Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0397/З |
Дугаар | 128/ШШ2020/0753 |
Огноо | 2020-12-07 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2020/0753
2020 оны ******* сарын 07 өдөр Дугаар *******8/ШШ2020/0753 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш ХХК
Хариуцагч: Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн байгаль орчны газар, ******* ******* засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ******* ******* ******* нэртэй талбайд 2018, 2019 онд гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа ******* ******* засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг ******* ******* засаг даргад даалгуулах, ******* ******* ******* ******* ******* нэртэй ******* түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сунгахыг Нийслэлийн засаг даргад даалгуулах, ******* ******* ******* ******* ******* нэртэй ******* түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ирүүлсэн Нийслэлийн байгаль орчны газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/733, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1006 албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Байгаль орчны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц, хариуцагч ******* ******* Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ш ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш ХХК-д 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Х ******* 00 ******* ******* нэртэй ******* түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон.
Улмаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16.1 зүйлд заасан хугацаанд тус талбайд сунгалт хийлгэх тухай албан хүсэлт, холбогдох материалыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ******* 2018 оны 03 сарын 09-ний өдрийн А1/011 дүгээр албан бичгийн хамт өгсөн. Мөн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлтийг Нийслэлийн Байгаль орчны газарт 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дахин хүргүүлсэн.
Мөн Нийслэлийн Байгаль орчны газарт 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А1/22 албан бичиг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А1/22 албан бичгүүдийг тус тус Нийслэлийн Байгаль орчны газарт, 2019 оны 06 19-ний өдөр А1/88 албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А1/222 албан бичгүүдээр ******* ******* Засаг даргад, 2020 оны 03 сарын 26-ны өдрийн А1/04 албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ******* нарт тус тус хандсан боловч нэг ч удаа асуудлыг шийдвэрлэж хариу өгөөгүй байж байгаад, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1006 албан бичгээр Нийслэлийн Байгаль орчны газрын дарга ******* Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 зүйлийн 16.1, 23 зүйлийн 23.1 дэх заалтыг тус тус биелүүлээгүй, тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй байх тул дээрх зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тухай ирүүлсэн байдаг.
Гэтэл манай байгууллагын зүгээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хугацаанд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж, Нийслэлийн Байгаль орчны газарт сунгалтын үйлчилгээний хөлс төлсөн баримт хүсэлтийн хамт, мөн хуулийн 23 зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн баримт зэргийг удаа дараа хүргүүлсэн боловч сунгалт хийж өгөхгүй, яагаад сунгахгүй байгаагаа тайлбарлахгүй хариу өгөлгүй цаг хугацаа алдаж, хүнд суртал гаргаж явсаар өдийг хүрсэн.
Тиймээс ******* ******* ******* ******* ******* нэртэй ******* түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сунгах ажиллагааг холбогдох албан тушаалтанд даалгаж өгнө үү гэжээ.
Ш ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 зүйлийн 16.1 дүгээр зүйлд заасан хугацаанд тус талбайд сунгалт хийлгэх албан хүсэлтийг хугацаа дуусахаас сарын өмнө буюу 2018 оны 03 сарын 09-ний өдрийн А1/011 албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн боловч хариу ирээгүй хариу өгөөгүй учир Нийслэлийн Байгаль орчны газарт тусгай зөвшөөрлөө сунгах хүсэлт болон сунгалттай холбоотой байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг харьяа дүүргээр батлуулахаар удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл хуулийн дагуу баталж өгөхгүй, ямар нэгэн хариуг албан ёсоор өгөөгүй байна гэсэн утгатай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А1/22 албан бичгээр хандсан ч хариу ирээгүй. Тиймээс дээрх албан бичигтэй ижил утга бүхий хуудас 7 хавсралттай 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А1/22 албан бичгээр дахин Нийслэлийн байгаль орчны газар хандсан боловч мөн л хариу ирээгүй.
Иймд ******* ******* нэртэй ******* түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл нь Улсын Их Хурлын Байнгын 2019 оны 05 сарын -ны өдрийн 04/01 тогтоолд цаг хугацаа, утга агуулга цар хүрээний хувьд нийцэхгүй байх ба хуулийн хугацаанд тусгай зөвшөөрөл сунгахтай холбоотой арга хэмжээг удаа дараа авч байсан тул ******* ******* ******* ******* ******* нэртэй талбайд гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг ******* ******* Засаг даргад, ******* ******* ******* ******* ******* нэртэй ******* дүгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сунгахыг Нийслэлийн Засаг даргад тус тус даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Х ******* 00 *******д ******* нэртэй 15/R024 түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 зүйлийн 16.1-д заасан хугацаанд тус талбайд сунгалт хийлгэх тухай албан хүсэлтийг хугацаа дуусахаас сарын өмнө буюу 2018 оны 03 сарын 09-ний өдөр А1/011 албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн боловч хариу ирээгүй.
Нийслэлийн Байгаль орчны газарт тусгай зөвшөөрлөө сунгах хүсэлт болон сунгалттай холбоотой Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг харьяа дүүргээр батлуулахаар удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл хуулийн дагуу баталж өгөөгүй. Ямар нэгэн хариуг албан ёсоор өгөөгүй байна гэсэн утгатай 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А1/22 албан бичгээр хандсан ч хариу ирээгүй. Тиймээс дээрх албан бичигтэй ижил утга бүхий / хуудас 7 хавсралттай/, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А1/22 албан бичгээр дахин Нийслэлийн Байгаль орчны газарт хандсан боловч мөн л хариу ирээгүй.
Манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийг хугацаа сунгах хүсэлтийг 2018 оны 3 сараас хойш Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Засаг даргад удаа дараа хандсан. 2018 оны 03 сарын 09-ний өдрөөс хойш хандсан гэдэг нь хуульд заасан хугацаанд хандсаныг нотолно. ******* ******* ******* *******д ******* нэртэй 15/R024 түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар барьцаа хөрөнгө болох 500.000.00 /Таван зуун мянган/ төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, 2019 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар 2019 оны 06 сарын 9-ний өдөр барьцаа 950.000.00 /Есөн зуун тавин мянган/ төгрөгийг 2019 оны 06 сарын 21-ний өдөр, ******* ******* Байгаль орчныг хамгаалах сангийн 100200155404 тоот дансанд байршуулан тус тус хүргүүлсэн.
Компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд тусгагдсаны дагуу өрмийн ажил гүйцэтгүүлэхээр О ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, мөн нэвтрэлтийн ажил, байр зүйн зураглалын ажил, палеонтологийн судалгааны ажил хийлгэхээр төлөвлөсөн боловч төлөвлөгөөт хугацаанд эдгээр ажлуудыг байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөнөөс хамаарч гүйцэтгэж чадаагүй. ******* ******* Засаг даргаас 2018, 2019 онд хариу өгөөгүй. 2020 онд хариу ирүүлсэн. Нийслэлийн Засаг даргаас шийдвэр гарах хүртэл хойшлуулсан гэсэн хариу ирүүлсэн учраас Засаг даргын шийдвэр гарах хүртэл байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг баталгаажуулахыг хойшлуулсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу манай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг хангаж өгнө үү.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөл, Нийслэлийн Байгаль орчны газартсунгалтын үйлчилгээний хөлс төлсөн баримт /2 хуудас/, 2018, 2019 онуудад байгаль орчныг хамгаалах барьцаабайршуулсан баримтын хуулбар /2 хуудас/, Байгаль орчин менежментийн төлөвлөгөө
батлуулахаар гаргасан хүсэлт, өрмийн ажил гүйцэтгэх гэрээ зэргийг хавсарган А1/03 албан бичгээр ******* ******* Засаг даргад, А1/04 албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид тус тус хүргүүлсэн. Гэтэл дээрх албан бичгүүдийн хариу ирээгүй байхад Нийслэлийн Байгаль орчны газраас Нийслэлийн Засаг даргын 2015 оны Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай А/254 дүгээр захирамжаар олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ******* тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг 2018 онд ирүүлэхдээ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 зүйлийн 16.1.3-т заасны дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг ирүүлээгүй байна.
2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/733 албан бичиг дээрх шалтгаанаар тусгай зөвшөөрөл одоог хүртэл сунгагдаагүй байгаа нь цуцлах үндэслэл болж байгааг үүгээр мэдэгдье гэсэн, гэсэн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1006 албан бичгээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 зүйлийн 16.1, 23.1-д заасныг тус тус биелүүлээгүй, тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй байх тул хүчинтэй хугацаа нь дуусгавар болсныг үүгээр мэдэгдье тус тус ирүүлсэн. Манай компанийн зүгээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 зүйлийн 16.1-д заасан хугацаанд буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө 2018 оны 3 сард Нийслэлийн Байгаль орчны газарт хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ гаргаж, түүнтэй холбоотойгоор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар ******* ******* Засаг даргад хандсан боловч төлөвлөгөөг баталж өгөөгүй.
Яагаад батлахгүй байгаа шалтгаанаа ирүүлэхгүй байсаар он дууссан тул тухайн ондоо тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж чадаагүй. Харин төлөвлөгөө батлуулахаар хүргүүлэхдээ Байгаль хамгаалах санд барьцаа хөрөнгө 500.000.00 /Таван зуун мянган/ төгрөгийг байршуулж, сунгалтын үйлчилгээний төлбөрийг Нийслэлийн Байгаль орчны газарт төлсөн байдаг. 2019 онд дахин хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ гаргаж, түүнтэй холбоотойгоор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар ******* ******* Засаг даргад хандахдаа Байгаль хамгаалах санд барьцаа хөрөнгө 950.000.00 /Есөн зуун тавин мянга/ төгрөгийг байршуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрөө тус тус төлсөн.
******* ******* ******* *******д ******* нэртэй 15/R024 түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр голын гольдролын хайрга биш, уулын дайрга бүхий газар хайгуулын үйл ажиллагаа явуулдаг.
******* ******* ******* *******д ******* нэртэй 15/R024 түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий ******* ******* нэртэй хайгуулын тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын Их хурлын Байнгын 2019 оны 05 сарын -ны өдрийн 04/01 тогтоолд цаг хугацаа, утга агуулга, цар хүрээний хувьд нийцэхгүй байх бөгөөд хуулийн хугацаанд тусгай зөвшөөрөл сунгахтай холбоотой арга хэмжээг удаа дараа авч байсан тул ******* *******д ******* нэртэй ******* түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан
. Нэхэмжлэл гаргаж байгаа гол үндэслэл нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулах юм. Яагаад эс үйлдэхүй гэж үзсэн бэ гэвэл байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар 2018, 2019 онд ******* ******* Засаг даргад хандсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц-ын хэлснээс ойлгоход төлөвлөгөө батлуулаад ирэх юм бол тусгай зөвшөөрөл сунгахад ямар нэгэн асуудал байхгүй гэж ойлголоо. Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Байгаль орчны газарт гаргасан нэхэмжлэлийн агуулга нь төлөвлөгөөгөө батлуулчихаад нийслэлд очиход хугацаа дууссан гэсэн асуудал үүсэх байх гэсэн үүднээс нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. Нэхэмжлэгч хуулийн хугацаанд төлөвлөгөөгөө батлуулахаар хандсан. Холбогдох бүх арга хэмжээ авахад 2018-2019 онд ямар ч хариу өгөөгүй. Засгийн газрын тогтоолын хүрээнд танай компанийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн хариу өгсөн.
Монгол Улсын Их хурлын Байнгын 2019 оны 05 сарын -ны өдрийн 04/01 тай тогтоолоор Нийслэл болон Төв аймгийн зарим сумын дэвсгэрээс түгээмэл тархацтай ашигт малтмалыг тээвэрлэх маршрут, цагийн хязгаарлалтыг тогтоож, хууль бус олборлолт, тээвэрлэлтийг таслан зогсоох, зохих журмын дагуу байгаль орчныг нөхөн сэргээх болон дүйцүүлэн хамгаалалт хийлгэх, түгээмэл тархацтай ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлт судалгаа,төлөвлөгөө дүгнэлтийг үндэслэж, шинээр тусгай зөвшөөрөл олгох, цуцлах асуудлыг судлан шийдвэрлэхийг чиглэл болгосон байна. Тийм учраас танай тусгай зөвшөөрлийг цуцлахгүй, түр хойшлуулсан гэсэн хариуг 2020 онд өгсөн. Ийм чиглэл өгсөн юм бол манай тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацааг хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг Байгаль орчны газарт хандсан боловч хариу өгөөгүй.
Ямар нэгэн хариу өгөхгүй байсан учир манай 2 жилийн хугацаа дууссан. Манай төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэл байна уу гэхэд ямар ч хариу, тайлбар өгөөгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь 2018-2019 онд Ш ХХК нь хандаж байгаагүй бөгөөд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж хэлсэн. 2018 онд албан бичиг, төлөвлөгөө батлуулахаар хүргэж байсан бөгөөд төлөвлөгөөнд дээр ******* ******* Мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Б гэдэг хүн гарын үсэг зурсан нь үүгээр нотлогдож байна. 2019 оны 06 сарын 19-ний өдөр танай байгууллагаас хоёр албан ирүүлсэн байдаг. 2020 он, 2019 оны 06 сарын 19-ний өдөр ******* ******* Засаг даргад Ш ХХК-ийн зүгээс албан бичиг явуулсан.
******* дүүргээс өгч байгаа мэдээлэл зөрүүтэй байсан учраас бид нар нотлох баримтыг бүрдүүлсэн. 2018 онд ******* ******* Засаг даргад хандаж байсан үйл баримт юугаар нотлогдсон бэ гэвэл ******* ******* Байгаль хамгаалах санд мөнгө төлсөн. Төлөвлөгөө батлуулах тухай хүсэлтийг 2018 онд өгөөгүй бол Байгаль хамгаалах санд мөнгө төлөхгүй байсан. Хүсэлт өгөөгүй бол Мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч Г.Б гарын үсэг зурахгүй. Энэ бол хөдөлшгүй нотлох баримт. 2019 оны 06 сарын 19-ний өдөр Ш ХХК-иас төлөвлөгөөг баталж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд холбогдох мөнгийг төлсөн. Төлөвлөгөөнд Мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч Г.Б, ******* ******* Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн Ч.И гарын үсэг зурсан. Баримтуудыг нотлох баримтаар хавсаргаж өгсөн бөгөөд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц-ын удаа, дараа ирүүлсэн албан бичиг, хариу тайлбар болон 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн албан бичгээр танай 2018 оны 03 сарын 09-ний өдөр Ш ХХК-иас ирүүлсэн хүсэлттэй маргахгүй гэсэн. Төлөвлөгөөнд дээр маргаж байгаа. Төлөвлөгөөтэй холбоотой баримтууд байгаа учраас үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй байна.
Манай компанид хариу албан бичиг ирүүлсэн. 2019 оны 05 сарын -ны өдрийн 01/01 Улсын Их хурлын Байнгын тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргаас чиглэл өгсөн. Тийм учраас танай компанийн төлөвлөгөөг хойшлуулсан гэсэн. Ш ХХК нь хугацаандаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө өгсөн. Гэхдээ Улсын Их хурлын Байнгын тогтоолын хүрээнд батлах боломжгүй учраас хойшлуулсан гэж хариу өгсөн. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө өгснийг мэдэж байгаа. Уг тогтоол нь 5 үндсэн чиглэлтэй.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтийг Нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын хангасан талаар танилцуулах гэсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн зөрчил гараагүй гэдгийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраар хэмжилт хийлгэсэн. Ямар нэгэн гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газартай холбоогүй байна гэсэн хариуг ирүүлсэн.
Нийслэлийн уулын дайргаас хайрга гарган авах боломжийг судлан шийдвэрлэх гэсэн байгаа. Энэ асуудлаар манай компани 2015 оны 2018 онд барилга архитектур корпорацын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийлгэж, шаардлага хангасан талаар хариу өгсөн. Энэ тогтоолын хүрээнд уулын дайрга гаргаж авах боломжтой компани гэдэг нь үүгээр тогтоогдож байгаа.
Нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын түгээмэл тархацтай ашигт малтмалыг тээвэрлэх маршрут, цагийн хязгаарлалтыг тогтоож, хууль бус олборлолт, тээвэрлэлтийг таслан зогсоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох тухай заасан. Энэ нь зөвшөөрөл аваагүй буруутай этгээд байна уу, буруутай этгээд байвал арга хэмжээ авах тухай утга бүхий заалт байгаа. Ш ХХК нь 2015 онд зөвшөөрлөө авсан.
Нийслэл болон Төв аймгийн Алтанбулаг сумын дэвсгэрээс түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосны дараа зохих журмын дагуу байгаль орчныг нөхөн сэргээх, шаардлагатай тохиолдолд дүйцүүлэн хамгаалалт хийлгэх, хэрэгжилтэд нь хяналт тавих, олборлолтын улмаас учирсан хохирлыг тооцон хууль тогтоомжийн дагуу буруутай этгээдээр нөхөн төлүүлэх гэсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор бид нар байгаль орчныг нөхөн сэргээлт хийсэн. Байгаль хамгаалах санд мөнгө тушааж, менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хандсан боловч, байгаль хамгаалах боломжийг олгоогүй. Тийм учраас нэхэмжлэл гаргасан.
Монгол Улсын Их хурлын Байнгын тогтоолд төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, тусгай төлөвлөлт, шинээр тусгай зөвшөөрөл олгох, цуцлах асуудлыг судлах гэсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн цуцлах үндэслэл тайлбарлаагүй. Цуцлах үндэслэл байхгүйг нотлох баримтаар хангалттай нотолж байгаа. Тогтоолын тухайд биелэлтийг 2019 онд танилцуулж дуусгахаар заасан.
******* ******* Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгч байгаа мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байна. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А1/92 албан бичиг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээр
төлөвлөгөө өгснөө илэрхийлж байгаа. Хариу тайлбартаа төлөвлөгөөг хүргүүлж байсныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. 2019 онд хүсэлт ирүүлээгүй гэсэн боловч, ******* ******* Засаг даргын Тамгын газраас 2019 оны 06 сарын 19-ний өдрийн албан бичгийг хуулбар үнэн дарж, хавсаргасан байдаг. Бичиг баримтын үзлэгээр 2018, 2019 онд бичиг ирээгүй гэж хэлсэн бөгөөд Ш ХХК-ийн 2019 оны албан бичгээр авагдсан байгаа. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө өгсөн учраас холбогдох мэргэжилтэн гарын үсэг зурсан гэж үзэж байна.
Нийслэлийн Байгаль орчны газраас 2019 онд албан бичгийн хариу өгөөгүй бөгөөд 2020 онд хариу өгсөн нь тогтоогдож байгаа. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь их гардаг. 2018, 2019 оны төлөвлөгөөтэй холбоотой баримтуудыг хугацаанд нь өгч байсан. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Байгаль орчны газарт өгсөн боломжит хугацаанд төлөвлөгөөгөө батлуулах боломж байсан боловч ******* ******* Засаг дарга эс үйлдэхүй гаргасан гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 зүйлийн 15.1.3-д Нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар нэг удаа сунгах-аар заасан.
Мөн хуульд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ дээрх хуулийн 16 зүйлийн 16.1-д заасан баримт бичгийг бүрдүүлж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас 1 сарын өмнө аймаг, Нийслэлийн Засаг даргад ирүүлэхээр заасан.
******* ******* ******* хороо, *******д ******* нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ******* тай тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан Ш ХХК нь сунгуулах хүсэлтээ ирүүлэхдээ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 зүйлийн 16.1.3-д заасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг ******* Засаг даргаар батлуулж ирүүлээгүй буюу бичиг баримтын бүрдэл хангаагүй нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгагдахгүй байх шалтгаан болсон.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/254 захирамжаар 3 жилийн хугацаатай олгосон ******* тай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дууссан бөгөөд сунгагдах боломжтой 2 жилийн хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дууссан тул энэ тухай Нийслэлийн Байгаль орчны газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/733, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1006 дугар албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн болно гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш ХХК-ийн Нийслэлийн Байгаль орчны газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/733, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1006 албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 зүйлийн 15.1.3-т аймаг, Нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар нэг удаа сунгах-аар заасан байдаг. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ дээрх хуулийн 16 зүйлийн 16.1-д заасан бичиг баримтыг бүрдүүлсэн, тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас нэг сарын өмөн аймаг, Нийслэлийн Засаг даргад ирүүлдэг.
******* ******* ******* ******* ******* нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ******* тай тусгай зөвшөөрөл эзэмшдэг Ш ХХК хүсэлт ирүүлэхдээ уг хуулийн 16.1.3-д заасан байгаль хамгаалах төлөвлөгөөг харьяа ******* Засаг даргаар батлуулж ирүүлээгүй буюу бичиг баримтын бүрдэл хангаагүй. Энэ тухай аж ахуй нэгжийн төлөөлөлд өмнө нь биечлэн уулзаж мэдэгдэж байсан.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/254 дүгээр захирамжаар 3 жилийн хугацаатай олгосон ******* тай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөр дууссан бөгөөд сунгагдах боломжтой 2 жилийн хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дууссан тул энэ тухай албан бичгүүдийг хүргүүлсэн болно.
Иймд Ш ХХК-ийн шүүхэд гаргасан тус газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/733, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1006 албан бичгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Байгаль орчны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 зүйлийн 16.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаадуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, түүнд доор дурдсан баримт
бичгийг хавсаргана. Үүнд: 1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
2. Үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн тухай баримт;
3. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;
4. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт гэж заасан.
Ийм 4 материалыг хавсаргаж, нэг сарын өмнө ирүүлнэ. Нэхэмжлэгч компани хүсэлтээ нэг сарын өмнө ирүүлсэн нь үнэн. Хуульд заасан 4 зүйлийг хавсаргах ёстой байсан. Үүнээс байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хавсаргаагүй бөгөөд тусгай зөвшөөрлийн сунгах захирамжийн төсөл боловсруулах шаардлага хангаагүй учраас одоог хүртэл шийдвэрлэгдээгүй. Манай байгууллагын зүгээс тусгай зөвшөөрөл сунгах асуудалд хүлээцтэй хандсан. Нийт 5 жилийн хугацаа дууссаны дараа тусгай зөвшөөрөл сунгагдах боломжгүй гэсэн албан бичгийг хүргүүлсэн.
Тухайн үед ганц Ш ХХК биш, бусад олон аж ахуй нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулж чадахгүй байна гэсэн шалтгааныг хэлж байсан учраас Нийслэлийн Засаг даргаас дүүргүүдэд албан бичиг явуулсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчинтэй байх хугацаанд аливаа төрийн албан хаагч, албан тушаалтан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, аж ахуй нэгжийн шаардлагатай бичиг баримтыг баталж өгөх ёстой гэсэн бичгийг хүргүүлж байсан.
Хугацаанд хүсэлтээ албан бичгээр ирүүлэх ёстой бөгөөд албан бичиг нь хавсралтгүй байсан. 2018 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн 02021409 албан бичиг нь Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч даргын Дүүргийн засаг даргад хандсан бичиг байсан. Нийслэлийн Байгаль орчны газар 2 жилийн хугацааг сунгах боломжтой байсан мэтээр тайлбарлаж болохгүй. Ш ХХК нь материалаа бүрдүүлж ирсэн бол сунгах боломжтой байсан. Санхүүгийн баримтын хугацааг анхаарч үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Ш ХХК 2018, 2019 онд ******* ******* нэртэй *******
тай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газарт байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулахаар ******* Засаг даргад хандан хүсэлт ирүүлээгүй.
Нэхэмжлэгч байгууллагын 2020 онд гаргасан хүсэлтийг ******* Засаг даргын 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 09/167 албан бичгээр төлөвлөгөөг батлахыг хойшлуулсан талаар мэдэгдсэн.
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Өргөдлийн байнгын 2019 оны 04/01 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарах хүртэл ******* ******* нэртэй газарт ******* тай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Ш ХХК-ийн Байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг батлахыг хойшлуулсан байна.
Нэхэмжлэгч байгууллагад ******* Засаг даргын 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 09/167 албан бичгээр төлөвлөгөөг батлахыг хойшлуулсан талаар мэдэгдсэн байх тул хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ******* Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ш ХХК нь Х ******* түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг даргаас авсан байдаг. Үүний дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2018, 2019 онд Дүүргийн засаг даргад хандсан хүсэлт ирүүлээгүй. 2020 онд ирүүлсэн албан бичигт 2020 оны 03 сарын 13-ы өдрийн 09/167 албан бичгээр хариуг өгсөн. Нэгэнт хүсэлт ирүүлээгүй учраас эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох асуудал байхгүй.
Шүүх хэдэн зүйлийг анхаарахыг хүсэж байна. Нэгдүгээрт: Хууль хэрэглээний асуудлыг анхаарч үзнэ үү. Захиргааны ерөнхий хуулийн 37 зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж заасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хоёр үйл баримтын талаар маргах ёстой. Өөрөөр хэлбэл 2018, 2019 оны хоёр эрх зүйн баримт байгаа.
2018, 2019 онд ******* ******* Засаг даргад хандсан зүйл байхгүй. 2018 оны 11 дүгээр сард Нийслэлийн Байгаль орчны газар, Дүүргийн засаг даргад хандсан. Шийдвэрлэж өгнө үү гэсэн хэв маягаар явах юм бол 2018 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж явах ёстой байсан.
Хоёрт: Ш ХХК нь албан бичгээр Дүүргийн засаг даргад хандаж байгаагүй нь юугаар нотлогдож байгаа вэ гэвэл шүүхээс очиж бичиг баримтын үзлэг хийсэн. *******хивын ерөнхий газрын даргын албан бичиг хөтлөх үндсэн заавар бий. Үндсэн зааврын дагуу 35000 бичиг ирсэн. Нэхэмжлэгч тал субьектив харилцаа талаас ярьсан. 2018-2019 онд Дүүргийн засаг даргад бичгээр хандаагүй бөгөөд эс үйлдэхүй байхгүй. 2019 оны 06 сарын 19-ний өдрийн албан бичгийг хариуцагч тал гаргаж өгсөн гэж нэхэмжлэгч тал ярьсан. 2020 онд Ш ХХК-иас Дүүргийн засаг даргад хандсан бичгийг шүүхэд гаргаж өгсөн.
Нэгэнт өргөдөл, гомдол гаргаагүй тохиолдолд эс үйлдэхүй байхгүй. Эс үйлдэхүй байхгүй учраас даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэл байхгүй. Шүүхийн шийдвэр бичгийн нотлох баримт болон хуульд үндэслэж гардаг учраас шүүх энэ хоёр асуудлыг анхааран үзэж, шийдвэр гаргахыг хүсэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш ХХК нь анх Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн байгаль орчны газар, ******* ******* засаг дарга нарт холбогдуулан ******* ******* ******* ******* ******* нэртэй ******* түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ирүүлсэн Нийслэлийн байгаль орчны газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/733, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1006 албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах, ******* ******* ******* ******* ******* нэртэй талбайд 2018, 2019 онд гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа ******* ******* засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг ******* ******* засаг даргад даалгуулах нэхэмжлэлийг гаргасан, шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ******* ******* ******* ******* ******* нэртэй ******* түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сунгахыг Нийслэлийн засаг даргад даалгуулах гэж тодорхойлсон байх ба шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг: ******* ******* ******* ******* ******* нэртэй талбайд 2018, 2019 онд гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа ******* ******* Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг ******* ******* засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь Ш ХХК нь ******* ******* ******* ******* ******* нэртэй талбайд 2018, 2019 онд гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа ******* ******* засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож,Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг ******* ******* засаг даргад даалгуулах-аар маргаж байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ 2018, 2019 онуудад төлөвлөгөөг батлуулахаар удаа дараа хандсан боловч ... тодорхой хариу ирүүлээгүй, төлөвлөгөө батлуулаагүйн улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж чадахгүйд хүрээд байна ... гэж, хариуцагч нь ... Ш ХХК нь 2018, 2019 онд ... хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газарт Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулахаар Дүүргийн засаг даргад хандаж хүсэлт ирүүлээгүй. ... 2020 онд ирүүлсэн албан бичигт 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 09/167 албан бичгээр ... хариу хүргүүлсэн. Нэгэнт 2018, 2019 онд Дүүргийн засаг даргад бичгээр .... өргөдөл, гомдол гаргаагүй байх тул Засаг даргаас эс үйлдэхүй гаргаагүй. Эс үйлдэхүй гаргаагүй учраас даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй... гэж тодорхойлон маргажээ.
Нийслэлийн ******* ******* ******* ******* ******* дэвсгэр ******* ******* нэртэй газарт талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ******* тусгайзөвшөөрлийг анх 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Ш ХХК-д олгосон, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, дээрх тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр дууссан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан ******* тай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралтаар[1] тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нар дээрх үйл баримттай маргаагүй байна.
Харин хэргийн оролцогч нар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлаагүй үйл баримттай холбогдуулан маргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох-оор, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.3.4-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах... гэж зааснаас үзэхэд захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тохиолдолд эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгана гэж ойлгоно.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, ******* Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч Ш ХХК нь хугацаа сунгуулах өргөдөл гаргах хугацаанаасаа өмнө байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, ******* ******* засаг даргад батлуулахаар хүргүүлэх үүрэгтэй байх бөгөөд энэ маргааны тохиолдолд ийнхүү төлөвлөгөө батлуулах хүсэлт /өргөдөл/-ээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 04 дүгээр сарын 14-ны өдрөөс өмнө Дүүргийн Засаг даргад гаргаагүй болох нь хариуцагчийн тайлбар, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссанаас хойш буюу 2019 оны 06 сарын 19-ны өдөр Төлөвлөгөө батлуулах тухай А1/83, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Албан бичиг авах тухай А1/221, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Албан бичиг авах тухай А1/222, 2020 оны 03 сарын 26-ны өдөр Хариу хүргүүлэх тухай А1/03 албан бичгүүдийг ******* ******* засаг даргад, 2018 оны 03 сарын 09-ний өдөр Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай А1/010, 011 албан бичгүүдийгНийслэлийн Засаг даргад, 2018 оны 02 сарын 15-ны өдөр Хайгуулын ажлын
тайлан хянуулах тухай А1/007, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийлгүүлэх хүсэлт гаргах тухай А1/22 албан бичгийг Нийслэлийн байгаль орчны газарт тус тус хүргүүлж байжээ. Иймд нэхэмжлэгчийн ... 2018 оны 03 сарын 09-ний өдөр ******* ******* засаг даргадбайгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хандсан ... гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь ******* ******* Засаг даргаар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлуулахгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад гаргаж байжээ.
Зүй нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаархайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, ******* Засаг даргад батлуулахаар хүргүүлэх, мөн хуулийн 27 зүйлийн 27.2-т зааснаар ******* Засаг дарга байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид буцаан хүргүүлэх, 16 зүйлийн 16.1-д зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах, ингэхдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг хавсаргаж ирүүлэх нь хуулиар тогтоосон шаардлага байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...******* ******* засаг даргад хандаж байсныг ******* ******* байгаль хамгаалах санд мөнгө төлсөн баримт, төлөвлөгөөг хянасан улсын байцаагч Г.Б-н гарын үсгээр нотлогдоно гэж маргах байх боловч хэрэгт авагдсан 2018 онд гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд [2] ******* ******* Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны агаарын бохирдол хариуцсан мэргэжилтэн Ч.И гарын үсэг зураагүй байх ба энэхүү төлөвлөгөө, банкны орлогын мэдүүлэг[3] нь дээрх төлөвлөгөөг батлуулахаар хандаж байсныг нотлох хангалттай нотлох баримт биш тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар няцаагдаж байна.
Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд нь хуулиар тогтоосон шаардлагыг зөрчиж, шинэчлэн боловсруулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, харин хариуцагч ******* ******* Засаг даргын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан, эсхүл шийдвэр гаргахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хоёр: ******* ******* ******* ******* ******* нэртэй ******* түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сунгахыг Нийслэлийн засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн эзэмшлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сунгахыг даалгуулахаар маргаж байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ ...тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлтээ хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй... гэж, хариуцагч нь ... нэхэмжлэгч хуулийн этгээд нь сунгуулах хүсэлтээ нэг сарын өмнө ирүүлсэн боловч хүсэлтдээ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хавсаргаж ирүүлээгүй. ...Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хуулийн шаардлага хангаагүй учраас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүй... гэж тайлбарлан маргажээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4-д аймаг, нийслэлийн Засаг дарга нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ , 15 зүйлийн 15.1.3-д тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах эрхтэй, 16 зүйлийн 16.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, түүнд дор дурдсан баримт бичгийг хавсаргана, 16.1.3-д байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж , 16 зүйлийн 16..2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга нь ... өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг хансан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж тус тус тодорхойлон заажээ.
Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эрхтэй хэдий ч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахдаа хугацаа дуусахаас нэг сарын өмнө өргөдлөө аймаг, нийслэлийн Засаг даргад гаргахаар, ийнхүү гаргахдаа өргөдөлдөө шинэчлэн батлуулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг заавал хавсаргаж ирүүлэх агуулгатай байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Нийслэлийн засаг даргад 2018 оны 03 сарын 09-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ гаргасан байх хэдий ч өргөдөл / хүсэлт /-дөө шинэчлэн батлуулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хавсаргаж ирүүлээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь энэ үйл баримтыг үгүйсгэхгүй байна.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9,1-д Төсөл хэрэгжих дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, ... нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ... боловсруулна, 9.5-д Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ, 9.8-д Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага ... тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн ******* сард багтаан хүлээн авч, дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална гэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-дХайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулна гэж зааснаас үзэхэд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хянуулах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.
Иймд нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө Нийслэлийн засаг даргад хуульд заасан хугацаанд гаргасан хэдий ч өргөдөлдөө Дүүргийн Засаг даргаар батлуулсан байгаль орчныг хамгаалах шинэчилсэн төлөвлөгөөг /шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 05 сарын 27-ныөдрийн байдлаар ч /хавсаргаж хүргүүлээгүй болох нь нэгэнт тогтоогдож байх тул уг баримтгүйгээр буюубайгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн
батлуулаагүй тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй юм.
Хариуцагч Нийслэлийн засаг дарга нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтэд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй буруутай байх боловч ийнхүү тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтэд хариу өгөөгүй үйл баримт нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах болон хариуцагчийн үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх хангалттай үндэслэл болохгүй.
Иймд хариуцагч захиргааны байгууллага нь хуульд заасан баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй, хариуцагчийн үйл ажиллагаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 16 зүйлийн 16.1, 16.1.3 дахь заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д ... шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцсэн байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гурав: ******* ******* ******* ******* ******* нэртэй ******* түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ирүүлсэн Нийслэлийн байгаль орчны газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/733, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1006 албан бичгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн байгаль орчны газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/733 албан бичгээр[4] ... түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ******* тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг 2018 онд ирүүлэхдээ ... байгаль хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг танай компаниас ирүүлээгүй байна. Дээрх шалтгаанаар тусгай зөвшөөрөл одоог хүртэл сунгагдаагүй байгаа нь цуцлах үндэслэл болсныг ... , Нийслэлийн байгаль орчны газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1006 албан бичгээр [5] ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 зүйлийн 16.1 дэх заалтыг ... тус тус биелүүлээгүй, тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй байх тул хүчинтэй хугацаа дуусгавар болсныг ... тус тус мэдэгджээ.
Дээрх албан бичгүүд нь гадагш чиглэсэн болон эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн, захирамжилсаншинжийг агуулсан захиргааны акт байна.
Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий актыг хүчингүй болгуулах үндэслэлээ ... тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгуулах хүсэлтээ 2018 оны 03 сараас хойш ... Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн байгаль орчны газарт удаа, дараа гаргаж байсан.... Гэтэл дээрх албан бичгүүдийн хариу ирээгүй байхад ... дээрх албан бичгүүдийг ирүүлсэн нь хууль бус ... гэж маргажээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 зүйлд тусгай зөвшөөрөл дуусгавар болох, 37 зүйлд тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг тодорхойлон заасан, мөн хуулийн 35 зүйлийн 35.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд дуусгавар болох-оор заажээ.
Дээрх хуулийн заалтыг энэхүү маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл ******* ******* ******* дэвсгэр ******* ******* нэртэй газарт талбайд нэхэмжлэгч Ш ХХК-ийн хайгуулын ******* тусгай зөвшөөрлийг 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр олгосон, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр дууссан, нэхэмжлэгч хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй байх тул нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэж үзнэ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 зүйлийн 35.3-т зааснаар тусгай зөвшөөрөл дуусгавар болгоход түүнийг эзэмшиж байсан этгээд тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргад буцааж өгөх үүрэгтэй байх тул хариуцагч Нийслэлийн байгаль орчны газар нь тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосныг тусгай зөвшөөрөл эзэмшигчид албан бичгээр мэдэгдсэнийг хууль зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт болох дээрх албан бичгүүдийг хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэн үзвэл хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа нь холбогдох хуулийг зөрчөөгүй, тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106
зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 зүйлийн 16.1, 16.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3, 35 зүйлийн 35.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш ХХК -ийн Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн байгаль орчны газар, ******* ******* засаг даргад холбогдуулан гаргасан ******* ******* ******* ******* ******* нэртэй талбайд 2018, 2019 онд гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа ******* ******* засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг ******* ******* засаг даргад даалгуулах, ******* ******* ******* ******* ******* нэртэй ******* түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сунгахыг Нийслэлийн засаг даргад даалгуулах, ******* ******* ******* ******* ******* нэртэй ******* түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан ирүүлсэн Нийслэлийн байгаль орчны газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02/733, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/1006 албан бичгүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Шинэ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210600 төгрөгнөөс 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 140400 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН