| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01502/И |
| Дугаар | 01502 |
| Огноо | 2020-07-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 01502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян улаан суманд 1988 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт сургагч багш ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 09-05 тоотод оршин суух, Тайж овогт Василийн Хонгорзул / РЮ88111705 /-ын,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1984 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багт оршин суух, Мянгад овогт Пүрэвжавын Анхбаяр / РК84012515/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2020/00909/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч В.Хонгорзул, хариуцагч П.Анхбаяр нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Хонгорзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Анхбаяртай 2009 онд танилцаж гэр бүл болсон. Бидний дундаас 2010 оны 5 дугаар сарын 24-нд хүү Жадамбаа төрсөн, одоо 10 настай. 2011 оны 8 дугаар сарын 17-нд хүү Түвшинбаяр төрсөн, одоо 9 настай. Гэрлэсэн эхний 1 жилд харьцангуй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь гайгүй байж байгаад 2010 оноос намайг хэл амаар доромжлох буюу янхан, гичий, чи эхээс төрөхдөө янхан төрсөн, заяагүй пизда, чамаас болж миний амьдрал өөдлөхгүй байна, 2 хүүхдээ миний хүүхдүүд биш, хадмууд бүгд ад үзэж элдвээр доромжилдог, хүнд хэцүү цаг үеийг тэвчиж өнгөрөөсөн. Амиа хорлох сэдэл зөндөө төрж байсан, 2 хүүхдээ хараад амиа хорлож чадахгүй байсан. Амиа хорлоно гээд тугалын хашаанаас уяа аваад гүйхэд үх үх, үхсэн хүнийг хадгалж болох биш, аваад хаяна гэж нөхөр Анхбаяр хэлж байсан. үгийн муухайгаар хэлдэг байсан. 2016 оноос нөхрөөсөө тусдаа амьдарч одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Дахин хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон учир 2009 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн №0367411-50 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг цуцалж, хүү 2010 онд төрсөн Жадамба, 2011 онд төрсөн Түвшинбаяр нарыг өөрийн асрамжид авч тэжээн тэтгэх ба бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч В.Хонгорзул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Васил овогтой Хонгорзул нь нөхөр болох П.Анхбаяртай 2009 онд гэр бүлээ батлуулж албан ёсоор эхнэр нөхөр болсон. 1. Шүүхэд гэр бүл цуцлуулах хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Тухайн үед амьдарч байсан таван ханатай монгол гэрийг 3 сая төгрөгөөр үнэлж, үүнийг 4 ам бүлд хуваахад нэг хүний 750.000 төгрөг болж байна. Хоёр хүүхэд, надад ногдох буюу 3 хүний хүний мөнгө 2.250.000 төгрөгийг гаргуулах 2. Хүү Түвшинбаярт улсаас олгодог сар бүрийн 20.000 төгрөгийг аав П.Анхбаяр нь авдаг тул 720.000 төгрөгийг хүү А.Түвшинбаярын 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хүүхдийн мөнгө нийт 800.000 төгрөг гаргуулан хүүхдийн нэр дээр хадгаламжид хийлгэж өгнө үү. Иймд П.Анхбаяраас 3.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч В.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П.Анхбаяртай 2009 онд танилцан, үерхэж байгаад гэр бүл болсон. Бидний дундаас 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүү А.Жадамба, 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү А.Түвшинбаяр нар төрсөн. Бидний хамт амьдарсан эхний жилүүдэд харьцангуй тайван байсан боловч сүүлдээ нөхөр маань намайг хэл амаар доромжлон, хардаж зодох болж, хадмууд ч намайг ад үздэг байсан. Миний хоёр хүүхдийг ялгаварлаж ханддаг. Би амиа хорлох сэдэл төрж байсан ч хүүхдүүдээ бодоод үхэж чадаагүй. Аргагүйн эрхэнд бага хүүгээ аваад 2017 оны 6 дугаар сард гэрээсээ явсан. Том хүүтэйгээ утсаар ярьдаг. Саяхан ирж 2 хоноод явсан. Тусдаа амьдраад 3 жил болох хугацаанд би хүүхэд төрүүлсэн, П.Анхбаярын хүүхэд биш. Би анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, бидний дундын хөрөнгө болох таван ханатай монгол гэрийг 3.000.000 төгрөгөөр үнэлж, үүнээс хоёр хүүхэд болон өөрт ногдох хэсэгт 2.250.000 төгрөг, мөн хүүхдэд улсаас олгодог сар бүрийн 20.000 төгрөгийг П.Анхбаяр авдаг тул хүү А.Түвшинбаярт олгогдож байсан 2017 оны 1 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны хүүхдийн мөнгө нийт 800.000 төгрөг, бүгд 3.050.000 төгрөгийг П.Анхбаяраас гаргуулж өгнө үү гэсэн. Гэвч 5 ханатай гэрийг П.Анхбаяр 1.500.000 төгрөгөөр үнэлж байгаа болохоор үнэлгээг зөвшөөрч байна. П.Анхбаяраас мөнгө авч байсан. Харин эмээлийн мөнгөн завхайг ломбардад тавиад авч чадаагүй. Би зарж өөртөө хэрэглээгүй, үүнийг П.Анхбаяр өөрөө мэдэж байгаа. Бид цаашид эвлэрч, хамт амьдрах ямар ч боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байна. Хүү А.Жадамба, А.Түвшинбаяр нарыг өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулж авна. Тосонцэнгэл суманд миний ээж амьдарч байхдаа хашаатай байсан. Түүнийг зараад гэр орноо сайжруулж хаалга тооно багана гээд авч байсан. Тэр мөнгөөр малаа хүртэл өсгөж байсан. Би бүхэл бүтэн 7 жилийн хөдөлмөр тэр малыг өсгөж барихад зөндөө л орсон байгаа. Би айлын өргөмөл хүүхэд дээрээ хоёр ахтай ах нар маань надаас насны зөрүү ихтэй нэг ах маань архины хамааралтай болсон зэргээс шалтгаалан тулах түших ах дүү муутай хүн юм. Намайг хадмын талынхан нөхрийн минь дүүтэй явалддаг ч гэх шиг их муухай үгээр хэлж доромжилдог. Одоо би ажил хийж байгаа. Саяхан гэр авсан. Хүүхдүүдээ тэжээж чадах боломжтой гэв.
Нэхэмжлэгч П.Анхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2009 оны 8 дугаар сард айл болсон. Үүнээс хойш 6 жил хамт амьдарсан болно. Энэ хугацаанд таарч тохирохгүй болохоо хоёулаа ойлгосон, эхнэр Хонгорзул салах хүсэлтийг гаргасан, би зөвшөөрөөгүй тул өөрөө гэрээсээ явсан. Ингээд би нэхэмжлэгч В.Хонгорзулд өөрсдийн өмч болох малнаас 50% болох 20 ямаа, 10 хонийг борлуулж бэлэн мөнгийг нь өгсөн, мөн өөрийн өмч болох 10 завхай эмээлийн мөнгөн тоногийг өгсөн. Иймд тус бүр өгсөн малын үнийн дүнгээр тухайн үед эм ямаа 50.000*20=1.000.000 төгрөг, хонь тус бүрийг 90.000*10=900.000 төгрөг, мөн 10 завхаа зах зээлийн үнэ 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Хүүхдийн хувьд нэхэмжлэгч өөрөө оносон цохсон ажилгүй, тодорхой хаяггүй тул тэжээх чадваргүй байх магадлалтай гэж үзээд хүүхдүүдээ өгөхийг хүсэхгүй байна гэжээ.
Хариуцагч П.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Хонгорзул бид хоёр 2009 оны 8 дугаар сард айл болж, хамт амьдарсан. 2010 онд хүү А.Жадамба, 2011 онд хүү А.Түвшинбаяр нар төрсөн. 7 жил хамт амьдарсан. В.Хонгорзул гэрээсээ өөрөө явсан. Өөрсдийн малнаас 50 хувь болох 20 ямаа, 10 хонийг зарж мөнгийг нь өгч байсан. Мөн өөрийн өмч болох 10 завхай эмээлийн мөнгөн тоногийг өгсөн. Тухайн үед ямаа 50.000 төгрөг байсан ба 1.000.000 төгрөгөөр, хонь 90.000 төгрөг байсан ба 900.000 төгрөгөөр, эмээлийн мөнгөн завхай 10 ширхэг 2.000.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Өвөл болгон идэшний хонь, ямааны мах өгдөг. Би эхнэрээсээ уучлалт гуйсан, шүүхээс өгсөн нэг сарын хугацаанд эвлэрээгүй, би Улаанбаатар хотод ажил хийсэн. Гэрлэлтээ цуцлуулвал хоёр хүүхдээ өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг авахгүй. Бидний дундын хөрөнгө гэрээс ногдох хэсгийг өгч чадахгүй, би гэртээ амьдарч байгаа. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Гэрийн үнэлгээний хувьд манай гэр арай ч тийм их үнээр үнэлэгдэхгүй болов уу. Гэр бол бидний хамт амьдарлын явцад бий болсон хөрөнгө мөн юм. Хүүхдийн мөнгийг өгөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Хонгорзул нь хариуцагч П.Анхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсэгт 2.250.000 төгрөгийг, хүү А.Түвшинбаярт олгогдож байсан 2017 оны 1 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны хүүхдийн мөнгө нийт 800.000 төгрөг, бүгд 3.050.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч В.Хонгорзул, хариуцагч П.Анхбаяр нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү А.Жадамба, А.Түвшинбаяр нар төрсөн болох нь;
Монгол улсын иргэн РК84012515 Мянгад овогт Пүрэвжавын Анхбаяр, Монгол улсын иргэн РЮ88111705 |Тайж овогт Василийн Хонгорзул нарын 2009 оны 4 дүгээр сарын 28-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 19-рт 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр бүртгүүлсэн №0009363-19 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,
2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн Мянгад овогт Анхбаярын Жадамба /РК10252610/-ийн №0367411-50 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатаар гэрчлүүлсэн/,
2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн Мянгад овогт Анхбаярын Түвшинбаяр /РК11281814/-ийн 65 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримт 1 хуудас /нотариатаар гэрчлүүлсэн/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ... гэж заасан байх тул нэхэмжлэгч В.Хонгорзул нь шаардах эрхтэй байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Лхамдолгорын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн ... 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан боловч, уригдсан тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй болсон тул ... ажиллагааг дуусгавар болгов гэх тэмдэглэл хэрэгт авагдсан,
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 155/ШЗ2020/02874 дугаар шүүгчийн захирамжаар гэрлэгчдэд 1 сарын хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч тус хугацаанд гэрлэгчид эвлэрсэн талаар зохигчоос тайлбар ирээгүй,
гэрлэгчид 2016 оноос хойш тусдаа амьдарсан, нэхэмжлэгч В.Хонгорзул нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж хүүхэд төрүүлсэн зэрэг байдлыг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан байх ба зохигчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцоогүй ба нэхэмжлэгч В.Хонгорзул нь хүүхдүүдээ өөрийн асрамжинд авна, эцгээс нь тэтгэлэг гаргуулахгүй гэсэн ба хариуцагч П.Анхбаяр нь хүүхдүүдийн хувьд ээж дээрээ сургуульд сурахыг би үгүйсгэхгүй, харин зундаа амралтаараа надтай байхад илүү байх болов уу Үүн дээр маргахгүй гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлэгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байна.
Иймд хүүхдүүдийн насны байдал, нэхэмжлэгчийн ажил эрхлэлтийн байдал, эхийн хайр халамж зэргийг харгалзан хүү Жадамбаа, хүү Түвшинбаяр нарыг эх В.Хонгорзулын асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдав.
Хэрэгт хүү А.Түвшинбаяр нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, эрүүл бойжиж байгаа болон хүү А.Түвшинбаяр нь эх В.Хонгорзулын асрамжинд байгаа талаар:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн засаг дарга Р.Элбэг-Очирын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Василь овогтой Хонгорзул /РЮ88111705/ нь тус багийн 4 дугаар гудамжны 10 тоотод ам бүл 3, 2 хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн болно гэх,
Төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын Авъяас сургуулийн сургалтын менежерийн Анхбаяр овогтой Түвшинбаяр нь төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын Авъяас сургуулийн 3а ангид суралцаж байгаа болно гэх,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Д.Баттулгын Анхбаяр овогтой Түвшинбаяр, нас 9, хүйс: эр, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно гэх тодорхойлолтууд зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч В.Хонгорзул нь хамтран өмчлөх дундын хөрөнгө болох монгол гэрээс хүүхдүүд болон өөртөө ногдох хэсгийн үнэ болох 2.250.000, хүү Түвшинбаярын хүүхдийн мөнгө болох 800.000 төгрөгийг нийт 3.050.000 төгрөгийг хариуцагч П.Анхбаяраас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч П.Анхбаяр нь гэрийг хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн гээд энэ тал дээр маргахгүй, үнэлгээ арай үнэтэй байна, хүүхдийн мөнгө болох 800.000 төгрөгийг төлнө гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь гэрийн үнэ ямар байгааг би мэдэж байгаа дан бүрээстэй гэр л 2.500.000 төгрөг гэж байсныг би авсан. Гэтэл манай гэр бол 3 давхар бүрээстэй би өөрөө ээжийнхээ юмыг зарж гэр орноо засаж янзалсан учир сайн мэдэж байна гэж маргажээ.
Хариуцагч нь үнэлгээг зөвшөөрөхгүй талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан ба энэ үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэн нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад олгож болно гэж зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсэг болох 2.250.000 төгрөгийг хариуцагч П.Анхбаяраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Хариуцагч П.Анхбаяр нь хүүхдийн мөнгө 800.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул нийт 3.050.000 төгрөгийг П.Анхбаяраас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч В.Хонгорзул нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэхуягийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 388 дугаартай ... баталсан амьжиргааны түвшиний 409.679 босго онооноос доогуур багтсан байна... гэх албан бичгийн хавсарган улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч П.Анхбаяраас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг, эд хөрөнгийн үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 63750 төгрөг, нийт 133.950 гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар В.Х, П.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Мянгад овогт А.Ж-г эцэг П.А-рын асрамжид, 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Мянгад овогт А.Т-г эх В.Х-ын асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч В.Х, хариуцагч П.А-с хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3, Гэр бүлийн тулай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хариуцагч П.А-с хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн ногдох хэсэг болох 2.250.000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/, хүүхдийн мөнгө 800.000 /найман зуун мянга/ төгрөг, нийт 3.050.000 /гурван сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.Х-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч П.А-аас улсын тэмдэгтийн хураамж 133.950 /нэг зуун гучин гурван мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эхийн үүргээ биелүүлэхийг эх В.Хонгорзулд, эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг П.А-т, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг В.Х, П.А нарт тус тус даалгасугай
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА