Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2706

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.1.1-д заасныг баримтлан “ОХУХЧБТӨХУГазар” болон Ц.Б нарын хооронд байгуулагдсан “72/19-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

            2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ц.Б-аас 1.200.000 төгрөг гаргуулах Ч.Алексей, О.Мягмарсүрэн нарын нэхэмжлэл болон Ч. О.М нараас 2.384.258 төгрөг гаргуулах Ц.Б-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.550 төгрөг, хариуцагч Ц.Б-аас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53.100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ОХУХЧБТӨХУГазар”, Ц.Б нараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Мягмарсүрэн, Ч.Алексей нарт олгосугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.