Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 38

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Н.Булганчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лхагвасүрэн, өмгөөлөгч Х.Даваахүү,

шинжээч Г.Энхбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Буянжаргал,

шүүгдэгч Г.Бат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт Г.Батыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000481 дүгээр хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, “Тэмүка” ХХК-д жижүүр ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 28 дугаар гудамж, 09 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Цэнд-Аюуш овогт Гончигийн Бат /РД:ВТ70062915/.

Шүүгдэгч Г.Бат нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны орой 23 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг “Энхжин” худалдааны төвийн урд талын замд дээр Kia Optima маркийн 05-10 УБТ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3, 15.1 дэх заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Пүрэвдоржийг мөргөж амь насыг нь хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Бат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид 5600000 төгрөг өгсөн. Гэмшиж байна, хохирлыг ажил хийж барагдуулна. Ялыг хөнгөлж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лхагвсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Техникийн шинжээчийн дүгнэлтээр Г.Батыг буруутай гэж тогтоосон. Бүрэн бус тээврийн хэрэгслээр, хурд хэтрүүлж явснаас энэ хэрэг гарсан. Оршуулгын зардалд 16275184 төгрөг, машины зээлд 1993283 төгрөг, орон сууцны зээл 13623024 төгрөг, нийт 31891492 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч талаас 5600000 төгрөг авсан. Үлдэгдэл хохирлоо гаргуулж авмаар байна. Гомдолтой байна” гэв.    

  

201624000481 дүгээр эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лхагвасүрэнгийн: “2016 оны ...05 сарын 27-ны өдөр аав Д.Пүрэвдорж манай гэрт ирээд 15 цаг өнгөрч байхад цуг гараад ...аав гэр уруугаа явлаа гэсэн. Түүнээс хойш би аавтай холбоо бариагүй. ...16 цагийн үед ээжтэй ярихад найзтайгаа уулзаж байна, хэн юм бэ гэж асуухад нь чи танихгүй гэж хэлсэн гэсэн. Ач охинтой болсон баяраа тэмдэглээд найз нартайгаа уулзаж байгаа байх гэж надад хэлсэн. Тэгээд ирээгүй. 2016 оны 05 сарын 30-ны өдөр холбогдох хуулийн байгууллагаас асууж тодруулж байгаад нас барсныг нь мэдсэн. ...Би гомдолтой байна, талийгаач аав маань амьд сэрүүн байхдаа бүхий л зүйлийг хийж, амьдралаа авч явдаг байсан, энэ ослын улмаас манай гэр бүлд хүнд уй гашуудал тохиолдож, бидний ах дүү, эцэг, эх, төрөл саданд хүнд гарз учирсан, буяны зардлын баримтыг бүрдүүлж байгаа, манай гэр бүл гомдолтой байна...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас, хх-36-37/,

Гэрч Н.Хишигдэлгэрийн: “Би 2016 оны 05 сарын 27-ны 23 цагийн үед ...нутгийн танил Мөнхбаттай “Х.Соната 6” маркийн машинаар Мөнхбат машинаа бариад, би жолоочийн хажуу талын суудалд суугаад явж байсан. “Энхжин” худалдааны төвийн ойролцоо зам дээр 3-р эгнээгээр явж байхад өөдөөс хурц гэрэлтэй машин эсрэг урсгалд явж байх шиг байсан. Тэр үед жолооч машиныхаа тоормосыг гишгэтэл удалгүй машин 2 удаа ямар нэгэн зүйл дээр гараад овгос гээд зогссон. Бид машинаас буугаад хартал ард талд хүн хэвтэж байсан, цаад талд нь 7-8 метрийн зайд нэг эрэгтэй хүн “би хүн алчихлаа шдээ” гээд утсаар яриад зогсож байсан. Бид 2 тэр хүнээс “яагаад ослын тэмдэг тавиагүй бэ” гэж хэлсэн. Тэр машины араас запас дугуй гаргаж ирээд зам дээр хэвтэж байсан хүнээс зайтай, зам дээр бусдад анхааруулж тавьсан. Тэгээд тавьчихсан чинь машинууд тойроод гараад байсан. ...Би зам дээр байсан хүнийг хараагүй, урд талаас хурц машины гэрэл тусаад юу ч харагдаагүй, ослын дараа л хүн байсныг мэдсэн. Өөдөөс тусаад байсан гэрэл нь нөгөө эсрэг урсгалд осол хийгээд зогсож байсан машины гэрэл байсан. Замын хөдөлгөөн бага зэрэг байсан, үзэгдэх орчин муу байсан, гудамжны гэрэл асаатай байсан, гэрэл нь муу асаж байсан” гэх мэдүүлэг /1х, хх-76-77/,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2016.06.03-ны өдрийн 1018 дугаар актын дүгнэлтэд: “1. Талийгаачид гавал тархины битүү гэмтэл, гавлын духны зүүн хэсэг, зүүн ухархайн дээд ба ар хана, зүүн чамархай, суурийн зүүн дунд хонхор хамарсан цөмөрсөн, турк эмээл, баруун чулуулаг ясруу үргэлжилсэн хугарал, их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн няцрал, толгойн хуйхан доорх цус хуралт, духанд шарх, зүүн шанаа, зулай, чамархай, эрүү, зүүн бугалга, шуу, баруун гар, зүүн хөлийн хуруунд зулгаралт, баруун хацар, дээд уруул, эрүү, зүүн гарын хуруу, баруун шилбэнд цус хуралт, хоёр талын 1-10-р хавирганы хугарал, элэгний няцрал, аарцагны баруун сүүжний дэлбэн, үений тогоо, умдагны үе, умдагны зүүн дээд салааны хугарал, баруун тохойн хонхор, хэвлий, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл, гавлын духны зүүн хэсэг, зүүн ухархайн дээд ба ар хана, зүүн чамархай, суурийн зүүн дунд хонхор хамарсан цөмөрсөн, турк эмээл, баруун чулуулаг ясруу үргэлжилсэн хугарал, их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн няцрал, толгойн хуйхан доорх цус хуралт, духанд шарх, зүүн шанаа, зулай, чамархай, эрүү, зүүн бугалга, шуу, баруун гар, зүүн хөлийн хуруунд зулгаралт, баруун хацар, дээд уруул, эрүү, зүүн гарын хуруу, баруун шилбэн дэх цус хуралт гэмтлүүд нь босоо байрлалд буюу автомашинд мөргөгдөх үед үүснэ.

3. Хоёр талын 1-10-р хавирганы хугарал, элэгний няцрал, аарцагны баруун сүүжний дэлбэн, үений тогоо, умдагны үе, умдагны зүүн дээд салааны хугарал, баруун тохойн хонхор, хэвлий, бүсэлхийн зулгаралт гэмтлүүд нь хэвтээ байрлалд буюу автомашинд дайрагдах үед үүссэн байна.

4.Автомашинд мөргөгдөх үед үүссэн гэмтэл нь талийгаачийг амьд үед, автомашинд дайрагдах үед үүссэн гэмтэл нь талийгаачийг нас барсны дараа үүссэн байна.

5.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6.Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, гавлын духны зүүн хэсэг, зүүн ухархайн дээд ба ар хана, зүүн чамархай, суурийн зүүн дунд хонхор хамарсан цөмөрсөн, турк эмээл, баруун чулуулаг ясруу үргэлжилсэн хугарал, их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн няцрал гэмтлийн улмаас буюу автомашинд мөргөгдөж нас баржээ.

7.Талийгаачийн цусанд 3,3 промилли спиртийн агууламж илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ буюу авто осолд орохдоо хүчтэй зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь 1-р бүлгийн цустай байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-83-89/,

Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2016.10.12-ны өдрийн 1288 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Урьд гаргасан шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 1018 дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Талийгаач Д.Пүрэвдоржийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын духны зүүн хэсэг, зүүн ухархайн дээд ба ар хана, зүүн чамархай, суурийн зүүн дунд хонхор хамарсан цөмөрсөн, турк эмээл, баруун чулуулаг ясруу үргэлжилсэн хугарал, их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн няцрал, толгойн хуйхан доорх цус хуралт, духанд шарх, зүүн шанаа, зулай, чамархай, эрүү, зүүн бугалга, шуу, баруун гар, зүүн хөлийн хуруунд зулгаралт, баруун хацар, дээд уруул, эрүү, зүүн гарын хуруу, баруун шилбэнд цус хуралт, хоёр талын 1-10-р хавирганы хугарал, элэгний няцрал, аарцагны баруун сүүжний дэлбэн, үений тогоо, умдагны үе, умдагны зүүн дээд салааны хугарал, баруун тохойн хонхор, хэвлий, бүсэлхийд зулгаралт гэмтэл учирчээ.

3. Талийгаач эхний автомашинд мөргөгдөх үед гавал тархины битүү гэмтэл, гавлын духны зүүн хэсэг, зүүн ухархайн дээд ба ар хана, зүүн чамархай, суурийн зүүн дунд хонхор хамарсан цөмөрсөн, турк эмээл, баруун чулуулаг ясруу үргэлжилсэн хугарал, их болон бага тархины хоёр тал бөмбөлгийн орой, суурь хэсгийг нэлэнхүйд нь хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн няцрал, толгойн хуйхан доорх цус хуралт, духанд шарх, зүүн шанаа, зулай, чамархай, эрүү, зүүн бугалга, шуу, баруун гар, зүүн хөлийн хуруунд зулгаралт, баруун хацар, дээд уруул, эрүү, зүүн гарын хуруу, баруун шилбэн дэх цус хуралт гэмтлүүдийг авсан ба дээрх гавал тархины гэмтлийн авсны дараа ямар хугацаанд амьд байх боломжтойг нарийвчлан тогтоох боломжгүй.

4.8. Хоёр дахь автомашинд дайрагдах үед хоёр талын 1-10-р хавирганы хугарал, элэгний няцрал, аарцагны баруун сүүжний дэлбэн, үений тогоо, умдагны үе, умдагны зүүн дээд салааны хугарал, баруун тохойн хонхор, хэвлий, бүсэлхийн зулгаралт гэмтлүүд үүссэн ба тухайн гэмтлүүд нь нас барсны дараа үүссэн байна.

5. Эхний болон 2 дахь автомашинд мөргөгдөх дайрагдах үед авсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6.7. Талийгаач эхний автомашинд мөргөгдөх үед авсан ...гэмтлүүдийн улмаас нас барсан ба дээрх гавал тархины гэмтлийг авсны дараа ямар хугацаанд амьд байх боломжтойг нарийвчлан тогтоох боломжгүй.

Хохирогч, түүний өмгөөлөгчөөс асуусан асуултын хариуд:

9.10. Талийгаач эхний автомашинд мөргөгдөх үед ...гэмтлүүд учирчээ. Дээрх гавал тархины гэмтлийг авсны дараа ямар хугацаанд амьд байх боломжтойг нарийвчлан тогтоох боломжгүй.

Яллагдагч, түүний өмгөөлөгчөөс асуусан асуултад:

11. Талийгаачид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн ба 2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэл гэдэгт машин тус бүрийн нэг нэг удаагийн үйлчлэлийг нийлүүлэн авч үзсэн болно. Талийгаач мөргөгдөн шидэгдэж зам дээр унахад үйлчилж буй замын гадаргууг мохоо зүйлд хамааруулан авч үзнэ.

12. Талийгаач босоо үед машинд мөргүүлэх үед үүссэн гэмтлүүдээс авч үзэхэд машин хохирогчийн биеийн зүүн хажуу, урд хэсэгт үйлчилсэн байна.

13. Хоёр талын 1-10-р хавирганы хугарал, элэгний няцрал, аарцагны баруун сүүжний дэлбэн, үений тал, умдагны үе, умдагны зүүн дээд салааны хугарал, баруун тохойн хонхор, хэвлийн бүсэлхий зулгаралт гэмтлүүд нь хэвтээ байрлалд дайрагдах үед үүссэн байна. Дээрх гэмтлүүдийг нэг бүрчлэн босоо болон хэвтээ үед үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.

14. Хоёр дахь автомашинд дайрагдах үүссэн ...гэмтлүүд нь нас барсны дараа үүссэн байна. Задлан шинжилгээний болон хавтаст хэрэгт авагдсан шинжилгээний зургаас үзэхэд дээрх гэмтлүүдийг нас барахаас өмнө үүсснийг илтгэх цус хуралт үүсээгүй байна. Г.Энхбаатар, Ж.Ганцэнгэл, Н.Энхцолмон” гэжээ /2 дугаар хавтас, хх-50-53/,    

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2016.06.15-ны өдрийн 16/27790 дугаар дүгнэлтэд: “БЗД-ийн 8-р хороо, Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвд 0510УБТ улсын дугаартай Kia Optima маркийн автомашиныг тоног төхөөрөмжийн тусламжтайгаар шинжээчийн дүгнэлт хийв. Г.Батын Kia Optima маркийн, хар өнгөтэй, БНСУ-д үйлдвэрлэсэн, КМА0022321А092874 арлын дугаартай суудлын автомашиныг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1620 цагаас 1655 цагийн хооронд МN4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон ММ35011:2003 “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: 1. Уг автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Дээрх автомашины зүүн хойд талын тоормосны гэрэл асахгүй, ухрах арааны гэрэл асахгүй, зүүн талыг харах толь байхгүй, зүүн хаалганы будаг нь халцарсан, урд гуфер халцарсан, хагархай, моторын кастераар тос гоожсон, хурдны хайрцагны сальникаар тос гоожсон, зүүн талын 5 булны гармошик резин урагдсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

3. Урд салхины шил зүүн талын хэсгээр хагарч бяцарсан, зүүн талын толь хугарсан нь ослын үед үүссэн болно.

4. Дээрх осол нь шөнө болсон гэх тул автомашины гэрлийн чадал зүүн 0cd, баруун гэрэл 0cd тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй  байгаа нь уг осолд нөлөөлнө.

5. Тухайн автомашины гэрэлтүүлэг ...шаардлага хангахгүй байгаа нь харах орчныг хязгаарлах буюу өмнөөс яваа тээврийн хэрэгслийн гэрэлд гялбах байдлаар нөлөөлнө...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-142-144/,     

Техникийн шинжээчийн 2016.07.04-ний өдрийн 361 дүгээр дүгнэлтэд: “Kia Optima маркийн 05-10 УБТ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Г.Бат нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 15.1 “...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

             ...3. Явган зорчигч Д.Пүрэвдорж нь “3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндпөн гарах”, г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

4. Авто тээврийн үндэсний төвийн 16/27790 тоот дүгнэлтэнд Kia Optima маркийн 05-10 УБТ дугаартай автомашиныг “дүгнэлтийн 5-д Тухайн автомашины гэрэлтүүлэг тээврийн хэрэгсэлд тадигдах стандартын шаардлага хангахгүй байгаа нь харах орчныг хязгаарлах буюу өмнөөс яваа тээврийн хэрэгслийн гэрэлд гялбах байдлаар нөлөөлнө” гэж дүгнэлтийг гаргасан байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-150-151/,

Г.Батын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...Би 2016 оны 05 сарын 27-ны 23 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Энхжин худалдааны төвийн урд талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ өөрийн Kia Optima маркийн 05-10 УБТ дугаартай автомашинаар 3-р эгнээгээр 40-50 км цагийн хурдтай явж байтал гэнэт баруун гар талаас хүн гараад ирэхээр тоормосоо гишгэтэл тэр хүнийг машиныхаа зүүн урд хэсгээр мөргөөд зогссон. Тухайн үед тэр хүнийг анх замаар гарч ирж байгааг хараагүй, өөдөөс ирж байсан автомашины гэрэл гялбаад тулж л тэр хүнийг харсан. Ослын дараа машинаас буугаад хартал тэр хүн эсрэг урсгалын 3-р эгнээнд, миний автомашинаас 2-3 м зайд зам дээр хэвтэж байхаар нь очоод толгойг өндийлгөөд босгоод сууж байж байтал удаагүй эсрэг урсгалаас суудлын автомашин орж ирээд намайг мөргөөд, тэр хүний дээгүүр гараад цаад талд гараад зогссон. Би өөрийн утаснаас 102, 103 залгаж ослын талаар мэдэгдсэн. Эхлээд 103-ын автомашин ирээд тэр хүний биеийн байдлыг эмч үзээд нас барсан байна гэж байсан.

...Тэр хүн амьд, ухаантай, юм хэлэх гээд байх шиг байсан. Тэгээд удаагүй байхад эсрэг урсгалаас машин ирээд миний биеийн баруун талыг шүргээд, газарт хэвтэж байсан хүнийг тэр машин  мөргөөд хамаад авч яваад дээгүүр гараад явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-161-162, 165-166/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / 1 дүгээр хавтас, хх-2-15/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-19/, илтгэх хуудас /хх-21-23/, СД-н бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-28-29/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-32/, хохирлын баримтууд /хх38-68, 222-229, 230-239/, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мэдүүлэг /хх-56-57/, гэрч Б.Энхтөрийн мэдүүлэг /хх-80/, шинжээчийн дүгнэлт /хх-112, 114, 116/, Г.Батын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-168, 169, 171, 172/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-170/ зэргийг уншиж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ослын үеийн бичлэг бүхий СД-ийг шүүх хуралдааны явцад шинжлэн судлалгүйгээр СД-нд үзлэг хийсэн тэмдэглэлийг оролцогчид уншиж тус тус шинжлэн судласан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Бат нь 2016 оны 5 дугаар сарын 27-ны орой 23 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг “Энхжин” худалдааны төвийн урд талын замд “Kia Optima” маркийн 05-10 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ...харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, 15.1-д “...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Пүрэвдоржийг мөргөж амь насыг нь хохироосон болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шинжээч эмч нарын өгсөн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд Г.Батыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэний улмаас хүний амь хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчийн хувийн байдал болон болгоомжгүй үйлдэгдсэн хэрэг зэргийг харгалзан хохирол төлөх боломжоор ханган хорих ялыг тэнсэж өгнө үү” гэж тайлбарлаж байна. Хэдийгээр хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, гэмт үйлдсэн нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалздаг боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй буюу гэм хорыг арилгаагүй тохиолдолд түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лхагвасүрэн оршуулгын зардал 16275184 төгрөг, автомашины зээл 1993283 төгрөг, орон сууцны зээл 13623024 төгрөг, нийт 31891492 төгрөг нэхэмжлэснээс шүүгдэгч Г.Бат 5600000 төгрөг төлсөн нь оролцогчдын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг /1 дүгээр хавтас, хх-38-68/ судлахад оршуулгын зардалд 15935785 төгрөгийн баримт байгаа боловч 38 дугаар хуудсан дахь кассын орлогын ордер гэх 295000 төгрөг, 62 дугаар хуудсан дахь кассын орлогын ордер гэх 110000 төгрөг, 405000 төгрөг, 61 дүгээр хуудсан дахь “Улаанбаатар буян” ХХК гэх 405000 төгрөгийн 4 ширхэг баримтыг давхардсан байна гэж дүгнэн дээрх үнийн дүнгээс нийт 405000 төгрөгийг хасч тооцсон болно.

Энэ тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 15485785 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 5600000 төгрөгийг хасч, үлдэх 9885785 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч, түүний өмгөөлөгч нараас “машины зээл 1993283 төгрөг, орон сууцны зээл 13623024 төгрөг нэхэмжилнэ” гэж байгаа боловч энэ талаар иргэний нэхэмжлэл гаргахдаа хэдий хугацааны хичнээн төгрөгийн зээлийг ямар аргачлалаар хэрхэн тооцоолон бодсон нь тодорхойгүй, хэрэгт авагдсан уг зээлийн гэрээнүүд дэх зээлийн үлдэгдэлтэй зөрүүтэй байгаа тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, харин дээрх гэм хорын асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.  

Хэрэгт битүүмжлэгдсэн Kia Optima маркийн 0510 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар, хэрэгт хураагдан ирсэн Г.Батын В ангиллын 1041635 дугаар жолоочийн үнэмлэх, дээрх тээврийн хэрэгслийн 01163378 дугаар гэрчилгээг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус шилжүүлэхээр шийдвэрлэв.       

Мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уг зам тээврийн ослын бичлэг бүхий 2 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Г.Бат урьдчилан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.    

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цэнд-Аюуш овогт Гончигийн Батыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж бусдын амь нас хохироосон гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Г.Батын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Батад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зам тээврийн ослын бичлэг бүхий 2 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Г.Бат урьдчилан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Г.Батын В ангиллын 1041635 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Батаас 9885785 /есөн сая найман зуун наян таван мянга долоон зуун наян тав/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лхагвасүрэн /Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 1-60 дугаар байр, 54 тоотод оршин суух, РД-УШ92080591/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

7. Хэрэгт битүүмжлэгдсэн Kia Optima маркийн 0510 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Г.Батын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ял болох хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.Батад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Батад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР