Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/318

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0315/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Хохирогч Л.Н, 
Шүүгдэгч Д.П /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Д.П холбогдох 1718002240101 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, Д.П, төрсөн, ****настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ****,  суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 
-1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дүгээр зүйлийн 123.4-т зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж байсан. 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Д.П нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017  оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэн Л.Н “гэрээсээ хөөлөө” хэмээн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

D:\2017 ******* Ts togtool\7.3\Hyalbar\Shiitgeh togtool-******* 11..docx
Шүүгдэгч Д.П нь 2017  оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул иргэн Л.Н “гэрээсээ хөөлөө” хэмээн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
    
-Шүүгдэгч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 19-ний орой архи ууж байгаад хохирогч Н, М дуудуулахаар гэрт нь очсон. Тухайн үед би архи уусан байсан учраас тасарч унасан байсан бөгөөд нэг сэргэхэд би хохирогчийн нүүр рүү цохиж байсан.
...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн хохирол төлбөрийг ямар нэгэн аргаар төлж барагдуулна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 19-ний орой гэртээ ганцаараа байхад П ирсэн. П манайд ирээд хаалгаа онгойлго гээд хаалга руу өшиглөөөд байсан. Тухайн үед П нэг их согтуу байгаагүй. Намайг хамт пиво ууя гэж хэлсэн. Мөн над руу хутга авч дайрснаа гэнэт цохисон.
...хүний хөргөгч эвдэлсэн учир төлүүлэх саналтай байна. Мөн өөрт учирсан хохирлоо нэхэмжилнэ, гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

-Гэрч Х.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…намайг харахад П нь Н цамцнаас нь зуураад авахад хоолой нь зулгарсан байсан. Мөн хацар болон нүд нь бага зэрэг хөхөрсөн харагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/, 

-“…Л.Н биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, зүүн хөхний цус хуралт, хүзүүний зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх зулгаралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 947 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 12/,

-Хохирогч Л.Н амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хэргийн 14-15/,
-Компьютер томографийн оношлогооны хуудас /хэргийн 16/,
-Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хэргийн 17/,
-Хохирлын талаарх нотлох баримтууд /хэргийн 18-19/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байх тул шүүгдэгч Д.П гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Л.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилж холбогдох нотлох баримтаа жагсаалт гаргаж ирүүлсэн бөгөөд нотлох баримтын хэмжээнд “т” эмнэлэгт компьюьер томографийн зураг авахуулсан 130000 төгрөг, цонхны шилний үнэ 20000 төгрөг, Дархан-Уул аймаг Шарын гол сумын хооронд явсан замын зардалд 32000 төгрөг, нийт 182000 төгрөгийг шүүгдэгч Д.Пү гаргуулж, хохирогч Л.Н олгох нь зүйтэй.

Хохирогч нь иргэний нэхэмжлэлийн бусад хэсгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.П нь 2017  оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим  иргэн Л.Н “гэрээсээ хөөлөө” хэмээн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…нэг сэргэхэд би хохирогчийн нүүр рүү цохиж байсан, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, хохирогч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…өөрт учирсан хохирлоо нэхэмжилнэ, гомдолтой байна.” гэх мэдүүлэг, гэрч Х.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…намайг харахад П нь Н цамцнаас нь зуураад авахад хоолой нь зулгарсан байсан. Мөн хацар болон нүд нь бага зэрэг хөхөрсөн харагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/, “…Л.Н биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун, зүүн хацар, зүүн хөхний цус хуралт, хүзүүний зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 947 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 12/, хохирогч ******* амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хэргийн 14-15/, компьютер томографийн оношлогооны хуудас /хэргийн 16/, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хэргийн 17/, хохирлын талаарх нотлох баримтууд /хэргийн 18-19/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.П гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.П нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Д.П үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг урдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
  1.Шүүгдэгч  Д.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
 
  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.П 182000 /нэг зуун наян хоёр мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг Тосгоны 3-8 тоотод оршин суух  олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.  

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Н нь өөрт учирсан  бусад хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар торгуулийн ялын 600000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч Д.П үүрэг болгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.П анхааруулсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т  зааснаар хохирогч Л.Н төлөх 182000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгосугай. 
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Я.ТУУЛ