Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2018/0475

 

018 оны 07 *******ын 27 өдөр

           Дугаар                              Улаанбаатар хот

128/ШШ2018/0467        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Ою даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хч ХХК

Хариуцагч: Сангийн яам

Нэхэмжлэлийн шаардлага: 1. Сангийн яамны 2018 оны 7 дугаар *******ын 09-ний өдрийн 61/4563 дугаар албан бичгийн Хч ХХК-ийн ирүүлсэн саналаас тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /а/, ТОӨЗ 31.1 /з/-д заасан шаардлагыг хангаагүй захиалагчийн шийдвэр үндэслэлтэй. Тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй байдаг гэх хэсгийг хүчингүй болгуулах, 2. Хч ХХК-аас аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, гэрээний лавлагааг гаргуулсны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээнд дахин дүгнэлт гаргахыг Сангийн яаманд даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Бан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэг.Нэхэмжлэлийн 1.а, 1.б шаардлагын үндэслэлд: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хороо нь Нэгдсэн эмнэлгийн барилга, 100 ор /Говьсүмбэр, Сүмбэр сум/ төсөл арга хэмжээний гадна холболтын ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил-ын гүйцэтгэгчээр Б******* к******* ХХК-ийг шалгаруулсныг эс зөвшөөрч Хар чонот ХХК нь хуульд заасан журмын дагуу Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тус яам нь уг тендер шалгаруулалтыг хянаад 2018 оны 07 дугаар *******ын 09-ний өдрийн 61/4563 дугаар албан бичгээр манай компанийг тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а), ТОӨЗ 31.1 (з)-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэж, улмаар тендерийг дахин үнэлж, ялагчийг шалгаруулахыг үүрэг болгожээ.

Сангийн яамны дээрх албан бичгээс нэхэмжлэгчийн эс зөвшөөрч байгаа хэсэг нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас тендерийн үнэлгээг дахин хийхдээ тус яамны албан бичигт дурдснаар манай компанийг шаардлага хангаагүй тендер ирүүлсэн гэсэн дүгнэлт гаргах шууд эрх зүйн үр дагавар үүсгэж байгаагаараа буюу заавал биелэгдэх захиргааны актын шинжийг агуулсан баримт бичиг тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль бус захиргааны акт гэж үзэн хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Тодруулбал, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Барилгын тухай хуулиар тус тус тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулах аж ахуйн үйл ажиллагаанд төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдал, тусгай зөвшөөрөлд бичигдэх зүйлийн агуулга зэргийн талаар хуульчлан тогтоосон байна.

Тухайлбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг хэлнэ гэж, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14-т заасан барилгын чиглэлээр эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх эрхийг хэлнэ гэж тус тус заасан байна.

Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл гэдэг баримт бичиг дотор тусгах зүйлийн агуулгыг тогтоосон бөгөөд энд тусгай зөвшөөрлийг олгосон байгууллагын нэр, нэр, хаяг, эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл, тусгай зөвшөөрлийн хугацаа, тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, *******, өдөр, тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга /тэмдэг/ зэрэг байхаар хуульчилжээ.

Хуулийн эдгээр заалтаас үзвэл аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гэдэг баримт бичиг нь ямар нэг нэмэгдэл баримт бичиггүйгээр хүчин төгөлдөр байх хүчин чадал бүхий баримт бичиг мөн бөгөөд хуульд тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамтаар байж хүчин төгөлдөр болох талаар хуульчлан тогтоогоогүй байхад ийнхүү шаардлага тогтоох эрх захиргааны байгууллагад байхгүй байна.

Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлд Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын үйл ажиллагааны талаарх бүрэн эрхийг тогтоосны дотор мөн зүйлийн 33.1.15-д барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам батлах, мөн зүйлийн 33.1.20-д барилгын үйл ажиллагаанд мөрдөх гэрээний загвар батлах гэж заасан байна.

Хуульд зааснаар Барилга, хот байгуулалтын яам нь Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам-ыг батлах эрхтэй боловч, хуулиас давсан зохицуулалттай журам батлан, уг журмаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх нөхцлийг өөрөөр тогтоох эрх олгоогүй болно.

Иймд тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх нөхцөлд нь Барилгын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан шаардлага хангасан нөхцөлд хүчин төгөлдөр байх юм.

Гэтэл Сангийн яам нь маргаан бүхий тендер шалгаруулалтыг хянаад манай компанийг барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хавсралт болон тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ /цаашид Гэрээ гэх/-ний хамт ирүүлээгүй учраас тусгай зөвшөөрөл нь хүчингүй гэж үзэж тендерээс үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь Барилгын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцэхгүй хууль бус шийдвэр гаргажээ.

Нөгөө талаас тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а)-д ..., тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулан, ... гэж, ТОӨЗ 31.1 (з)-д ... тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан,... гэж бичсэн юм.

Энэхүү баримт бичгээс үзвэл аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хавсралт болон Гэрээ-ний хамт ирүүлэх шаардлага тогтоогоогүй байсан гэдэг нь нотлогдож байна

Ийм ч учраас манай компани нь тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а), ТОӨЗ 31.1                                  (з)-д заасан тусгай зөвшөөрлийн хуулбарыг ирүүлэх шаардлагыг мөрдөн өөрийн компанийн болон туслан гүйцэтгэгч Өрх ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан бүрдүүлж Тендерийн үнэлгээний хороонд хүргүүлсэн.

Ийнхүү Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а), ТОӨЗ 31.1 (з)-д тусгай зөвшөөрлийн хавсралт болон гэрээ ирүүлэх шаардлага тогтоогоогүй байхад тендер шалгаруулахдаа ийнхүү шаардаж байгаа нь илтэд хууль бус байна.

Хэрэв захиалагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас уг шаардлагатай гэж үзсэн бол тендерийн баримт бичигт тусгай зөвшөөрлийг гэрээ болон хавсралтын хамт ирүүлэх шаардлага тогтоож өгөх ёстой байсан ба ингэж шаардсан тохиолдолд тендерт оролцогчид үүнийг биелүүлэх боломжтой байсан болно.

Иймд тендерийн баримт бичигт бичигдээгүй буюу тусгай зөвшөөрлийн хавсралт болон гэрээг хав*******ган ирүүлэх шаардлага тогтоогоогүй атлаа манай компанийг Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а), ТОӨЗ 31.1 (з)-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас шаардаж байгаа тусгай зөвшөөрлийг гэрээ гэгч нь тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр болгох бүрдэл хэсэг огт биш бөгөөд уг гэрээг ирүүлээгүйгээр тусгай зөвшөөрлийг хүчингүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй гэдэг нь уг гэрээний агуулга, зохицуулалтаасаа ч бүрэн харагдах юм.

Учир нь гэрээгээр зохицуулсан зүйл нь тусгай зөвшөөрөл олгогч болон эзэмшигчийн хоорондох хоёр талын хүлээх үүрэг, хариуцлагыг асуудлыг зохицуулсан байгаа болно.

Захиалагчийн шаардаж байгаа тусгай зөвшөөрлийн хавсралт гэгч нь мөн л тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр болгох хууль зүйн үр дагавр дагуулсан баримт бичиг биш бөгөөд уг хавсралтад тусгасан зүйл, түүний үр дагавар нь тусгай зөвшөөрлийн бус гэрээний хавсралт гэж үзэхээр баримт бичиг тул тусгай зөвшөөрлийн хүчинтэй байхад нөлөөлөх үр дагавар бүхий баримт биш юм.

Иймд Сангийн яам нь хуулиас давсан журмын заалтыг баримтлан Хар чонот ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж дүгнэж байгаа нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн тендерээ хуульд заасан журмаар шударгаар дүгнүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болно.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж, мөн зүйлийн 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж, 27 дугаар зүйлийн 27.4-г Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна гээд мөн зүйлийн 27.4.2-т саналыг бичгээр авах гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар, тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно тус тус хуульчилсан.

Хуульд зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь өөрөө тендерийн баримт бичигт тусгаагүй тусгай зөвшөөрлийн хавсралт болон гэрээг шалгах шаардлагатай гэж үзсэн бол Барилга, хот байгуулалтын яам болон манай компаниас бичгээр лавлагаа гаргуулан авах хууль зүйн шаардлага байсан болох нь дээрх хуулийн зохицуулалтаас харагдаж байгаа бөгөөд Сангийн яам нь манай гомдлыг хянан шийдвэрлэхдээ уг байдлыг шалган тогтоогоогүй, холбогдох хуулийг хэрэглэхгүйгээр, хууль зөрчсөн журмыг баримтлан шийдвэр гаргасан нь эдгээр хуульд нийцээгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-т заасан зохицуулалтаас давсан зохицуулалт хийж, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх нөхцлийг хавсралтын хамт хүчин төгөлдөр байхаар журамласан журмын 3 дугаар хавсралтын 16-д гэрчилгээ нъ хавсралттай байх бөгөөд хавсралт нъ гэрчилгээний салшгүй хэсэг байна гэснийг болон холбогдох хуулийг хэрэглээгүй атлаа хууль бус Журмын заалтыг үндэслэн гомдлыг хянан шийдвэрлэсэн Сангийн яамны 2018 оны 07 дугаар *******ын 09-ний өдрийн 61/4563 дугаар албан бичгийн Хар чонот ХХК-ийн ирүүлсэн саналаас Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а), ТОӨЗ 31.1(з)-д заасан шаардлагыг хангаагүй захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.

Хоёр.Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын үндэслэлд:

Сангийн яамны зүгээс маргааныг шийдвэрлэхдээ Т******* ч******* ХХК-ийн саналаас татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэжээ.

Энэхүү дүгнэлт нь мөн л дээр дурдсанаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Тендерийн үнэлгээг дахин хийхдээ Сангийн яамны албан бичигт дурдсныг

үндслэлээ болгон Т******* ч******* ХХК-ийн тендерийг хуульд нийцсэн гэж шууд дүгнэх эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа бөгөөд уг дүгнэлтээр Т******* ч******* ХХК нь тендерийн шууд ялагч болох боломж, үр дагаварыг бий болгож байгаа учраас нэхэмжлэгчийн тендерээ хуульд нийцүүлэн дүгнүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль бус дүгнэлт гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ гэж заасан болно.

Бодит байдал дээр Т******* ч******* ХХК нь ТОӨЗ 6.2 (б), (д)-г хангаагүй буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан Ашиглалтын шаардлага хангахгүй 4 орон сууцны барилгыг Дахин төлөвлөн барих багц 09 Тендер-т шалгарч, 2017 онд эхний ээлжийн 70 айлын 1 орон сууцыг барилгыг барьж ашиглалтад оруулсан боловч, хоёрдугаар ээлжийн барилга нь 30 хүрэхгүй хувьтай, барилгын ажлыг дуусгаагүй, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй, дахин төлөвлөлтөнд хамрагдаж тохиролцсон иргэд, оршин суугчид нь байнга гомдол гаргаж, жагсаал цуглаан хийдэг, уг ажлыг гүйцэтгэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээгээ болон захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй зэргээс үзвэл мөн л тендерийг хийж гүйцэтгэх чадавхгүй этгээд байхад энэ талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болоод гомдлыг хянан шийдвэрлэсэн Сангийн яам аль аль нь дүгнэлт өгөөгүй байна.

Т******* ч******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал ийнхүү шаардлага хангахгүй байгаа нь захиалагчаас тус компанийн тендерийг шаардлага хангахгүй тендер гэж үзэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу үнэлгээ хийхээс татгалзах үндэслэлтэй байхад татгалзаагүй, улмаар Сангийн яам нь уг байдалд дүгнэлт өгөөгүй байна.

Гэсэн атлаа Сангийн яам нь хамгийн их үнийн санал ирүүлсэн Т******* ч******* ХХК-ийн ирүүлсэн тендерийг Тендерийн үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэж заасны дагуу шалгаруулаагүйг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эндээс үзвэл илтэд хувийн ашиг сонирхолоор хандсан дүгнэлт гаргасан гэж үзэхээр болжээ.

Учир нь хуульд зааснаар шаардлага хангасан тендерүүдээс хамгийн бага үнэтэй тендерийг шалгаруулах ёстой атал Сангийн яам ямар шалтгаан, хууль зүйн үндэслэлээр хамгийн их үнийн санал ирүүлсэн Т******* ч******* ХХК-ийн тендерийг шалгаруулах үр дагавар үүсгэсэн ийм шийдвэр гаргаж байгаа нь тодорхойгүй бөгөөд илт үндэслэлгүй дүгнэлт гаргажээ.

Ийнхүү Сангийн яам хууль бус дүгнэлт хийж, уг дүгнэлт нь Тендерийн үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийх шийдвэрийн үндэслэл болохоор байгаа тул Сангийн яамны 2018 оны 07 дугаар *******ын 09-ний өдрийн 61/4563 дугаар албан бичгийн Т******* ч******* ХХК-ийн саналаас хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасны дагуу татгалсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэснийг хүчингүй болгож өгнө үү.

Гурав.Нэхэмжлэлийн шаардлагын бусад үндэслэлд:

Манай компанийн Сангийн яаманд хандаж гаргасан гомдлын үндэслэл болсон Б******* к******* ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд суманд 50 ортой Төрөх эмнэлгийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа талаарх захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй, санал болгож байгаа инженер, техникийн ажилтнууд болон машин, тоног төхөөрөмж, энэ ажлыг хийж гүйцэтгэхэд давхцаж байгаа талаарх асуудалд Сангийн яам бүрэн дүгнэлт өгөөгүй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг түүгээрээ нягтлаж шийдвэрлэхийг зөвлөсөн агуулгатай шийдвэр гаргаж байгаа нь хууль бус байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчилгээ худалдан авах тухай хуулийн 54.4-т Захиалагч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянан шийдвэр гаргах ... гэж зааснаас үзвэл Сангийн яам зөрчил гаргасан эсэхийг хянах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 53 дугаар зүйлд зааснаар Тендерийн үнэлгээний хороо тендер шалгаруулахдаа зөрчил гаргасан гэж үзвэл уг зөрчлийг хэрхэн арилгахыг шийдвэрлэх үүрэгтэй болохыг хуульчлан тогтоосон байхад Сангийн яам уг үүргээ биелүүлээгүй, Тендерийн үнэлгээний хороог өөрөө шийдвэрлэхийг зөвлөсөн нь уг хуулийн заалтыг зөрчсөн байна.

Б******* к******* ХХК нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа Дорноговь аймгийн Сайншанд суман дахь 50 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд уг барилгыг хугацаандаа дуусаагүй байгаа нь дараагийн тендерийг гүйцэтгэх чадваргүй гэдэг нь харагдаж байгаа, энэхүү үйл баримтаа нуун дарагдуулан, уг барилгын үйл ажиллагаатай холбоотой захиалагчийн тодорхойлолт болон бусад баримтыг ирүүлээгүй, улмаар уг зөрчилтэй холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд маргаантай байгаа, эрүүгийн журмаар шалгаж байгаа зэрэг баримтууд байхад Сангийн яам болон Тендерийн үнэлгээний хороо нь уг зөрчлийг шалгаж тогтоогоогүй, холбогдох баримтыг шаардаж гаргуулаагүй мөртлөө тус компанийг ялагчаар шалгаруулсан нь хууль бус байна.

Мөн тус компани нь ТОӨЗ 13.1 (ж)-ийн 10-д Тендерт оролцогч нь уг тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ, хугацаанд багтаан ажлын даалгавар, техникийн нөхцөлийн дагуу чанарын өндөр түвшинд тухайн ажлыг гүйцэтгэн дуусгаж, ашиглалтанд хүлээлгэн өгөх баталгааг бичгээр гаргаж ирүүлнэ гэсэн шаардлагыг зөрчин уг баталгааг гаргаж ирүүлээгүй байхад уг үйл баримтад дүгнэлт өгөхгүй байна.

Б******* к******* ХХК нь тендерийн материал ирүүлэхдээ туслан гүйцэтгэгч зураг төслийн У******* а******* ХХК, Д******* ХХК, А******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, гэрээний хуулбарыг ирүүлээгүй байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь манай компанийн тендерээс тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, гэрээний хуулбарыг ирүүлээгүй гэж татгалзсан атлаа Б******* к******* ХХК мөн адил баримтыг ирүүлээгүй байхад тендерээс нь татгалзаагүй, ялагчаар шалгаруулж байгаа нь тус байгууллага шударга бусаар хэт нэг талыг барьсан, хувийн ашиг сонирхлоор хандсан байна.

Энэ байдалд ч Сангийн яам ямар ч дүгнэлт өгөөгүй, хууль заасан үүргээ биелүүлээгүй тул дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн хөндөгдөж байгаа эрхийг сэргээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж багасгахдаа: 1. Сангийн яамны 2018 оны 7 дугаар *******ын 09-ний өдрийн 61/4563 дугаар албан бичгийн Хч ХХК-ийн ирүүлсэн саналаас тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /а/, ТОӨЗ 31.1 /з/-д заасан шаардлагыг хангаагүй захиалагчийн шийдвэр үндэслэлтэй. Тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй байдаг гэх хэсгийг хүчингүй болгуулах, 2. Хч ХХК-аас аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, гэрээний лавлагааг гаргуулсны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээнд дахин дүгнэлт гаргахыг Сангийн яаманд даалгуулах гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан Нэгдсэн эмнэлгийн барилга, 100 ор /Говьсүмбэр, Сүмбэр сум/ төсөл, арга хэмжээний гадна холболтын ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын тендер сонгон шалгаруулалтад оролцсон Т******* ч******* ХХК болон Хар чонот ХХК-аас гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу захиалагчийн ирүүлсэн тендерийн материалд үндэслэн хянан үздэг.

Тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 4.4. (а)-д Барилгын тусгай зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулан ирүүлэх, ТШӨХ-ийн ТОӨЗ 31.1 (з) Зураг төсөл боловсруулах байгууллага нь барилгын тусгай зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулж ирүүлэх шаардлагыг тавьсан бөгөөд тендерийн үнэлгээний хороо Хар чонот ХХК-ийн тендерээс барилгын тусгай зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулан ирүүлэхдээ гэрээг ирүүлээгүй, зураг төсөл боловсруулахаар байгуулсан компанийн тусгай зөвшөөрлийн хавсралт, гэрээ ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан байсан.

Захиалагчаас ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэхэд Хч ХХК нь дээр дурдсан захиалагчийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байсан тул 2018 оны 07 дугаар *******ын 09-ний өдрийн 6-1/4563 дугаар гомдол хянасан тухай албан бичгийг хүргүүлсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн, дараах хууль зүйн дүгнэлтийг хийж нэхэмжлэгч Хар чонот ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Хч ХХК нь Нэгдсэн эмнэлгийн барилга, 100 ор /Говьсүмбэр, Сүмбэр сум/ төсөл арга хэмжээний гадна холболтын ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил-ын гүйцэтгэгчийг шалгаруулсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яам уг гомдлыг хянаад 2018 оны 7 дугаар *******ын 09-ний өдрийн 61/4563 дугаар албан бичгээр гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байх ба маргаан бүхий акт нь захиргааны актын шинжийг агуулсан, заавал биелэгдэх хууль зүйн үр дагавар үүсгэдэг байх тул шүүхэд хянан шийдвэрлэгдэх эрх зүйн маргаан мөн байна.

Нэхэмжлэгч Хч ХХК нь тендер шалгаруулалтад холбогдуулан Сангийн яаманд гаргасан гомдлоо:       

            - Хар чонот ХХК Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а), ТОӨЗ 31.1 (з)-д заасныг зөрчөөгүй, тендерт шалгарсан Б******* к******* ХХК манай компанитай адил баримт бичиг бүрдүүлэн ирүүлсэн байхад адил тэгш дүгнэлт өгөөгүй шударга бус шийдвэр гаргасан гэж;

- Б******* к******* ХХК ТОӨЗ 4.4 (a) заасан болзлыг хангаагүй, тендер нээсэн өдрийн байдлаар нийгмийн даатгалын 67,3 сая төгрөгийн өртэй байхад шалгаруулсан гэж;

            - Мөн компани ТОӨЗ 6.2 (б)-д өмнө тендер шалгаруулалтын дүнд хийж гүйцэтгэж байгаа барилгын ажлын талаар болон захиалагчийнх нь тодорхойлолтыг тендерийн материалд хав*******гаагүй, ... гэж;

            - Мөн тендерт оролцогч Т******* ч******* ХХК нь мөн тендер шалгаруулалтын дүнд хийж гүйцэтгэж байгаа Дахин төлөвлөн барих багц-09 ажлын гэрээний явц 30 хувьтай байгаагаа нууж Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээгээ тендерийн материалд хав*******гаагүй, мөн Багахангай дүүргийн 40 ортой эмнэлгийн барилгын ажил нь дуусаагүй, удаашралтай явагдаж байгаа зэрэг тендерийн ТОӨЗ 6.2 (б), (д) ТОӨЗ 6.3 (в), 6.3 (г) заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр гаргажээ.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь Сангийн яам нь тус компанийн гаргасан дээрх гомдлын үндэслэлийг бүрэн хянаагүй, хянаад гаргасан дүгнэлт нь хуульд нийцээгүй гэж маргаж байгаа тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан үндэслэл тус бүрт нь дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

            1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Сангийн яам тендерийг бүхэлд хянах үүрэггүй, зөвхөн гаргасан гомдлын хүрээнд хяналтыг явуулдаг гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

           

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7 дахь хэсэгт энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх бүрэн эрх, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх, ... зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэж шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тогтоожээ.

Хуулийн энэ заалтыг Сангийн яам нь зөвхөн гомдлын хүрээнд хяналт явуулна гэж ойлгох үндэслэлгүй тул тендерийг бүхэлд хянах ёстой болно.

Иймд хариуцагч Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу Хч ХХК-ийн гомдлыг хянахдаа Б******* к******* ХХК-ийн тендерийг бүхэлд хянаж дүгнэлт өгөөгүй, Хч ХХК болон Т******* ч******* ХХК-иудын тендерийн материалыг хянахдаа хуульд нийцээгүй дүгнэлт өгсөн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

            2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөлд тусгай зөвшөөрлийг олгосон байгууллагын нэр, нэр, хаяг, эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл, тусгай зөвшөөрлийн хугацаа, тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, *******, өдөр, тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга /тэмдэг/ байхаар тогтоосон байна.

Эндээс дүгнэвэл аливаа аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчин төгөлдөр болох шаардлагыг хуулиар тогтоогоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тусгай зөвшөөрөл дээр хавсралт, гэрээний хамт хүчинтэй гэж бичигдсэн учраас эдгээрийг хамт ирүүлэх ёстой гэх агуулгатай тайлбарыг хуульд нийцээгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.15-д зааснаар Барилга, хот байгуулалтын яам нь Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ... үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам-ыг батлах эрхтэй боловч, хуулиас давсан зохицуулалт хийх, уг журмаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх нөхцөлийг тогтоох эрх олгоогүй гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй байна гэж үзлээ.

3. Түүнчлэн Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а)-д тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэх, ТОӨЗ 31.1 (з)-д тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлэхээр тус тус заасан байна.

Нэгэнт Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а), ТОӨЗ 31.1 (з)-д тусгай зөвшөөрлийг хавсралт болон гэрээний хамт ирүүлэх шаардлагыг тогтоогоогүй байгаа тул захиалагч шаардаагүй баримт бичгийг тендерт оролцогчдоос нь шаардах эрхгүй, Сангийн яам ийм баримт ирүүлээгүй гэх үндэслэлээр тендер шалгаруулалтаас хасахыг зөвтгөж байгаа нь хууль бус болно.

Иймд нэхэмжлэгч Хар чонот ХХК Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а), ТОӨЗ 31.1 (з)-д заасны дагуу тус компанийн болон туслан гүйцэтгэгч Өрх ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулан ирүүлсэн нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Барилгын тухай хууль болон Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ ТОӨЗ 4.4 (а), ТОӨЗ 31.1 (з)-д заасныг зөрчөөгүй байна.

Дээрхи байдлыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Сангийн яам нь 2018 оны 7 дугаар *******ын 09-ний өдрийн 61/4563 дугаар албан бичигтээ Хч ХХК-ийг Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а), ТОӨЗ 31.1 (з)-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, тендер шалгаруулалтын үнэлгээнд оруулаагүй захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хууль бус болжээ.

            Тодруулбал, захиалагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Хч ХХК-ийн тендерээс татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй байхад Сангийн яам уг байдлыг хуульд нийцүүлэн дүгнэлт өгөөгүй нь нэхэмжлэгчийн шударгаар өрсөлдөж, тендерээ үнэлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр байна.

            4. Түүнчлэн хариуцагчаас цахим хэлбэрээр ирүүлсэн тендерийн материалаас үзвэл тендерийн ялагч Б******* к******* ХХК-ийн туслан гүйцэтгэгч У******* а******* ХХК, Д******* ХХК, А******* ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд түүний хавсралт болон гэрээг хав*******гаагүй болох нь нотлох баримтаар нотлогдлоо.

Б******* к******* ХХК нь туслан гүйцэтгэгчийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй хамт хавсралт болон гэрээг хав*******гаж ирүүлээгүй байхад тус компанийг Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ ТОӨЗ 4.4 (а), ТОӨЗ 31.1 (з)-д заасныг зөрчөөгүй гэж үзсэн атлаа Хч ХХК-ийг уг үндэслэлээр хассан нь илтэд зөрчилтэй байхад Сангийн яам уг байдалд дүгнэлт өгөөгүй нь нэг талыг барьсан нь хууль болон шударга ёсонд нийцээгүй болно.

5. Хариуцагч Сангийн яам нь Хч ХХК-ийн гаргасан Б******* к******* ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд суманд 50 ортой Төрөх эмнэлгийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа талаарх захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй, санал болгож байгаа инженер, техникийн ажилтнууд болон машин, тоног төхөөрөмж, нь энэ ажлыг хийж гүйцэтгэхэд давхцаж байгаа гэх гомдлын үндэслэлийг хянаж, шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, уг асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг хянаж шийдвэрлэхийг мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн хууль бус байна.

6. Сангийн яам маргааныг шийдвэрлэж, 2018 оны 7 дугаар *******ын 09-ний өдрийн 61/4563 дугаар албан бичигтээ Т******* ч******* ХХК-ийн саналаас хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т заасны дагуу татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэжээ.

Нэхэмжлэгч нь Сангийн яамны уг дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Тендерийн үнэлгээг дахин хийхдээ энэ дүгнэлтийг үндэслэл болгон Т******* ч******* ХХК-ийн тендерийг хуульд нийцсэн гэж шууд дүгнэх эрх зүйн үр дагавар үүсгэнэ гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь нэгдүгээрт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэж тус тус заасан.

Иймд дээрх хуулийн заалтын дагуу захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдэд бүгдэд нь үнэлгээ хийж, хамгийн бага үнэлгээтэй тендерийг шалгаруулах ёстой тул Сангийн яамны бичгийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь шууд Т******* ч******* ХХК-ийг ялагчаар шалгаруулах хууль зүйн боломжгүй юм.

Хоёрдугаарт, Сангийн яам 2018 оны 7 дугаар *******ын 09-ний өдрийн 61/4563 дугаар албан бичигт Т******* ч******* ХХК-д холбогдуулан ... Тус компани ... захиалагчийн тодорхойлолт байхгүй нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ6.2-т заасан шаардлагыг хангахгүй байна гэсэн дүгнэлтийг нэгэнт өгсөн байгаа тул уг албан бичиг нь Т******* ч******* ХХК-ийг шууд шалгаруулах үр дагавар үүсгэхгүй болно.

Дээрх байдлыг нэгтгэн дүгнэхэд Хч ХХК-ийн гомдлын дагуу тендерийг бүхэлд нь хянаагүй Сангийн яамны эс үйлдэхүй болон хянаад гаргасан 2018 оны 7 дугаар *******ын 09-ний өдрийн 61/4563 дугаар албан бичгийн Хч ХХК-д холбогдох Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а), ТОӨЗ 31.1 (з)-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, тендер шалгаруулалтын үнэлгээнд оруулаагүй захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэсэн дүгнэлт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонрхлыг хөндсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сангийн яамны 2018 оны 7 дугаар *******ын 09-ний өдрийн 61/4563 дугаар албан бичгийн Хч ХХК-ийн ирүүлсэн саналаас тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (а), ТОӨЗ 31.1 (з)-д заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй. Тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй байдаг гэснийг хүчингүй болгож, Хч ХХК-аас аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт, гэрээний лавлагааг гаргуулсны үндсэн дээр тендер шалгаруулалтын үнэлгээнд дахин дүгнэлт гаргахыг Сангийн яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Хч ХХК-д олгосугай.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.