Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 01520

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1 дүгээр багт оршин суух, Боржигон овогт Дарьсүрэнгийн Түмэн-Од /РБ86081902/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт оршин суух, Уртхангай овогт Эрдэнэ-Очирын Бат-Эрдэнэ /РЛ81071931/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 155/2020/01285/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга БАлтаншгай, нэхэмжлэгч Д.Түмэн-Од нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Түмэн-Од шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Түмэн-Од нь Э.Бат-эрдэнэтэй 2016 оны 12 сард танилцаад үерхэж байгаад 2017оны 12-р сарын 18-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Ингээд бид хамтран амьдарсан бөгөөд амьдралын явцад хүү Ангараг 2017 оны 12-р сарын 19-ны өдөр төрсөн. Амьдарч эхэлсэн жилээс эхлэн Бат-Эрдэнэ архи ууж агсам тавьж элдвээр хэлж ( пизда, гичий, зайл ална шүү ) гэх мэт эрүүл байсан ч хэлж л байдаг. Түмэн-Од намайг архи уусан үедээ чулуугаар толгой тархигүй нүддэг, сүүлдээ маш ихээр байнга уугаад та нарыг, ах дүү нартай чинь буудан ална гээд сумтай буу барьж аван буудахыг завддаг, Нэг удаа сумтай буу аван яг буудах гэж байхад манай ах ирж бууг нь булаан авсан. Цагдаад өгсөн сумтай бууг нь хураасан. Нэг хоноод маргааш ирээрэй гэхэд очоогүй /зугтсан/ Ах дүүг минь буудан алах магадлал маш өндөр байсан учир хоёулаа салъя гэж учирлан гуйсан боловч чи муу пизда гичий минь хүүхдийн тэтгэлэгт хэдэн малыг минь авах уу ална шүү гичий минь гэж дарамталсан болохоор малыг нь өгсөн. Ингэхгүй бол намайг болон ах дүүг минь буудан хороох магадлал маш өндөр байсан. Бат-Эрдэний талаар / эгч Наранцэцэгт хэлтэл гэрлэлтээ хурдан салгуул дүүдээ нохойн гуяар даллан эхнэр авч өгнө гэсэн/ иймэрхүү маягаар Бат-Эрдэнэ нь маш олон удаа дарамталж, зоддог,доромжилдог, хүчирхийлдэг. Эдгээр байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй боллоо. Иймд 2017оны 12-р сарын18-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 6707000020 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би Хүү Ангарагаа өөрийн асрамжинд авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаан байхгүй болно гэжээ.

Хариуцагч Э.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Эрдэнэ-Очир овогтой Бат-Эрдэнэ би 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Түмэн-Одтой гэр бүл болсон. Хүү Ангараг маань төрсөн боловч Түмэн-Одын ааш зан нь олдохоо больж хөөж туугаад, чи яваад өг, хүүхдийн мөнгө авахгүй чи яваад өг, гэртээ орж ирэхгүй 2 сар болоод би явсан. Би хүүгээ бодоод Түмэн-Одоос салах санаа байхгүй, салахгүй гэж бодож байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Түмэн-Од нь хариуцагч Э.Бат-Эрдэнээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан, хариуцагч нь гэр бүлийн гишүүн болох эхнэр Д.Түмэн-Өлзийг хүндэтгэн үзэхгүй, хэрцгий догшин авирладаг, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Б.Эрхбаярын 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн иргэн Эрдэнэ-Очирын Бат-Эрдэнийн өөрийн эзэмшлийн Т18282 дугаартай буугаар өөрийн эхнэр болох Арбулаг сумын 1 дүгээр багт оршин суудаг Дарьсүрэн овогтой Түмэн-Одыг айлган сүрдүүлж, амь насанд нь халдахыг завдсан тул тухайн бууг хураан авч устгалд оруулах болсон тул буцаан өгөх боломжгүй гэх тодорхойлолт хэрэгт авагдсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны олгосон 6707000020 бүртгэлийн дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Ангараг төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны олгосон 6707000092 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Хөвсгөл аймгийн Арбулаг сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар: Хүүхэд бага насны, эхийн хайр халамж, хүүхдийн амьдрах нөхцөл зэргийг харгалзан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Ангарагийг эх Д.Түмэн-Одын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Э.Бат-Эрдэнээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хүү Б.Ангараг эх Д.Түмэн-Одын асрамжид үлдсэн нь эцэг Э.Бат-Эрдэнийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү Б.Ангарагтай эцэг Э.Бат-Эрдэнэ хэдийд ч уулзах, тэжээн тэтгэх, дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдлаа.

Иймд Д.Түмэн-Од, Э.Бат-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Ангарагийг эх Д.Түмэн-Одын асрамжид үлдээн, хариуцагч Э.Бат-Эрдэнээс хүү Б.Ангарагт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Ангараг 2 нас 7 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь 103.000 төгрөгийг хүү Б.Ангарагт сар бүр эцэг Э.Бат-Эрдэнэ төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Б.Ангарагт сар бүр төлөх нийт 103.000 төгрөгийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болж байна.

Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээг жил бүр бүс нутгаар нь шинэчлэн тогтоодог бөгөөд энэ шинэчлэгдсэн хэмжээгээр нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгийг гаргуулан авах болохыг тайлбарлав.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, бүгд 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 104.414 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч Э.Бат-Эрдэнэд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Боржигон овогт Д.Т, Уртхангай овогт Э.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.А-г эх Д.Т-ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Э.Б-с гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Э.Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Т нарт тус тус даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 /нэг зуун нэг мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б-эс 104.414 /нэг зуун нэг мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Т-од олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.А-д даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА