| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2016/0045/Э/ |
| Дугаар | 2016/ШЦТ/83 |
| Огноо | 2016-03-04 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2016/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0045/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал, Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Л.Ч, Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д заасан гэмт хэрэгт ****** овогт *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000685 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, ********, ******-нд *******д төрсөн, ***** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ****** мэргэжилтэй, ******ийн хамтаар ******тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-******аймаг дахь Сум дундын шүүхийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,
2.Монгол Улсын иргэн, ***** овогт ******, *******д төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ****** мэргэжилтэй, ******ийн хамтаар ****** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-*****аймаг дахь Сум дундын шүүхийн ****** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан
Шүүгдэгч Л*****, Ж.****** нар нь бүлэглэн, 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ***** сумын нутаг дэвсгэр “*****” гэх газарт иргэн Д.*****ыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн биед нь халдаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,
Шүүгдэгч Л***** нь танхайрах явцдаа иргэн Д.*****ын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн саарал өнгийн Шарк-200 загварын улсын дугааргүй мотоциклийн суудлын бүрээсийг урж, шатахууны савыг халцалж санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Л*****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байна.
...мотоциклийн бүрээс хутгаар сийчсэн гэдгээ санахгүй байна. Д.***** ахаас өөрөөс нь очиж уучлалт гуйсан.
…Хөдөө явж байсан болохоор тэр хутгыг аваад явчихсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Ж.Нэргүйн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Шарын гол суманд Л.*****той таарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрч буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байна.
…Шарын голд явж байхад манай ангийн охин Х.*****тай тааралдсан. Тэгээд Д.***** ахаас хонь авах гэж очсон бөгөөд Д.***** ах тэр 2 хэрэлдээд байх шиг байхаар нь салгах гэж очоод хонины бэлчээрт явж байхаар нь мангасдаад унагаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 67-68 дахь тал/,
-Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хэргийн 91 дэх тал/,
-Эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын тогтоол /хэргийн 92 дахь тал/,
-Илтгэх хуудас /хэргийн 103-105 дахь тал/,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 108-111 дэх тал/,
-Хохирогч Д.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр гэртээ байж байхад 13 цагийн орчим Х.***** гэх зүс таних эмэгтэй ногоон өнгийн машинтай гурван танихгүй залуутай манай гэрийн гадаа ирээд машинаасаа ***** бууж ирээд “***** өөрөөс чинь нэг хонь аваарай гэсэн юм, хонио авъя” гэсэн юм. Тэгэхээр нь би “*****од ямар ч хонь өгөх өр байхгүй ээ, чи юу асуугаад байгаа юм бэ” гэж хэлээд хонь уруугаа яваад өгсөн юм.
...тэгсэн чинь машины гурван хаалга онгойгоод дотроос танихгүй 3 залуу бууж ирсэн. Тэгэхээр нь би “та нар чинь хүн алах гэж байна шүү дээ” гэж хэлэхэд ***** гэх залуу нь “алах гэж ирж байхад” гэж хэлээд гурван залуу гурвуулаа миний дээрээс нэг нэг өшиглөсөн юм. Тэгэхээр нь би “та нар намайг зодох гэж байгаа бол босгож байгаад зод” гэсэн юм. Тэгэхэд нөгөө гурван залуу холдоод намайг босгосон. Би босож ирээд мотоциклио босгож тавьсан юм. Тэгэхэд ***** намайг багалзуурдаж аваад “чиний нүдийг ухна шүү, чамайг багалзуурдаж ална, чамайг модонд өлгөж ална, чи яасан нүнжиггүй юм бэ? нэг хонь өгчихөд яадаг юм бэ” гэсэн. Тэгэхэд хажуугаас жолоо барьж явсан туранхай өндөр залуу нь миний гарыг мушгих гээд байсан. Тэгэхээр нь би “та нарт яасан гэж хонь өгөх юм бэ? хүний ёсоор ***** ахаа нэг хонь өгөөч гэсэн бол нэг хонь өгөх байсан юм, би та нарт хонь өгөхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд цаана байсан халзан толгойтой тарган залуу нь гартаа хутга бариад миний мотоциклийн банкыг цоолох гэж байсан. Тэгэхээр нь би “хүүе чи наад банк битгий цоолчих” гэхэд тэр залуу “тэгвэл өөрийг чинь ална” гээд над руу хутга далайхад Х.***** орилоод тэр залууг тэврээд авсан.
…Тэгэхэд халзан толгойтой махлаг залуу Х.*****ийг алгадаж унагаагаад миний араас хөөсөн, би зугтаад мод руу орсон юм. Тэгэхэд нөгөө хоёр залуу “за за наад пиздагаа орхи, явья” гэж хэлээд машиндаа явцгаасан юм. Би буцаад ирэхэд миний мотоциклийн суудал зүсэгдсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 113-114 дэх тал/,
-Насанд хүрээгүй гэрч Р.*****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр би хонинд явж байхад ***** ахын гадаа танихгүй ногоон өнгийн жип машин зогсож байсан. Би хонио эргүүлээд эргээд харахад модны захад ***** ахын гадаа зогсож байсан машин Кибат ахын хоньны бэлчээр дээр ирээд зогсож байсан бөгөөд машиных нь урд Кибат ахын мотоцикль унасан байсан бөгөөд мотоциклийн хажууд ****** ахыг гурван залуу газар унагаагаад өшиглөж байсан.
...би дөхөж очоод “та нар яагаад хүн зодоод байгаа юм бэ” гэж хэлэхэд гартаа хутга барьсан байсан ах “ахын дүү чамд хамаагүй яв, явахгүй бол морийг чинь хутгална шүү” гээд миний унаж явсан морины хүзүүнээс барьж авсан юм. Тэгэхэд цаанаас өндөр туранхай цэнхэр цамцтай ах ирээд “жаахан хүүхэд битгий айлгаад бай” гэж хэлээд халзан толгойтой ахыг цаашаа аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 115 дахь тал/,
-Гэрч Х.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ажил дээр байж байхад Цагдаагийн тасгийн жижүүрийн албанд “иргэн Кибат зодууллаа” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.
...дуудлага өгсөн иргэн ******тай малын бэлчээрт уулзахад намайг ланд маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирээд хонь өгөхгүй бол ална гээд газар унагааж зодчихоод явлаа гэсэн ба нөгөө авто машин нь хойд талын модон дотор байгаа гэсэн мэдээлэл өгсний дагуу албаны ****** улсын дугаартай ****** маркийн автомашинтай “Олон хөтөл” гэх газрын хажуу талын мод руу дөхөж очих үед хар ногоон өнгийн ланд 80 маркийн ****** улсын дугаартай авто машин гарч зугтаасан бөгөөд хойноос нь авто машинтай очиж чанга яригчаар зогсох шаардлага тавих үед улам хурдаа нэмж Шарын гол сумыг чиглэн ******* гэх газруудаар явсан. Энэ үед албаны ***** улсын дугаартай авто машины хойд талын арын жижиг яндан хаягдсан байсан. Хаана хаягдсан талаар бол сайн мэдэхгүй байна. Тэр өдрөө хойноос нь явж байгаад Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас бүрэлдэхүүн гарч Дархан-Уул аймаг руу явж байх замд нь уг авто машиныг журамлан саатуулсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 119 дэх тал/,
-Гэрч Х.******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 9 дүгээр сарын 7-ны өглөө 10 цагийн орчим би ээжийндээ хуримын урилга хүргэж өгөх гээд явж байхад гудамжинд ногоон өнгийн ланд крүзер 80 маркийн авто машин зогсож байсан юм. Би тэр машины хажуугаар гараад явж байхад уг машин дотроос манай 10 жилийн ангийн ****** гарч ирээд “хүүе сонин юу байна” гээд намайг машинд оруулаад суулгасан юм. Намайг машинд ороод суухад хоёр танихгүй залуу байсан. Жолоо барьж байсан нь ******, ард сууж байсан нь ***** байсан юм.
...***** ахаас би “****** таниас нэг хонь аваарай гэсэн юм, тэр хонийг авах гэсэн юм аа” гэж хэлэхэд ****** ах “би *****д өгөх юм аа өгсөн, одоо өгөх юм байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за тэгвэл би *****аас асууж байгаад ирье дээ, би *****гаас авах авлагатай байсан юм” гэж хэлээд буцаад машин руу ороод суухад Кибат ах хонины бэлчээр рүүгээ явсан. Тэгэхэд ***** “бэлчээр дээр нь очиж уулзъя” гээд ***** ахын араас нь очсон бөгөөд би машинаас түрүүлж буугаад “за за **** ахаа би *****аас асууж байгаад ирье дээ” гэж хэлэхэд хажуугаар ***** орж ирээд “чи яасан нүнжиггүй новш вэ” гэж хэлээд ***** ахын нүүр рүү гараараа түлхсэн /мангасдсан/ юм. Тэгэхэд хажуугаар нь ***** орж ирээд ***** ахын хоолойг нь боогоод буцаж машин руу очоод хутга аваад “наадахыг чинь алчихъя” гээд унаж явсан мотоциклийнх нь бензины сав буюу банк руу нь хутгаараа чичээд байсан бөгөөд суудлыг нь хутгаараа ураад байсан юм. Тэгэхээр нь би “чи яасан муухай юм бэ болиоч ээ” гээд *****ийг аваад машинд суулгасан бөгөөд *****г Ганбаатар аваад машинд суулгасан юм. Тэгээд цаашаа яваад антентай толгойн хажуугаар гараад явж байхад араас Шарын голын цагдаагийн саарал УАЗ469 маркийн авто машин гараад ирсэн юм. Тэгэхэд Ганбаа шууд зугтаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 121-122 дахь тал/,
-“*****ын биед тархи доргилт, нүүрний цус хуралт, баруун гуя, зүүн өвдөгний зулгаралт, хоолой хүзүүн дэх хөндлөн ташуу байрлалтай улайлт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгийн зэргийн гэмтэл болно. *****ад учирсан дээрх гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1125 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 126 дахь тал/,
-Хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хэргийн 132-133 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Л*****, Ж.***** нар нь бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан, шүүгдэгч Л***** нь танхайрах явцдаа бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 108-111 дэх тал/, илтгэх хуудас /хэргийн 103-105 дахь тал/, хохирогч Д.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***** намайг багалзуурдаж аваад “чиний нүдийг ухна шүү, чамайг багалзуурдаж ална, чамайг модонд өлгөж ална, чи яасан нүнжиггүй юм бэ? нэг хонь өгчихөд яадаг юм бэ” гэсэн. Тэгэхэд хажуугаас жолоо барьж явсан туранхай өндөр залуу нь миний гарыг мушгих гээд байсан. Тэгэхээр нь би “та нарт яасан гэж хонь өгөх юм бэ? хүний ёсоор ***** ахаа нэг хонь өгөөч гэсэн бол нэг хонь өгөх байсан юм, би та нарт хонь өгөхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд цаана байсан халзан толгойтой тарган залуу нь гартаа хутга бариад миний мотоциклийн банкыг цоолох гэж байсан. Тэгэхээр нь би “хүүе чи наад банк битгий цоолчих” гэхэд тэр залуу “тэгвэл өөрийг чинь ална” гээд над руу хутга далайхад Х.***** орилоод тэр залууг тэврээд авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 113-114 дэх тал/, насанд хүрээгүй гэрч Р.*****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...машиных нь урд ***** ахын мотоцикль унасан байсан бөгөөд мотоциклийн хажууд **** ахыг гурван залуу газар унагаагаад өшиглөж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 115 дахь тал/, гэрч *****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…иргэн *****тай малын бэлчээрт уулзахад намайг ланд маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирээд хонь өгөхгүй бол ална гээд газар унагааж зодчихоод явлаа гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 119 дэх тал/, гэрч *****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…хажуугаар ***** орж ирээд “чи яасан нүнжиггүй новш вэ” гэж хэлээд ***** ахын нүүр рүү гараараа түлхсэн /мангасдсан/ юм. Тэгэхэд хажуугаар нь ***** орж ирээд ***** ахын хоолойг нь боогоод буцаж машин руу очоод хутга аваад “наадахыг чинь алчихъя” гээд унаж явсан мотоциклийнх нь бензины сав буюу банк руу нь хутгаараа чичээд байсан бөгөөд суудлыг нь хутгаараа ураад байсан юм. Тэгэхээр нь би “чи яасан муухай юм бэ болиоч ээ” гээд *****ийг аваад машинд суулгасан бөгөөд *****г ***** аваад машинд суулгасан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 121-122 дахь тал/, “*****ын биед тархи доргилт, нүүрний цус хуралт, баруун гуя, зүүн өвдөгний зулгаралт, хоолой хүзүүн дэх хөндлөн ташуу байрлалтай улайлт тогтоогдлоо.” гэх 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1125 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 126 дахь тал/, хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан /хэргийн 132-133 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Л*****, Ж.***** нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэж догшин авирлаж танхайрсан, шүүгдэгч Л*****ийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Л***** нь урьд 2003 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагар хянан харгалзаж байсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасан хугацаанд, шүүгдэгч ***** нь урьд 2005 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сар баривчлах ял шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан хугацаанд тус тус гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нар нь хохирогч *****д 50000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан /хэргийн 199 дэх тал/ байх бөгөөд хохирогч ***** нь хохирлыг барагдуулсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт ирүүлсэн /хэргийн 224 дэх/ байх тул хохирогчийн хохирол төлбөрийг шүүгдэгч нар сайн дураар төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л*****, Ж.****** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, тэдгээрт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Л*****, Ж.***** нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн болохыг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***** овогт ******ийн *****, ***** овогт ******ийн ***** нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ***** овогт ******ийн *****ийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар шүүгдэгч ***** овогт *****ийн *****, ***** овогт *****ийн ***** нарт тус бүр 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч ***** овогт *****ийн *****т 1 жил /нэг/ хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Л*****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан 1 жил хорих ялын заримыг буюу 5 сар хорих ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ял тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Л*****т оногдуулсан 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ял, шүүгдэгч Ж.*****д оногдуулсан 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ялыг тус бүр жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар шүүгдэгч Л*****, Ж.**** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг шар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Л*****т оногдуулсан 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ж.**** оногдуулсан 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн Л***** хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт, Ж.**** хяналт тавихыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Л*****, Ж.***** нарт мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тэнсэгдсэн этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л*****, Ж.**** нарт бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
03042016