| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 138/2020/00389/И |
| Дугаар | 493 |
| Огноо | 2020-07-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 493
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Чойбалсан, Хэрлэн сумын хивсний 5-19 тоотод оршин суух, эмэгтэй, одоо Дорнод гурил ХХК-нд талхчин ажилтай Т.Д нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгон Замчдын гудамж 20 тоотод оршин суух, эрэгтэй, одоо Монгол төмөр зам ТӨХК-ийн Төмөртэй өртөөнд зам сумын бригадын дарга ажилтай Б.М холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Т.Д /Дорнот аймгийн шүүхээс онлайнаар оролцов, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Д хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь Б.Мтай 2009 онд танилцан, 2010 онд гэр бүл болж Сэлэнгэ аймгийн Шаамар суманд хамт амьдран, 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү М.С, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүү М.М, 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин М.М, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү М.М нар төрсөн. Бид хоёр 2010 оноос 2019 оны 12 дугаар сар хүртэл хамтран амьдарч байгаад би таарч тохирохгүйн улмаас өөрийн аав, ээж, ах, дүү нараа бараадан өөрийн нутаг Дорнот аймаг руу хүүхдүүдээ дагуулан ирж, албан ёсны шилжилт хөдөлгөөн хийлгэн, эндээ ажиллаж, амьдарч байна.
Б.Мтай хамтран амьдрах хугацаанд намайг хэл амаар доромжилж, зодож, ялихгүй зүйлээр намайг байнга буруутган, гэр бүлээрээ надад таагүй ханддаг, янхан минь шүүхэд салах өргөдлөө өгөхгүй яасан юм, салаад өгөөч гэх мэт орой болгон үглэж загнаж, гэр орноосоо хөөдөг байсан. Энэ ааш араншинг нь хүүхдүүдээ бодон 9 жил гаруй тэвчиж ирсээр сүүлдээ явсан. Миний хувьд Б.Мыг даган хүний нутагт олон жил амьдарсан. Надтай цаашид хамтран амьдрах ямар ч хүсэлгүй байнга л намайг яваад өгөөч, салаад өгөөч гэж хэлдэг байсан учраас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.
Сэлэнгэ аймгийн Эвлэрүүлэн зуучлалд хандахад бид хоёрт эвлэрэх 1 сарын хугацаа өгсөн хэдий ч эвлэрээгүй. Миний хувьд энэ хүнтэй гэр бүл болсноос хойш хүүхдүүдээ гэртээ харж, сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгдөг, гэр бүлээ халуун дулаан байлгахад бүхий л чадлаа зориулж байсан. Манай нөхөр хүүхдүүддээ хайр халамжаар дутуухан, гэр орондоо байхдаа хүүхдүүдийнхээ дуу чимээг хорьдог, хүүхдүүдээ хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг, хүүхдүүдээ хайрлах, баярлуулах сэтгэлгүй байдаг. Би хүүхдүүдээ багаас өөрийн гараар өсгөж, хүмүүжүүлсэн. Би цаашид хүүхдүүдээ өрөө өсгөж авч явж чадна. Ийм учраас Б.Мт нэг ч хүүхдээ өгөхгүй. Цаашид бид хоёр таарч тохирохгүй болсон, гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч чадахгүй учраас гэрлэлтийг минь цуцалж, 4 хүүхдийг минь миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Бидний хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй гэж бодож байна. Учир нь би хашаа байшингаа зараад Б.Мын дэлгүүрт тавьсан өрнөөс 400,000 гаруй мянган төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгөөрөө энд хашаа байшин худалдан авч хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа гэх.
Хариуцагч Б.М шүүх хуралдпаанд гаргасан тайлбартаа:
Т.Д бид хоёр 2009 онд гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлэн 4 хүүхэдтэй болсон. Т.Д 2020 оны 01 дүгээр сард эмнэлэгт хэвтэнэ гэж явсан. Яваад 1 сар болсны дараа ах нь над руу утсаар ярьж Гэр бүл рүүгээ мөнгө явуул, танай эхнэр, хүүхдүүдийг тэжээж чадна гэж хэл амаар доромжилсон. Миний хувьд Т.Дтэй хамтран амьдрах хугацаанд хэл амаар доромжилсон, дарамт шахалт үзүүлж, байнга зодож байсан асуудал гаргаж байгаагүй. Харин нэг удаа л зодсон нь үнэн. Энэ нь Т.Д архи ууж шөнө согтуу ирснээс болсон юм. Энэ талаар нь хэлэхэд Чамд ямар хамаатай юм гэдэг байсан. Би ажилтай учраас тэр болгоныг сайн мэддэгүй байсан. Гэтэл Т.Дг явснаас хойш манай нутгийнхан болон хөрш айлын хүмүүс надад Танай эхнэр чамайг байхгүйд хүүхдүүдээ цоожлоод архи дарс ууж, шөнөөр гараад явдаг байсан гэж хэлж байсан. Тэр битгий хэл манай дүү рүү хүн танай бэр 4 зам дээр согтуу явж байна, ирж ав гэж хүртэл утасдсан байсан.
Би эхнэртэйгээ эвлэрье гэсэн боловч эвлэрэхгүй гэдэг. Бид хоёр 10 сая төгрөгийн зээл авч хашаа, байшин худалдан авсан. Гэтэл намайг ажилтай хойгуур ирээд хашаа, байшингаа зараад миний өрийг төлөөд явсанд баярлалаа. Хашаа, байшингаа ямар хүнд зарсан талаар миний хувьд мэдэх зүйл алгаа. Одоо би настай ээж, хүү М.М маань 6 сард ирсэн тэдний хамт амьдарч байна. Миний хувьд гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү М.М, охин М.М нараа өөрийн асрамжид авмаар байна. Банкинд зээлтэй учраас хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй. Т.Д ах, эгч нар нь надтай, надгүй хүүхдүүдийг минь өсгөж, тэжээн тэтгэнэ гэсэн учраас хэлсэн амандаа хүрнэ биз. Харин хүү, охин хоёроо л авмаар байна гэх.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Т.Д нь Б.Мт холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Зохигчид нь 2009 онд танилцан гэр бүл болж, 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү М.С, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүү М.М, 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин М.М, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү М.М нар төрсөн байна. 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 04-т гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягт-ын Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү М.С төрснийг 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №000676621, Г-13, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүү М.М төрснийг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №0000893213, Г-129, 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин М.М төрснийг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4349000007, Г-7, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү М.М төрснийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 4349000015, Г-15 дугаарт тус тус бүртгэсэн Төрсний гэрчилгээ-ний хуулбарууд зэрэг болно.
Зохигчид нь цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Мтай 2009 онд танилцан, 2010 онд гэр бүл болж Сэлэнгэ аймгийн Шаамар суманд хамт амьдран, 2011 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү М.С, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүү М.М, 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин М.М, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү М.М нар төрсөн. Бид хоёр 2010 оноос 2019 оны 12 дугаар сар хүртэл хамтран амьдарч байгаад би таарч тохирохгүйн улмаас өөрийн аав, ээж, ах, дүү нараа бараадан өөрийн нутаг Дорнот аймаг руу хүүхдүүдээ дагуулан ирж, албан ёсны шилжилт хөдөлгөөн хийлгэн, эндээ ажиллаж, амьдарч байна.
Б.Мтай хамтран амьдрах хугацаанд намайг хэл амаар доромжилж, зодож, ялихгүй зүйлээр намайг байнга буруутган, гэр бүлээрээ надад таагүй ханддаг, янхан минь шүүхэд салах өргөдлөө өгөхгүй яасан юм, салаад өгөөч...гэр орноосоо хөөдөг байсан...Би цаашид хүүхдүүдээ өрөө өсгөж...чадна... Цаашид бид хоёр таарч тохирохгүй болсон, гэр бүлийн хүчирхийлэлд амьдарч чадахгүй учраас гэрлэлтийг минь цуцалж, 4 хүүхдийг минь миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. гэх,
хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Т.Д 2020 оны 01 дүгээр сард эмнэлэгт хэвтэнэ гэж явсан. Яваад 1 сар болсны дараа ах нь над руу утсаар ярьж Гэр бүл рүүгээ мөнгө явуул, танай эхнэр, хүүхдүүдийг тэжээж чадна гэж хэл амаар доромжилсон. Миний хувьд Т.Дтэй хамтран амьдрах хугацаанд хэл амаар доромжилсон, дарамт шахалт үзүүлж, байнга зодож байсан асуудал гаргаж байгаагүй. Харин нэг удаа л зодсон нь үнэн. Энэ нь Т.Д архи ууж шөнө согтуу ирснээс болсон юм...Т.Дг явснаас хойш манай нутгийнхан болон хөрш айлын хүмүүс...Танай эхнэр чамайг байхгүйд хүүхдүүдээ цоожлоод архи дарс ууж, шөнөөр гараад явдаг байсан гэж хэлж байсан. Тэр битгий хэл манай дүү рүү хүн танай бэр 4 зам дээр согтуу явж байна, ирж ав гэж хүртэл утасдсан байсан. Би эхнэртэйгээ эвлэрье гэсэн боловч эвлэрэхгүй гэдэг. Бид хоёр 10 сая төгрөгийн зээл авч хашаа, байшин худалдан авсан... Банкинд зээлтэй учраас хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй...Харин хүү, охин хоёроо л авмаар байна гэх мэдүүлгээс үзэхэд зохигчид нь цаашид хамтран амьдрах, эвлэрэх, боломжгүй нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нь зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэл болно.
Харин хариуцагч нь шүүх хуралдаанд: ...хүү М.М, охин М.М нараа өөрийн асрамжинд авмаар байна... гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Зохигчид нь 2-8 насны /бага насны/ хүүхдүүдтэй учир эх Т.Д асрамжид үлдээж, хариуцагч нь эд хөрөнгийн маргаантай эсэх талаар шүүхэд хандаагүйг дурдах нь зүйтэй.
Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү М.С, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүү М.М, 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин М.М, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү М.М нарыг эх Т.Д асрамжинд үлдээн, Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү М.С, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүү М.М, 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин М.М, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүү М.М 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар хүү М.С, хүү М.М, охин М.М, хүү М.М нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Маар тус тус тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Б.Маас ...Банкинд зээлтэй учраас хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй... гэсэнэ нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурдах нь зүйтэй.
Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Б.Маас хүү М.С, хүү М.М, охин М.М, М.М нарт төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (198,300:2х4х12=4,759,200төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 91,094 төгрөгийг төсвийн орлогод оруулах, нэхэмжлэгчийг шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 138/Ш32020/01115 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, Б.Маас 70.200 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Төмөрийн Дуламсүрэн, Болдбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү М.С, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү М.М, 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин М.М, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү М.М нарыг эх Т.Д асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү М.С, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү М.М, 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин М.М, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү М.М нарыг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар хүү М.С, хүү М.М, охин М.М, М.М нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Маар тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4.Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаантай эсэх асуудлаар шүүхэд хандаагүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 138/Ш32020/01115 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагч Б.Маас 70,200 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 63 дугаар зйүлийн 63.1.5-д зааснаар Б.Маас 91,094 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ч.Нарангэрэлд даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА