Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/0626

 

2020 оны 10 сарын 02 өдөр Дугаар 128/ШШ2020/0626 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: С в ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Б о х улсын ахлах байцаагч О.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Б о х улсын ахлах байцаагч О.Ц-гийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн *******дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, хариуцагч О.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч С в ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо: С в ХХК нь иргэд аж ахуй нэгжийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд П.Цхотхоны төслийг 2016 оноос 2017 онд амжилттай хэрэгжүүлж, хувийн орон сууцны барилгыг барьж, захиалагч нарт хүлээлгэн өгч дуусгасан болно. Одоо тухайн хотхоны үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй болно. 2019 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдээс З В хотхоны халаалтын зуух орчин бохирдуулаад байна гэдэг гомдлыг шалгаж байна гэж дуудсан.

Манай байгууллага тус хотхоны халаалтыг хариуцдаггүй, тус халаалтын

зуухыг эзэмшдэггүй талаараа тайлбартаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө

дамжуулан мэдэгдсэн. Тухайн үед манай байгууллага дээр ямар нэгэн шийтгэл оногдуулах талаар мэдэгдээгүй болно.

Гэтэл Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Шийтгэлийн хуудас хүргүүлэх тухай ******* дугаар албан бичиг ирж, танай компанийн хууль ёсны төлөөлөгчид шийтгэл оногдуулан ажилласан боловч шүүхээс тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Иймд манай төлөөлөгчид шүүхийн шийдвэрийг танилцуулан Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 128/ШШ2019/0******* дугаартай шийдвэрийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар С в ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7 дэх хэсэгт заасны дагуу 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгний шийтгэл оногдуулсан болно гэсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийн төлөөллийг оролцуулаагүй тухайд:

Анх иргэдийн гомдлын дагуу 2019 оны 1 дүгээр сард манай байгууллагын төлөөлөгч, өмгөөлөгч очиж тайлбар өгөхөд танай байгууллагад хамааралгүй гэж шийдвэрлэсэн. Тиймээс манай байгууллага зөрчлийн хэрэгт холбогдогчоор оролцоогүй гэж ойлгосон. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулахдаа бичихдээ манай байгууллагыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд огт оролцуулаагүй шийдвэрлэсэн байна.

Эрх бүхий албан тушаалтан нь *******д шийтгэл ногдуулсныг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн, тиймээс манай байгууллагад шийтгэлд ногдуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар холбогдогч нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх, өмгөөлөгч авах, төлөөлөгч томилох, хохирогчийн гомдолтой танилцах, тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, тодорхой үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргах зэрэг эрхтэй. Гэтэл эдгээр эрхээ эдлэх боломжоор хангалгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй шийтгэл оногдуулсан байна.

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5.3-т Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг дараах хүн төлөөлж болохгүй 3.2-т тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор оролцож байгаа бол гэжээ.

Хариуцагч нь иргэдийн гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэж

 

00******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн *******д шийтгэл оногдуулж,

шийдвэрлэсэн хэрнээ ******* дугаартай шийтгэлийн хуудас гаргахдаа холбогдогч С в ХХК-ийн төлөөлөгч *******д танилцуулав гэсэн байна.

Захиргааны байгууллага албан тушаалтан нь захиргааны акт гаргахын өмнө тус актад чиглэгдэж байгаа буюу эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, түүнд албан ёсоор мэдэгдэж, тайлбар санал авах буюу сонсох ажиллагаа хийх талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд хуульчилсан. Энэхүү ажиллагааг хариуцагч хийгээгүй байна.

Хуулийг буруу хэрэглэсэн тухайд:

Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 1 дүгээр зүйлийн 1.2.1-т Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно., мөн зүйлийн 4-т энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, 7 дугаар зүйлийн 7.4-т Агаарын тухай хууль зөрчих 7 дугаар зүйлийн 7.4.7-д Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж агаар бохирдуулсан гэж тус тус заасан. Хуулийн дээрх заалтаас үзэхэд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчлийн шинжийг тодорхой зохицуулж өгсөн бөгөөд тусгай ангид заасан зөрчлийн шинжийг бүрэн хангасан байж зөрчилд тооцогдохоор, уг зөрчлийн шинжийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон байна.

С в ХХК-ийн буруутгасан Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7-т заасан зөрчлийн шинж нь:

1.    Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байх,

2.     Бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн байх,

3.     Агаар бохирдуулсан байх гэсэн шинжийг бүрэн хангасан байж зөрчлийн хэрэгт тооцогдохоор байна. Өөрөөр хэлбэл эдгээр 3 шинжийн 1 шинж нь хангагдаагүй, нотлогдоогүй бол уг үйлдлийг зөрчилд тооцох боломжгүй юм.

С в ХХК нь ямар нэгэн байдлаар агаар бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөө үзүүлдэг эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэдэггүй. Манай байгууллагын эзэмшилд халаалтын зуух байхгүй. Тиймбайхад манай байгууллагыг ямар үндэслэлээр агаар бохирдуулсан гэж

 

үзэж байгаа нь туйлын ойлгомжгүй байна.

Мөн халаалтын зуух ажиллуулдаггүй тул эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд энэхүү зөрчилд хариуцлага хүлээх ямар ч үндэслэлгүй юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.15.1-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас С в ХХК-ийн үйл ажиллагаа нь Агаарын тухай хууль зөрчсөн зөрчилд хамаарах эсэхийг эргэлзээгүй нотолж, тогтоосон байхыг шаардана. Өөрөөр хэлбэл өөрийн эзэмшилд халаалтын зуухгүй хуулийн этгээд ямар байдлаар бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ, эрхлэн агаар бохирдуулсан зөрчил гаргасан гэж үзээд байгаа нь нотлогдоогүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь таамаглал, төсөөлөлд үндэслэх ёсгүй харин гарцаагүй, эргэлзээгүй нотлох баримтанд үндэслэж, хөтөлбөргүй нотлогдож тогтоогдох ёстой бөгөөд хэрэв Зөрчлийн хуулийг хэрэглэх, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эргэлзээтэй бол холбогдогчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой.

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Б о х улсын ахлах байцаагч О.Цгийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны байцаагч О.Цгийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон, үүний дагуу байцаагч О.Ц нь 2020 оын 07 дугаар сарын 30-ны өдөр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж тайлбарладаг.

Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй, зөрчилд холбогдогчийн нэрийг сольж, өөрчилж гаргасан буюу 1.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан байснаа 10.000.000 төгрөгийн торгуулийг хуулийн этгээдэд ногдуулсан. Энэ зөрчил нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэлийн хуудасны үйл ажиллагаанд гомдол гаргагч болон төлөөллийг нь оролцуулаагүй,

тайлбар авах боломжоор хангаагүй. Өмнөх зөрчилд холбогдогч *******г дуудаж, энэ талаар тайлбар гаргах ажиллагаа хийсэн. ******* энэ компанийг төлөөлөхгүй гэдгийгээ хэлсэн буюу өмнөх зөрчлийн хэрэгт 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэлтэй байсан нь 2020 оны 01 дүгээр сард дуусгавар болсон байдаг.

 

2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр С в ХХК-ийн маргаан бүхий зуух маань ямар нэгэн байдлаар байгаль орчинд хортой нөлөө үүсгээгүй. Зуух нь зуны улирал байсан тул ажиллаагүй, 2019 оны 10 дугаар сараас хойш бүрэн шинэчлэгдээд өмнөх шигээ утаа, тортог гаргаж, байгаль орчныг бохирдуулах асуудал байхгүй болсон нь хэрэгт өгсөн баримт, шүүхийн үзлэгээр тодорхой болсон.

Иймд зөрчлийн хэрэг үүсгэсэн заалт нь байгаль орчин бохирдуулсан байх гэдэг нөхцөлтэй бөгөөд энэ нөхцөлийг хангаагүй байхад нэхэмжлэгчид шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлгүй юм.

Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль нь бүгд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, таслан зогсоох зорилготой байдаг. Хэдийгээр 2018 оны сүүлээс байгаль орчныг бохирдуулах асуудал гарч байсан боловч эрх бүхий байгууллага, иргэдийн шаардлагын дагуу зөрчлийг арилгасан.

Байгаль орчинд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөөгүй техник, хэрэгсэлийг өндөр үнээр авч зөрчил арилгасан. Ийм учраас улсаас болон эрх бүхий албан тушаалтан бүх л зүйлийг торгоно, хорино гэсэн байдлаар биш өөр байдлаар хандвал зүгээр байх гэж бодож байгаа юм. Зөрчлийн үргэлжлүүлээд байгаа биш таслан зогсоож, арга хэмжээ авсан учраас эрх бүхий албан тушаалтан уян хатан хандах хэрэгтэй байх.

 О.Ц байцаагч нь 2019 оны 3 сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл би торгууль, шийтгэл ногдуулаагүй, зөвхөн 2019 оны 1 дүгээр сарын зөрчилд шийтгэлийн хуудас ногдуулсан гэж ярьж байна. Энэ тохиолдолд оролцоог хангаагүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудалд 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шийтгэл ногдуулсан асуудал үүссэн байна. Хэрэв 2020 онд агаар бохирдуулсан гэдэг асуудал ярьж байгаа бол тэр үед зөрчил арилчихсан байсан. Агаар бохирдуулсан асуудал огт байхгүй. Зөрчлийн тухай хуулийн 1.5-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь 7.4 дүгээр зүйлийн 7-д заасан үндэслэлийн тухайд 1 жилийн хугацаа өнгөрсөн байна гэж үзэхээр байна гэжээ.

 Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх зусланд дахь С в ХХК-ийн Замбуулан виллаж хотхоны халаалтын зуух нь шаардлага хангахгүй, орчин бохирдуулаад байгаа гэдэг гомдол ирсэн. Гомдлын дагуу шалгалт хийхэд хотхоны хашааны дотор, хотхоноос зүүн урагшаа байрлах гомдол гаргасан айл өрхийн орчин, хотхоноос 200 метр зайд хөө, хар тортог унасан орчин бохирдуулсан зөрчил илэрсэн. Газар дээр нь очиж нүдээр харахад харагдаж байсан, гэрчийн мэдүүлэг, гэрэл зургаар нотлогддог. Зөрчлийн дагуу шалгаад С в ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр *******г оролцуулаад тухайн үед иргэн *******д шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.4.7-д зааснаар шийтгэл оногдуулсан авсан.

Зөрчлийн хэргийг прокурорт хянуулахад хяналтын прокурор хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж, үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон шийдвэр 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан. Үүнээс хойш хяналтын прокурор шүүхийн шийдвэрийн дагуу торгуулийн хуудсаа С в ХХК-д холбогдуулан зас гэсний дагуу тухайн үед хууль ёсны төлөөлөгч *******г дуудсан, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ******* ирж уулзаад шүүхийн шийдвэртэй танилцаад эргэж холбогдохоор явсан. Түүнээс хойш завгүй байна гэсэн шалтгаанаар дахиж ирээгүй, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шийтгэлийн хуудас бичихэд ирээд би компанийг төлөөлөхгүй гэж байсан. Шийтгэлийн хуудас бичигдээд прокуророор хянагдсан. Шийтгэлийн хуудсаар С в ХХК-д 10.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан.

Нэхэмжлэгчийг яриад байгаа зуух нь тухайн үед байсан зуухыг авсан, сүүлд тавьсан зуухны хувьд зөрчил арилснаас хойших зүйлийг яриад байна. Сүүлд тавьсан зуухны хувьд 2019 оны 12 дугаар сард хэмжилт хийхэд стандартын хэмжээнээс давсан, шаардлага хангахгүй байдалтай байдаг. Иймд гомдлыг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Б о х улсын ахлах байцаагч О.Ц нь С в ХХК-ийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг эх үүсвэр ашиглан үйлчилгээ явуулсан гэж үзэж, 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн *******дугаар

шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Гомдол гаргагч С в ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан байх бөгөөд түүний үндэслэлээ ...өөрийн эзэмшилд халаалтын зуухгүй, хуулийн этгээд ямар байдлаар бохирдуулдаг бодис гаргадаг, эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн, агаар бохирдуулсан нь... нотлогдоогүй. ...Уг зөрчлийн шинж нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байх, бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл, үзүүлдэг эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсэн байх, агаар бохирдуулсан байх шинжийг бүрэн хангасан тохиолдолд зөрчилд тооцогдох бөгөөд эдгээр 3 шинжийн аль нэг нь хангагдаагүй тохиолдолд зөрчилд тооцохгүй... гэж, хариуцагч нь ...айл өрхийн орчин, хотхоноос 200 метр зайд хөө, тортог унасан орчин бохирдуулсан зөрчил илэрсэн. ...Шийтгэлийн хуудас үндэслэлтэй... гэж тодорхойлон маргажээ.

Шүүх зөрчилд холбогдогчийн болон эрх бүхий албан тушаалтны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт өгч, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Б о х улсын ахлах байцаагч О.Ц нь иргэн *******, ******* нараас ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсаар[1] *******г эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бохирдуулах бодис гаргах эх үүсвэр ашиглан /уурын зуух ашиглан/ орчин бохирдуулсан зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Цэцэгмаа нь ... холбогдогчийг буруу тогтоож, иргэн *******д шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-д заасныг тус тус зөрчсөн гэсэн үндэслэлээр прокурорын дүгнэлт бичсэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0******* дугаар шийдвэрээр[2] прокурорын дүгнэлтийг хангаж, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Б о х улсын ахлах байцаагч О.Цгийнногдуулсан 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 00******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон, улсын ахлах байцаагч О.Ц нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар[3] С в ХХК-ийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй бохирдуулах бодис гаргах эх үүсвэр ашиглан /уурын зуух ашиглан/ орчин бохирдуулсан зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогджээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч С в ХХК нь /захиалагч/ 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Шинжлэх ухааны техникийн их сургуулийн харьяа Дулаан техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнтэй гүйцэтгэгч/ харилцан тохиролцож, Зхотхонд суурилагдах ДТХ-1.0БА маркийн ус халаах зуух нийлүүлэх 03/18 дугаар гэрээг байгуулсан, дээрх гэрээний Дулаан техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн нь хатуу түлшээр ажиллах ДТХ1.0-95/70БД маркийн ус халаах зуух тавьж суурилуулсан, уг ус халаах зуухны байгууламжийн ойр орчноос хөө, тортог унасан, зөрчилд холбогдогч нь маргаан бүхий актаар шийтгэл оногдуулахаас өмнө зөрчлийн үр дагаврыг арилгаж, уурын зуухыг бүрэн шинэчилсэн, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн агаарын бохирдолтын хэмжилтийн хуудсаар[4] азотын исэл (NOx) 239 мг/м3, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) 4639 мг/м3, тоосонцор (TSP) 454 мг/м3 буюу стандарт хэмжээнээс доогуур буюу хэвийн хэмжээнд, харин хүхрийн давхар исэл (SO) 812 мг/мбуюу стандарт хэмжээнээс 12 мг/м3-аар их байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд холбогдогч болон эрх бүхий албан тушаалтан нь дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

Харин гомдол гаргагч нь ... зуух нь ...хортой нөлөө үзүүлж, байгаль орчныг бохирдуулаагүй. ...Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй. ...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зөрчилд холбогдогчийн оролцуулаагүй тайлбар гаргах боломжоор хангаагүй... гэж тайлбарлан маргаж байна.

Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т агаарын бохирдол гэж хүрээлэн байгаа агаарт шууд хаягдсан, эсхүл физик, химийн урвалын дүнд шинээр үүсэж бий болсон бохирдуулах бодисын агууламж нь агаарын чанарын стандартаас хэтрэхийг ойлгоно гэж, 3.1.6-д агаар бохирдуулах бодис гэж бохирдлын аливаа эх үүсвэр, эсхүл түүнээс хаягдаж хүрээлэн байгаа агаар бохирдуулж байгаа физик, хими, биологийн болон цацрагт идэвхт бодис, тэдгээрийн хольцыг хэлнэ гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д Агаарын чанарыг тодорхойлох, ... дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн албыг ... ажиллуулна гэж, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан нь гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, 6.9 дүгээр зүйлийн 1-д Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж тус тус заажээ.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь бохирдуулах бодис гаргадаг эх үүсвэр ашиглан агаар бохирдуулсан зөрчил гаргасан гэж үзсэн атлаа агаарт шууд хаягдсан бохирдуулах бодисын агууламж /физик, химийн бодис, тэдгээрийн хольц/, хэмжээний талаар холбогдох мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахгүйгээр дан ганц үзлэг хийсэн тэмдэглэлээр /орчны газар хөө, тортог болсон /зөрчил тогтоогдсон гэж үзэж, С в ХХК-д шийтгэл ногдуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн маргаан бүхий актаар нэхэмжлэгч С в ХХК-д шийтгэл ногдуулахдаа зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хуулийн этгээд болох С в ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг томилуулж, зөрчил шалгах ажиллагаанд оролцуулалгүйгээр өмнөх 00******* дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан зөрчлийн хэрэгт тухайн компанийн хууль ёсны төлөөлөгч буюу холбогдогчоор тогтоогдсон *******г дахин оролцуулж, тус компанид хуульд заасан эрхээ эдлэх боломж олгохгүйгээр ******* дугаар шийтгэлийн хуудсаар арванмянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,000,000

төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-д Холбогдогч дараах эрхтэй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3-т Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг дараах хүн төлөөлж болохгүй, 3.2-т тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчоор оролцож байгаа бол, 3.5 дугаар зүйлийн 4-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл байна гэж үзвэл 72 цагийн дотор өөр хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр томилохыг хуулийн этгээдэд бичгээр мэдэгдэнэ гэж заасныг тус тус зөрчжээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүрэгтэй байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоогийн нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой.

Гэтэл энэхүү маргааны тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь уг захиргааны актыг гаргахдаа холбогдогч С в ХХК-д урьдчилан мэдэгдээгүйн дээр түүнд тайлбар, санал гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцахболомжийг олгоогүй байна.

Үүнээс үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох, сонсох ажиллагааг явуулаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь холбогдох хуулийг зөрчсөн, дээрх маргаан бүхий захиргааны актын улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул гомдол гаЕөрргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангах нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6-д Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тооцох-оор заасан байх тул энэхүү зөрчлийн хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ. Иймд гомдол гаргагчийн ...хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэсэн тайлбар үндэслэлгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 7, Агаарын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 10 дугаар зүйлийн 10.1, Захиргааны ерөнхий 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч С в ХХК-ийн гомдолыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Б о х улсын ахлах байцаагч О.Цгийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтнаас 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд

[2] Хавтаст хэргийн 63-67 дугаар хуудсанд

[3] Хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд

[4] Хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд