхаа “эрүү сонин болчихлоо, эмнэлэг орох хэрэгтэй байна” гэхээр нь  ***, *** хоёрыг гэрт нь хүргэж өгчихөөд ***, *** хоёрыг очиж аваад *** эмнэлэгт үзүүлсэн чинь “Дархан очиж үзүүлэх шаардлагатай, энд сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/, 
       
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** санаандгүй эргэж хараад *** гар чийдэнтэй цахилгаан бороохойгоор нүүр хэсэгт нь цохиулах шиг болсон. Тэгсэн чинь Эрхавал уурлаад “яагаад байгаа юм бэ? нүд рүү цохичихлоо шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаж байснаа машинаас бууж учраа олно гээд машинаас буусан.
...машинаас буугаад хэсэг алхаж байснаа ***, *** нар хоорондоо цохилцоод эхэлсэн. 
...гэр рүүгээ явж байхдаа *** “миний эрүү сонин болчихсон байна” гээд байхаар нь би “эмнэлэг орж үзүүлэх хэрэгтэй байх” гээд *** уруу би залгаад “хүрээд ир, *** эрүү нь сонин байна гэнэ, эмнэлэгт үзүүлье” гэж хэлсэн. Тэгсэн *** “за” гээд удалгүй ирсэн. Тэгээд *** эмнэлэгт үзүүлэхэд Дархан явж үзүүлэх хэрэгтэй гэж байсан.
...Тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад 2 биенийгээ цохиод байсан яг хэдэн удаа цохисон эсэхийг нь би сайн мэдэхгүй байна.” /хэргийн 19 дэх тал/, 
      
“-***биед доод эрүүний битүү хугарал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна.” гэх 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 350 дугаар дүгнэлт /хэргийн 25 дахь тал/, 

      -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дахь тал/, 

    -Хохирогч *** Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, хагалгаанд орсон тухай өвчний түүх /хэргийн 59-71 дэх тал/,
    -Хохирол төлсөн баримт /хэргийн 72 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2016 оны 3 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 16-гд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт иргэн ***  “цахилгаан бороохойгоор нүд рүү цохиуллаа” хэмээн маргалдаж, улмаар эрүүн тус газарт нь гараараа цохиж, бие махбодид нь доод эрүүний битүү хугарал, хүзүүнд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…манай нөхөр *** 01 цаг 50 минутын үед гэртээ орж ирээд “*** муудалцаад эрүүгээ хугалуулчихлаа” гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13 дахь тал/,  гэрч ***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** машинд байхдаа нүд рүү нь цахилгаан бороохойгоор цохиулснаас болж тэр 2 маргалдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/, гэрч Ч*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... “эрүү сонин болчихлоо, ярьж болохгүй байна” гэж байсан. Тэгээд тэр орой 01 цагийн үед байхаа “эрүү сонин болчихлоо, эмнэлэг орох хэрэгтэй байна” гэхээр нь  *** хоёрыг гэрт нь хүргэж өгчихөөд ***, *** хоёрыг очиж аваад *** эмнэлэгт үзүүлсэн чинь “Дархан очиж үзүүлэх шаардлагатай, энд сайн мэдэхгүй байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...машинаас буугаад хэсэг алхаж байснаа *** нар хоорондоо цохилцоод эхэлсэн. ...гэр рүүгээ явж байхдаа *** “миний эрүү сонин болчихсон байна” гээд байхаар нь би “эмнэлэг орж үзүүлэх хэрэгтэй байх” гээд ***  уруу би залгаад “хүрээд ир, *** эрүү нь сонин байна гэнэ, эмнэлэгт үзүүлье” гэж хэлсэн. Тэгсэн *** “за” гээд удалгүй ирсэн. Тэгээд *** эмнэлэгт үзүүлэхэд Дархан явж үзүүлэх хэрэгтэй гэж байсан.” /хэргийн 19 дэх тал/, “*** биед доод эрүүний битүү хугарал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна.” гэх 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3*** дугаар дүгнэлт /хэргийн 25 дахь тал/, хохирогч *** Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, хагалгаанд орсон тухай өвчний түүх /хэргийн 59-71 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.
Хохирогч *** нь “эмчилгээний зардалд 1 сая төгрөг төлсөн, биеийн эрүүл мэндийн байдал хэвийн байгаа, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *** урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 38 дахь талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй.
    
Шүүгдэгч М*** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар шүүгдэгч Черүш овогт *** 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай       
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор *** оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *** хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Цагдаагийн тасагт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Я.ТУУЛ