| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2016/0102/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/97 |
| Огноо | 2016-03-15 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2016/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0102/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *****ийн ******д холбогдох 201609000047 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** овогт ****** ******д төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ****** мэргэжилтэй, ***** ажилтай, *****ийн хамт, ****** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй
Шүүгдэгч ****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 22 цагийн орчимд ***** тоотод оршин суух иргэн ******ийн гэрт нэвтрэн орж “Монел” маркийн 39 инчийн зурагтыг хулгайлан авч, 516472 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ******ийн шүүхийн өгсөн: “…2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нэг шил архи уусан юм. Тухайн өдрийн орой Батдоржийн гэрт очиход гэртээ байхгүй байсан тул хаалгыг нь эвдээд гэрт нь орж, “Монел” зурагт авч гараад граж руугаа оруулаад маргааш нь таньдаг *****ыг дуудаж, үйлчилгээний төвийн тэнд ломбарданд тавьсан. Миний бичиг баримтыг эхнэр авсан байсан тул *****ын нэр дээр ломбарданд тавьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хэргийн 3-4 дэх тал/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-6 дахь тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хэргийн 7-8 дахь тал/,
-Хохирогч ******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ***** тоотод ганцаараа амьдардаг юм. 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр би гэртээ байж байгаад байшин доторх түлээ дуусахаар бидний хэлж сурснаар долоогийн буудал орж нүүрс аваад ирэхэд манай байшингийн хаалгыг эвдээд байшин дотор байсан 39 инчийн монел телевизор алдагдсан байсан. Манай гэрээр нэг их хүмүүс орж гараад байдаггүй болохоор манай гэрээр орж гардаг ******* гэх залууг сэжиглээд цагдаагаар шалгуулахад тэрээр манай телевизрыг хулгайлаад “Хар сутай” гэх нэртэй ломбарданд 220000 төгрөгөөр барьцаалсан байсан. Миний хувьд маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хэргийн 11 дэх тал/,
-Гэрч Б.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хувийн авто машинаараа хүн зөөж аймаг дотроо халтуур хийдэг юм. 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн өглөөний 08 цагийн орчим намайг халтуур хийж байхад миний зүс таних ***** гэж залуу над руу утсаар залгаад “ажил гараад байна, чи манай гэрт хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би *****ийн гэрт тэр даруй яваад очсон юм. Тэгээд би түүний гэрт машинтайгаа яваад очсон чинь ****** надад “мөнгөний хэрэг болчихлоо, гэрийнхээ телевизорыг ломбарданд тавих гэсэн юм, ломбард хүргээд өгөөч” гэхээр нь би түүний телевизорыг машин дотроо ачаад *****ийг аваад Шинэ Дархан үйлчилгээний төвийн ар талд байрлах ломбард дээр очсон. Тэгээд ломбарданд орсон чинь Болор-Эрдэнэ бичиг баримт байхгүй гэхээр нь би өөрийн бичиг баримтаараа тус телевизорыг ломбарданд тавьсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,
-Гэрч *****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө 09 цагийн орчимд намайг гэртээ байж байхад үл таних хүн миний гар утас руу залгаад “та ажил дээрээ ирэх үү? би танай ломбардны үүдэн дээр байна, телевизор тавих гэсэн юм аа” гэхээр нь би түүнд “удахгүй очлоо” гээд гэрээсээ гараад ажил дээрээ очсон. Ингээд намайг ажил дээрээ ирэхэд үл таних 2 залуу 39 инчийн “Монел” маркийн лед телевизор аваад ирсэн байсан. Тэгээд би тухайн телевизорыг үзэж байгаад 220000 төгрөгөөр барьцаанд авсан юм. Тус телевизорыг Батжаргал овогтой ***** гэж хүний бичиг баримтаар манай ломбарданд барьцаалсан байдаг. Миний зүгээс ***** гэж хүний нэрээр барьцаалсан зурагтын төлбөрөө буюу 220000 төгрөг мөн хуугийн хамт 16000 төгрөг авсан учир миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Би тухайн телевизорыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
-Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 18-25 дахь тал/,
-Барьцаалан зээлдүүлэх гэрээ /хэргийн 37 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 41 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ****** нь 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 22 цагийн орчимд ***** тоотод оршин суух иргэн *****ийн гэрт нэвтрэн орж “Монел” маркийн 39 инчийн зурагтыг хулгайлан авч, бусдад 516472 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...****** гэх залууг сэжиглээд цагдаагаар шалгуулахад тэрээр манай телевизрыг хулгайлаад “Хар сутай” гэх нэртэй ломбарданд 220000 төгрөгөөр барьцаалсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11 дэх тал/, эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хэргийн 3-4 дэх тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-6 дахь тал/, гэрч Б.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...****** надад “мөнгөний хэрэг болчихлоо, гэрийнхээ телевизорыг ломбарданд тавих гэсэн юм, ломбард хүргээд өгөөч” гэхээр нь би түүний телевизорыг машин дотроо ачаад Болор-Эрдэнийг аваад Шинэ Дархан үйлчилгээний төвийн ар талд байрлах ломбард дээр очсон. Тэгээд ломбарданд орсон чинь *****чиг баримт байхгүй гэхээр нь би өөрийн бичиг баримтаараа тус телевизорыг ломбарданд тавьсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/, гэрч ******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...телевизорыг Батжаргал овогтой ***** гэж хүний бичиг баримтаар манай ломбарданд барьцаалсан байдаг. Миний зүгээс ***** гэж хүний нэрээр барьцаалсан зурагтын төлбөрөө буюу 220000 төгрөг мөн хуугийн хамт 16000 төгрөг авсан учир миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Би тухайн телевизорыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 18-25 дахь тал/, барьцаалан зээлдүүлэх гэрээ /хэргийн 37 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч *****ийг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, 516472 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Хохирогч ***** мөрдөн байцаалтын шатанд “…би алдагдсан эд зүйлээ олж авч холбогдогч талтай харилцан тохиролцсон тул одоо миний бие шүүх хуралд оролцохгүй, надад ямар нэгэн санал байхгүй” гэх хүсэлт гаргасан /хэргийн 57 дахь тал/, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж хариу өгсөн /хэргийн 73 дахь тал/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй байна.
Шүүгдэгч *****ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 41 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ****** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ. Мөн шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулаагүй, хохирогчид төлөх төлбөргүй байх тул шүүгдэгч ***** ийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ****** тоот дансанд байгаа 300455 төгрөг 47 мөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ***** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***** овогт ***** ийн *****ийг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, 516472 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***** овогт *****ийн *****д эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил /хоёр/ хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******д оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч ***** ийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны ***** тоот дансанд байгаа ***** төгрөг 47 мөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ******д оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *****д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ц.Болор-Эрдэнэд мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Болор-Эрдэнэд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ