Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2016/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хэргийн индекс: 171/2016/0111/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
           Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт ***** овогт *****ы *****ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000045 дугаартай хэргийг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ

           Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
           Монгол Улсын иргэн, ****** хотод төрсөн,  ***** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *****, ******тоотод оршин суух хаягтай /одоо ***** тоотод оршин/ суух, Урьд:
    -**** аймаг дахь Сум дундын шүүхийн *****-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнссэн,
- ****** аймаг дахь Сум дундын шүүхийн *****-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 24 хоногийг өршөөн хэлтрүүлсэн, 
- ******аймаг дахь Сум дундын шүүхийн *****-ны өдрийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял шийтгүүлж 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
- ***********ны өдрийн ***** тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/37 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 06 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,    улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***** овогт *****ы *****э, /РД:******/,

             Холбогдсон хэргийн талаар: 
                Шүүгдэгч Э.*****э нь ялтай хугацаандаа 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ***** тоотод түр оршин суух иргэн *****“Acer” маркийн 250,000 төгрөгийн нөөтбүүк, иргэн О.*****гийн 76,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг, бөгж, түрийвч, банкны виза карт зэргийг хулгайлсан хулгайн гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч, давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч Э.*****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 11 цагт ажил дээрээ очиж хийсэн ажлаа ***** гэж инженерт танилцуулаад цалингаа авах гэтэл цалин олгох боломжгүй гэж хэлсэний улмаас инженертэй маргалдаж тухайн өдөр би ажил дээрээ архи уусан юм. 35 дугаар байрны 11 тоотод найз ***** өрөө хөлсөлж амьдардаг байсан юм. Би тухайн байр уруу ороход хаалга нь онгорхой эзэнгүй байсан. *****ийн байсан өрөөний хаалгыг нь түлхэж ороод дотор нь байсан нөөтбүүкийг авч гарсан юм. Мөн орон дээр нь байсан түрүүвчийг нь авч гарсан. Би нөөтбүүкийг нь хуучин Дарханд 30.000 төгрөгөөр зараад орой Улаанбаатар уруу явсан. Хохирол төлбөрийг ажиллаж байсан газраасаа цалингаа авч 326,000 төгрөгийн хохирол барагдуулсан” гэх мэдүүлэг, 
 
 Хохирогч *****мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хуучин хорооллын 35 дугаар байрны 11 тоотын нэг өрөөг найз *****ний хамт хөлсөлж амьдардаг юм. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг ажил дээр байж байхад манай найз ***** миний утас уруу залгаад чиний нөөтбүүк чинь алга болсон байна гэхээр нь гэртээ иртэл миний цонхны тавцан дээр тавиад үлдээсэн байсан “Acer” маркийн нөөтбүүк алга болсон байсан” гэх мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч О.*****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний түрийвч алдагдсан. Миний түрийвч дотор бэлэн мөнгө 2000 төгрөг, мөнгөн ээмэг хос, мөнгөн гинж, Хаан банкны виза карт 1 ширхэг, Хадгаламж банкны мөн виза карт, цахим үнэмлэх, утасны картны үүр зэрэг эд зүйл байсан. Миний түрийвч тод ягаан өнгийн хоёр тасалгаатай 2015 оны эхээр 20,000 төгрөгөөр Дархан-Уул аймгаас худалдан авч байсан, харин дотор нь байсан мөнгөн гинж, ээмэг, бөгж нь бүгд нийлээд 115,000 төгрөгөөр худалдан авч байсан. Хархорин суманд ирээд иргэний цахим үнэмлэхийг яаралтайгаар 40,000 төгрөгөөр захиалсан. Надад учирсан хохирол бүгд нийлээд 175,000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/

 Шүүгдэгч Э.*****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гал тогооны өрөө нь цүү хийгээд цоожоор цоожилсон байхаар нь хаалгыг нь гараараа түлэхсэн чинь цүү нь ар талаараа салсан. Өрөөнд ороход цонхны тавцан дээр хар өнгийн нөөтбүүк байхаар нь авсан. Орон дээр эмэгтэй хүний цүнх байхаар нь онгойлгож үзэхэд дотор нь улаан өнгийн эмэгтэй хүний түрийвч байхаар нь авсан юм. Тэгээд орцонд гарч түрийвчийг нь нээж үзэхэд дотор нь иргэний үнэмлэх, 2 ширхэг виза карт, мөнгөн ээмэг, бөгж байсан. 
...хуучин Дархан орж нөөтбүүкийг 20/4 дүгээр байрны 2 дугаар төв уруу харсан хаалгатай /эмийн сангийн хажуугийн/ компьютер засна, авна, зарна гэсэн хаягтай газарт ороход нүдний шилтэй 30 орчим насны эмэгтэй хүн байхаар нь би нөөтбүүкийг тэр эмэгтэйд зарах гэж байгаа юм гээд үзүүлэхэд 30,000 төгрөгөөр авна гэхээр нь зарсан юм. Түрийвчтэй зүйлийг би халаасандаа хийж явж байгаад гээсэн байна лээ” гэх мэдүүлэг /хэргийн 51 дүгээр хуудас/,

 Гэрч П.*****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шар царайтай нэг их өндөр биш нэг залуу байсан. Манай засварын газар орж ирээд жижигхэн хар өнгийн “Acer” маркийн нөөтбүүкийг миний нөөтбүүк байгаа юм асахгүй байна. Би гэмтлийг нь сайн мэдэхгүй байна, хот явах гэсэн юмаа хямдхан худалдаж аваач гэхээр нь би нөгөө  нөөтбүүкийг асаах гэсэн чинь асахгүй байсан. Тэгэхээр нь би тэр хүнийг гуйгаад байхаар нь  30,000 төгрөгөөр авсан” гэх мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/

Гэрч Г.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн үед ирэхэд нэг залуу, нэг охин 2 байсан. Тэгээд тэр охин өрөөнөөс нөөтбүүкээ алдсан талаараа ярьсан. Тэгээд бид нар цагдаад хандсан. Гэрт хүн үлдээгүй би гарахдаа хаалгаа түгжээд гарсан. Харин үүдний хаалга цоожлоогүй зүгээр хаагаад орхичихсон байсан. Хажуу өрөөний охин байхгүй байсан. Харин тэр хаалга гаднаасаа онгойгоод байдаг юм” гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/

Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамж /хэргийн 92 дугаар хуудас/

    Эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт /хэргийн 33, 36 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 77 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.*****э нь ялтайд тооцогдох  хугацаандаа 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ***** тоотод түр оршин суух иргэн ***** байранд нэвтэрч “Acer” маркийн 250,000 төгрөгийн  үнэтэй нөөтбүүк, иргэн О.*****гийн 76,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг, бөгж, түрийвч, банкны виза карт зэргийг хулгайлсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 51 дүгээр хуудас/, хохирогч О.*****, иргэний нэхэмжлэгч О.***** нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 17, 26 дугаар хуудас/, гэрч П.***** /хэргийн 27 дугаар хуудас/, гэрч Г.***** /хэргийн 29 дүгээр  хуудас/ нарын мэдүүлэг, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт /хэргийн 33, 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.*****эд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлэн ял эдэлж байгаад өршөөлийн хуулиар үлдсэн ялыг   өршөөн хэлтрүүлсэн бөгөөд ялтайд тооцогдох хугацаандаа дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн учир давтан, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайж бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч О.***** хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /хэргийн 96 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч О.*****д хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хэргийн 95 дугаар хуудас/, хохирогч О.*****, иргэний нэхэмжлэгч О.***** нар нь ”нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг гэмт  хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Э.*****э нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөлд тооцов.
 
Шүүгдэгч Э.*****ийн үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан баривчлах ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

    Шүүгдэгч Э.*****э нь хохирогч, иргэний нэхмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт 29 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ***** овогт *****ы *****ийг давтан /энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ялтай байх хугацаандаа/ орон байранд нэвтэрч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр Э.*****эд 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Э.*****эд оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
           
           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Э.*****э нь 29 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон нэг хоногийг баривчлах ялын нэг хоногтой тэнцүүлэн эдлэх ялд нь оруулан тооцсугай
      
           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар Э.*****эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
 
      7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, *****э аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

           8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.*****эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                
                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Ж.МӨНХТУЯА