Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/106

 

 

 

 

 

 

 

 

 

            2023                07                  27                                                        2023/ШЦТ/106                                      

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,

Иргэний нэхэмжлэгч “И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Ч, А.Д,

Шүүгдэгч: Б.С/өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-дхолбогдох эрүүгийн 2********дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Снь 2023 оны 05 дугаар сарын 04, 28-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймгийн Ханбогд сум, ***тоотод байрлах хохирогч У.У-ийнгэрт очих үедээ үнэт эдлэлүүд болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мөнгөн дэвсгэрт болох 400 юанийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 14.463.716 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-дхолбогдох эрүүгийн 2********дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Смэдүүлэхдээ:

Би маш их гэмшиж байна. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн түр зуурын үйлдэлдээ гэмшиж байна.  Би У.У-ийнгэр рүү 2 удаа очиж, эд зүйлийг авсан.

Ханбогд сумын 68 зээлийн төвд 3 удаа очсон ба 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эд зүйл зараад 1.564.500 төгрөгийг бэлнээр аваад, үүнийгээ өөрийн хас банк руу хийсэн, 2023.05.01-ний өдөр эд зүйл зараад 2.900.000 төгрөгийг бэлнээр аваад үүнийгээ өөрийн хас банк руу хийсэн, 2023.05.04-ний өдөр очоод эд зүйл зараад ХААН банкны дансаар 2.845.800 төгрөг тус тус авсан. Би хохирогчийн гэрт 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд очсон. Очсон өдрөөс авсан зүйлээ 68 зээлийн төвд зараад бэлнээр авсан мөнгөө тэр нь дор нь банканд хийсэн. Сүүлд авсан зүйлээс үлдсэн зүйлийг 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Цогтцэций суманд явж байхдаа зараад мөнгөө дансаар авахаар тохиролцсон боловч авч чадаагүй, цагдаад баригдсан. Би У.Уд 8.792.000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгсөн, 5.671.716 төгрөгийг хохирлыг бэлэн мөнгөөр төлсөн, “И” ХХК-д 1.121.000 төгрөгийг тус тус төлсөн гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Ч тайлбартаа:

 Шүүхийн хэлэлцүүлэгт гаргах тайлбаргүй гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Д тайлбартаа:

Манай ажилтан Түмэнцэцэг хулгайн эд зүйл болох нийт 42.7 граммын эд зүйл худалдаж авсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн байгаа. Мөнгөн дүнгээр 4.673.250 төгрөг болж байгаа. Мөн давхар данснаас мөнгө гарчихсан. Б.С-ийн зүгээс 659.000 төгрөг, өнөөдөр шүүх хуралдааны өмнө 462.000 төгрөг, нийт 1.121.000 төгрөгийг барагдуулсан. Манай компанийн зүгээс Б.С-с3.300.000 төгрөгийн хохиролтой байна гэж үзэж байгаа боловч манай ажилтан Д.Түмэнцэцэгтэй холбоотой үйлдэл бас шалгагдаж байгаа. Энэ хоёр хүнийг холбоотой байх гэж бодож байна. Одоо бол шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.У-ийнөгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 13-14 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Чийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Буяннэмэхийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Тунгалагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Түмэнцэцэгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

-“Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Ө-23-48 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-42 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.С-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

-Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 50-59 дэх тал/,

 

-Хохирогч У.Уд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтас хэргийн 60 дахь тал/,

 

-Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Чээс гаргаж өгсөн худалдаж авсан металлын бүртгэл, 1505191477 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 63-65 дахь тал/,

 

-Д.Түмэнцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5455035698 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 66-82 дахь тал/,

 

-Б.С-ийн эзэмшлийн Хаан, Хас банкны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 111-122, 128-132 дахь тал/,

 

-Б.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 99-109 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

    1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч 2023 оны 04 дүгээр сарын 27, 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Өмнөговь аймаг, Ханбогд сум, ***тоотод байрлах хохирогч У.У-ийнгэрт очих үедээ үнэт эдлэлүүд болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын мөнгөн дэвсгэрт болох 400 юанийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч нийт 14.463.716 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Снь “...би хохирогч У.У-ийнгэрт 2023 оны 04 дүгээр сарын 27, 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд очиж эд зүйлийг авсан ба авсан өдрөө Ханбогд сумын 68 зээлийн төвд очиж, эд зүйлээ зараад мөнгийг бэлнээр авч, авсан мөнгөө өөрийн Хас банканд тухайн өдөртөө хийж байсан. Сүүлд очихдоо авсан эд зүйлийг хэсэг хэсгээр хувааж зарсан...” гэж мэдүүлсэн ба шүүгдэгчийн “Хасбанк” ХХК-ийн дансны хуулгыг үзэхэд 2023.04.27-ны өдөр 1.564.500 төгрөг, 2023.05.01-ний өдөр 2.900.000 төгрөг орлого гэх утгаар тус тус орсон байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу гэмт хэрэг гарсан хугацааг “2023 оны 04 дүгээр сарын 27, 05 дугаар сарын 01-ний өдрүүд” гэж үзсэн болно.

 

    1. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.У-ийнөгсөн “...2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өөрийн монетон ээмэг, бөгж, бугуйвч, нөхрийн монетон гинж зэрэг алга байсан. Тухайн өдрийн өглөө 11 цагийн орчимд Ханбогд сумын 2 дугаар сургуулийн багш Сарангуа манайхаар орж ирээд гарсан. 2023 оны 05 сарын 28-ны өдөр миний монетон гинж, ээмэг, 3 бөгж алга болсон. Тухайн үед мөн манайхаар Сарангуа ороод гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.У-ийндахин өгсөн: “2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн “...Ө үсэгтэй 8,42 гр монетон колон, С үсэгтэй эмэгтэй 30,7 гр монетон ээмэг бугуйвч, Ө үсэгтэй эмэгтэй монетон 8,1 гр бөгж, эрэгтэй монетон гинж 21,9 гр, эмэгтэй монетон гинж 6,2 гр, монетон зүрхэн хэлбэртэй өрөөсөн ээмэг 0,5 гр, эмэгтэй өрөөсөн ээмэг 0,9 гр, эрвээхэй хээтэй эмэгтэй монетон бөгж 4,6 гр бөгж, ягаан өнгийн шигтгээтэй шар шувуу хэлбэртэй 5,2 гр монетон бөгж, таван хошуу хэлбэртэй унжлагатай бөөрөнхий хэлбэртэй 4,5 гр жинтэй монетон хос ээмэг, эмэгтэй 6,8 гр монетон гинж, дугуй хэлбэртэй гол хэсгээрээ өргөн гоёлын жижиг шигтгээтэй 4,1 гр жинтэй монетон бөгж, 400 юань зэрэг зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Чийн өгсөн “...05 дугаар сарын 26-ны өдөр 4.6 грамм жинтэй монетон бөгжийг Б.С-с462.000 төгрөгөөр бодож худалдаж аваад Б.С-ийн данс руу уг мөнгийг шилжүүлсэн байсан. Уг бөгж нь мөн хохирогч У.У-ийнбөгж байсан бөгөөд манайхаас эд зүйлээ гаргуулан аваад хохирлоо барагдуулаагүй байгаа.... Б.С-ийн данс руу манай компанийн данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 1.121.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. Үүнээс 05 дугаар сарын 16-ны өдөр худалдаж авсан 2 грамм жинтэй монетон бөгжний үнэ 147.000 төгрөг, 05 дугаар сарын 26-ны өдөр худалдаж авсан 3.2 грамм жинтэй алтан бөгжний үнэ 512.000 төгрөг, нийт 659.000 төгрөгийг Б.С-ийн дүү манай компанид бэлнээр өгч барагдуулсан. Одоо 05 дугаар сарын 26-ны өдөр худалдсан 4.6 грамм жинтэй монетон бөгжний үнэ 462.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Буяннэмэхийн өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өглөө ажил дээрээ байхад Ундармаа гэх хүн цагдаагийн алба хаагчийн хамт ажил дээр ирсэн. Би Ханбогд сумын төвд байрлах барьцаалан зээлдүүлэх төвд ажилладаг юм. Ажил дээр ирээд “Сарангуа гэх хүний нэр дээр ямар эд зүйл байгаа бол хулгайд сэжиглэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь Сарангуа гэх хүний нэр дээрх эд зүйлийг үзэхэд 1 ширхэг монетон эмэгтэй бөгж байсан түүнийг алдсан гэх хүнд үзүүлэхэд бөгж нь мөн байна гэж хэлж байсан. Тэгээд явчхаад буцаж ирээд Сарангуа өөр олон зүйл танайд зарсан гэж байна гэж хэлэхээр нь манай байгууллага худалдаж авсан эд зүйлсийг гаргаж үзэхэд манай ажилтан Түмэнцэцэг өөрийн нэр дээр эрэгтэй монетон гинж 1 ширхэг, эмэгтэй монетон гинж 1 ширхэг, хоёр ширхэг өрөөсөн монетон ээмэг, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлс худалдаж авсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Тунгалагийн өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 55 минутын орчимд намайг Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулдаг 68 зээлийн төвд ажлаа хийгээд сууж байхад гаднаас үл таних эмэгтэй хүн орж ирээд “үнэт эдлэл худалдан авч байгаа юу” гэж асуухаар нь би “авч байгаа, та юу зарах гэж байгаа юм бэ” гэж асуусан чинь надад ягаан өнгийн шигтгээтэй, шар шувууны дүрстэй эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, таван хошуу хэлбэртэй унжлагатай эмэгтэй хүний монетон ээмэг 1 хос, нүхтэй гонзгой хэлбэртэй хэлхээстэй эмэгтэй хүний монетон хүзүүний зүүлт 1 ширхэг, дугуй хэлбэртэй, гол хэсгээрээ өргөн дүрстэй, жижиг гоёлын шигтгээтэй эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг үзүүлсэн. Би тухайн үед эд зүйлсийг жинлэж үзээд худалдан авах үнийн дүнгээ хэлсэн чинь нөгөө эмэгтэй зөвшөөрөөд заръя гэж хэлсэн... нөгөө эмэгтэй манай ажил дээр намайг хүлээж сууж байгаад “яаралтай ажилтай байна, гадаа машинд 2 хүүхдээ үлдээчихсэн байгаа, мөнгөө дансанд хийчхээрэй” гээд надад дансны дугаар үлдээгээд гараад явчихсан. Тэр эмэгтэй яарч, сандарсан байдалтай, их яаруу явж байсан учраас надад сэжигтэй санагдаад цагдаагийн байгууллагад энэ тухай мэдэгдээд иргэний үнэмлэхийн зургийг дарж авсан юм... намайг иргэний үнэмлэхийг нь шалгаж үзэхэд Бат-Өлзий овогтой Сарангуа нэртэй КЮ90090562 регистрийн дугаартай бичиг баримт үзүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Түмэнцэцэгийн өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сард байсан шиг санагдаж байна хамгийн анх Б.Сминий ажиллаж байсан ''68" зээлийн төвд орж ирээд О үсгэн хэлбэртэй эмэгтэй хүнийн монетон ээмэг 1 хос 8,3 гр жинтэй, 6 үсгэн хэлбэртэй эмэгтэй хүний монетон бөгж 8,1 гр жинтэй нийт 16,4 грамм монетон эдлэлийг зарна гэж надад үзүүлсэн. Тухайн монетон эдлэлийг би жинлэж үзээд 1 граммыг нь 105.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 1.680.000 төгрөгийг Б.С-дбэлнээр өгсөн. Түүний дараа Б.Сдахиж манайд орж ирээд 6 үсгэн хэлбэртэй бугуйвч 23,5 гр жинтэй, 6 хэлбэртэй монетон кулон 7,7 грамм нийт 31,2 грамм монетон эдлэлийг зарах зорилгоор орж ирснийг би 1 граммыг нь 105.000 төгөргөөр бодож тооцоод 2.900.000 орчим төгрөгийг бэлнээр Б.С-дөгсөн. Түүний дараа дахиад 1 ширхэг нарийн гинж дангаар нь зарсан шиг санагдаж байна яг хэдэн төгрөгөөр ямар грамттай ямар гинж зарсныг нь сайн санахгүй байна, Тэгээд хамгийн сүүлд 2023 Ъны 05 дугаар сарын сүүлээр Б.Сдахин, орж ирээд эрэгтэй хүний монетон гинж 21,9 грамм, эмэгтэй хүний монетон гинж 6,2 грамм, чигчий хурууны 4,6 грамм жинтэй монетон бөгж, өрөөсөн ээмэг 0,9 грамм, 0,6 граммтай өрөөсөн ээмэг зэрэг эд зүйлсийг зарах зорилгоор орж ирсэн. Эдгээр зүйлсийг 1 граммыг нь 105.000 төгрөгөөр бодож тооцоод нийт 3.470.000 төгрөг болж байснаас 2.850.000 төгрөгийг өөрийнхөө 5455035698 тоот данснаас Б.С-ийн 5077034445 тоот данс руу шилжүүлээд үлдсэн 617.000 төгрөгийг бэлнээр эсвэл компанийн данснаас өгсөн эсэхээ сайн санахгүй байна. Б.С-ийн надад үзүүлсэн эд зүйлсийг би өөрийн хувиасаа мөнгө гаргаж худалдаж аваад <3 хэлбэртэй монетон хос ээмэг 8,3 гр, 6 хэлбэртэй эмэгтэй хүний монетон бугуйвч 23,5 гр, 6 хэлбэртэй монетон кулон 7,7 грамм нийт 39,5 грамм монетон эдлэлийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Мөнгөн завъяа үнэт эдлэлийн дэлгүүрт 1 граммыг нь 118.000 төгрөгөөр бодож нийт 4.430.000 төгрөгөөр зарсан. Бусад эд зүйлсийг нь өөрийн ажилладаг "68" зээлийн төвд нийт 8,1 грамм хэмжээтэй монетон эдлэлийг 112.500 төгрөгөөр бодож 911.250 төгрөгөөр, 30 грамм монетон эдлэлийг 110.000 төгрөгөөр бодож 3.300.000 төгрөгөөр тус тус зарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

-“Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Ө-23-48 дугаартай “...нийт 14.463.716 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-42 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.С-ийн яллагдагчаар өгсөн “...хичээл тараад буюу 13 цаг өнгөрөөгөөд 2 дугаар сургуулийн баруун талд ***тоотод байх нягтлан У.У-ийнгэрт ганцаараа алхаад очсон... тэдний гэрт нь хамт юм яриад сууж байхад У.У сургуулиас хүүхдээ авахаар болоод намайг 2 настай охиныхоо хамтаар гэртээ түр байж байгаарай гэж гуйгаад гараад явсан. Би У.Уг гарсаны дараа гоо сайханы ширээний өмнө талд байсан нүүрний будаг тосыг янзалж байхад жижиг хуванцар сав дотор ээмэг, бөгж зэрэг байхаар нь нээж үзэхэд О хэлбэртэй монетон ээмэг хосоороо, монетон бөгж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг зэрэг эд зүйлсийг нь авсан юм. Тэгээд удаагүй У.У гэртээ ирээд би гэртээ харих гээд явсан. Би тэдний гэрээс гараад шууд Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг "68" зээлийн төвд очоод нөгөө монетон ээмэг, бөгж, гинж зэргийг үзүүлээд "эдгээр эд зүйлсийг зарах гэж байгаа юм, мөнгөний барьцаанд тавихгүй" хэлсэн чинь тэр ломбардны эмэгтэй жин дээрээ тавьж жинлэж үзээд надад 1.600.000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлсэн... 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мөн сургууль дээр ажил дээрээ байж байгаад өдөр 12-13 цагийн орчимд ажлаасаа тараад явж байх замдаа У.У-ийнгэрээр ороход тэдний гэрт Ундармаагийн ээж, тэдний 2 настай хүүхэд. У.У 3 байсан бөгөөд би гэрт нь ороод У.Утай юм яриад сууж байхад У.У-ийнээж хүүхэдтэй нь хамт хүүхдийнх нь өрөөнд сууж байсан. Тэр үед У.У нүүрээ будах гээд унтлагын өрөө рүүгээ орчихсон би гал тогооны өрөөнд сууж байхад гал тогооны өрөөнд байрлах ширээн дээр жижиг ягаан өнгийн ээмэг бөгж хийдэг сав байхаар нь тэрийг нь чигээр нь гэрээс нь бариад гарчихсан. Тэгээд гадаа гараад нээгээд үзсэн чинь дотор нь эрэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, 6 хэлбэртэй эмэгтэй хүний монетон бугуйвч 1 ширхэг, нарийн хэлхээтэй эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, мөн нарийн монетон гинж 1 ширхэг, зүрхэн хэлбэртэй монетон өрөөсөн ээмэг 1 ширхэг, мөн эмэгтэй хүний монетон өрөөсөн ээмэг 1 ширхэг, 6 хэлбэртэй эмэгтэй хүний монетон кулон 1 ширхэг, эрвээхэй хээтэй эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, ягаан өнгийн шигтгээтэй шар шувууны дүрстэй эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, таван хошуу хэлбэртэй унжлагатай эмэгтэй хүний монетон ээмэг 1 хос, дугуй хэлбэртэй гол хэсгээрээ гоёлын шигтгээтэй эмэгтэй хүний монетон бөгж мөн Хятад улсын 400 юань зэрэг эд зүйлс байсан. би тэдгээр эд зүйлсийг аваад У.У-ийнгэрээс гараад шууд "68" зээлийн төв дээр очиход нөгөө урьд өмнө нь надаас эд зүйл авсан эмэгтэй байсан бөгөөд би очихдоо 6 хэлбэртэй эмэгтэй хүний монетон бугуйвч, эрэгтэй монетон гинж, эмэгтэй хүний нарийн монетон гинж, С үсэгтэй эмэгтэй монетон кулон зэрэг эд зүйлсийг мөн "зарах гэж байгаа юм" гэж хэлэхэд тэр зээлийн эдийн засагч эмэгтэй жинлэж үзчихээд 2.900.000 төгрөг болох юм байна гэж надад хэлсэн... Тухайн үед нь зөвшөөрөөд тэдгээр эд зүйлсийг "68" зээлийн төвд 2.900.000 төгрөгөөр бодож мөнгөө бэлнээр авсан... Төрийн банкны салбар дээр очиж нөгөө У.У-ийнгэрээс авсан 400 юанийг Монгол төгрөгөөр солиулахад 96.000 төгрөг болж байсан бөгөөд тэр мөнгөөр өөрийн машиндаа бензин хийгээд Цогтцэций сум руу 2 хүүхдийн хамтаар явсан. Цогтцэций суманд 15 цаг өнгөрч байхад очоод "68" зээлийн төвийн Цогтцэций салбар руу ороод үлдсэн эд зүйл болох ягаан шигтгээтэй шар шувуу хэлбэртэй эмэгтэй хүний монетон бөгж, дугуй хэлбэртэй гол хэсгээрээ гоёлын шигтгээтэй эмэгтэй хүний монетон бөгж, таван хошуу унжлагатай эмэгтэй хүний монетон ээмэг, урт нарийн хэлхээтэй монетон гинж зэрэг эд зүйлсийг барьцаанд тавихгүй, заръя гэж хэлсэн чинь зээлийн эдийн засагч танихгүй эмэгтэй жинлэж үзээд 2.100.000 төгрөг болж байна гэж хэлсэн. Би тухайн зөвшөөрөөд мөнгөө авах гэсэн чинь зээлийн эдийн засагч нь удах шинжтэй байхаар нь гадаа машинд хүүхдээ үлдээсэн байсан учраас өөрийн дансаа үлдээчхээд данс руу хийчхээрэй гэж хэлээд гараад явсан. Тэндээс гараад би 2 хүүхдийнхээ хамтаар хоол идчихээд "68" зээлийн төвийн Цогтцэций салбарын зээлийн эдийн засагчийн утас руу нь залгасан чинь "Таны зарах гэж байсан эд зүйлс чинь Ханбогд сумын төвөөс алдагдсан эд зүйл байна, манайх авахгүй" гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

-Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 50-59 дэх тал/,

 

-Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Чээс гаргаж өгсөн худалдаж авсан металлын бүртгэл, 1505191477 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 63-65 дахь тал/,

 

-Д.Түмэнцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5455035698 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 66-82 дахь тал/,

 

-Хохирогч У.Уд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтас хэргийн 60 дахь тал/,

 

-Б.С-ийн эзэмшлийн Хаан, Хас банкны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 111-122, 128-132 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Снь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.С-ийн дээрх үйлдэл буюу хохирогч У.У-ийнзөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар эд зүйлийг нь өөрийн эзэмшилдээ авч, хохирогчид хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Б.С-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Сарангуаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Сарангуаг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Снь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

  1. Хохирогч У.Уд учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Хохирогч У.У нь үнэт эдлэл болон БНХАУ-ын 400 юан хулгайд алдаж, нийт 14.463.716 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Ө-23-48 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 13-14, 16, 38-42 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн  мөрдөгчийн тогтоолоор иргэн У.Уг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтас хэргийн 10 дахь тал/

 

Хохирогч У.У нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “Миний бие Ундраабаяр овогтой Ундармаа нь Бат-Өлзий овогтой Сарангуа 14.463.716 төгрөгийн хохирол учирснаас 8.792.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг буцаан өгсөн. 5.671.716 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байсныг төлсөн тул миний бие нь хохирол, гомдолгүй болно” гэх хүсэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 155 дахь тал/

Иймд хохирогч У.У нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Иргэний нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор “И” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. /хавтас хэргийн 18 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Д нь “...Б.С-ийн зүгээс 659.000 төгрөг, өнөөдөр шүүх хуралдааны өмнө 462.000 төгрөг, нийт 1.121.000 төгрөгийг барагдуулсан...Одоо бол шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэх тайлбарыг гаргасан.

 

Иймд иргэний нэхэмжлэгч “И” ХХК нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.Сарангуаг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” саналыг гаргасан ба санал гаргахдаа шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж тайлбарласан.

 

Шүүгдэгч Б.Снь хохирогч У.У-ийнгэрт эхний удаад очихдоо тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас эд зүйлийг нууцаар, хууль бусаар авсан байж болох боловч хоёр дахь удаагаа хохирогчийн гэрт очиж эд зүйл авч байгаа үйлдлийг тохиолдлын шинжтэй гэж үзэх боломжгүй, санаатайгаар тухайн эд зүйлийг авахаар зорьж очиж, үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул улсын яллагчийн “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж, шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-дхорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгч Б.Снь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар, 2 болон 5 насны хоёр хүүхэдтэй байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, шүүгдэгч Б.С-с613.584 төгрөг /шүүгдэгчийн хууль бусаар орлого 1.564.500+2.900.000+2.845.800+96.000=7.406.300 төгрөг-үүнээс хохирогчид 5.671.716 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 1.121.000 төгрөгийг=үлдэх 613.584 төгрөг/-ийг албадан гаргуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

Шүүгдэгч Б.Снь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.С-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Б.С-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар

зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.С-дхяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Б.Снь хохирогч У.Уд 8.792.000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгсөн, 5.671.716 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Б.Снь иргэний нэхэмжлэгч “И” ХХК-д 1.121.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого гэж үзэж, шүүгдэгч Б.С-с613.584 төгрөг /шүүгдэгчийн хууль бусаар орлого 1.564.500+2.900.000+2.845.800+96.000=7.406.300 төгрөг-үүнээс хохирогчид 5.671.716 төгрөг, иргэний нэхэмжлэгчид 1.121.000 төгрөгийг=үлдэх 613.584 төгрөг/-ийг албадан гаргуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

9. Шүүгдэгч Б.Снь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.С-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААНАРАН