| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/0111/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/107 |
| Огноо | 2023-07-31 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Т.С******** |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/107
2023 07 31 2023/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,
Шүүгдэгч: Н.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-т холбогдох эрүүгийн 2***** дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн зүйлчлэл/:
Яллагдагч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Г-т холбогдох эрүүгийн 2***** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г мэдүүлэхдээ:
Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-21 дэх тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 22-29 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.М-ийнөгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-36, 40-42 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Гэрэлмаагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Эрдэнэзаяагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2617 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-62 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7446 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7404 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 75-77 дахь тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2616 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 83-85 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Г-ийняллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-93 дахь тал/,
-Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 103 дахь тал/,
-Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Наранбадрахын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 107 дахь тал/,
-Н.Г-ийнэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүл мэндийн даатгал төлөлтийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 94-101 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.М-ийнӨмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 111 дэх тал/,
-Шүүгдэгч Н.Г-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 112 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Н.Гнь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эхнэр Д.М-ийнэзэмшлийн “Ландкрузер 80” маркийн **-**ӨМА улсын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож, өөрийн гэрээсээ 8 километрийн зайд буюу Молого ус гэх газарт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.М-ийн эрүүл мэндэд “суурь ясны баруун их далавч, хоншоор яс, хацар яс, баруун нудний ухархайн гадна хана хамарсан зөрөөтэй хугарал, баруун дал яс болон баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10,11-р хавирга, зүүн 1,2,3,4,5,6,7,8-р хавиргануудын хоёрлосон хугарал, хоёр талын уушгины ар хэсгийн эдийн няцрал, баруун уушгины уналт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн эгэмний мултрал, баруун шанаанд шарх, цээж, зүүн мөр, далны хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-21 дэх тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 22-29 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.М-ийн өгсөн “...2023 оны 05 дүгээр сарын 30-ны өглөө манай аав, ээж дүү нар манайд ирсэн. Бид нар босоогүй орондоо хэвтэж байсан юм. Тэгсэн сайн лам ирсэн бүгдээрээ хамт явья гэж ярилцаад өдөр тийшээ суварга тахиад дуусчихна гэхээр нь бид хоёр явахаар шийдсэн.Тэгээд манай охин аав, ээжийн машинд суугаад бид хоёр машинтайгаа явчихъя гээд хоёулхнаа суугаад явсан. Гэрээс гараад барагцаагаар 7-8 км явсан байх талаар шахуу явж байсан чинь гэнэт машины бөгс жолоочийн эсрэг тал руу шарвасан манай нөхөр хариулаад рүлээ дарсан чинь шарвасан тэгээд онхолдсон...Манай нөхөр Н.Г барьж явсан юм...Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл...Тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулахгүй...Би нөхөртэй гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тээврийн хэрэгслийн хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-36 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.М-ийндахин өгсөн: “...Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...Бид 2 гэр бүлийн хүмүүс нэхэмжлэх зүйл байхгүй үнэлгээ гаргуулах мөнгөө эмчилгээндээ зарцуулсан нь дээр байх гэж бодож байна. Тээврийн хэрэгсэлд үнэлгээ гаргуулахгүй...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...Хавтас хэрэгтээ танилцана. Миний бие өвчтэй байгаа болохоор шүүх хуралдаанд оролцохгүй...Хохирлын баримт гаргаж өгөхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-42 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Гэрэлмаагийн өгсөн: “...Түргэн тусламжийн утсанд 11 цаг 40 минутад Ханбогд сумын Баян баг Молого ус гэх газарт зам тээврийн осол болсон талаар дуудлага ирсэн...Мгийн биеийн байдал хүнд олон тооны хавирга хугаралттай байсан. Нөхөр нь биеийн байдал зүгээр байсан...Эмнэлэг дээр ирснийх нь дараа цагдаад мэдэгдээгүй гэхээр нь цагдаагийн дуудлагын утсанд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Г-ийнгэрчээр өгсөн: “...Манай хадмын хамаатан Найдан аавдаа зориулж суварга босгосон 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр лам нар ирж ном хурна та хэд ирээрэй гээд хадмынханд урилга өгсөн байсан. Манай эхнэр аав, ээжтэйгээ явна гэж байж байгаад өглөө бөөндөө явахаар болоод өнөөдөр өглөө буюу 2023 оны 05 дугаар сарын 30-ны 08 цагийн үед гэрээсээ эхнэр Мгийн хамт Ландкрузер маркийн **-**ӨМА улсын тээврийн хэрэгсэлд хоёулаа явсан. Гэрээсээ гараад 8 км орчим яваад Молого ус дөнгөж өнгөрөөд явж байхад миний барьж явсан машины урд дугуй хагарсан уу яасан мэдэхгүй байна машин далбилзаад бөгсөө хаясан. Тэгэхээр нь би хариулаад шарвасан тал руу рүлээ эргүүлсэн тэгсэн чинь нөгөө тал руу шарвасан буцаагаад нөгөө тал руу дарсан чинь машин онхолдчихсон нэг бүтэн эргээд зогсох шиг л болсон. Тэгээд шоконд орсон уу яасан мэдэхгүй байна нэг мэдэхэд гадаа байж байсан. Хэр хугацаа өнгөрснийг мэдэхгүй байна эхнэр машин дотор байхаар нь очоод шууд машинаас гаргасан. Хэсэг хугацааны дараа урд явсан машин ирээд сулжээгүй газар байсан учраас манай дүү Эрдэнэзаяа сүлжээнд гарч түргэн дуудсан. Манай эхнэр Мгийн төрсөн дүү Батзаяаг Эрдэнэзаяа баян багийн брагид дээр байхад нь утсаар дуудсан гэсэн. Удалгүй түргэнээс түрүүлээд Батзаяа хүрээд ирсэн хэсэг хугацааны дараа аавыг манай охин Золзаяа нарыг суулгаад түргэн тоссон. Тэгээд түргэн дагуулж ирээд М бид гурвыг аваад Ханбогд сумын эмнэлэгт ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Эрдэнэзаяагийн өгсөн: “...Манай ах Найдан аавдаа зориулж суварга босгосон. 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр лам нар ирж ном хурна та хэд ирээрэй гээд урилга өгсөн. Өнөөдөр өглөө 07 цагийн үед гэрээсээ **-**ӨМЭ улсын дугаартай Ланд 100 маркийн тээврийн хэрэгслээр аав ээж бид 3 гараад төрсөн эгч Мгийн гэрт ирсэн. Нэг машиндаа багтахгүй байсан учраас 2 машинтай явсан. Миний барьж явсан машинд М эгчийн охин Золзаяа суусан. Манай эгчийн нөхөр Ганзоригийн хамт Ландкрузер маркийн **-**ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хоёулаа явсан. Эгчийнхээс гараад би урд нь гараад явсан 8 км орчим Молого усны урд талд явж байхад толиндоо харсан чинь тоос босож байсан. Би машинаа зогсоогоод харсан чинь машин нь онхолдсон байсан. Би буцаж очоод ээж аавыг осолд орсон 2-ын хамт үлдээгээд дуудлага өгөхөөр сүлжээнд гарсан тэгээд түргэн дуудсан. Хэсэг хугацааны дараа би аав, Золзаяа нарыг суулгаад түргэн тоссон тэгээд түргэн дагуулж ирээд эгч Мг аваад Ханбогд сумын эмнэлэгт ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7404 дугаартай “...1.Д.М-ийнбиед суурь ясны баруун их далавч, хоншоор яс, хацар яс, баруун нудний ухархайн гадна хана хамарсан зөрөөтэй хугарал, баруун дал яс болон баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10,11-р хавирга, зүүн 1,2,3,4,5,6,7,8-р хавиргануудын хоёрлосон хугарал, хоёр талын уушгины ар хэсгийн эдийн няцрал, баруун уушгины уналт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн эгэмний мултрал, баруун шанаанд шарх, цээж, зүүн мөр, далны хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн олон удаагийн үйлдлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 75-77 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Г-ийн яллагдагчаар өгсөн “...Манай хадам аавын хамаатан Найдан гэдэг хүн аавдаа зориулж суварга босгосон...2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр лам нар ирж ном хурна та хэд ирээрэй гээд хадмынханд хэлсэн байсан. Манай эхнэр аав, ээжтэйгээ явна гэж байж байгаад 2023 оны 05 дугаар сарын 30-ны өглөө бөөндөө явахаар болоод 08 цагийн уед **-**ӨМА улсын дугаартай Ланд крузер маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр Мгийн хамт би жолоо бариад гэрээсээ гараад 8 км орчим яваад Молого ус өнгөрөөд явж байхад миний барьж явсан машины урд дугуй хагарсан уу яасан мэдэхгүй байна машин далбилзаад бөгсөө хаясан. Тэгэхээр нь би хариулаад шарвасан тал руу рүлээ эргүүлсэн тэгсэн чинь нөгөө тал руу шарвасан буцаагаад нөгөө тал руу дарсан чинь машин онхолдчихсон. Нэг бүтэн эргээд зогсох шиг л болсон тэгээд шоконд орсон уу яасан мэдэхгүй байна нэг мэдэхэд гадаа байж байсан хэр хугацаа өнгөрснийг мэдэхгүй байна. Эхнэр машин дотор байхаар нь очоод шууд машинаас гаргасан. Хэсэг хугацааны дараа урд явсан машин ирээд сүлжээгүй газар байсан учраас манай дүү Эрдэнэзаяа сүлжээнд гарч түргэн дуудсан. Манай эхнэр Мгийн төрсөн дүү Батзаяаг Эрдэнэзаяа баян багийн брагид дээр байхад нь утсаар дуудсан гэсэн. Удалгүй түргэнээс түрүүлээд Батзаяа хүрээд ирсэн. Хэсэг хугацааны дараа Эрдэнэзаяа хадам аавыг манай охин Золзаяа нарыг суулгаад түргэн тоссон. Тэгээд түргэн дагуулж ирээд М бид гуравыг аваад Ханбогд сумын эмнэлэгт ирсэн...Миний эхнэр байгаа юм...2О21 оноос хойш хамт амьдарч байгаа гэрлэлтийн баталгаа байхгүй...Архи согутууруулах ундааны зүйл хэрэглээгүй...3өв талын урд дугуй хагарсан байна лээ.,.50 километр цагийн хурдтай явж байсан...3амын орчин хэвийн чөлөөтэй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-93 дахь тал/,
-Зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хавтаст хэргийн 103 дахь тал/,
-Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Наранбадрахын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “...1.Ланд крузер маркийн **-**ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Гнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 2.Мөн дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс болсон байна...” гэх магадалгаа /хавтаст хэргийн 107 дахь тал/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Гнь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Н.Гнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.Гнь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж хохирогч Д.М-ийнэрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Н.Гнь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Д.М-ийнбиед “суурь ясны баруун их далавч, хоншоор яс, хацар яс, баруун нудний ухархайн гадна хана хамарсан зөрөөтэй хугарал, баруун дал яс болон баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10,11-р хавирга, зүүн 1,2,3,4,5,6,7,8-р хавиргануудын хоёрлосон хугарал, хоёр талын уушгины ар хэсгийн эдийн няцрал, баруун уушгины уналт, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн эгэмний мултрал, баруун шанаанд шарх, цээж, зүүн мөр, далны хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7404 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 75-77 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Д.Мг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 30 дахь тал/
Хохирогч Д.М нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын прокурорын газарт ирүүлсэн “Дэлгэрбат овогтой М миний бие 2023 оны 05-р сарын 30-ны өдөр **-**ӨМА дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явах үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Молго ус” гэх газар зам тээврийн осолд орсон. Миний бие Улаанбаатар хотод очиж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж биеийн байдал дээрдсэн. Нөхөртөө ямар нэгэн гомдол санал байхгүй учир энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 111 дэх тал/
Иймд хохирогч Д.М нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Н.Гхүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүй 1 жил, 1 сарын хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээний хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Г-тЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Гнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Шүүгдэгч Н.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Г-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Г-т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Н.Г-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-тоногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 1 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Г-тхяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хохирогч Д.М нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдсугай.
8. Шүүгдэгч Н.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН