| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2020/03051/и |
| Дугаар | 2693 |
| Огноо | 2020-09-08 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2693
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д заасныг баримтлан НШШГГ-т холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн сэргээн явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангасанд тооцож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгах тухай нэхэмжлэгч Б.А-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-аас гэрээнээс үүссэн хохиролд 2.214.000 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд “ОИ ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Амарсайханаас 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, бие даасан шаардлагатай холбогдуулан “ОИ ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.374 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Амарсайханаас 50.374 төгрөг гаргуулан гуравдагч этгээд “ОИ ББСБ” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Амарсайханаас шинжээчийн зардалд 200.000 төгрөг гаргуулан шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн Төрийн банкны 100000142787 тоот дансанд төлүүлсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.