Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/297

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч М.Берикбол, шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикболоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2336003790360 дугаартай, 178/2023/0300/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* хотхон 1-10 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* ургийн овогт *******ын *******т, регистрийн дугаар: *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* хотхонд эхнэр Б.*******тай “айлын гэрт хэрүүл гаргалаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж түүнийг үснээс нь чирж, гараараа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

            1.1. Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 06-нд ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* хотхонд байх гэртээ байж байгаад Ж. гэх айлд орж архи ууж байгаад манай нөхөр согтоод унтсан байсан чинь Ж. агсам тавиад манай хүнийг сэрээгээд эхнэрээ аваад зайл гэсэн чинь манай нөхөр Э.******* намайг үснээс чирж гаргаад тэр чигтээ шатаар бууж байх хооронд зүүн нүд рүү цохиж хөхрүүлсэн.Тэгээд тэр орой унтуулахгүй маргалдаад байхаар нь цагдаа дуудсан.Одоо гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг/хх-29х/

            1.2.Гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр өдөр Э.******* манайд ирээд эхнэрээ дагуулаад ирье жаахан сууя гэхээр нь түүний эхнэр, манай эхнэр бид 4 архи ууж сууж байгаад би Э.*******ыг эхнэрээ аваад яв гэсэн.Тэгээд тэд манайхаас гараад явсан. Манай гэрт зодоон болоогүй. Эхнэр бид 2 жаахан ам мурийсан зүйл л болсон “гэх мэдүүлэг/хх-32х/

1.3.******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1229 дугаартай “...Б.*******ын биед тархи доргилт зүүн нүдэнд цус хуралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт/хэргийн 12-р хуудас/

1.4. Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* хотхонд эхнэр Б.*******ыг “айлд хэрүүл маргаан гаргалаа” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж үсдэж чирж, гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1.Шүүгдэгч Э.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хохирогчтой зүй бус харьцаж, гэр бүлийн харилцааны үл ойлголцол, хоорондын зүй бус харилцаанаас үүдэн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэлээ.

2.2.Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хүсч үйлдсэн, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3.Шүүгдэгч Э.******* хохирогч Б.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр, нөхөр болох нь шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-21х/  тогтоогдож байна.

2.4.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл“ гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан  үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ...” гэж заасан ба шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрийнхээ бие махбодид халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэж шүүх үзэв.

 ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

2.5.Иймд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  3.1.Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь   хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 3.3.Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

3.4.Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, эхнэрээсээ уучлалт гуйсан, бид нар одоо эвлэрсэн хамт амьдарч байгаа гэх мэдүүлэг,

3.5.Шүүгдэгч Э.*******ын хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хэргийн 55 дүгээр хуудас), шүүгдэгчийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 22 дугаар хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа (хэргийн 20 дугаар хуудас), гэрч Г.Баярсайханы мэдүүлэг (хэргийн 49 дүгээр хуудас), гэрлэсний гэрчилгээний хуулбар, лавлагаа /хэргийн -21/  зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

3.6.Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Э.******* нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа,  ******* аймгийн ******* сумын Бичигт багт хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, хохирол төлбөргүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

3.7. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.8.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх,торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт

3.9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.10.Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан шүүхээс торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

3.11.Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан торгох ялыг 05 (таван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор  тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн 2336003790360 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурсугай.

 

5.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Э.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

          

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС