Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/944

 

 

 

 

 

 

 

 

   2023           12           07                                    2023/ШЦТ/944

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч М.Анхбаяр,  

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

хохирогч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 230500000******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, ******* аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ******* сервес ХХК-д тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Хулстайн 9 дүгээр гудамжны 1-4 тоотод оршин суух хаягтай, урьд

2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Өмнөговь аймгийн сумын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* овогт *******ы ******* /РД:ЖМ94083019/.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн 16 дугаар хорооны нугаг дэвсгэрт байрлах “” караоке дотор хохирогч Л.*******ийг үл ялих зүйлээр шалтаглан хамар хэсэгт нь толгойгоороо 1 удаа мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэг өгөхгүй гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.*******: “...Би 9 сард “Бэст” нэртэй караоке дотор байж байсан. ******* эхнэр хоёр найзтайгаа орж ирсэн. Тэгээд эхнэртэйгээ хэрэлдээд сууж байсан, бүх хүмүүс рүү орилоод дайраад би хүмүүсийн тав тух алдагдуулаад байсан тул гаргасан чинь буцаж орж ирээд намайг мөргөсөн, дараа нь учраа ольё гэж хэлсэн чинь шүүхээр явна гэсэн. Миний хамар гэмтэлтэй янзлуулж өгөх үү гэсэн чинь шүүхээрээ яваад янзлуул гэж хэлсэн. Хамраас шалтгаалаад дээшээ өвддөг. Ганц ч удаа надтай холбогдоогүй...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Л.*******ийн өгсөн:

“...Би 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 21:30 цагийн орчимд өөрийн ажилладаг дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” караокен зоорины В-1 давхарт байрлах тоног төхөөрөмжөө янзалж байтал манайхаар үйлчлүүлж байсан эхнэр нөхөр хоёр хэрэлдээд нөхөр нь болох 30-35 орчим насны савхин куртик, харааны нүдний шилтэй үл таних эрэгтэй нь манай ажилтантай маргалдаад байсан тул би тус эрэгтэй, эмэгтэй хоёрт манай караокенаас гарч хоорондын асуудлаа шийд гэхэд эрэгтэй нь чамд ямар хамаатай юм гэж хэлдэв бусаар хараагаад гэнэт намайг татаж ирээд миний нүүрэн тус газар хамар орчимд хүчтэй нэг удаа мөргөж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.гийн өгсөн:

“...2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэх нэртэй караокед нөхөр Б.*******, 2 найз Э., О.Одонтунгалаг нарын хамт орж суусан. Тухайн караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд 1 шил архи /75гр Экс нэртэй архи/ уусан бөгөөд Б.******* нь маш их согтолттой байсан юм. Би нөхрийгөө ариун цэврийн өрөө рүү авч ороод чи найз нөхөд ирсэн байхад буйр суурьтай тогтвортой байж болдоггүй юм уу ууж байгаа архиа тааруулж уу л даа гээд нэг алгадсан юм. Манай нөхөр Б.******* нь хажуу талын ширээнд сууж байсан хүмүүс рүү агсам тавьж дайрсан бөгөөд тухайн залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл ухаантай байсан болохоор босоод явчихсан. Манай найз Э. нь манай нөхрийг авч ирж суулгасан бөгөөд Б.******* нь дахиж босож тус газрын зөөгч 2 залуу руу дайраад байхаар нь манай найз Э. салгаад авч ирсэн. Тухайн караокены зөөгч 2 залуу хуульд ёсны шаардлага тавьсан бөгөөд Б.******* нь шаардлагыг нь эсэргүүцэж маргалдаад түүний биед халдаж байхыг нь хараагүй маргалдаад заамдсан байсан. Зөөгч залуу Б.*******ыг намайг цохьчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.ийн өгсөн:

“...2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэх нэртэй караокед 3 найз *******, , Одонтунгалаг нарын хамт сууж архи согтууруулах ундааны хэрэглэж байсан юм. гийн нөхөр болох ******* нь архи хэтрүүлэн хэрэглэж их согтолттой байсан бөгөөд энхэртэйгээ хэрэлдэж маргалдаад байсан. ******* болон нар ариун цэврийн өрөө рүү орчихоод гарч ирэхэд ******* нь хажуу ширээний хүмүүст агсам тавиад босгоод явуулчихсан. Би *******ыг салгаад ширээндээ авч ирж суулгасан бөгөөд дахин босож зөөгч 2 залуутай маргаан үүсгэсэн тус маргаан нь зөөгч залуу хууль ёсны шаардлага тавиахад ******* тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөлгүй хэрэлдэж маргалдаж заамдаж аваад байсан бөгөөд тэр болгонд нь салгаж холдуулж байсан. Тухайн зөөгч залуугийн биед ******* гэмтэл учруулсан байх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.Л.*******ийн биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 5.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. 6.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 7.Дээрх гэмтэл учирсны дараа бие даан үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. 8.Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           -  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн 16 дугаар хорооны нугаг дэвсгэрт байрлах “” караоке дотор хохирогч Л.*******ийг үл ялих зүйлээр шалтаглан хамар хэсэгт нь толгойгоороо 1 удаа мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Ахиж ийм асуудал гаргахгүй...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн 16 дугаар хорооны нугаг дэвсгэрт байрлах “” караоке дотор хохирогч Л.*******ийг үл ялих зүйлээр шалтаглан хамар хэсэгт нь толгойгоороо 1 удаа мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч Л.*******ийн “...Би 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 21:30 цагийн орчимд өөрийн ажилладаг дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” караокен зоорины В-1 давхарт байрлах тоног төхөөрөмжөө янзалж байтал манайхаар үйлчлүүлж байсан эхнэр нөхөр хоёр хэрэлдээд нөхөр нь болох 30-35 орчим насны савхин куртик, харааны нүдний шилтэй үл таних эрэгтэй нь манай ажилтантай маргалдаад байсан тул би тус эрэгтэй, эмэгтэй хоёрт манай караокенаас гарч хоорондын асуудлаа шийд гэхэд эрэгтэй нь чамд ямар хамаатай юм гэж хэлдэв бусаар хараагаад гэнэт намайг татаж ирээд миний нүүрэн тус газар хамар орчимд хүчтэй нэг удаа мөргөж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,

 

гэрч П.гийн “...2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ... караокены зөөгч 2 залуу хуульд ёсны шаардлага тавьсан бөгөөд Б.******* нь шаардлагыг нь эсэргүүцэж маргалдаад түүний биед халдаж байхыг нь хараагүй маргалдаад заамдсан байсан. Зөөгч залуу Б.*******ыг намайг цохьчихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

гэрч Э.ийн “...2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ... зөөгч залуу хууль ёсны шаардлага тавиахад ******* тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөлгүй хэрэлдэж маргалдаж заамдаж аваад байсан бөгөөд тэр болгонд нь салгаж холдуулж байсан. Тухайн зөөгч залуугийн биед ******* гэмтэл учруулсан байх боломжтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.Л.*******ийн биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 5.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно. 6.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. 7.Дээрх гэмтэл учирсны дараа бие даан үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. 8.Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Л.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хохирогч Л.******* нь хавтаст хэрэгт хохирлын 140,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч энэ хохирлыг төлсөн тухай баримт гаргаж өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Л.******* нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай...” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн 1,000 нэгжээр торгох ялын санал дээр мэтгэлцэхгүй...” гэх саналыг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******т 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.*******т оногдуулсан 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.******* нь гэмт хэрийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ