| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2016/0117/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/105 |
| Огноо | 2016-04-04 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2016/ШЦТ/105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0117/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***, /***/ 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 10 дугаар хороо Зүүннарангийн 11 дүгээр гудамжны *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь давтан үйлдлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон Улсын худалдааны төвийн *** тоот лангуунаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчим иргэн *** iphone-5 загварын гар утсыг хулгайлж 280000 төгрөгийн хохирол учруулсан,
-2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн орчим мөн төвийн 16 дугаар лангуунаас иргэн *** Самсунг галакси гранд-2 загварын гар утсыг хулгайлж 230000 төгрөгийн, нийт бусдад 510000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ***, *** нартай шоудах гэж Дарханд ирсэн. Тухайн үед би
D:\2016 Goomaral\Sh.Ts togtool\Б.Мичидмаа-145.2.docx
жирэмсэн гэдгээ мэдээгүй байсан. Тэгээд *** “дэлгүүр оръё” гэхээр нь Олон улсын худалдааны төв орсон. Юм үзэх гэж ороод 2 давхарт цүнхний тасгийн лангуун дээр нь байсан iphone5 гар утас байсныг хулгайлж аваад явах гэж байгаад болиод “***” зочид буудал орж, нэг өрөө авсан, мөн караокед дуулсан.
...маргааш нь явах гэж байхад манай найз дэлгүүр орно гэхээр нь дахин Олон улсын худалдааны төв орж, лангуу хэсч явж байгаад самсунг гранд-2 маркийн цагаан өнгийн гар утас авсан. Хохирол төлбөрөө төлсөн, ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна, 4 сартай жирэмсэн учир хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 8 дахь тал/,
-Олон улсын худалдааны төвийн 2 давхарт байрлах Б-16 тоот лангууны камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 9 дэх тал/,
-Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 10, 13 дахь тал/,
-Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчим ажил дээрээ байж байсан чинь гаднаас хар өнгийн куртиктэй 2 охин, цагаан өнгийн куртиктэй 1 охин орж ирээд “манай найзын хүүхэд маргааш нэг сар хүрэх юм, нярайн хувцас үзье” гэхээр нь би павилон доторх хувцаснуудаа үзүүлсэн.
...хувцаснуудаас үзүүлж байсан чинь худалдаа хийлгүй гараад явсан. Тэгээд би ширээн дээрээ гар утсаа ил тавьсан гэдгээ санаад ширээн дээрээ очсон чинь байхгүй байхаар нь тэр хавиар хайгаад олоогүй.
...камерын бичлэг шүүж үзсэн чинь нярайн хувцас үзэх гэсэн 3 хүүхэн орж ирээд түрүүлж гарсан хар өнгийн куртиктэй охин ширээн дээрээс аваад гарсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/,
-Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагийн үед ажил дээрээ дүү *** хамт очсон. Би 14 цагийн үед 9 настай *** павилон дотроо үлдээгээд хажуу талын гоо сайханы лангуун дээр очоод 5-10 минут болоод буцаад павилон уруугаа ороод утсаа авах гэтэл байхгүй байхаар нь дүү *** “утас яасан авсан уу?” гэж асуусан чинь “дөнгөж сая байсан, мэдэхгүй” гэхээр нь “намайг гарсан хойгуур хүн орж ирсэн үү?” гэж асуусан чинь “3 эгч орж ирээд тал талд цүнх асуугаад байхаар нь би таныг дуудах гээд гараад байхгүй болохоор нь буцаж орсон чинь тэр эмэгтэй гараад явсан, өөр хүн орж ирээгүй” гэж хэлсэн. Тэгээд би хажуу талынхаа лангууны камерын бичлэгийг шүүж үзсэн чинь манай павилоноос цагаан куртиктай нэг эмэгтэй, хар өнгийн куртиктай хоёр эмэгтэй гараад явж байгаа нь камерт бичигдсэн байсан. Би гар утсаа шилэн лангууныхаа дотор талын тавцан дээр тавьсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дахь тал/,
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр намайг “***” зочид буудал дээр байж байтал 18 цагийн үед гаднаас 2 залуу, 3 хүүхэн орж ирсэн. Тэр дунд миний зүс таних Долдоо гэдэг залуу нэг хүүхний хамт миний өрөөнд орж ирээд “Утас тавиад буудалд орчихъё, ресторанаас 2-3 юм авчихъя” гэж хэлсэн. *** хамт явж байсан нөгөө хүүхнээс гар утас аваад надад үзүүлж “энэ утсыг барьцаанд тавиад буудалд орчихъё” гэж хэлсэн.
...хар өнгийн I phone 5 маркын гар утас байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2 давхарт цүнх зардаг лангуу уруу орсон чинь *** түрүүлээд орсон. *** бид хоёр ороод цүнх үзэж байгаад *** араас гараад явсан.
...хүүхдийн хувцасны лангуу уруу ороод хувцас үзэж байсан чинь нэг харсан чинь *** гараад явсан байхаар нь *** бид хоёр гарсан чинь байхгүй болохоор нь худалдааны төвийн гадаа гарсан чинь *** гадаа зогсож байсан.
...таксинд сууж байсан чинь *** халаасан дотроосоо нэг цагаан өнгийн корпустай самсунг доус гэсэн бичвэртэй гар утас гаргаж ирээд сим картаа хийхээр нь “чи хаанаас авсан юм бэ?” гэсэн чинь саяны дэлгүүрээс авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 49-50 дэх тал/
-Жирэмсний хяналтын картын хуулбар, эхоны бичлэг /хэргийн 65-67, 131-132 дахь тал/,
-Хохирол төлсөн тухай баримтууд /хэргийн 97-98, 123 дахь тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 124-128 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь давтан үйлдлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон Улсын худалдааны төвийн *** тоот лангуунаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчим иргэн *** iphone-5 загварын гар утсыг хулгайлж 280000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн орчим мөн төвийн 16 дугаар лангуунаас иргэн *** Самсунг галакси гранд-2 загварын гар утсыг хулгайлж 230000 төгрөгийн, нийт бусдад 510000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 8 дахь тал/, Олон улсын худалдааны төвийн 2 давхарт байрлах *** тоот лангууны камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 9 дэх тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 10, 13 дахь тал/, хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...камерын бичлэг шүүж үзсэн чинь нярайн хувцас үзэх гэсэн 3 хүүхэн орж ирээд түрүүлж гарсан хар өнгийн куртиктэй охин ширээн дээрээс аваад гарсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14-15 дахь тал/, хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хажуу талынхаа лангууны камерын бичлэгийг шүүж үзсэн чинь манай павилоноос цагаан куртиктай нэг эмэгтэй, хар өнгийн куртиктай хоёр эмэгтэй гараад явж байгаа нь камерт бичигдсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17-18 дахь тал/, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...“энэ утсыг барьцаанд тавиад буудалд орчихъё” гэж хэлсэн. ...хар өнгийн I phone 5 маркын гар утас байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...таксинд сууж байсан чинь *** халаасан дотроосоо нэг цагаан өнгийн корпустай самсунг доус гэсэн бичвэртэй гар утас гаргаж ирээд сим картаа хийхээр нь “чи хаанаас авсан юм бэ?” гэсэн чинь саяны дэлгүүрээс авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *** нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний буюу 510000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *** бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч *** урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 49-50 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн /хэргийн 97-98, 123 дахь тал/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 4 сартай жирэмсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүй байх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулаагүй, хохирогч нарт төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч *** blackberry-8520 загварын гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304, 377 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний буюу 510000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *** эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/ хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч *** нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий сиди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч *** blackberry-8520 загварын гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар шүүгдэгч *** эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ