Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 468

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 2 дугаар баг 1 дүгээр хэсэг 18-15 тоотод оршин суух, ХААН банк-ны Сэлэнгэ салбарын төв тооцооны төв хариуцсан менежер ажилтай, Б.Т /ХААН банк /ХААН банк-ны Сэлэнгэ салбарын /РД: 2693321/ нэхэмжлэлтэй

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг Тийрэг, усны гудамж 11 тоотод оршин суух, эрэгтэй, одоо Тариан цацал ХХК-ийн захирал Ц.Б/Тариан цацал ХХК-нд/ холбогдох

Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр 244,102,840.44 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаа 9,609,980.94 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 253,712,821.42 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг Тариан цацал ХХК нь ХААН банкны Сэлэнгэ салбарын төв тооцооны төвөөс 2019 оны 05 дүгээр сарын 02-ны өдөр №ЗГ201944450062 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 250,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар жилийн 16.8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Тариан цацал ХХК нь Барцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд Цагааннуур сумын 3 дугаар багт байрлах 3352.3м2 200 үнээний байр, 144м2 тэжээлийн цех, нэгж талбарын 171601105 дугаартай 17,789м2эзэмших эрхтэй аж ахуй, ферм зориулалтын газар, нэгж талбарын 18518528107877 дугаартай үр тарианы 14 га, 18528548266710 дугаартай 60 га, 18521531616038 дугаартай 39 га газар, 18523549997530 дугаартай 98 га, 18517528146061 дугаартай 86 га, 18518530589434 дугаартай 76 га, 18526547235108 дугаартай 120 га, 18522548326713 дугаартай 79 га, 18519530863437 дугаартай 75 нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн хамт барьцаанд тавьсан.

Зээлийн гэрээнд зааснаар графикт хуваарийн дагуу үндсэн зээлд 11,077,137.95 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 33,878,763.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 492,488.65 төгрөг нийт 45,448,390.15 төгрөг төлж тус компани нь үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа боловч зээлийн гэрээнд заасан зээлээ төлөхгүй явсаар зээл төлөх хугацаа 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дууссан, энэ хугацаанд зээлийг бүрэн хэмжээгээр төлж дуусгах ёстой байсан боловч зээлээ төлөлгүй 112 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 238,922,862.05 төгрөг, зээлийн хүү 5,178.38 төгрөг нийт 244,102,840.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анх шүүхэд 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хуульд заасан баримт бүрдүүлж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх талаар дурдсан. Тариан цацал ХХК-иас 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл зээлийн хүүгээ 9,609,980.98 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 253,712,821.42 төгрөгийг гаргуулж, Барьцааны гэрээ-нд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө болон газрын эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү гэх.

 

Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний хувьд манай найз Т.Аубакар 2016 онд миний нэр дээр өөрийн Тариан цацал ХХК-ниа миний нэр дээр шилжүүлсэн. Би уг Тариан цацал ХХК-ийн захирлаар нэртэй ажиллаж байгаа л болохоос компанийн гол үйл ажиллагааг манай нягтлан бодогч явуулж байдаг. Компани маань газар тариалан голлон эрхэлдэг. 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ХААН банкны Сэлэнгэ салбарын төв тооцооны төвөөс зээл авсан нь үнэн. Энэ авсан зээлээ 2019 оны тариа хураалтаар өгөх боломжтой байсан боловч өгч чадаагүй. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Энэ жил тариа овоо ургаж байна. Намар тариагаа хураагаад төлнө. Нэгэнт зээл авсан болохоор зээлээ төлнө гэх.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХААН банк / Сэлэнгэ салбар-ын төв тооцооны төв/ нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Тариан цацал ХХК-нд холбогдуулан Зээлдэгч Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг Тариан цацал ХХК нь ХААН банкны Сэлэнгэ салбарын төв тооцооны төвөөс 2019 оны 05 дүгээр сарын 02-ны өдөр №ЗГ201944450062 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 250,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар жилийн 16.8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Тариан цацал ХХК нь Барцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд Цагааннуур сумын 3 дугаар багт байрлах 3352.3м2 200 үнээний байр, 144м2 тэжээлийн цех, нэгж талбарын 171601105 дугаартай 17,789м2 эзэмших эрхтэй аж ахуй, ферм зориулалтын газар, нэгж талбарын 18518528107877 дугаартай үр тарианы зориулалттай 14 га, 18528548266710 дугаартай 60 га, 18521531616038 дугаартай 39 га, 18523549997530 дугаартай 98 га, 18517528146061 дугаартай 86 га, 18518530589434 дугаартай 76 га, 18526547235108 дугаартай 120 га, 18522548326713 дугаартай 79 га, 18519530863437 дугаартай 75 га бүхий газар эзэмших эрхүүдийн хамт барьцаанд тавьсан.

...тус компани нь үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа боловч зээлийн гэрээнд заасан зээлээ төлөхгүй явсаар зээл төлөх хугацаа 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дууссан, энэ хугацаанд зээлийг бүрэн хэмжээгээр төлж дуусгах ёстой байсан боловч зээлээ төлөлгүй 112 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийг буцаан дуудаж, зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 238,922,862.05 төгрөг, зээлийн хүү 5,178.38 төгрөг нийт 244,102,840.44 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан...Тариан цацал ХХК-иас 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл зээлийн хүүгээ 9,609,980.98 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 253,712,821.42 төгрөгийг гаргуулж, Барьцааны гэрээ-нд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө болон газрын эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү. гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр №ЗГ201944450062 дугаартай Зээлийн гэрээ болон Барцааны гэрээ тус тус байгуулан байгуулан Иргэний хуулийн 153.1-д заасан барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, харилцаа үүссэн байна.

ХААН банк /Сэлэнгэ салбарын төв тооцооны төв/ Тариан цацал ХХК /захирал Ц.Б/ нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр №ЗГ-201944450062 дугаартай Зээлийн гэрээ, БГҮ-201944450062 дугаартай Барьцааны гэрээ /Улсын бүртгэлд бүртгүүлэн/ тус тус байгуулан 250,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар жилийн 16.8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Цагааннуур сумын 3 дугаар багт байрлах 3352.3м2 200 үнээний байр, 144м2 тэжээлийн цех, нэгж талбарын 171601105 дугаартай 17,789м2 эзэмших эрхтэй аж ахуй, ферм зориулалтын газар, нэгж талбарын 18518528107877 дугаартай үр тарианы 14 га, 18528548266710 дугаартай 60 га, 18521531616038 дугаартай 39 га газар, 18523549997530 дугаартай 98 га, 18517528146061 дугаартай 86 га, 18518530589434 дугаартай 76 га, 18526547235108 дугаартай 120 га, 18522548326713 дугаартай 79 га, 18519530863437 дугаартай 75 га бүхий газар эзэмших эрхүүдийн хамт барьцаанд тавьсан болно.

Тариан цацал ХХК нь Зээлийн гэрээ-ний дагуу төлбөл зохих үндсэн төлбөрийн үлдэгдэл 238,922,862.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 5,179,978.38 төгрөг нийт 244,102,840.44 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хүү 9,609,980.98 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 253,712,821.42 төгрөгийг гэрээний хугацаа дууссан ч төлбөр төлөөгүй 112 хоногийн хугацаа хэтрүүлсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ц.Бын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 04 дүгээр сарын 01, 2020 оны 01 дүгээр сарын 16, 2020 оны 01 дүгээр сарын 23, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрүүдийн Зээлийг төлөх тухай мэдэгдэл болон бусад баримтуудаар нотлогдож байгаа нь Зээлийн гэрээ-ний 2.4.1-т заасан Зээлийн төлбөрийг ...Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө гэсэн заалтыг хариуцагч нь зөрчсөн байх тул гэрээнийхээ үүргийг зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн ЗГ-201944450062 дугаартай Зээлийн гэрээ-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 238,922,862.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,789,959.36 төгрөг нийт 253,712,821.42 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Тариан цацал ХХК-иас /захирал Ц.Б/ гаргуулан ХААН банк /Сэлэнгэ салбар төв тооцооны төвд/,

БГҮ-201944450062 дугаартай Барьцааны гэрээ-нд заасан:

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багт байрлах 3352.3м2 200 үнээний байр, 144м2 тэжээлийн цех, нэгж талбарын 171601105 дугаартай 17,789м2 эзэмших эрхтэй аж ахуй, ферм зориулалтын газар, нэгж талбарын 18518528107877 дугаартай 14 га, 18528548266710 дугаартай 60 га, 18521531616038 дугаартай 39 га, 18523549997530 дугаартай 98 га, 18517528146061 дугаартай 86 га, 18518530589434 дугаартай 76 га, 18526547235108 дугаартай 120 га, 18522548326713 дугаартай 79 га, 18519530863437 дугаартай 75 га бүхий үр тарианы зориулалттай газрын эрхүүдийг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,547,173.89 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдэж, хариуцагч Тариан цацал ХХК-иас /захирал Ц.Б/ 1,547,173.89 төгрөг гаргуулан ХААН банк /Сэлэнгэ салбар төв тооцооны төв/-д олгох нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй Тариан цацал ХХК-иас /захирал Ц.Б/ зээл, зээлийн хүү нийт 253,712,821.42 төгрөгийг гаргуулан ХААН банк /Сэлэнгэ салбар төв тооцооны төвд/ -д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан БГҮ-201944450042 дугаартай Барьцааны гэрээ-нд заагдсан барьцаа хөрөнгө болох Цагааннуур сумын 3 дугаар багт байрлах 3352.3м2 200 үнээний байр, 144м2 тэжээлийн цех, нэгж талбарын 171601105 дугаартай 17,789м2 эзэмших эрхтэй аж ахуй, ферм зориулалтын газар, нэгж талбарын 18518528107877 дугаартай 14 га, 18528548266710 дугаартай 60 га, 18521531616038 дугаартай 39 га газар, 18523549997530 дугаартай 98 га, 18517528146061 дугаартай 86 га, 18518530589434 дугаартай 76 га, 18526547235108 дугаартай 120 га, 18522548326713 дугаартай 79 га, 18519530863437 дугаартай 75 га бүхий үр тарианы зориулалттай газрын эрхүүдийг тус тус худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Цагааннуур сумын 3 дугаар багт байрлах 3352.3м2 200 үнээний байр, 144м2 тэжээлийн цех, нэгж талбарын 171601105 дугаартай 17,789м2 эзэмших эрхтэй аж ахуй, ферм зориулалтын газар, нэгж талбарын 18518528107877 дугаартай 14 га, 18528548266710 дугаартай 60 га, 18521531616038 дугаартай 39 га газар, 18523549997530 дугаартай 98 га, 18517528146061 дугаартай 86 га, 18518530589434 дугаартай 76 га, 18526547235108 дугаартай 120 га, 18522548326713 дугаартай 79 га, 18519530863437 дугаартай 75 га бүхий үр тарианы зориулалттай газрын эрхүүдийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.547,173.89 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдэж, хариуцагч Тариан цацал ХХК-иас 1,547,173.89 төгрөг гаргуулан ХААН банк /Сэлэнгэ салбар төв тооцооны төв/-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 119.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Л.СОЁЛМАА