Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/90

 

 

 

 

 

 

 

 

         2023            06                 21                                                      2023/ШЦТ/90                               

 

 

                             

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,

Шүүгдэгч: Б.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 2************ дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн зүйлчлэл/:

Яллагдагч Б.Энь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-тхолбогдох эрүүгийн 2************ дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эмэдүүлэхдээ: 

Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч Б.Энь 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл “Ш” компанид шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан. Ажлаас гарснаасаа хойш сар 10 орчим хоногийн дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.Э-ийндансанд Ш компаниас урьдчилгаа цалин гэж 600,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ урьдчилгаа цалинг Б.Энь 3 сард ажиллагаагүй, урьдчилгаа цалин орох ёсгүй  гэдгийг мэдэж байсан боловч  тухайн мөнгийг хувийн хэрэгцээндээ ашигласан үйлдэл гаргасан байдаг. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн алдаатай гүйлгээ завших гэмт шинжийг бүрэн хангаж байгаа. Тийм учраас түүний үйлдэлд маргах зүйлгүй. Өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрөөд, гэм буруугийн тал дээр маргадаггүй. Алдаатай гүйлгээг завшсан гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөд, тухайн мөнгийг бүрэн барагдуулсан байгаа. Хохирол төлбөрөө барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэсэн хүсэлтээ гаргасан тул энэ хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байгаа нь нотлогдож байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэж байгаа учраас прокурортой ял тохиролцсон. Прокурорын зүгээс 500,000 төгрөгөөр торгох ял гаргасныг хүлээн зөвшөөрсөн байгаа. Уг ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирлоо бүрэн барагдуулсан, эхнэр болон бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 500,000 төгрөгөөр торгох санал гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Б.Энь одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн хувийн 70-аад тооны малтай гэж байгаа боловч цаг муу байгаа учраас эцэнхий байгаа. Тийм учраас торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна гэв.

-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

-“Ш” ХХК-ийн Таван толгой газрын тосны бүтээгдэхүүний агуулахын даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Т/14 дугаартай Б.Э-гтуршилтын хугацаагаар ажилд авах тушаалын хуулбар /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

-“Ш” ХХК-ийн Таван толгой газрын тосны бүтээгдэхүүний агуулахын даргын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Т/08 дугаартай “Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал, тойрох хуудасны хуулбар /хавтаст хэргийн 8, 10 дахь тал/,

 

-Арилжааны банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хавтаст хэргийн 44-50 дахь тал/,

 

-Яллагдагч Б.Э-ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

-“Ш” ХХК-аас Б.Э-ийн данс руу 600,000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

-Б.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34-40 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Энь “Ш” ХХК-ийн нягтлан бодогч Д.Н гийн шилжүүлсэн мөнгө буюу Б.Э-г ажлаас гарсныг мэдэлгүй 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа цалин гэж Б.Э-ийн Хаан банкны 55***** дугаарын данс руу андуурч шилжүүлсэн 600,000 төгрөгийг бусдын өмч гэдгийг мэдсээр байж өөрийн хэрэглээндээ зарцуулж завшсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно. 

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-“Ш” ХХК-ийн Таван толгой газрын тосны бүтээгдэхүүний агуулахын даргын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Т/14 дугаартай Б.Э-г туршилтын хугацаагаар ажилд авах тушаалын хуулбар /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

-“Ш” ХХК-ийн Таван толгой газрын тосны бүтээгдэхүүний агуулахын даргын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Т/08 дугаартай “Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаал, тойрох хуудасны хуулбар /хавтаст хэргийн 8, 10 дахь тал/,

 

- Арилжааны банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хавтаст хэргийн 44-50 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Нгийн өгсөн: “...Би газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК-д нягтлангаар 2022 оны 07 дугаар сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа юм. Манай компанид Б.Эгэх хүн 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ачигч, буулгагч, насосчингоор ажиллаад ажлаас халагдсан гэдгийг мэдэлгүйгээр 03 дугаар сарын цалингийн урьдчилгаа 600.000 төгрөгийг төвийн хаан банкны данснаас Эрдэнэбаярын Хаан банкны 55***** дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд мэдэлгүйгээр шилжүүлсэн байна гэж Эрдэнэбаярын 95070613 утасны дугаар руу залгахад холбогдох боломжгүй, Эрдэнэбаярын эхнэрийн 89635395 дугаар луу залгаж уг асуудлын талаар хэлсэн боловч “Одоо мөнгө алга байна, 2023 оны 03 дугаар сард хувааж өгөөд хийе” гэж хэлсэн. Тэгээд хэлсэнд нь итгээд хүлээсэн боловч одоо болтол уг 600.000 төгрөгийг буцааж хийхгүй байгаа юм. Эрдэнэбаяртай огт холбоо авч чадахгүй байгаа бөгөөд Эрдэнэбаярын эхнэртэй ярихад Эрдэнэбаяр мотоциклтой онхолдоод утасгүй байгаа гэсэн бөгөөд түүний дараа хөдөө явчихсан гээд байгаа юм. Тэгээд манай компани уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн....Эрдэнэбаярыг ажлаас халагдсан гэдгийг мэдэлгүйгээр цалингийн урьдчилгаа гэж 600.000 төгрөгийг шилжүүлчихсэн юм. Уг мөнгө нь манай “Ш” ХХК-ний эзэмшлийн мөнгө байгаа юм...Эрдэнэбаяр гэх хүн уг мөнгийг буцааж өгсөн зүйл байхгүй. Хувааж төлнө гэж хэлээд төлөхгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Э-ийнөгсөн: “...Би Ш ХХК-ийн түгээгч, ачигч буулгагчаар албан тушаалд 2022 оны 12 дугаар сард ажилд орсон уг байгууллагад ажиллаж байх хугацаандаа ажлаа орхиод 1 сарын сүүлээр Цогтцэций сум Цэций уулын энгэрт хөдөө мал дээрээ очсон, ...2023 оны 02 дугаар сарын эхээр өдрийг санахгүй байна. Цогтцэций сумын төвд очоод дарга руу ярьсан.... манай дарга надад чамайг ажлаас чинь халсан гэж хэлсэн тэгээд ажил дээрээ дахиж очоогүй. Ингээд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10-ны өдөр миний өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 55***** дугаарын дансанд 600.000 төгрөгийн орлого Шунхлайгаас гүйлгээ  хийгдсэн тэгээд уг мөнгийг өөртөө хувьдаа хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Энь өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Шүүгдэгч Б.Энь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдгаараа өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдана.

 

Шүүгдэгч Б.Э-ийн хувьд бусдын эд хөрөнгийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй ч ажил олгогч байгууллагаас ажиллаагүй хугацаанд урьдчилгаа цалин орсон, тухайн цалин өөрт нь олгогдохгүй болохыг мэдэж  байсан мөртлөө хувьдаа хэрэглэн завшсан  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ завших” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Б.Э-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э-галдаатай гүйлгээ завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э болон түүний өмгөөлөгч Н.Энарын зүгээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. 

 

Алдаатай гүйлгээ болох 600,000 төгрөг нь хохирогч “Ш” ХХК-ийн мөнгө болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, арилжааны банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 18-19, 48 дахь тал/

   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хуулийн этгээд “Ш” ХХК-ийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 14 дэх тал/

Шүүгдэгч Б.Энь хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 64 дэх тал/

 

Иймд шүүгдэгч Б.Энь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Э-ийнхүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э-тЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Энь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч Б.Энь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч Б.Э-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээ завшихгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Энь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Энь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.Энь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН