Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/394

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,                     

        Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

       Шүүгдэгч М.М*********л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М**********лдхолбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М*********л нь 2022 оны 08 дугаар сард Төв аймгийн **************** гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Мөн 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 64-13 УБИ улсын дугаартай Тоёота Камри загварын тээврийн хэрэгсэл дотор 108,4 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгчийн мэдүүлэг болон эрүүгийн ********** дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.М*********л нь 2022 оны 08 дугаар сард Төв аймгийн **************** гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт

бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 64-13 УБИ улсын дугаартай Тоёота Камри загварын тээврийн хэрэгсэлд дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

              Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М*********лийн өгсөн: .. би мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Өнөбатын өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед найз Л.Магсаржавтай уулзаад бид хоёр М********н сумын 8 дугаар баг Чингүнжавын талбай дээр нэг нэг лааз пиво уусан юм. Тэгээд Л.Магсаржав нэг найзыгаа дуудсан. Удаа ч үгүй найз нь Мө***********л гэх нэртэй хүн ирээд бид хоёр машинд суугаад би тэр залуутай танилцсан өөрийгөө Мө***********л гэж  танилцуулж байсан. Тэгээд тэр залуу 1 дүгээр хорооны дэлгүүрээс нэг шил 1 литрийн хэмжээтэй "Эдэн" нэртэй архи аваад нэгдүгээр хорооны баруун талд очиж хувааж ууцгааж бараг архи дуусахын алдад  Мө***********л гэх залуу бид хоёрт хандан “би та хоёрт итгэж байна шүү” гээд машинаасаа буугаад удаа ч үгүй ирэхдээ гартаа ууттай зүйл бариад ороод ирсэн юм. Тэр үед би тэр зүйл болохыг мэдээгүй. Тэгтэл Мө***********л тэр ууттай зүйл дотроосоо ногоон зүйл гаргаж гаргаж ирээд татаад байх шиг байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн хойно сууж байсан болохоор сайн анзаараагүй. Тэгээд надад хандан сорж үзэх үү? гэсэн тэгэхээр би ийм зүйлд ёстой дургүй үзэн яддаг хүний нэг шүү гэж хэлсэн би ийм зүйлтэй санаа нийлэхгүй гэж хэлээд харьж амарлаа намайг гэрт хүргээд гээд гэртээ хүргүүлээд гэр рүүгээ орсон. Тэгээд унтах гэж байтал манай нохой хуцаад гадаа хүмүүс байгаад байх шиг болохоор нь гараад хартал цагдаа нар ирсэн тээврийн хэрэгсэлд үзлэг хийж байсан. Тэгээд би хамт цагдаа өөрийн хүсэлтээр зориулалтын тест бүхий саванд шээж биологийн дээж өгсөн юм. .. тэр уутнаас гаргаад ирэхэд нь үнэртсэн тэгээд би тэр төрлийн ургамал байна гэж мэдсэн ... Би огт хэрэглэж сороогүй, ямар хор хөнөөлтэйг би мэднэ хэрэв сорсон байсан бол миний шээснээс тестээр илрэх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,

             Гэрч Л.Магсаржавын өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 11-ний орой найз Д.Өнөбаттай 23 цаг өнгөрч байх үед М********н сумын 8 дугаар баг болох 4  зам дээр уулзсан. Тэндээсээ Чингүнжавын талбай дээр очоод нэг нэг лааз пиво уусан.  Дараа нь би утсаараа Мө***********лийг дуудсан. Удаа ч үгүй Мө***********л ирээд бид хоёр машинд суугаад 1 дүгээр хорооны Эрдэнэдүүрэгч дэлгүүрээс Мө***********л 1 шил “Эдэн” нэртэй архи авсан. Тэр архиа бид 3  Ирээдүй сургуулийн хойд хэсэгт хувааж ууж эхэлсэн. Тэгтэл архи арай дуусаагүй байтал Мө***********л машинаасаа буусан. Буугаад 5-10 минут болоод орж ирэхдээ ногоон гялгар ууттай зүйл, хуйлсан мөнгө, жижиг цоорсон усны савтай орж ирсэн. Тэгээд бид хоёрт хандан хэлэхдээ “...зүгээр юм байгаа биз дээ хоёр оо ойрд жаахан стресстээд байна аа” гэж хэлээд тэр хуйлсан мөнгөн дээрээ тугалган цаас тавьж байгаад ногоон гялгар ууттай юман дотроосоо өвс шиг арц шиг зүйл гаргаж ирээд асаагаад савны цорго хэсгээс сорсон. Тэгээд удаа ч үгүй хэвийн бус болоод эхэлсэн. Бид хоёрыг сорох уу гэж асуухад “үгүй ээ” гэж хэлж татгалзсан. Тэгээд тэндээсээ бид гурав 12 дугаар баг 15-01 тоотын гадаа ирээд манай найз Д.Өнөбат гэр рүүгээ орсон. ...гадаа нь машин дотор сууж байх үедээ Мө***********лд хандан “наадах чинь дэмий зүйл байгаа юм даа” гэж хэлсэн. Тэгтэл Мө***********л би стресстээд байна” гэж хэлсэн. Тэгээд сууж байтал цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн. Тэгээд тэндээсээ Өнөбат, би, Мө***********л бид гурав цагдаагийн төв байрны жижүүр дээр ирээд хар тамхины тестээр гурвуулаа шалгуулсан. Өнөбат бид хоёроос илрээгүй. Харин Мө***********лээс илэрсэн... Мө***********л тэр зүйлийг нодлин жилийнх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

        Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн  2023 оны 07 дугаар сарын 28-

 

ны өдрийн 3041 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 'Мө***********л” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Мө***********л" гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илрэв. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцид багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-56  тал/,

        Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн  2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3042 дугаартай:  “Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай мөөг мэт зүйл, гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн мөөг мэт зүйлийн гялгар ууттай жин нь 14,0 грамм, цэвэр кин нь 12,9 грамм болов. Ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 116,6 грамм, цэвэр жин нь 108,4 грамм болов. Шинжилгээнд ирүүлсэн мөөг мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодис илрээгүй. Ургамал мэт зүйлээс делта-9  тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62  тал/,

           Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Н-156/332 дугаартай “Хэрэг бүртгэлтийн 233800221 дугаартай хэрэгт дурдагдсан Төв аймгийн *********гол орчимд мөн олсны ургамлын тархац тогтоогдсон байна” гэх албан бичиг /хх-ийн 83 тал/,

           Ашид Билгүүн ХХК-ний шинжээч И.Жамъяны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ХӨА-1001559 дугаартай автомашин техникийн үнэлгээний  “Нэт капитал инвест ХХК-ний эзэмшлийн 64-13 УБИ улсын дугаартай 2012 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд Монгол Улсад орж ирсэн Camry Х\/-50 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг нийт 24,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 67-68 тал/,

           Мөрдөгчийн гар утсанд үзлэг хийсэн: “...Тунгалаг өнгийн гэртэй, хар ногоон өнгийн ардаа APPLE брэндийн логотой гар утсны тоон түгжээг нээж нэвтэрч ороход хэрэгт ач холбогдол бүхий  мессеж, фэйсбүүк чат, ямар нэгэн зүйл байхгүй байсан тул шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч 14 кадр гэрэл зургийг бэхжүүлж үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18 тал/,

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 тал/,

 Мөрдөгчийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...үзлэгийг явуулахад тээврийн хэрэгслийн зүүн урд хаалганы хавтсанд байх эд зүйлсийг гаргаж харахад уутан дотор өвс мэт зүйл байсныг хэмжих хэрэгсэл тавьж шинжээч М.Б*******н гэрэл зургаар бэхжүүлэв. Мөн тээврийн хэрэгслийн баруун урд хайрцгийг онгойлгож үзэхэд гялгар уутанд мөөг мэт зүйл байсныг хэмжих хэрэгсэл тавин гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тээврийн хэрэгслийн тээшинд хуванцар саванд байх өвс мэт илэрснийг шинжээч М.Б*******н гэрэл зургаар тус тус бэхжүүлэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов. Хуванцар саванд байх өвс мэт зүйлийг уутанд байсан өвс мэт зүйлтэй нийлүүлж жинлэхэд 116.90 грамм, харин зүйлийг жинлэхэд 14.00 грамм гэж зааж байсныг мөн гэрэл зургаар бэхжүүлэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов. 64-13 УБИ улсын дугаартай хэрэгсэлд хийсэн үзлэгээр илэрсэн 116.90 грамм өвс мэт зүйлийг болон 14.00 грамм жинтэй мөөг мэт зүйлийг хойшлуулшгүй тохиолдолд эд мөрийн баримтаар  хураан авах болсон талаар урьдчилан хяналтын прокурорт мэдэгдэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-23 тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 25 тал/,

      

       Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26 тал/,

       Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-иин 28 тал/,

            Хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29 тал/,

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 тал/,

            Шүүгдэгч  М.М*********лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сард Улаанбаатар хотоос цааш амралт руу ганцаараа явж байхдаа ************* сонирхож өвсийг түүж байсан. Уг нь би амралтанд амрах зорилготой явж байхдаа замаараа л сонирхоод түүчихсэн явдал болсон юм. ...************* өмнө нь үзэж байсан бичлэг, клип зураг дээр харагдаж байсан өвс ургамалтай адилхан зүйл харагдаж байсан болохоор сонирхлын байдлаар л түүсэн. ..Тухайн үед 2 атгыг сонирхлын байдлаар түүсэн. Машины урд талын хэсэгт өвсийг ил тавихад хатсан байсан. Тэгээд би машин дотроо байлгаад байсан. Уг нь хаяна даа гэж бодож явсаар байгаад мартсан байна лээ. ..Би энэ түүсэн өвсөө 2 удаа л хэрэглэсэн 2 дахь удаагийн хэрэглэлтэн дээр буюу 2023 оны 06 дугаар сарын 12-ны шөнө ............зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч Д.Өнөбат, Л.Магсаржав нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3041 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3042 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,  Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Н-156/332 дугаартай   албан бичиг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,  хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай прокурорын зөвшөөрөл, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч М.М*********лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Мө***********л нь 2022 оны 08 дугаар сард Төв аймгийн **************** гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 64-13 УБИ улсын дугаартай Тоёота Камри загварын тээврийн хэрэгсэлд дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон  тогтоогдож байна.

Шүүгдэгч   М.М*********лийн  үйлдлийг  Монгол Улсын Олон улсын гэрээнд

сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагааны хэм хэмжээг зохицуулсан ба Сэтгэцэд нөлөөт бодис гэдэг нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан байна.

          Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодис нь хүний эрүүл мэндийг  сарниулж донтуулан улмаар нийтийн эрүүл мэнд, нийгэмд хор аюул учруулдаг учраас сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны буюу эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, нийлүүлэх, хадгалах ба зөвхөн эмчийн жороор олж авахаас бусад аргаар өөрийн эзэмшлийнх болгосон аливаа үйлдлийг “хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан, бусдад өгсөн” гэж ойлгоно.

Хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлөл үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бус аргаар, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хэрэглэхэд бэлэн болгосон аливаа үйлдлийг өөрөөр хэлбэл, мансууруулах бодисыг гарган авах, түүний дотор бусад нийлмэл бодисоос цэвэршүүлэх, нэг төрлийн мансууруулах бодисоор өөр төрлийн мансууруулах бодис гарган авч байгаа бүх үйл явц, байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна тэдгээрийг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж,

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзнэ.

         Хувь хүн сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон дээрх дээр дурдсан үйлдэл нь хор уршиг учруулаагүй байсан ч гэмт хэрэгт тооцогдохоор хуульчлагдсан.

              Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч М.М*********л нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлгүүд  зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч М.М*********лийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

              Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.М*********лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцов.

         Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

              Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

              Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн улмаас мөнгөн дүнгээр илэрхийлэх хохирол тогтоогддоггүй боловч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний уураг тархи, мэдрэлийн системийг гэмтээж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулдаг бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэн тооцох боломжгүй юм.

              Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч М.М*********лийг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна

              Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.М*********лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 2 жилийн хугацаатай хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.

              Шүүгдэгч өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учирсан хор уршиг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харна гэсний дагуу дараах саналыг гаргаж байна. Уг гэмт хэрэг нь 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах сонгох санкцтай гэмт хэрэг. Миний үйлчлүүлэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан. Прокурорын зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх боломжгүй гэсэн байдаг. Хохирол төлбөртэй холбоотой гэмт хэрэг биш. Ийм учраас хорихоос өөр төрлийн ял оногдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмээ авч өгнө үү гэж хүсэж байна....” гэв.

              Шүүгдэгч М.М*********л нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Шүүгдэгч М.М*********лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.        

             Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан   сонгон   оногдуулж   буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж

чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

              Шүүхээс шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрсдийн байр суурийг олоход туслах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй бөгөөд шүүгдэгч М.М*********лийн зан байдлын хувьд нийтэд аюултай, зайлшгүй нийгмээс тусгаарлан эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

              Иймд шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч М.М*********лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М*********лийг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн М********н сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч М.М*********лийг Хөвсгөл аймгийн М*******н сумаас гадагш зорчих эрхийг 3 жилийн хугацаагаар хязгаарлах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч М.М*********лд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Хөвсгөл аймгийн Прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гялгар уутанд савласан 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийж хураан авах үеийн байдлаар гялгар уутанд савласан нийт жин 116.90 грамм, шинжээчийн дүгнэлтээр цэвэр жин 108.4 грамм Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал,  гялгар уутанд савласан нийт жин 14 грамм, шинжээчийн дүгнэлтээр 12.9 грамм мөөг мэт зүйлийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлж, устгуулахыг Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Г*********д даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад тус тус даалгаж шийдвэрлэв.

   Энэ хэрэгт шүүгдэгч М.М*********л нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М*********лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б*********н овогт М.М**********лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.М**********лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  3 /гурав/  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М*********лийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн М********н сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч М.М*********лийг Хөвсгөл аймгийн М********н сумаас гадагш зорчих эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч М.М*********лд тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     5. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийж хураан авах үеийн байдлаар гялгар уутанд савласан нийт жин 116.90 грамм, шинжээчийн дүгнэлтээр цэвэр жин 108.4 грамм Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал,  гялгар уутанд савласан нийт жин 14 грамм, шинжээчийн дүгнэлтээр 12.9 грамм мөөг мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлж, устгуулахыг Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Г*********д даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад тус тус даалгасугай.

   6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч М.М*********лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.ДӨЛГӨӨН