Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/¬¬¬¬104

 

 

 

 

 

 

 

     2023              07                 21                                                      2023/ШЦТ/­­­­104                                        

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С /томилолтоор/,

Хохирогч: Д.О/цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч: Ж.Д/цахимаар/,

Иргэний хариуцагч: Э.Э,

Иргэний хариуцагч Э.Эн өмгөөлөгч Г.Л,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.М,

Шүүгдэгч: Х.Гнарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г-тхолбогдох эрүүгийн 2****** дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Х.Гнь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэр, Тавантолгой-Ханги мандал чиглэлийн нүүрс тээврийн автозамын 150 дахь километрт Faw маркийн **-**УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Д.О-ийнжолоодон явсан “Хюньдай цистерн” маркийн **-**УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Д.О-ийнэрүүл мэндэд зүүн талд сүүжний тогоо дайрч ясны сэлтэрхий үүсгэсэн бага аарцгийн цагираг тасалсан зөрүүтэй далд хугарал, зүүн ацетабулын сэлтэрсэн хугарал, зүүн түнхний мултрал, зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн зовхинд шарх, баруун шуу, бугалга, хэвлий, баруун гуя, баруун шилбэ, тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г-тхолбогдох эрүүгийн 2****** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Гмэдүүлэхдээ:

2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр **-**УБЧ улсын дугаартай машиныг Э.Эгаас авсан. Давааням намайг жолоочийн ажил байна гэж дуудсан. Тэгээд би Э.Эгаас машиныг хүлээж авсан. Э.Э машин тэрэг гайгүй юу гэж хэлээд машинаа хүлээлгэж өгөөд явсан. Тэгээд 11 дүгээр сарын 13-ны өдөр нүүрс ачиж гарч явж байгаад Ханги боомтын зам дээр аваар хийсэн. Тэгээд тоос шороотой байсан учраас аль зам дээр явж байгаагаа мэдэгдэхгүй байсан. Тэгээд эсрэг урсгал руу орсон юм байна лээ. Мөн хохирогч Д.О-ийнбиед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Миний буруугаас болсон. Ослоос хойш юм аа мартаж санадаг болсон. Мөн өөрөө сахарын өвчтэй. Тэгээд ослоос хойш харвалт өгсөн учраас ярьж хэлэх зүйлсээ санахгүй байна. Д.О-ийнэрүүл мэндийн эмчилгээний мөнгөнд 12.174.000 төгрөг төлсөн. Бас ах нь эрүүл мэндийн хувьд хохирсон. Гэхдээ би хохирлоо гээд яах вэ хүн дайрчихсан юм чинь гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг гаргая. Улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг сонслоо. Миний үйлчлүүлэгч энэ хэрэг гарсан цагаас, гэрчийн мэдүүлэг өгсөн цагаасаа эхлэн гэм буруу дээрээ маргаж мэтгэлцдэггүй. Өөрөөр хэлбэл Х.Г2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэр Таван-Толгой Ханги мандал чиглэлийн нүүрс тээврийн 150 дахь километрт “Faw” маркийн **-**УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн зүгээс энэ хэрэг дээр анх мэдүүлэг өгсөн цагаас эхлэн энэ гэмт хэргийг би үйлдсэн, миний гэм буруутай байдлаар Д.О-ийнэрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан гэдэг байдлаар мэдүүлгийг өгсөөр явсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Үүнтэй маргахгүй, дэмжиж оролцож байна. Хохирол төлбөрийн тухайд маргаж мэтгэлцэж байна. Миний үйлчлүүлэгч өнөөдрийн байдлаар хохирогч Д.Ойдовзулд эрүүл мэндэд учирсан хохиролд 12.174.000 төгрөгийг дөрвөн удаа дараалан хувааж өгсөн байна. Үүнийг баримтаар өгсөн бөгөөд хохирогч Д.О-ийнзүгээс хүлээн зөвшөөрсөн байгаа. Энэ мөнгийг өгснөөс хойш хагалгаанд хоёр удаа орсон байна. Учирсан хохиролд нь 2.116.909 төгрөгийг Х.Г-сгаргуулна гэдэг саналыг хохирогч болон иргэний нэхэмжлэгч талаас гаргаж байна. Үүнийг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг гаргаж өгөх нь зөв гэж бодож байна. Бусад тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу ачиж явах зардлыг иргэний хариуцагчаас гаргуулъя гэсэн саналыг хүлээн зөвшөөрч байна. Иргэний хариуцагчаар яагаад татах болсон талаар өмгөөлөгчийн хувьд дүгнэлт хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Иргэний хариуцагч талаас иргэний хариуцагчаар оролцвол зохих этгээд биш байна гэх байр сууриас маргаж мэтгэлцэх талаараа хэлсэн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ “Г” ХХК-ийн нэр дээр байгаа нь тогтоогддог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Г” ХХК-ийн эзэд нь хятад хүмүүс байдаг. Хятад хүмүүс нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гараад явсан байдаг. Э.Э нь энэ компанид үүрэг гүйцэтгээгүй ажилтан биш байна гэх байдлаар тайлбарладаг. Гэтэл Хятад улсын иргэн, Монгол улсын нутаг дэвсгэрээс гараад явсан байна. Монгол улсын нутаг дэвсгэрт үлдээд байгаа эд хөрөнгө нь нүүрс тээвэрт яваад ашиг олоод байна. Үүн дээр бид анхаарах ёстой. Э.Эн мэдүүлэг дээр “...Цогзол гэх хүн надад үүрэг даалгавар өгсөн юм, Монгол улсад байгаа гурван машиныг маань харж хандаж байгаач, ингээд харж хандсаны хариуд надад тодорхой хэмжээний мөнгө өгье гэж хэлсэн. Түлхүүрүүд нь надад байсан, жолооч нарт мөнгө хэрэг болбол Цогзол гэх Өвөр Монгол руу яриад энэ хүмүүс өгөх байсан” гэдгээ маш тодорхой мэдүүллээ. Үүнээс Э.Э Цогзол гэдэг хүнээс үүрэг даалгавар аваад Хятад улсын иргэний гурван машиныг тээвэрт явуулж байсан гэдэг үйл баримт тогтоогдож байна. Тээвэрт явж байх явцад энэ машин зам тээврийн осол гаргаснаар энэ байдал маргаан дагуулж эхэлж байна. Цогзол гэх хүнээс үүрэг даалгавар авахдаа хүлээн зөвшөөрчихсөн байна. “...би таны гурван машиныг хариуцаад явуулъя, явуулсны хариуд энэ хүнийг цалинжуулъя” гэдэг байдлаар ярьж байна. Гэтэл зам тээврийн осол гараад эрдэнэт хүн хохирол аваад ирэхээр би мэдэхгүй гэдэг байдлаар хандаж болохгүй. Нэгэнт Цогзол гэх хүнээс үүрэг даалгавар аваад Монгол улсын нутаг дэвсгэрт гурван машиныг нүүрс тээвэрт явуулж байсан. Миний хувьд ялт ч үгүй иргэний хариуцагч Э.Эн мэдүүлгээр би үүрэг даалгавар авсан гэдэг нь дахин нотлогдож байна. Тэгэхээр иргэний хариуцагчаар Э.Эг тогтоосон нь зөв. Э.Э нь хохирол төлбөр барагдуулахад оролцох ёстой субъект мөн учир түүнээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлтээ гаргаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Омэдүүлэхдээ:

2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ажлаа дуусаад сум руу явж байсан. Баруун хойноос салхитай байсан учраас зөрсөн машины тоос босоод байсан учраас зөөлөн авч байсан. Тэгтэл тоос босож байгаад машин нь харагдахгүй байсан. Тэгэхээр нь баруун гар тал руугаа нэлээн шахаад аваарын гэрлээрээ дохиод явж байтал юу ч харагдахгүй байсан. Тэгэхээр нь салхи тавиад шороо босоод байна гэж ойлгоод явж байтал шороо дотроос машин гарч ирээд мөргөж унагасан. Үүнээс болоод миний эрүүл мэндэд хохирол учирсан. Тэгээд төмөртэй гээд имраяд харуулж чадахгүй байж байгаад сая харуулахад өвдөгнөөс доош шөрмөс нь тасарсан байна гээд хамгийн сүүлийн хагалгаанд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр орсон. Өвдөгний хагалгаанд хоёр удаа орсон. Миний хохирлыг барагдуулаад өгчихвөл надад гомдол санал алга байна. Ажил хөдөлмөргүй болчихоод мөнгө төгрөгийн асуудал жаахан хэцүү байна. 10 гаруй сар эхнэр ажилгүй би мөн ажилгүй хэвтрийн байгаад байгаа. Хохирлыг минь хурдан барагдуулаад шийдээд өгөөч. Иргэний нэхэмжлэгчийн хувьд эрүүл мэндэд учирсан зардал маань 14.290.909 төгрөг үүнээс 12.174.000 төгрөгийн төлсөн байгаа. Үлдэгдэл нь 2.116.909 төгрөг байна. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь 17.760.000 төгрөг. Тээврийн хэрэгслийг нааш цааш зөөсөн тээврийн зардал нь 3.500.000 төгрөг байна. Нийт 35.550.909 төгрөг болсон байна. Үүнээс 12.174.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл нь 23.376.909 төгрөг үлдсэн байна. Үүнийг төлөөд барагдуулж өгнө үү. Мөн одоо хүртэл эмчилгээ дуусаагүй учраас цаашид гарах эмчилгээний зардал болон олох ёстой орлогод 60.900.000 төгрөг нэхэмжилсэнийг жич нэхэмжлэх эрхтэй байхаар нээлттэй үлдээгээд шийдвэрлүүлмээр байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ж.Дгаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч Х.Г-ынгэм буруу түүнд оногдуулсан зүйлчлэлийн талаар хохирогчийн зүгээс маргахгүй. Гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал байна. Харин иргэний хариуцагчтай холбоотой дүгнэлт хэлэх нь зүйтэй болов уу. Учир нь иргэний хариуцагч, иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзлээ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гээд заачихсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн Э.Э, Х.Гнарын мэдүүлгээс үзэхэд Х.Гнь **-**УБЗ улсын дугаартай автомашиныг Э.Эгаас хүлээж аваад Э.Э нь нэг хэрээс явалт тутамд 1.000.000 төгрөгийн цалин өгье гээд энэ хоёрын хооронд амаар гэрээ байгуулагдаад байгаа. Үүнээс харахад ажил олгогч нь иргэний хариуцагч Э.Э болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Тэр утгаараа 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. “Г” ХХК-ийн нэр дээр байгаа **-**УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Э.Э вэ гэхээр Э.Э хэлэхдээ “...Цогзол гэх хүн энэ машинуудыг харж хандаад хариуцаад байж бай гэж хэлсэн” гэж мэдүүлдэг. Хэдийгээр хууль ёсны өмчлөгч нь “Г” ХХК мөн боловч өнөөдрийн байдлаар эзэмшигч нь Э.Э байгаа юм. Э.Э эзэмшигчийнхээ хувьд эдгээр машиныг гурван хүнд өгөөд байгаа нь нэг нь Х.Г. Тэр ч утгаараа түүнийг ажиллуулаад цалин хөлс өгөөд байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 498.1, 499.4, 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч нь Э.Э байх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Тиймээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой хохирогчийн тээврийн хэрэгсэлд учирсан 17.760.000 төгрөг, уг автомашиныг Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэх 3.500.000 төгрөг нийт 21.260.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан үлдэгдэл хохирол болох 2.116.909 төгрөгийг шүүгдэгч Х.Г-снэхэмжилж байна. Х.Гыг уг мөнгийг төлөхөө илэрхийлж байна гэж ойлголоо. Тиймээс улсын яллагчийн саналыг дагуу ижил байр суурьтай байна гэсэн дүгнэлтээ гаргаж байна гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Э.Э мэдүүлэхдээ:

Х.Ггэх хүнийг тухайн үедээ Давааням гэх жолооч ахаар дамжуулж Faw маркийн машин өгсөн. Миний хувьд “Г” ХХК-д ажилладаггүй. Цогзол гэх Өвөр Монгол хүн намайг жолооч олоод өгөөч гээд тухайн үед ярьсан. Жолооч олоод цалин хөлс дээрээ тохирч байвал машинаа хүлээлгэж өгчих гэж үүрэг даалгавар өгөөд машинаа өгч байсан. Өөр хэлэх зүйл алга байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Э.Эн өмгөөлөгч Г.Л гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Иргэний хариуцагч Э.Э нь тухайн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг бүрэн төлөх зүй ёсны хариуцагч биш гэж үзэж байгаа. Хохирогчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбараас үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарт хэлэхэд “Г” ХХК-ийн нэр дээр байсан боловч Э.Э гэх хүн энэ машиныг хүлээлгэж өгсөн. Бусдын даалгавар гүйцэтгэж байгаа бол та үүнийг үүрэх ёстой гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Уг үндэслэлд аливаа гэрээ хэлцэлтэй холбоотой асуудалд зуучлагчийн байр суурины асуудал яригддаг. Э.Э гэдэг хүн ажил олгогчийн хувьд ажилтан олж өгч байна. Нөгөө талаас ажилтанд ажлыг нь олж өгдөг зуучлагчийн байр суурьтай. Мөн тухайн компанийн өмчлөлийн машиныг харж хандаад тодорхой хэмжээний шан харамж авдаг. Үндсэн үйл ажиллагаа нь тухайн нүүрсийг тээвэрлэлт хийх үйл ажиллагаа буюу тухайн компани тээвэрлэлт хийх эрхтэй “Г” ХХК тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр машиныг өгсөн авсан, хоорондоо юу болсон бэ гэдэг асуудлыг ярихаас илүү цаана нь болсон үндсэн үйл ажиллагааны асуудалд анхаарал хандуулах ёстой. Тэгэхээр нүүрс тээврийн зөвшөөрөлтэй компани нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулсан, нүүрс тээврийн үйл ажиллагаа явагдаж байхад зам тээврийн осол гарсан, зам тээврийн ослын улмаас бусдад учирсан гэм хорыг хэн хариуцах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ингээд авч үзэхэд компани үйл ажиллагаа явуулж байх явцад учирсан хохирлыг хариуцах ёстой гэдэг логик орж ирж байгаа. Нотлох баримт шинжлэн судлахдаа судалсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг цаг хугацааны дарааллаар авч үзэхэд хохирогчийн зүгээс, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн компани тээвэр хийж байсан учир хохирлоо төлөх ёстой гэсэн байр суурьтай байсан байна. Хүсэлтээ гаргаад “Г” гэдэг компанийг хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулъя гэх хүсэлтээ гаргаад прокуророос хүсэлтийг бүрэн хангаж шийдсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар иргэний хариуцагч “Г” ХХК-г татаж мэдүүлэг авсан баримт байхгүй. Гэхдээ энэ компанийг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон тогтоол байхгүй. Өөрөөр хэлбэл миний ойлгож байгаагаар тухайн хэрэгт хоёр иргэний хариуцагч татагдаад ороод ирчихсэн. Шүүх хоёр иргэний хариуцагчаас хохирлыг хэн хариуцах ёстой вэ гэдэг шийдлээ хууль зүйн хувьд гаргах ёстой гэж харж байгаа. Ингээд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ” гэж заасан. Нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй нүүрс тээвэр хийж байгаа компани тухайн үндсэн үйл ажиллагаанаас учирсан хохирлыг өөрийн бүх хөрөнгөөр хариуцах үүрэгтэй. Үүнээс юу ойлгох вэ гэхээр Э.Эн мэдүүлгээс тодорхой харагдаж байна. Энэ компанийн нэр дээр гурван тээврийн хэрэгсэл буюу хөрөнгө байна. Хохирлыг барагдуулах боломжтой. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ компанийг олж тогтоох ажлыг дутуу хийчихээд арай ойрхон олдож байгаагаар нь Э.Эг татаад хариуцлага гэм хорын хохирлын хэмжээг төлүүлэх боломжтой гэдэг хялбарчлах байдлаар ажиллагааг явуулсан гэж харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл мөн нотлох баримт шинжлэн судлуулахдаа судлуулсан. Гурван хувьцаа эзэмшигч байгаа. Гурвуулаа Хятад улсын иргэн юм байна. Нэг иргэн нь 2023 оны 01 дүгээр сард Монгол улсад орж ирээд одоогоор гараагүй байна гэсэн лавлагаа байгаа. Тэгэхээр тухайн этгээдийг олж тогтоогоод компанийн талаар мэдээллүүдийг гаргаж ирээд хохирол хор уршгийг барагдуулах боломж байсаар байхад мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнээс болоод хялбар олдож байгаа хүнд энэ хохирлыг хариуцуулъя гэдэг байдлаар явж байна гэх дүгнэлт гарч байна. Хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтэд хоёр үндэслэл ярьж байгаа. Нэгдүгээрт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Ажил олгогч ажилтны учруулсан гэм хорыг хариуцна. Хоёр дахь асуудал нь мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан гэм хорыг хариуцах гэх хоёр үндэслэл ярьж байна. Иргэний нэхэмжлэл гаргаж байгаа бол Иргэний хууль тогтоомж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндсэн зарчим нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлох ёстой. Түүний үндэслэлийг нотлох ёстой. Үүнээс юу ойлгомжгүй байна вэ гэхээр Э.Э нь ажил олгогч юм чинь би уг хүнээс мөнгөө авна гэж шаардана. Нэг бол 499.4-т зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад учирсан хохирол байна. Тиймээс тээврийн хэрэгслийн өмчлөгч түүнтэй дүйцэхүйц эзэмшигчээс шаардаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгоогүй хоёр өөр зүйл яриад байна. Энэ агуулгаар нь авч үзвэл Э.Э нь хариуцвал зохих этгээд биш юм. Жишээ дурдвал энгийн тээврийн хэрэгсэл бусдын машиныг унаж яваад жолооч осол гаргавал тухайн машины өмчлөгчөөс хохирлыг гаргуулж шийддэг. Ажил олгогч гээд харахаар Э.Э нь бусдын гуйлтаар харилцан зуучлал хийж байна. Мөн Цогтцэций суманд машинууд байхад хадгалалт хамгаалалтыг нь хариуцаж бай би мөнгө өгнө гэж Э.Э нь Өвөр Монгол Цогзол гэх хүнийг тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан байна гэж ойлгоод тэр хүний үгэнд итгээд эхний удаад тээвэр явуулсан л хүн байдаг. Гол асуудал нь хохирогчийн зүгээс хариуцвал зохих этгээдийг буруу тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай тодорхойлж чадаагүй. Нөгөө талаас шүүгдэгчийн байр суурь нь компаниас мөнгөө гаргуулаад би өөрөө хохирол төлбөр багатай гаръя гэх байр суурь харагдаж байна. Тэгэхээр гэм хорын зохицуулалт нь гэм буруутай этгээд хохирол төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч гэм хорыг нь урьдчилан барагдуулах буюу нэг талаараа хохирогчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт явж байгаа. Ажил олгогч таны өмнөөс мөнгийг төлсөн ч гэсэн та ажил олгогчид гэм буруугаас учруулсан хохирлыг төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл ашиглалттай холбоотой асуудал дээр ч мөн адил. Иргэний нэхэмжлэлтэй тээврийн хэрэгсэлд учирсан хохиролтой холбоотой асуудлыг бүхэлд нь томьёолоод аваад үзэхэд эцсийн бүлэгт хохирлыг төлөх ёстой этгээд нь гэм буруутай гээд шүүгдээд сууж байгаа иргэн хүн мөн. Хохирогчийн төлбөрийг урьдчилан төлөх боломж нь ажил олгогчийн хувьд эсхүл тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд төлөх боломж байна уу гэдэг агуулгаар яригдана. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ үйл баримтыг хангалттай нотолж чадаагүй гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл тээвэр явуулаад Э.Э гэх хүн дундаас нь машины ачилтын компанид оруулаад ажлын хөлс 10.000.000 төгрөг аваад 1.000.000 төгрөгийг Х.Г-төгөөд явж байгаа бол ажил олгогч гээд адилтган үзэж болно. Гэтэл хавтаст хэрэгт энэ талаар нэг ч баримт байхгүй. Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр “Г” ХХК. Тэгэхээр өмчлөгч гэм хорыг хариуцах зарчим маань үйлчилж байна. Тэгэхээр энэ компанид гурван машин байгаа юм байна. хохирол төлбөр барагдуулах боломжтой юм байна. Нэг хувьцаа эзэмшигч нь Монголд байгаа юм байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд авч үзэхэд иргэний нэхэмжлээд байгаа Э.Эд холбогдох хэсгийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй гэж харж байгаа. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Шүүхийн эрх хэмжээний хувьд Х.Ггэх хүнээс хохирол төлбөрийг гаргуулах хууль зүйн боломж нээлттэй. Эсхүл “Г” ХХК-г олоод хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх боломжтой. Ямар ч тохиолдолд миний үйлчлүүлэгч Э.Эн хувьд хохирол төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж харж байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 7-16 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.О-ийнөгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.О-ийнөгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Түвшинжаргалын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16105 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

 

-Шинжээч Б.Отгонбатын гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

 

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 746 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дахь тал/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 78,79 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Г-ыняллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дахь тал/,

 

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /2 дугаар хавтас хэргийн 22 дахь тал/,

 

-Хохирогч Д.Ойдовзулаас гаргаж өгсөн хохирлын баримт /1 дүгээр хавтас хэргийн 146-159 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 4-10, 13-16, 69-74 дэх тал/,

 

-Х.Г-ынхугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, арилжааны банкны дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, “Лазер мед” эмнэлгийг дүгнэлт, Хаан банкны тодорхойлолт, Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 98, 99, 100, 101, 102, 103, 104, 105, 133, 135-137, 138, 139, 2 дугаар хавтаст хэргийн 47, 48, 49, 50-59 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Х.Гнь 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэр, Тавантолгой-Ханги мандал чиглэлийн нүүрс тээврийн автозамын 150 дахь километрт “Faw” маркийн **-**УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Д.О-ийнжолоодон явсан “Хюньдай цистерн” маркийн **-**УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Д.О-ийнэрүүл мэндэд “зүүн талд сүүжний тогоо дайрч ясны сэлтэрхий үүсгэсэн бага аарцгийн цагираг тасалсан зөрүүтэй далд хугарал, зүүн ацетабулын сэлтэрсэн хугарал, зүүн түнхний мултрал, зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн зовхинд шарх, баруун шуу, бугалга, хэвлий, баруун гуя, баруун шилбэ, тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 7-16 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.О-ийнөгсөн: “...Миний биед хүнд гэмтэл учирсан, зам тээврийн ослоос болж тээврийн хэрэгсэл ирж мөргөж гэмтээсэн...Би өөрийн эзэмшлийн **-**УБП улсын дугаартай Хюньда /усны/ маркийн машинаар Улаанбаатар хот руу шороон замаар явж байсан юм... Тухайн үед надтай зөрсөн машины шороо хийсээд үзэгдэх орчин хязгаарлагдмал болчихоор нь аваарын дохио болон гэрлээ асаагаад хурдаа хасаад явж байхад гэнэт зүүн урдаас том тэрэг ирж мөргөсөн. Осол 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цагийн үед байх Өмнөговь аймаг Манлай сумаас зүүн урд зүгт 60 км-т Таван толгой Ханги мандлын чиглэлийн нүүрс тээврийн шороон зам дээр болсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Түвшинжаргалын өгсөн: “...Би аав болох Ган-Очиртой Тавантолгой уурхайгаас **-**УБЗ улсын дугаартай машинаар нүүрс ачиж Ханги мандал чиглэлд хамт явж байсан. Тэгээд Манлай сум өнгөрөөд зүүн урагш 60 километр зайд явж байсан. Тухайн үед тоос шороо ихээр босож зам харагдахгүй байсан. Тэгээд зам голлоод явж байтал гэнэт урдаас машин гараад ирсэн тэгээд өөд өөдөөсөө мөргөлдсөн. Тэгээд буугаад ирсэн чинь нөгөө **-**УБП улсын дугаартай машины жолоочийн хөл нь үрүүлэндээ дарагдаад хавчигдчихсан байсан. Тэгэхээр нь төмрөөр хөшиж байгаад гаргасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16105 дугаартай “1. Д.О-ийнбиед зүүн талд сүүжний тогоо дайрч ясны сэлтэрхий үүсгэсэн бага аарцгийн цагираг тасалсан зөрүүтэй далд хугарал, зүүн ацетабулын сэлтэрсэн хугарал, зүүн түнхний мултрал, зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн зовхинд шарх, баруун шуу, бугалга, хэвлий, баруун гуя, баруун шилбэ, тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой хуучин гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

 

-Шинжээч Б.Отгонбатын гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 36 дугаартай “1. FAW маркийн **-**УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.Гнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах. 11.1. Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2.Huyndai Цистерн маркийн **-**УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Онь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 3. Тухайн зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь FAW маркийн **-**УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.Гнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-ийг зөрчсөнөөс шууд шалтгаантай байна” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

 

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 746 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 75-77 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Х.Г-ыняллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгойн амнаас **-**УБЗ улсын дугаартай Пав маркийн тээврийн хэрэгслээр нүүрсээ ачуулаад гарч Дорноговь аймгийн Ханги мандал руу нүүрсээ буулгахаар явсан юм. Тэгээд шороон замаар Манлай сумын урд талаар ороод 60 гаруй км-т замаар явж байхад тоос шороо ихээр босч өмнөх шороон зам харагдахгүй байхаар би замаа голлоод донсолгоо дараад явж байтал гэнэт урдаас машин гарч ирээд тэгээд өөд өөдөөсөө мөргөлдчихсөн... тэр мөргөлдсөн машин нь зам ангийн ус зөөдөг усны цистер маркийн машин байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-92 дахь тал/ зэрэг болно.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Гнь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Х.Гнь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Отгонбатын 2022.11.28-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,

 

шүүгдэгч Х.Гнь зам тээврийн осол гарах үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан болох нь шүүгдэгчийн 39586 дугаартай жолооны үнэмлэх, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаагаар тус тус нотлогдон тогтоогдсон.  

/1 дүгээр хавтаст хэргийн 7-16, 58-59, 2 дахь хавтас хэргийн 22 дахь тал/,

 

Иймд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Х.Г-тАвтотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Гнь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Д.О-ийнэрүүл мэндэд “...зүүн талд сүүжний тогоо дайрч ясны сэлтэрхий үүсгэсэн бага аарцгийн цагираг тасалсан зөрүүтэй далд хугарал, зүүн ацетабулын сэлтэрсэн хугарал, зүүн түнхний мултрал, зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн зовхинд шарх, баруун шуу, бугалга, хэвлий, баруун гуя, баруун шилбэ, тавхайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл” учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16105 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор Д.Ойдовзулыг тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 18 дахь тал/

 

Зам тээврийн осолд өртсөн “Хюньдай цистерн” маркийн **-**УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Д.О-ийнэзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 78, 162 дахь тал/

 

Иргэн Д.О-ийнэзэмшлийн тээврийн хэрэгсэлд 17.760.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 746 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 75-77 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр Д.Ойдовзулыг тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 22 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Онь “...Хохирлыг минь хурдан барагдуулаад шийдээд өгөөч. Иргэний нэхэмжлэгчийн хувьд эрүүл мэндэд учирсан зардал маань 14.290.909 төгрөг үүнээс 12.174.000 төгрөгийн төлсөн байгаа. Үлдэгдэл нь 2.116.909 төгрөг байна. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирол нь 17.760.000 төгрөг, тээврийн хэрэгслийг нааш цааш зөөсөн тээврийн зардал нь 3.500.000 төгрөг байна. Нийт 35.550.909 төгрөг болсон байна. Үүнээс 12.174.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл нь 23.376.909 төгрөг үлдсэн байна. Үүнийг төлөөд барагдуулж өгнө үү. Мөн одоо хүртэл эмчилгээ дуусаагүй учраас цаашид гарах эмчилгээний зардал болон олох ёстой орлогод 60.900.000 төгрөг нэхэмжилснийг жич нэхэмжлэх эрхтэй байхаар нээлттэй үлдээгээд шийдвэрлүүлмээр байна” гэж мэдүүлсэн.

 

Шүүгдэгч Х.Гнь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.1-д заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан гэм буруутай учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-сэрүүл мэндэд учирсан хохиролд 187.427 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 21.260.000 төгрөг, нийт 21.447.427 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ойдовзулд олгохоор, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.929.482 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс олох ёстой орлогод 60.900.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал, олох ёстой орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

Хохирлыг дараахь байдлаар тооцсон болно. Үүнд:

Хохирогч нь шүүгдэгчээс хохиролд төлсөн 12.174.000 төгрөгийг хасаж, үлдэх 23.376.909 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн.

 

-Хохирогчоос нийт эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 12.571.689 төгрөгийн баримт /хх-148-р талд 550.000 төгрөг, хх-149-р талд 200.512 төгрөг, хх-150-р талд 87.508 төгрөг, хх-151-р талд 915.300 төгрөг, хх-152-р талд 103.000 төгрөг, хх-153-р талд 25.500 төгрөг, хх-154-р талд 60.000 төгрөг, хх-155-р талд 215.850 төгрөг, хх-156-р талд 368.700 төгрөг, хх-157-р талд 251.457 төгрөг, хх-158-р талд 142.800 төгрөг, хх-161-р талд 6.600.000 төгрөг, 2хх-05-р талд 44.500 төгрөг, 2хх-06-р талд 359.600 төгрөг, 2хх-07-р талд 108.100 төгрөг, 2хх-08-р талд 733.350 төгрөг, 2хх-09-р талд 40.700 төгрөг, 2хх-10-р талд 267.892 төгрөг, 2хх-70-р талд 695.000 төгрөг, 2хх-71-р талд 192.800 төгрөг, 2хх-72-р талд 312.750 төгрөг, 2хх-73-р талд 199.451 төгрөг, 2хх-74-р талд 96.919 төгрөг/-ыг,

 

-Эд хөрөнгө болох автомашинд учирсан хохиролд нийт 21.260.000 төгрөгийн баримт /хх-75-77-р тал “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 746 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар үнэлэгдсэн 17.760.000 төгрөг, тээврийн хэрэгслийг зөөсөн зардалд 2хх-09, хх-236-237-р талд 3.500.000 төгрөг/-ыг тус тус гаргаж өгсөн.

 

Дээрх хохирлын баримтаас зам тээврийн осол гарсан цаг хугацаанаас өмнө авсан хүнс, бензины баримт гэж үзэж, хавтас хэргийн 149-р талд авагдсан хүнсний 78.512 төгрөгийн,  бензины 80.000 төгрөгийн, зориулалт, утга тодорхойгүй гэж хавтас хэргийн 155-р талд авагдсан 17.300 төгрөгийн, 34.450 төгрөгийн, нийт 210.262 төгрөгийг хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын нэхэмжлэлээс хасаж, үлдэх 12.361.427 төгрөг, эд хөрөнгө болох автомашинд учирсан хохиролд 21.260.000 /17.760.000+3.500.000/ төгрөг, нийт 33.621.427 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчид эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 12.174.000 төгрөг төлсөн, үүнд хохирогч маргаагүй тул эрүүл мэндэд учирсан 12.361.427 төгрөгийн хохирлоос 12.174.000 төгрөгийг хасаж, үлдэх 187.427 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 21.260.000 төгрөг, нийт 21.447.427 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгохоор, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.929.482 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, түүний өмгөөлөгчөөс “...Хэдийгээр хууль ёсны өмчлөгч нь “Г” ХХК мөн боловч өнөөдрийн байдлаар эзэмшигч нь Э.Э байгаа юм. Э.Э эзэмшигчийнхээ хувьд эдгээр машиныг гурван хүнд өгөөд байгаа нь нэг нь Х.Г. Тэр ч утгаараа түүнийг ажиллуулаад цалин хөлс өгөөд байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 498.1, 499.4, 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч нь Э.Э байх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Тиймээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой хохирогчийн тээврийн хэрэгсэлд учирсан 17.760.000 төгрөг, уг автомашиныг Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэх 3.500.000 төгрөг нийт 21.260.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан үлдэгдэл хохирол болох 2.116.909 төгрөгийг шүүгдэгч Х.Г-снэхэмжилж байна” гэж,

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс “....Нэгэнт Цогзол гэх хүнээс үүрэг даалгавар аваад Монгол улсын нутаг дэвсгэрт гурван машиныг нүүрс тээвэрт явуулж байсан. Миний хувьд ялт ч үгүй иргэний хариуцагч Э.Эн мэдүүлгээр би үүрэг даалгавар авсан гэдэг нь дахин нотлогдож байна. Тэгэхээр иргэний хариуцагчаар Э.Эг тогтоосон нь зөв. Э.Э нь хохирол төлбөр барагдуулахад оролцох ёстой субъект мөн учир түүнээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй” гэж,

 

Иргэний хариуцагч Э.Э, түүний өмгөөлөгчөөс “...Ажил олгогч гээд харахаар Э.Э нь бусдын гуйлтаар харилцан зуучлал хийж байна. Мөн Цогтцэций суманд машинууд байхад хадгалалт хамгаалалтыг нь хариуцаж бай би мөнгө өгнө гэж Э.Э нь Өвөр Монгол Цогзол гэх хүнийг тухайн компанийн эрх бүхий албан тушаалтан байна гэж ойлгоод тэр хүний үгэнд итгээд эхний удаад тээвэр явуулсан л хүн байдаг. Гол асуудал нь хохирогчийн зүгээс хариуцвал зохих этгээдийг буруу тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай тодорхойлж чадаагүй. Нөгөө талаас шүүгдэгчийн байр суурь нь компаниас мөнгөө гаргуулаад би өөрөө хохирол төлбөр багатай гаръя гэх байр суурь харагдаж байна. Тэгэхээр гэм хорын зохицуулалт нь гэм буруутай этгээд хохирол төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч гэм хорыг нь урьдчилан барагдуулах буюу нэг талаараа хохирогчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт явж байгаа. Ажил олгогч таны өмнөөс мөнгийг төлсөн ч гэсэн та ажил олгогчид гэм буруугаас учруулсан хохирлыг төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл ашиглалттай холбоотой асуудал дээр ч мөн адил. Иргэний нэхэмжлэлтэй тээврийн хэрэгсэлд учирсан хохиролтой холбоотой асуудлыг бүхэлд нь томьёолоод аваад үзэхэд эцсийн бүлэгт хохирлыг төлөх ёстой этгээд нь гэм буруутай гээд шүүгдээд сууж байгаа иргэн хүн мөн...” гэж хохирол төлбөл зохих субьектын хувьд талууд маргасан.

 

Шүүгдэгч Х.Г-ынунаж явсан “Faw” маркийн **-**УБЗ дугаартай тээврийн хэрэгсэл нь “Г” ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад “Г” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож ажиллагаа хийгээгүй, иргэний хариуцагчаар тээврийн хэрэгслийг шилжүүлсэн гэх Э.Эг тогтоосон боловч тэрээр “...”Г” ХХК-тай хамаарал бүхий этгээд эсэх нь тодорхойгүй, тэрээр Өвөр Монгол Цогзол гэх хүний даалгавраар зуучлалын үйл ажиллагаа явуулж, тээврийн хэрэгслийг шүүгдэгчид өгсөн” гэж тайлбарлаж байгаа ба өөр этгээдийн даалгавраар түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж, шилжүүлж байгааг тухайн эд хөрөнгө буюу автомашины эзэмшигч гэж үзэх боломжгүй учраас иргэний хариуцагч Э.Эгаас гэм хорын хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн. Харин шүүгдэгч Х.Г-ынЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан, гэм буруутай этгээд бол Х.Гучраас түүнээс хохирлыг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн.

 

Гэм хорын зохицуулалт нь ажилтаны бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг

ажил олгогчоос арилгасан тохиолдолд ажил олгогчоос өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т зааснаар, тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгасан тохиолдолд өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар тус тус зохицуулсан нь хохирогчийн хохирлыг төлөх ёстой, эцсийн үр дагаварыг арилгах этгээд бол гэм буруутай этгээд өөрөө буюу тухайн гэмт хэргийн хувьд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн жолооч болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Х.Гыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

          Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүй хоёр жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгөөч” гэх саналыг,

 

Хохирогч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Х.Гнь жолоочоор ажилладаг юм байна. Өндөр настай хүн байгаа учраас өөр ажил хийх боломжгүй байх. Тэгэхээр жолоодох эрхийг нь хоёр жил биш нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хохирогчийн хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, 1960 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 62 настай, тэтгэврийн нас хүн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч Х.Г-тЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Гнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор, шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Х.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурьдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Х.Г-ттээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Х.Г-тхорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-тоногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.Г-тхяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Х.Г-ынB,C,D,Е ангиллын №39586 дугаартай жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-сэрүүл мэндэд учирсан хохиролд 187.427 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 21.260.000 төгрөг, нийт 21.447.427 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ойдовзулд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.929.482 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс олох ёстой орлогод 60.900.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал, олох ёстой орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

10. Шүүгдэгч Х.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН