Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2016/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                     Хэргийн индекс: 171/2016/0090/Э/

Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  П.Баттулга  даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын  прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр Н.Баярмаа, Ж.Туяа,
Хохирогч Т.*****,
Шүүгдэгч Б.*****, А.***** нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *****н *****, ***** сорст овогт *****ын ***** нарт холбогдох 201509000885 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******д төрсөн, **** настай, эрэгтэй, бага боловсролтой, ****** мэргэжилтэй, *****ийн хамт ***** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Урд
-**** онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 1 жил 6 сар тэнссэн, 
-***** онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.3, мөн хуулийн 209 дугаар зүйлийн 209.3-т зааснаар 4 жил хорих ял,
-*****онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хорих ял,
-***** оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар,
-***** оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 11 жил 7 сар хорих ялаар шийтгэгдэж 2008 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр үлдсэн 9 жил 1 сар 28 хоногийг хуулийн тэгшитгэл хийж сулласан,
-***** оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Дархан Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 10 хоног баривчлах ял,
-***** оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг дахь шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ***** овогт *****н ***** /РД: ******/ 
 
Монгол-Улсын иргэн, ******* төрсөн, ***** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******ийн хамт *******тоотод оршин суух, эрхэлсэн тодорхолй ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Урд
-***** оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 123-в, 240-в-д зааснаар 3 жил тэнссэн,
-****** оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 3 жил тэнссэн,
-****** оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоног хорих яллаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх ***** сорст овогт *****ын ***** /РД: *****/

Үйлдсэн хэргийн талаар :
Шүүгдэгч ***** овогт *****н *****, ***** сорст овогт *****ын ***** нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 11-нээс 2015 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө ***** тоотод оршин суух Т.*****ийн шавар байшингийн үүдний амбаарын цонхны хаалтыг цөмлөн нэвтрэн орж мөнгөн бүс, мөнгөн аяга, идээний цар таваг, хурган дээл зэрэг эд зүйлийг, Б.***** нь ЛСД зурагт, Лха телевизийн антенн зэргийг хулгайлж 1.502.00 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 
                                                       
ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд 
-Шүүгдэгч Б.*****ийн мөрдөн байцаалтад болон  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 00 орчихоод гарч ирээд энэ талын айл эзэнгүй байгаа юм байна. Эмээ байхгүй байна гэхэд ***** аль айл гээд асуугаад байсан тэгээхээр нь манай хажуу талын айл гэж хэлж өгөхөд тэр хөгшөөн оръё гээд гарсан. Тэгээд намайг хүн харж бай гээд би гадаа  хашаанд нь хүн хараад ***** амбаарын цонхны паниараар хаасныг нь цааш өшиглөөд цөмлөөд дотогшоо орсон. Би ардаас нь орсон. Би бол эхлээд орохдоо амбаараас нь нүүрс авъя гэж бодож орсон юм. Гэтэл намайг орох үед ***** гэрийнх нь хаалгыг онгойлгосон байсан. Тэгээд ороод ***** авдрыг нь уудлаад юм гаргаад өө энэ байна энэ чинь үнэ хүрдэг байхгүй юу гээд дээлнүүд, хурган дээл, мөнгөн бүс, мөнгөн аяга, том модон цар таваг зэрэг зүйлүүдийг аваад байсан. Би яг уудалж эд зүйл аваагүй. Тэгээд тэр цаашаа өшөө ухаад байхаар нь боль боль  гээд болиулаад хамт гарсан. Авсан юмнуудаа цагаан шуудайнд хийж тэр  юмсаа аваад хашааны хаалгаар нь гараад манайд ороод дээл, хувцас, тавагуудыг манай байшингийн дээвэр рүү тавиад тэр дотроос мөнгөн аяга, мөнгөн бүсийг нь аваад хуучин Дархан явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 56 дугаар тал/

-Шүүгдэгч А.*****ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.***** нөхрийгөө гарсан байхад нь надад энэ хажуу айл эзэнгүй байгаа. Энэ айл руу орж хулгай хийе гэсэн. тэгээд гэгээ тасраагүй байхад ***** бид 2 тэдний жорлонгийнх нь тэр хавиар хашаа давж ороод баруун талынх нь айл руу ороход хашаандаа нэг монгол гэртэй байшинтай айл байсан ба амбаарынх нь цонх байхгүй байсан. Тэгээд гэрт нь ороод ***** өөрөө авдрыг нь уудлаад үстэй дээл, мөнгөн аяга, дээлний эмэгтэй мөнгөн бүс, цагаан сарын идээний модон цар таваг зэрэг зүйлүүдийг аваад шуудайнд хийгээд буцаж гараад хажуу талынхаа амбаарын дээвэр рүү хийсэн. Тэгээд хамт хуучин Дархан руу яваад мөнгөн аягыг нь нэг ломбарданд барьцаанд тавиад надад 20.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 47 дахь тал/

-Хохирогч Т.*****ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 10-ны өглөө би ээжийн хамт гэрээсээ гараад ээжийгээ ахындаа орхичихоод өөрөө гадуур ажил хөөцөлдөж байгаад орой нь ахындаа хоносон. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 09 цагийн орчим гэртээ очиж хувцасаа сольж өмсөөд Улаанбаатар хот явсан. Тэр орой ээж намайг байхгүй гээд ахынд дахиад хоносон. Тэгээд намайг хотод байхад 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эгч Мянганцэцэг утсаар яриад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Нийтдээ 10 төрлийн 1.502.000 төгрөгний эд зүйл алдсан. Би алдсан бүх зүйлээ үнэлүүлсэн байгаа. Одоо үйтэн хуаран дээлийн 7 ширхэг цул мөнгөн товч байхгүй байна. Энэ товчоо 100.000 төгрөгөөр тооцож нэхэмжилнэ. Бас дээлний бүсний аралын нөгөө тал буюу дэгээтэй хэсэг нь байхгүй байсан. энэ мөнгөн дэгээтэй хэсэг нь дахиж хийлгэхэд 50.000 төгрөг болох байх. Мөнгөн аягаа 150.000 төгрөгөөр тооцож нэхэмжилэнэ. Одоо А.*****, ***** хоёроос дутуу байсан 150.000 төгрөгөө авсан. Мөнгөн аягаа буцааж авах тул миний зүгээс цаашид нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/

-Гэрч З.*****гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Он сар өдрийг сайн санахгүй байна. ***** өөрийнхөө 6 дугаар ангийн бандитайгаа ирсэн ба хар өнгийн 32 инчийн хэмжээний ЛСД зурагт барьчихсан архи уучихсан орж ирсэн. Тэгээд орж ирэхдээ ахаасаа энэ зурагтыг авсан юм. Зарах гэж байгаа юм нөхөртэйгээ хэрэлдчихээд явж байна гэсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/

-Эд зүйлийн үнэлгээ хэргийн 28-29 дахь тал/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хэргийн 58 дугаар талд авагдсанаар  шүүгдэгч А.***** нь 1993 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 1 жил 6 сар тэнссэн, 1995 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.3, мөн хуулийн 209 дугаар зүйлийн 209.3-т зааснаар 4 жил хорих ял, 1996 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар, мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жилийн хорих ял, 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар, 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 11 жил 7 сар хорих ялаар шийтгэгдэж 2008 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр үлдсэн 9 жил 1 сар 28 хоногийг хуулийн тэгшитгэл хийж сулласан, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Дархан Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 сар 10 хоног баривчлах ял, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг дахь шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 1 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж суллагдаж байсан. 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хэргийн 60 дугаар талд авагдсанаар  шүүгдэгч Б.***** нь 1997 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 123-в, 240-в-д зааснаар 3 жил тэнссэн, 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 3 жил тэнссэн, 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоног хорих яллаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч А.***** Б.***** нар нь бүлэглэн  2015 оны 12 дугаар сарын 11-нээс 2015 оны 12 дугаар сарын 12-нд шилжих шөнө Дархан Уул аймгийн ***** тоотод оршин суух Т.*****ийн шавар байшингийн үүдний амбаарын цонхны хаалтыг цөмлөн нэвтрэн орж мөнгөн бүс, мөнгөн аяга, идээний цар таваг, хурган дээл зэрэг эд зүйлийг, Б.***** нь ЛСД зурагт, Лха телевизийн антен зэргийг хулгайлж 1.502.00 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь  шүүгдэгч А.***** Б.***** хохирогч Т.***** нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг , гэрч З.*****гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 56, 47, 20, 23 дахь талдуудад/ авагдсанаар  нотлогдон тогтоогдож байх бөгөөд Дархан Уул  аймгийн Прокурорын газраас бичиж ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл тохирсон байна. 

Иймд шүүгдэгч Б.***** А.***** нарыг  бүлэглэн, агуулах саванд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.*****, А.***** нарын ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт заасан заалтад хамарч байх тул шүүгдэгч Б.*****, А.***** нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Б.*****, А.***** нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хир хэмжээ шүүгдэгч нарын хувийн байдал хохирлыг нөхөн төлсөн  зэргийг нь харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр  тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв. 
         Шүүгдэгч А.***** Б.***** нарын амьдрал ахуйн нөхцөл байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байх нь зүйтэй гэж үзэв. 
Шүүгдэгч Б.***** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч А.***** нь энэ хэргийн улмаас 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 81 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь  зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөнгөн аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шүүгдэгч Б.*****т өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч А.*****т урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч уг арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 295,296, 297,298, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:

    1.***** овогт *****н ***** ***** сорст овогт *****ын ***** нарыг  бүлэглэн, бусдын орон байранд нэвтрэн орж эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч А.***** Б.*****  нарын эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.
    
  3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар, А.***** Б.*****  нарт оногдуулсан 02 жил 06 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй .       
    
  4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар А.***** Б.*****  нарт оногдуулсан  02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж Б.*****ийг 02 жилийн, А.*****ыг 02 жил 06 сарын хугацаагаар тус тус  хянан харгалзсугай. 

  5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Б.*****, А.***** нарын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул  аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

  6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан А.***** Б.*****, нар нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн газрын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.

  7.Шүүгдэгч Б.*****, А.***** нар нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч А.***** нь 81 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай. 
 
            8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар  зүйлийн 88.1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дунд гарын мөнгөн аягыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.*****т буцаан олгосугай. 

  9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дархан Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

  10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.*****, Б.***** нарт авсан  бусдын батлан даалтад өгөх, гадагш явж болохгүй тухай  баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    
                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.БАТТУЛГА.