Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/105

 

 

 

 

 

 

 

 

   2023             07                24                                                       2023/ШЦТ/105                               

 

 

                             

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Д /томилолтоор/,

Шүүгдэгч: Б.А /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 2****** дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн зүйлчлэл/:

Яллагдагч Б.Ань Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн 2****** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: 

Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэв.

 

-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Тийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Амгаланбаатарын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Жаргалсайханы өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Долгормаагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 250 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

-Б.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, зээлийн мэдээллийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, “Сумын заан” цолны үнэмлэхийн хуулбар, “Онц манлай тээвэрчин” үнэмлэхийн хуулбар, согтуурсан хүнийг саатуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40-49, 52, 71 дэх тал/,

 

-Хохирогч С.Тийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 87 дахь тал/,

 

-Б.А-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 85 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Ань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 3 дугаар баг, Ямаан хүрэнгийн ***тоотод оршин суух өөрийн эмээгийнхээ гэрт С.Ттэй маргалдаж, хоолойг нь зүссэний улмаас эрүүл мэндэд нь “хүзүүнд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн мөрөнд цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Тийн өгсөн “...Би тэр хэрэг болдог өдөр Агийн нэлээн их согтуу тэр үед гэрт Адьасүрэн миний хоолой руу нэг юмаар зүсчих шиг болсон би түүнийг бүдэг бадаг санаж байна. Тэр үед Амгаланбаатар ах "намайг эмнэлэг рүү явах уу гэхэд би "яах юм бэ" гэж хэлсэн байсан. Би тэгээд машиныхаа арын суудал дээр унтаж байгаад сэртэл Цогтцэций сумаас хойш салдаг засмал зам дээр машиндаа унтаж байсан тэр үед хажууд Амгаланбаатар, Жаргалсайхан нар байсан би тэгээд юу болсон талаар асуухад Амгаланбаатар ах "чамайг А нэг юмаар зүсчих шиг болсон, яг юугаар зүссэнийг сайн хараагүй" гэж хэлсэн тэр үед миний зүүн талын хүзүүний хэсэгт шархтай түүнээс цус гарч байсан би тэгээд цагдаа руу яриад Цогтцэций сумын салдаг дээр байна хүзүүнээс цус гараад байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг очиж үзүүлэхэд эмч оёдол тавиад 15 см урт зүсэгдсэн байна гэж хэлсэн. Миний хоолой руу А нэг юмаар зүсэж гэмтэл учруулсан байсан...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Амгаланбаатарын өгсөн “...Би 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймаг Цогтцэций сумын төвд найз Агийн эмээгийнд очиж Т, Жаргалсайхан, А, Ганбат бид тавуул 2 шил архи ууцгаасан урьд шөнө нь архи уусан юм. Тэр үед гэрт Т, А хоёр хоорондоо маргалдаад байхаар би тэр хоёрыг боль гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр миний үгэнд орохгүй дахиад хоорондоо маргалдаад байхаар хартал Тийн хүзүүнээс нь цус гарчихсан түүнийгээ цаасаар арчаад байсан. Би тэгээд Төөс юу болсон талаар асуухад Т энэ Адьяасүрэн миний хоолойг юмаар зүсчихлээ гэж хэлсэн тэр үед Агийн эгч нь орж ирээд Аг гэрийн баруун талын орон дээр дарж аваад загинаад байсан би тэгээд Т, Жаргалсайхан хоёрыг гэрээс нь авч гараад машинд суулгаж аваад шууд Өмнөговь аймаг руу явдаг уулзварын хажууд нь очоод зогссон. Тэр үед араас хүмүүс ирээд авчирсан архийг нь уусан тэр үед Т машиндаа унтаад цус нь тогтчихсон зүсэгдсэн шархнаас нь цустай шүүс гарч байсан би тэр үед тасраад унтчихсан байсан нэг сэрсэн чинь цагдаа нар ирсэн байсан...Тийн биед А гэмтэл учруулсан юугаар яаж учруулсан талаар мэдэхгүй байна Т Адъасүрэн хоёр хоорондоо маргалдаад байсан өөр хүмүүс маргалдсан юм байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Жаргалсайханы өгсөн “...Би Өмнөговь аймаг Даланзадгад сумаас 2023 оны 06 дугаар сарын 09-ний орой Амгаланбаатар, Ганбат нартай хамт Амгаланбаатарын харьер маркийн тээврийн хэрэгслээр Цогтцэций машинтайгаа мөн дагаад явсан. Тэгээд Цогтцэций сумын төвд орой 21 цагийн үед сум руу явсан хамт Т ирж Аврора бааранд орж Амгаланбаатар, Ганбат, Т, А бид тавуулаа 2 шил 0.5 граммын архи авч ууцгаасан. Тэгээд баар хаахаар бид тавуулаа баарнаас гарч Агийн эмээгийн гэрт нь очсон юм. Гэрт нь хүн байгаагүй тэгээд бид тавуулаа тэндээ амарчихаад маргааш өглөө нь 08 цагийн үед сэрчихээд Т архинд явж дэлгүүрээс 2 шил 0.5 граммын Эдэн нэртэй архи авчирсан тэр архийг бид тавуулаа хувааж уучихаад би гэрийн баруун талаар унтаж байгаад сэрсэн чинь Т, Адьяасүрэн хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж байсан тэр үед Тийн хүзүүний өмнө талд 2 см орчим зүсэгдсэн түүнээс цус гараад байхаар би нойлын цаасаар дарж цусыг тогтоосон. Би тэгээд тэр хоёроос юу болсон талаар асуухад Т А бид хоёр маргалдаад тэгээд А юмаар зүсчихлээ гэж хэлсэн тэр үед Агийн эгч нь орж ирээд Аг гэрийн хойд талд нь дарчихсан, юу болоод байгаа юм бэ гэж хэлж байсан. Тэгээд Амгаланбаатар, Тийн машиныг унаад Цогтцэций сумаас хойшоо гараад аймгаас салдаг уулзвар дээр ирээд замын хажуу руу гарч зогссон. Тэр үед Тийн хүзүүнээс нь цус гараад тогтохгүй байсан машины элгэн алчуураар дарж боосон, тэр араас нэг танихгүй машинтай хүн ирээд нэг шил архи авчирч өгчихөөд явсан тэгээд тэр архийг Амгаланбаатар, Т бид гурав хувааж уусан мөн машинд байсан 0.5 граммын Эдэн нэртэй архийг уугаад машиндаа сууж байхад сумын цагдаа нар ирсэн. Тэгээд Тийг эмнэлэг рүү аваад явсан. Амгаланбаатар аймгийн эмнэлэг рүү утсаар яриад байсан...Амгаланбаатар, Ганбат бид гурав Цогт-Овоо сумын овооны наадамд явж байсан юм. Овооны наадам 2023 оны 06 дугаар сарын 10-ны өглөө болсон бид нар явж чадаагүй архи хэтрүүлж уугаад шартацгаачихсан байсан...Т Цогтцэций сум руу хувийн ажилтай гээд бид гурвыг дагаад явсан. Ганбат нь өглөө Амгаланбаатарын машиныг унаад аймаг руу явчихсан юм...Мэдэхгүй байна, тэр үед би гэрт нь унтаж байсан. Хүмүүс маргалдаад байхаар нь сэрсэн чинь Т, А хоёр хоорондоо маргалдаж байсан тэр үед Тийн хүзүүний өмнө хэсгээс цус гарчихсан бага зэрэг зүсэгдсэн сорви байсан би даавуугаар дарахад цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Долгормаагийн өгсөн “...Намайг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Цогтцэций сумын 3-р багийн нутагт байдаг Ямаан хүрэнгийн 1-115 тоот хашаандаа байж байхад хажуу хашааны айлд буюу Янжмаагийн гэрт согтуу хүмүүс чанга чанга дугараад хэрүүл хийж байгаа дуу чимээ сонсогдоод байхаар санаа зовоод юу болсон юм бол гээд гэрээсээ гараад хажуу хашаанд хашааны руугаа ороход тэнд Адьяасүрэн хамт 3 хүн байсан, бүгдээрээ согтуу байдалтай байсан гэрийн хойд талд сууж байгаа хүний хоолойноос цус гараад гоожиж байсан. Би тэгээд юу болсон талаар асуухад хажууд сууж байсан өндөр махлаг биетэй залуу "энэ А чинь хүний хоолой зүсчихлээ" гэж хэлэхээр би Адьяасүрэнг чи яасан юм бэ гэж хэлээд гэрийн баруун талын орон дээр дараад унтуулчихсан. Гэрт байгаа хүмүүст наад хүнээ очиж үзүүлээ энэ хүн амарчих байх одоо та нар явцгаа гэж хэлсэн...Гэрийн баруун талын орон дээр Адьяасүрэн тэр бүдүүн биетэй махлаг залуутай сууж байсан, зүүн өмнө талд нэг намхан биетэй бор залуу сандал дээр сууж байсан тэгээд гэрийн хойд талд сууж байсан хүний хоолойноос цус гараад цусаа арчиж байсан...намайг гэрт ороход хэрүүл маргаан зодоон нь болчихсон салаад сууцгааж байсан...Гэрийн хойд талын хивсэн дээр дэвссэн адъяал дээр цус болчихсон байсан, өөр цус болсон зүйл харагдаагүй....Би тэр үед сайн анзаарч хараагүй бушуухан унтуулы гэж бодоод гэрийн баруун талын дээр дараад унтуулсан миний үгэнд их ордог хүн байгаа юм...ганц тэр залуугийн хоолойноос цус гарч байсан, зүүн талын хоолой хавиас нь цус гарч байсан. Тэр бүдүүн махлаг биетэй залуу "чи хүн алах гэж байна шдээ" гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 250 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн “...С.Тийн биед хүзүүнд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зуүн мөрөнд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.С.Тийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. 4.С.Тийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.С.Тийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.А-ийняллагдагчаар өгсөн “...Намайг 2023 оны 06 дугаар сарын 09-ний орой Өмнөговь аймаг, Цогтцэций сумын төвд байдаг гэртээ байж байхад аймгийн арслан Амгаланбаатар над руу утсаар яриад “намайг тосож авах уу, би аймгаас танай сум руу орж байна, маргааш өглөө Цогт-Овоо сумын наадамд явна” гэж хэлсэн. Би тэгээд сумын Тэс колонкоос тосож авсан. Тэр үед Амгаланбаатартай хамт Жаргалсайхан заан, Ганбат заан явж байсан. Т нь өөрийнхөө машинтай дагаад хамт явж байсан. Тэгээд тэр хэд сумын бааранд орно гээд байхаар би дагуулж яваад Номадос буудлын Авроро бааранд оруулсан. Бааранд 2 шил архи хувааж уучихаад баар хаахаар нь би тэр хэдийг гэр рүүгээ дагуулж яваад гэртээ хонуулсан. Тэгээд маргааш өглөө нь босчхоод Т гэрээс гарч яваад 2 шил цагаан архи авч авчирсан. Тэгээд тэр архийг Амгаланбаатар, Жаргалсайхан, Т бид гурав хувааж ууцгаасан. Тэр үед Ганбат аймаг руу ажил гарлаа гээд Амгаланбаатарын машиныг унаад аймаг руу явсан. Тэгээд би тэр архинаас ууж байгаад тасарчихсан байна. Нэг сэрсэн чинь гэртээ ганцаараа унтаж байсан. Тэгтэл Амгаланбаатар над руу утсаар яриад бид нар аймаг явах гээд салдаг дээр байна, хүрээд ирээ” гэж хэлэхээр нь би хүн гуйгаад хүргүүлэхэд Амгаланбаатар “чи Тийг гэмтээсэн, та хоёр хоорондоо маргалдсан, Т сумын эмнэлэг рүү явчихлаа” гэж хэлсэн. Би тэгээд юу болсон юм бол гээд байж байхад сумын цагдаа дээр ирээд бид нарыг цагдаа дээр авчирсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ань Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно. 

 

Шүүгдэгч Б.Ань өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 250 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Ань хохирогч С.Тийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Ань өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.А-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч Б.Ань гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.  

 

Хохирогч С.Тийн биед “хүзүүнд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зуүн мөрөнд цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын, Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 250 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/  

      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн С.Тийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 12 дахь тал/

 

Хохирогч С.Т нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд ирүүлсэн “С.Т миний бие иргэн Агийн шүүх хуралд оролцохгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж байна” гэх тайлбараар нотлогдож байна.

 

Иймд хохирогч С.Т нь шүүгдэгч Б.Агээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг, шүүгдэгч Б.Ань хохирогч С.Тт хохиролд 500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.А-ийнхүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.А-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Ань торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч Б.Ань цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч Б.А-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Ань торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч С.Т нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг, шүүгдэгч Б.Ань хохирогч С.Тт хохиролд 500.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Ань цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН