| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2023/0002/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/04 |
| Огноо | 2022-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Х |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.*******
Улсын яллагч Г.*******
Шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Л.*******ад холбогдох эрүүгийн 2222002240205 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1971 оны 06 сарын 28-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дундговь аймгийн ******* сумын 2-р баг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт Лувсанжамбын ******* РД:/ЗЗ*******/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар багийн “Цагаан толгой” гэх газарт Д.*******ийн зүүн хацрыг хазаж, эрүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хөдөө гэрээсээ сумын төв орж Д.*******ийг аваад эргээд хөдөө гэртээ очиж хоносон. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 11 цагийн үед мотоциклтой *******тэй хамт сумын төв ороод дэлгүүрээс нэг шил “Хараа” нэртэй архи, нэг шил “Сэрүүн” нэртэй пиво аваад сумын төвөөс урагшаа 3 километрт байх чулууныд очсон. чулууныд очиход чулуун, эхнэр -Эрдэний хамт байсан. Авч очсон архи, пивоо чулууны хамт уусан, би согтоод 13 цагийн үед унтсан. 18 цагийн үед сэрэхэд ******* миний хажууд сууж байсан. Тэгээд *******т хандаж миний хажуугаар хэвтээд унтаач гэж хэлсэн. Тэгтэл ******* миний хажуугаар хэвтэхээр нь тэвэрч аваад хацар дээр нь хазчихсан. Тэгсэн чинь - цагдаад дуудлага өгөөд төд удалгүй сумын цагдаа ирээд намайг аваад явсан. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би 2022 оны 07 дугаар сараас *******тэй уулзаж учирдаг холбоотой болсон. Тухайн асуудал болохын өмнө *******ийг би жаахан хардаад байсан юм. Хардсанаас болоод архи уучихсан үедээ уур хүрээд хазсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49/
Хохирогч Д.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Би ******* гэдэг хүнтэй сүүлийн нэг жил орчим уулзаж учирдаг, гэрээр нь орж гардаг дотно харилцаатай байсан. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******* суманд байх гэртээ байж байтал ******* манайд ирээд бид 2 сумаас хойш байх *******ын хөдөө гэрт очсон. Тэгээд тэндээ хоночихоод 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө *******ын хамт хөдөөгөөс ******* сумын төв ороод байж байтал *******ын найз чулуун утсаар залгаад манайд хүрээд ир гэсэн. чулууных сумаас урагш ойрхон байдаг юм. Тэгээд бид 2-ыг очиход чулуун эхнэр -Эрдэний хамт байсан. Тэнд авч очсон архи, пивоо уугаад ******* унтчихсан. Шөнийн 22 цагийн үед сэрээд намайг янз бүрээр хэлээд доромжлоод байсан. Тэгээд *******ыг аргадаж байгаад бид 2 унтахаар болоод хэвтсэн. - гэрлээ унтраачихсан, харанхуй байсан. Тэгсэн чинь ******* хэвтэж байснаа гэнэтхэн намайг өөр рүүгээ татаад хацар дээр хазчихсан. Бас миний уруулаас хазсан. Тэгээд би яаж байна аа гээд босоод иртэл - сумын цагдаа руу залгаад дуудлага өгсөн. Төд удалгүй цагдаа ирээд *******ыг аваад явсан. Намайг ******* урд өмнө нь цохиж зодож байгаагүй. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Эрүүнд зулгаралт үүссэн байна лээ. Эмнэлгийн дүгнэлт хөнгөн зэргийн гэмтэл гэж гарсан. Гомдол санал, хүсэлт гэх зүйл алга.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
Гэрч Б.-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу явж байсан манай 2 найз ирээд манай нөхөртэй нэг шил архи уугаад байж байтал *******, ******* нар нэг шил архитай ирсэн. Тэгээд манай 2 найз яваад манай нөхөр *******тай нэг шил архи хувааж уучихаад унтсан. Унтаж байгаад ******* 18 цаг өнгөрч байхад сэрээд *******т агсам тавиад хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд болиулах гэсэн чинь хоорондоо маргалдаад байсан. Маргалдаж байгаад орой 23 цагийн орчимд гайгүй болсон. Би ******* ******* хоёрт ор засаж өгөөд гэрлээ унтраасан. Гэтэл ******* хашхираад босохоор нь гэрлээ асаагаад яасан гэж асуухад ******* “******* миний хацрыг хазчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ******* *******ийг хардаад байх шиг байсан. ******* архи уусан нэлээд согтуу ******* архи уугаагүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
Гэрч Л.чулууний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манайд Өмнөговийн 2 найз ирсэн. Тэгээд би ******* руу залгаад манайд хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй ******* ******* хоёр 1 шил архитай ирсэн. Тэр архийг нь уучихаад би унтчихсан. Юу болсон талаар би сайн мэдэхгүй байгаа. Намайг сэрэхэд цагдаа ирчихсэн байсан. Би унтаж байсан учраас сайн мэдэхгүй байна, хацар дээр нь хазсан л гэж байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 330 дугаартай:
1,2. Д.*******ийн биед эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал, мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Дээрх гэмтэл хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 5/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 11 сарын 21-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан толгой” гэх газарт байх иргэн Л.чулууны гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /0.70%/ Д.*******ийн зүүн хацрыг хазаж “эрүүнд нь зулгаралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Л.******* нь 2022 оны 11 сарын 21-ний өдөр Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан толгой” гэх газарт байх иргэн Л.чулууны гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /0.70%/ Д.*******ийн зүүн хацрыг хазаж “эрүүнд нь зулгаралт” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч Д.*******ийн: “ ...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө *******ын хамт хөдөөгөөс ******* сумын төв ороод байж байтал *******ын найз чулуун утсаар залгаад манайд хүрээд ир гэсэн. ... Тэгээд бид 2-ыг очиход чулуун эхнэр -Эрдэний хамт байсан. ...******* хэвтэж байснаа гэнэтхэн намайг өөр рүүгээ татаад хацар дээр хазчихсан. Бас миний уруулаас хазсан...” гэх,
гэрч Б.-Эрдэний: “2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ... *******, ******* нар нэг шил архитай ирсэн. ...******* 18 цаг өнгөрч байхад сэрээд *******т агсам тавиад хоорондоо хэрэлдээд байсан. ... ******* хашхираад босохоор нь гэрлээ асаагаад яасан гэж асуухад ******* “******* миний хацрыг хазчихлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар мараагүй болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.
Иймд шүүгдэгч Л.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.*******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч Д.*******ийн эрүүл мэндэд “эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй, гомдол, саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй тухайгаа шүүхэд мэдэгджээ. Иймд шүүгдэгч Л.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхийг нээлттэй үлдээлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Л.*******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.******* нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор хангаж, түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Л.*******ад прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Л.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.******* гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******ад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт Лувсанжамбын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Лувсанжамбын *******ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.******* гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******ад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР