| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 186/2019/0567/Э |
| Дугаар | 635 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 635
С.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Солонго,
шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/196 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-н гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1911 00488 0148 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн С-н Б, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........../,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийт 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;
С.Б нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б У” цэцэрлэгийн өрөөнөөс хохирогч Л.М-ны 43.500 төгрөгийн үнэ бүхий гар утас, 1.244.552 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ........ тоотод үйл ажиллагаа явуулдаг “ЦТГ” ХХК-ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 150.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эдж-6” загварын гар утас хулгайлсан,
2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ...... тоотод байрлах хохирогч Н.Г-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 1.580.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-9 плас” загварын гар утас хулгайлсан,
2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ........... тоотод байрлах хохирогч М.Ц-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 30.000 төгрөг, 103.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-3” загварын гар утас, 581.940 төгрөгийн үнэ бүхий “Панасоник” фирмийн зурагт зэргийг хулгайлсан,
2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн ...... тоотод байрлах хохирогч А.Ж-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 44 инчийн 486.000 төгрөгийн үнэ бүхий “Эйч пи пи” фирмийн зурагт хулгайлсан,
2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, .......... тоотод байрлах хохирогч Л.Э-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 65.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 4” загварын гар утас, 205.000 төгрөгийн үнэ бүхий үхрийн мах, 10.800 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний савхин бээлий зэргийг хулгайлсан,
2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, ......... тоотод байрлах хохирогч Р.С-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 500.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 7 плас” загварын гар утас, 9180 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний малгай хулгайлсан,
2019 он 1 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ...... тоотод байрлах хохирогч М.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 131.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-5” загварын гар утсыг хулгайлсан,
2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ........ тоотод байрлах хохирогч Д.Д-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, “Самсунг” брендийн 274.940 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн зурагт, 334.000 төгрөгийн үнэ бүхий Жордан загварын пүүз, 104.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний туулайн үсэн шуба, 17.999 төгрөгийн үнэ бүхий үсний индүү хулгайлсан,
2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо......... тоотод байрлах хохирогч И.М-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 269.940 төгрөгийн үнэ бүхий “БСБ” брендийн зурагт, 112.000 төгрөгийн үнэ бүхий “Сэйко” фирмийн бугуйн цаг хулгайлсан,
2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ........... тоот хохирогч Б.Д-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 419.940 төгрөгийн үнэ бүхий “Хайсэнс” фирмийн 40 инчийн зурагт, 42.750 төгрөгийн үнэ бүхий “Олимпиус” фирмийн зургийн аппарат хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар нэгтгэн зүйлчилж, С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар С.Б-г 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б-н энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 406 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б-с хохирогч Д.Оюунсувдад 150.000 төгрөг, М.Цэрмаад 684.940 төгрөг, Л.Мөнхчулуунд 1.244.552 төгрөг, Л.Эрдэнэбилэгт 280.800 төгрөг, Б.Дэлгэрмаад 462.690 төгрөг, М.Бадраад 131.000 төгрөг, Д.Должинд 730.939 төгрөг, И.Мөнхбаярт 381.940 төгрөг, Р.Сарантуяад 509.180 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн миний хулгайн нэг үйлдлийг Баянзүрх дүүргийн прокурор Ариунцэцэг хянаж, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч д/ч Хонгорзул шалгаж байсан юм. Мөрдөн байцаагч Хонгорзул надаас 2019 оны 11 дүгээр сард гэрчээр нэг удаа мэдүүлэг авсан. Удалгүй ирж яллагдагчаар татан байцаалт авна гээд огт ирээгүй. Би яллагдагчаар татагдан байцаалт өгөхөөр удаа дараа хүсэлт явуулсан боловч шалтгаангүйгээр 4 сар гаруйн хугацаанд ирэлгүй хойшлуулсаар анхан шатны шүүхээр орж ял авсан болно. Би дээрх хугацаанд буюу 1 жил 2 сар цагдан хоригдож байсан. Дээрх хэрэг нь дугаар авсан эрүүгийн хэрэг юм. Хэргийн дугаарыг миний өмгөөлөгч Пүрэвдорж мэдэж байгаа болно. Уг хэргийг нэгтгүүлж шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж байсан боловч мэдээллийн санд байхгүй гэх үндэслэлээр нэгтгэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа гэж үзэж байна. Иймд дээрх хулгайн нэг үйлдлийг нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан талйбартаа: “... Би анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Баянзүрх дүүрэгт С.Б-д холбогдох нэг үйлдэл байгаа гэж хэлсний дагуу би хүсэлт бичихэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол байхгүй байсан. ...” гэв.
Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч С.Б-с удаа дараа Баянзүрх дүүрэг дээр шалгагдаж байгаа хэргээ нэгтгүүлэх хүсэлт гаргасан. Энэ байдлыг тодруулахаар анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Тэгэхэд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс яллагдагчаар татагдсан талаарх баримт авч ирээгүй. Одоогоор Баянзүрх дүүрэгт С.Б-г яллагдагчаар татан шалгаж байгаа хэрэг байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
С.Б нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б У” цэцэрлэгийн өрөөнөөс хохирогч Л.М-ы 43.500 төгрөгийн үнэ бүхий гар утас, 1.244.552 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ....... тоотод үйл ажиллагаа явуулдаг “ЦТГ” ХХК-ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 150.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эдж-6” загварын гар утас хулгайлсан,
2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ........ тоотод байрлах хохирогч Н.Г-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 1.580.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-9 плас” загварын гар утас хулгайлсан,
2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо........ тоотод байрлах хохирогч М.Ц-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 30.000 төгрөг, 103.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-3” загварын гар утас, 581.940 төгрөгийн үнэ бүхий “Панасоник” фирмийн зурагт зэргийг хулгайлсан,
2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ........... тоотод байрлах хохирогч А.Ж-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 44 инчийн 486.000 төгрөгийн үнэ бүхий “Эйч пи пи” фирмийн зурагт хулгайлсан,
2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, ............... тоотод байрлах хохирогч Л.Э-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 65.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 4” загварын гар утас, 205.000 төгрөгийн үнэ бүхий үхрийн мах, 10.800 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний савхин бээлий зэргийг хулгайлсан,
2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, ........ тоотод байрлах хохирогч Р.С-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 500.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 7 плас” загварын гар утас, 9180 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний малгай хулгайлсан,
2019 он 1 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ............ тоотод байрлах хохирогч М.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 131.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-5” загварын гар утсыг хулгайлсан,
2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ............тоотод байрлах хохирогч Д.Д-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, “Самсунг” брендийн 274.940 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн зурагт, 334.000 төгрөгийн үнэ бүхий Жордан загварын пүүз, 104.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний туулайн үсэн шуба, 17.999 төгрөгийн үнэ бүхий үсний индүү хулгайлсан,
2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, .............. тоотод байрлах хохирогч И.М-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 269.940 төгрөгийн үнэ бүхий “БСБ” брендийн зурагт, 112.000 төгрөгийн үнэ бүхий “Сэйко” фирмийн бугуйн цаг хулгайлсан,
2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн ........ тоот хохирогч Б.Д-н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 419.940 төгрөгийн үнэ бүхий “Хайсэнс” фирмийн 40 инчийн зурагт, 42.750 төгрөгийн үнэ бүхий “Олимпүс” фирмийн зургийн аппарат хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Г-н “... Би 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ унтаж байгаад “Самсунг эс-9” загварын гар утсаа хулгайд алдсан. ...” /1 хх 24/,
хохирогч Д.О-н “... Би хажуугийн дэлгүүрт ороод худалдагчтай нь 10 орчим минут ярьж байгаад эргээд ломбард руугаа ортол цонх нээлттэй, хаалга цоожтой байхаар нь гайхаад ортол ширээний хажууд принтер дээр байсан “Самсунг эс-6 эдж” загварын гар утас хулгайд алдагдсан байсан. ...” /1 хх 67/,
хохирогч М.Ц-н “... Манай хамаатны хүүхэд болох Намуунаа над руу залгаад “танай нөхөр гэрт орж ирчихээд гэрээс эд зүйл алдагдсан гээд байна” гэж надад хэлсэн. Би ажлаасаа гараад гэртээ ирэхэд “Панасоник” брэндийн 40 инчийн, лед зурагт, “Самсунг эс-3” загварын гар утас, сүлд модны доор байсан 30.000 төгрөг алга болсон байсан. ...” /1 хх 119/,
хохирогч Л.М-ны “...Би гараа угаахаар өөрийн гар утас, алтан бөгжөө тайлж тавиад угаалгын өрөө ороод буцаад гарч ирэхэд миний гар утас, албан бөгж алга болсон байсан. ...” /1 хх 169/,
хохирогч А.Ж-н “... Манай нөхөр ажил дээр ирээд бид хоёр 21 цагийн орчим гэртээ харихад манай байшингийн вакум цонх онгорхой байсан. Гэртээ ороод эд зүйлээ бүртгэхэд хойморт байсан 40 инчийн НРР брэндийн, хар өнгийн ЛСД зурагт алдагдсан байсан. ...” /2 хх 18-20/,
хохирогч Л.Э-н “... Намайг байшингийнхаа хойд талд байх урландаа ажлаа хийгээд сууж байх хойгуур гэрт хүн орж, гал тогооны өрөөнд байсан үхрийн өвчүү, эхнэрийн “Айфоне 4” загварын гар утас, савхин бээлий зэргийг хулгайлан авсан байсан. ...” /2 хх 64-65/,
хохирогч Б.Д-н “... Гэртээ ирэхэд хаалганы цоож эвдэрхий, орж ирээд харахад “Хайсенс” брэндийн 40 инчийн зурагт, “Олимпиус” загварын зургийн аппарат алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...” /2 хх 107-108/,
хохирогч М.Б-н “... Шөнө 02-04 цагийн хооронд манайх гэрийн хаалгаа түгжээгүй, ажил хийдэг охиноо хүлээгээд түр зүйрмэглэх хооронд гэрийн баруун талын шүүгээн дээр байсан “Самсунг эс-5” загварын гар утсыг хулгайч орж ирээд авсан байсан. ...” /2 хх 155/,
хохирогч Д.Д-н “... Намайг амралтад очоод байж байтал дүү Гантогтох залгаад “гэрийн цонх онгорхой, унтлагын өрөөнд байсан 32 инчийн, “Самсунг” загварын зурагт алга байна” гэж надад хэлсэн. Би гэртээ ирээд эд зүйлээ бүртгэхэд 32 инчийн зурагт, туулайн арьсан шуба, Жордан-5 загварын пүүз, үсний индүү, хөргөгчнөөс хиам, өндөг зэрэг алга болсон байсан. ...” /2 хх 188/,
хохирогч И.М-н “... Би 16 цагийн орчим гэртээ иртэл хашааны хаалга онгорхой, байшингийн вакум цонх онгорхой байхаар нь гэртээ ортол зурагт байхгүй байсан. Манай гэрээс 32 инчийн, БСБ загварын зурагт, “Сэйко” брэндийн цаг алга болсон байсан. ...” /2 хх 229/,
хохирогч Р.С-н “... Намайг гэртээ ороход гэрийн хаалганы модыг сэт татаад гэрт орж, авдарт байсан булган малгай, “Айфон 7 плас” загварын гар утас зэрэг хулгайд алдагдсан байсан. ...” /2 хх 10/,
гэрч М.Мөнхбатын “... Манай “Совор” нэртэй ломбардад барьцаалсан гар утас хулгайн утас байсан гэж сүүлд Батсайханаас сонссон. Тус гар утасны хохирлыг хулгайлсан этгээдийн ар гэрээс бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй, энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох шаардлагагүй болсон. ...” /1 хх 26/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцэх 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь папилон санд МN000110001443, MN000210006121 гэсэн дугааруудаар бүртгэгдсэн С овогтой Б-н зүүн гарын алганы хээний дардастай тохирч байна. ...” гэсэн 06/118 дугаартай дүгнэлт /1 хх 71-77/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 61-65, 105-108, 2 хх 6-8, 53-55, 93-96, 178-180, 215-217/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 хх 16, 111-115, 160-161, 2 хх 9-13, 58-62, 99-104, 145-151/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /1 хх 21/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 22/, эд зүйлийн үнэлгээ /1 хх 28, 82, 2 хх 183, 224/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх 131-132, 172-173, 2 хх 35-36, 73-74, 120-121, 158-159, 197-198, 234-235, 15-16/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-н 11 удаагийн үйлдлээр бусдын орон гэрт болон байгууллагуудын үйл ажиллагаа явуулдаг өрөөнүүдэд нэвтэрч, нийт 6.642.041 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.
Шүүгдэгч С.Б-с “... Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдсэн хэргийг нэмж нэгтгүүлэн хэргээ шийдвэрлүүлэх...” талаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь, хавтас хэрэгт С.Б нь дээрх хулгайлах гэмт хэргээс өөр гэмт хэрэг болон зөрчилд холбогдуулан шалгагдаагүй талаарх баримтууд /1 хх 197-214/ авагдсан байна.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдоржийн “... Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт С.Б-н үйлдсэн хулгайлах гэмт хэргийн талаар нотлох баримтуудыг авч, хэрэгт хавсаргуулах”-аар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүсэлт гаргасныг тус хэлтэс 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “... С.Б-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаагүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзсан” талаар мөрдөгчийн тогтоол үйлдэн, өмгөөлөгч Д.Пүрэвдоржид хариу мэдэгджээ.
Иймд шүүгдэгч С.Б нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байгаа гэх нөхцөл байдал нотлогдон тогтоогдохгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.