Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/968

 

 

 

 

 

 

     2023          12          18                                    2023/ШЦТ/9

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мичидмаа,              

улсын яллагч Г.Энэрэл,  

шүүгдэгч Л.*******,

хохирогч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Лувсанзэгвийн *******эд холбогдох эрүүгийн 230503370******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, төмөр замын найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянгол дүүргийн 25 дугаар хороо, ******* хотхон, ******* байр, тоотод оршин суудаг, урьд

Төмөр замын тусгай шүүхийн 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, ******* овогт Лувсанзэгвийн ******* /РД:ФМ82656/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 25 дугаар хороо, ******* хотхон ******* байр, тоотод байх гэртээ хамтран амьдрагч Б.*******гийн нүүр, биеийнх нь олон хэсэгт гараараа болон алхаар цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас эрүүл мэндэд нь хоёр зовхи, баруун нүдний алим, зүүн бугалга, баруун шуу, зүүн дал, зүүн суга, нуруу, хонго, хоёр гуя, баруун хөлийн дотор шагайнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.*******: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******: “...2023 оны 8 дугаар сарын 26-нд төрсөн өдөр гээд хүмүүс ирж архи ууцгаасан. Тэгээд бид нар тоглож байгаад маргалдсан. Би өрөөндөө ороод байж байтал миний араас орж ирээд юу хийгээд хэвтээд байгаа юм гээд цохисон. Тэгэхээр нь жижиг өрөөнд орж ирээд байж байтал араас ирээд гараараа цохиж нүдсэн. Тэгтэл удалгүй  араас алх барьж хүрж ирээд намайг дахиад зодсон.Гэрт байсан хүмүүс тоглоомоо тоглож байсан. 2023 оны 8 дугаар сарын 28-нд намайг баашилж хэвтлээ гээд хоол хий гэсэн, тэгэхээр нь би босоод хоол ундаа хийсэн. Мөн 31-ний өдөр бас зодсон. Энэ болсон явдлыг эгч мэдээд эмнэлгээр явъя гээд эмнэлгээр яваад гэртээ очоогүй байхад эгч охин руу яриад эхнэртэйгээ ярья гээд байдаг байсан. Эгч маань айгаад байна гэрийн гадаа хүрээд ирвэл яах вэ гээд байдаг байсан болохоор буцаад ******* дээр очсон. Одоо гомдол саналгүй...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******гийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн үед *******ийн хамт гэртээ байсан. Миний нойр хүрээд унтлагын өрөөнд унтаад өгсөн. Тэгээд сэрэхэд 6-7 хүн гэрт ирчихсэн байсан. Тэгээд би орноосоо босоод 00-н өрөө орж бие засчихаад том өрөө рүү орсон. Том өрөөнд тэд нар Хараа нэртэй 0,75 литрийн архи ууж байсан. Би хамт уугаад суусан. Тэгээд ******* гэнэт над руу хэнтэй унтах гээд гүйгээд байгаа юм, янхан минь гэж хэлэн. Би тэгэнгүүт нь жижиг өрөө рүү орсон. Араас ******* ороод ирсэн. Тэгэхдээ гал тогооны өрөөнөөс модон иштэй алхаар эхнээд миний зүүн талын гал руу хоёр удаа цохисон. Дараа нь гараараа миний толгойны дагз хэсэг рүү 6 удаа цохиж миний үснээс зулгаасан.

Миний эмчилгээний зардал 700,000 төгрөг болсон ба энэ зардлыг эгч төлсөн. 2023 оны 10 дугаар сард Л.******* нь миний эмчилгээний зардал болох 700,000 төгрөгийг эгч д буцаан олгож хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17, 23-25 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн: “...Б.******* нь миний төрсөн дүү юм. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 14 цагийн үед манай гэрт ******* ирсэн. Нүүр нүд хэсэгт нь хавдаж хөхөрсөн, баруун талын нүд нь цус хурсан, биеийн 4 мөч хэсэгт гарын алганы хэмжээтэй том том хөхөрч улайсан байдалтай ирсэн. Хамтран амьдрагч нь алхаар цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.гийн өгсөн:

“...Тухайн өдөр намайг *******ийн гэрт ороход 2 үл таних хүн газарт унтаж байсан ба *******, ******* хоёр маргалдаад ******* *******г алгадаад дараа нь шүүгээнээс алх аваад гуя руу нь 2-3 удаа цохисон. Би *******ийг тайвшруулаад алхыг нь авч орны ард хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 9 дүгээр сарын 07-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.Б.*******гийн биед хоёр зовхи, баруун нүдний алим, зүүн бугалга, баруун шуу, зүүн дал, зүүн суга, нуруу, хонго, хоёр гуя, баруун хөлийн дотор шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чдаварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь 3-5 хоног дотор хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

 

            - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            -  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

            - авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

            - үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 25 дугаар хороо, ******* хотхон ******* байр, тоотод байх гэртээ хамтран амьдрагч Б.*******гийн нүүр, биеийнх нь олон хэсэгт гараараа болон алхаар цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас эрүүл мэндэд нь хоёр зовхи, баруун нүдний алим, зүүн бугалга, баруун шуу, зүүн дал, зүүн суга, нуруу, хонго, хоёр гуя, баруун хөлийн дотор шагайнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Л.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 26-наас 30-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 25 дугаар хороо, ******* хотхон ******* байр, тоотод байх гэртээ хамтран амьдрагч Б.*******гийн нүүр, биеийнх нь олон хэсэгт гараараа болон алхаар цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас эрүүл мэндэд нь хоёр зовхи, баруун нүдний алим, зүүн бугалга, баруун шуу, зүүн дал, зүүн суга, нуруу, хонго, хоёр гуя, баруун хөлийн дотор шагайнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч Б.*******гийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ... ******* ороод ирсэн. Тэгэхдээ гал тогооны өрөөнөөс модон иштэй алхаар эхнээд миний зүүн талын гал руу хоёр удаа цохисон. Дараа нь гараараа миний толгойны дагз хэсэг рүү 6 удаа цохиж миний үснээс зулгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17, 23-25 дугаар хуудас/,

 

гэрч Б.гийн өгсөн: “...Б.******* нь миний төрсөн дүү юм. 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 14 цагийн үед манай гэрт ******* ирсэн. Нүүр нүд хэсэгт нь хавдаж хөхөрсөн, баруун талын нүд нь цус хурсан, биеийн 4 мөч хэсэгт гарын алганы хэмжээтэй том том хөхөрч улайсан байдалтай ирсэн. Хамтран амьдрагч нь алхаар цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

гэрч С.гийн өгсөн: “...Тухайн өдөр намайг *******ийн гэрт ороход 2 үл таних хүн газарт унтаж байсан ба *******, ******* хоёр маргалдаад ******* *******г алгадаад дараа нь шүүгээнээс алх аваад гуя руу нь 2-3 удаа цохисон. Би *******ийг тайвшруулаад алхыг нь авч орны ард хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 9 дүгээр сарын 07-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.Б.*******гийн биед хоёр зовхи, баруун нүдний алим, зүүн бугалга, баруун шуу, зүүн дал, зүүн суга, нуруу, хонго, хоёр гуя, баруун хөлийн дотор шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чдаварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь 3-5 хоног дотор хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.*******эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******гаас “...Миний эмчилгээний зардал 700,000 төгрөг болсон ба энэ зардлыг эгч төлсөн. 2023 оны 10 дугаар сард Л.******* нь миний эмчилгээний зардал болох 700,000 төгрөгийг эгч д буцаан олгож хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******эд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэх санал,

шүүгдэгч: “...Байхгүй...” гэх саналыг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.*******эд 6 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Лувсанзэгвийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгч Л.*******ийг 6 сарын хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.******* нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй төмөр алх 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,  эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ