| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2020/01417/И |
| Дугаар | 01417 |
| Огноо | 2020-07-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 01417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1971 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Галт сумын 5 дугаар багт оршин суух, РЭ71103120 дугаар регистртэй, Олхонууд овогт Махвалын Дүгэрсүрэнгийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1981 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багт оршин суух, РВ81101617 дугаар регистртэй, Сартуул овогт Аюурбуниагийн Буянтогтоход холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2020/01167/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч М.Дүгэрсүрэн, хариуцагч А.Буянтогтох нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Дүгэрсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Буянтогтох бид хоёр 2015 онд үерхэж эхлээд тус оны 10 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сар хүртэл хамтран амьдарсан. Бидний дундаас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүү Д.Эрдэнэхишиг төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй тул хүү маань надаар овоглосон бүртгэлтэй. Хамт амьдарч байх хугацаанд А.Буянтогтох нь хүү, бид хоёрт эдийн засгийн дэмжлэг туслалцаа үзүүлдэгггүй, үл тоодог байсан. Ажил төрөл хийдэг ч цалин хөлсөө өөртөө зарцуулдаг. А.Буянтогтохтой хамжиж хашаа авч, байшин барьж амьдарч байсан. Надад 2.000.000 төгрөгийн зээл авч өгч байсан ч би буцааж өгсөн. Бид цаашид хамт амьдрах боломжгүй тул хүү Д.Эрдэнэхишигийн төрсөн эцгээр А.Буянтогтох мөн болохыг тогтоож, түүнээс хүү Д.Эрдэнэхишигийг тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж авна. А.Буянтогтох надад өгсөн мөнгөнөөс хүүхдийн тэтгэлэгт өгнө гэсэн тул хүү Д.Эрдэнэхишигт нэг жилд төлөх тэтгэлэг 1.236.000 төгрөгийг суутгуулаад, 2021 оны 8 дугаар сараас эхлэн сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч А.Буянтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Дүгэрсүрэнтэй 2015 онд танилцаж, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн, эхнэр, 3 хүүхдээ орхиод түүн дээр очсон. Хамт амьдрах хугацаанд хүү Д.Эрдэнэхишиг төрсөн. Миний хүүхэд мөн. Би өвлийн хашаа байшингаа М.Дүгэрсүрэнд өгсөн, мөн малчны зээл авч, 3.000.000 орчим төгрөг өгч байсан. Одоо ажил төрөлгүй тул хүү Д.Эрдэнэхишигийн тэтгэлэгт төлөх төлбөрөөс тус мөнгөнөөс суутгуулмаар байна. М.Дүгэрсүрэнгийн шүүхэд гаргасан нэг жилийн хүүхдийн тэтгэлэг 1.236.000 төгрөгийг хүү Д.Эрдэнэхишигт өгснөөр тооцож, 2021 оны 8 дугаар сараас эхлэн хүүхдийн тэтгэлэг авна гэх тайлбарыг зөвшөөрч байна.
Иймд хүү Д.Эрдэнэхишигийн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Дүгэрсүрэн нь хариуцагч А.Буянтогтоход холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
М.Дүгэрсүрэн, А.Буянтогтох нар 2015 онд танилцан үерхэж, хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүү Д.Эрдэнэхишиг төрж, эх М.Дүгэрсүрэнгээр овоглон бүртгүүлсэн, хүүхэд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Галт сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон РД: рд16270419, Олхонууд овогт Дүгэрсүрэнгийн Эрдэнэхишиг, эрэгтэй, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төрөхөд төрснийг Хөвсгөл аймгийн Галт сумын төрсний бүртгэлд 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй 6716000069 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
хүүхэд эрүүл бойжиж буй тухай зохигчийн тайлбар, Галт сумын эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдсон тул хүү Д.Эрдэнэхишигийн төрсөн эцгээр А.Буянтогтохыг тогтоох үндэслэлтэй байна.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Д.Эрдэнэхишиг нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учир эцэг А.Буянтогтохоос сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Д.Эрдэнэхишигийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Д.Эрдэнэхишигийн төрсөн эцэг А.Буянтогтох мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Д.Эрдэнэхишигийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Д.Эрдэнэхишиг 04 нас хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг хүү Д.Эрдэнэхишигт сар бүр хариуцагч А.Буянтогтох төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Д.Эрдэнэхишигт сар бүр төлөх 103.000 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болж байна.
Зохигч болох М.Дүгэрсүрэн, А.Буянтогтох нар нь хүү Д.Эрдэнэхишигийг нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг 1.236.000 /нэг сая хоёр зуун гучин зургаан мянга/ төгрөгийг төлснөөр тооцон, хариуцагч А.Буянтогтох 2021 оны 8 дугаар сараас эхлэн хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлөхөөр тохиролцсон болохыг дурьдлаа.
Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, бүгд 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 104.414 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Д.Э-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг А.Б-с гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Зохигч нь хүү Д.Э-ийг нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг 1.236.000 /нэг сая хоёр зуун гучин зургаан мянга/ төгрөгийг төлснөөр тооцон, хариуцагч А.Б 2021 оны 8 дугаар сараас эхлэн хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлөхөөр тохиролцсон болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч М.Д-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-с улсын тэмдэгтийн хураамж 104.414 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Д-д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА