| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2023/0115/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/118 |
| Огноо | 2023-12-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Баяр-Эрдэнэ |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/118
2023 12 05 2023/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2304001490107 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч С.Баяр-Эрдэнэ
Хохирогчийн өмгөөлөгч Б.Бүжингоо
Шүүгдэгч Д.М нар оролцов
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .............. өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны хөдөлгүүр засварчин мэргэжилтэй, цахилгаан хөдөлгүүр завсрын ажил хувиараа эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт ............ оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Х.......... овгийн Д..........ийн М.. /.........../
Шүүгдэгч Д.М..... нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 09 дүгээр сарын 17-ны шөнийн 00 цаг 30 минутын орчимд Багануур дүүргийн ...... дугаар хороо, .............. байрлах “......” ХХК-ийн Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “....... .” баарны караокены 2 тоот өрөөнд дуулж, үйлчлүүлж байхдаа
гартаа барьсан микрофоноор хэвийн ажиллагаатай байсан “Хайер” брэндийн 75 инчийн хэмжээтэй караокены зурагтын дэлгэцийн дээд хэсэгт нэг удаа цохиж хууль бусаар хагалж гэмтээн, ашиглах боломжгүй болгон “.........” ХХК-д бага хэмжээнээс дээш буюу 2,135,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Д.М..........ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн үед өөрийн найз ......... нарын хамтаар “Экс” нэртэй 0.75 граммын архи нэг шил, 1-2 лааз пиво хувааж уусан. Бид гурав үргэлжлүүлж “.......” караокед орсон, тэндээ нэг шил архи, нилээн хэдэн пиво хувааж уусан. Караокед ойролцоогоор 2 цаг орчим болсон. Тэгж байтал караокены дэлгэц рүү харсан чинь бичиг нь харагдахгүй, нүд эрээлжилээд байсан. Ойртож очоод ойроос харж дуулахаар босоод зурагтны урд очоод тэнцвэр алдаад барьж явсан микрофоноо зурагтны дэлгэцийг цохичихсон юм. Тухайн үед зурагтны дэлгэц эвдэрчихсэн. Тухайн үеийн болсон явдлыг би сайн санахгүй, гэм буруугаа хүлээн звөшөөрч байна, үнэлгээгээр гарсан хохиролоо төлнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С........ын өгсөн “...би "........." ХХК-ийн менежерээр ажилладаг бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед манай караокены 2 дугаартай өрөөнд үйлчлүүлж байсан эрэгтэй хүн манай караокены зурагтыг микрофоноор цохиж, дэлгэцийн дээд хэсгээс базаж эвдэлсэн байсан. Тухайн үед манай ...... ...... цагдаагийн байгууллагад хандсан байсан... Тухайн зурагт нь "Harrer” маркийн 75 инчийн хэмжээтэй, Лед, хар өнгийн ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй зурагт байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Гэрч Б.П.........ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны орой уурхайн баяр болоод найз ......... нарын хамтаар баяр тэмдэглэсэн юм. Тэгээд орой 21 цаг өнгөрч байх үед ...... бид гурав Багануур дүүргийн ...... дүгээр хороо, ...... нэртэй караокед орсон юм. Тэгээд караокед байж байгаад нэг харахад М.... найгаад караокены өрөөний зурагтаас барьчихсан байхаар нь болиулсан юм. Тэгээд караокены хүмүүс орж ирээд цагдаа дуудсан... Тухайн зурагтын дээд хэсэг нь ягаан зураас болчихсон байсан. Өөр гэмтэл анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Гэрч Ц...........ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...үйл явдал болсны дараа цагдаа дуудчихаад хүлээж байх даа би өрөөнд байсан хүмүүсээс хэн нь караокены дэлгэцийг эвдэлсэн талаар асууж тодруулахад тухайн хүмүүс өндөр нуруутай, хар саарал өнгийн нимгэн куртик өмссөн, 30 гаран насны эрэгтэй хүнийг заагаад эвдэлсэн гэж байсан. Тухайн хүн нь өөрөө цагдаа нар ирсний дараа "би тухайн зурагтыг эвдэлсэн, би дэлгэцийн дээд талаас нь бариад базаад мушгисан юм аа" гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Гэрч З.Н.........ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэгээд бид нар дуулаад байж байхад М....... караокены дэлгэц гэдийчихсэн үг нь харагдахгүй байна гэх яриа өгүүлэл гаргаад байсан. Тэгээд сууцгааж байгаад нэг харахад караокены дэлгэц эвдэрчихлээ гэсэн. Тэгээд бармен орж ирсэн. Удалгүй цагдаа нар ирсэн... Бармен нь зурагт эвдэрчихсэн байна хараач гэхээр нь харахад зурагтын дэлгэц дээр ягаан өнгийн зурааснууд үүссэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Сэлэнгэ-Эстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн “...Harrer брэндийн зурагт 75 инч 2022.03 сараас хойш ашиглаж байгаа 1ш үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 2.135.000 төгрөгөөр тооцов...” гэсэн №320 дугаартай дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/,
Бичлэгт үзлэг хийсэн “... Уг бичлэг нь Багануур дүүргийн ...... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "........" караокены өрөөний дотор хэсгийг харуулсан өнгөт дүрслэлтэй бичлэг байв. Бичлэг эхлэхэд хяналтын камерын цагаар 2023 оны 09 дүгээр сарын 17-ны 00 цаг 50 минут 03 секунд болж байгааг зааж байх бөгөөд өрөөн дотор 2 эмэгтэй, 3 эрэгтэй хүн байгаа харагдаж байна. Бичлэгийн 00 цаг 50 минут 29 секундэд караокены дэлгэцийн урд микрофон гартаа барьсан, хар саарал өнгийн нимгэн юүдэнтэй куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн гуталтай, эрэгтэй хүн /........./ нь баруун гартаа барьсан микрофоноор зурагтын дэлгэцийн гол хэсэг рүү 1 удаа цохиж байна. Түүний дараа бичлэгийн 00 цаг 50 минут 46 секундээс 00 цаг 50 минут 54 секундийн хооронд Д.М......... нь караокены дэлгэцийн дээд хэсгээс барьж урагш, хойш чиглэлд хөдөлгөж байх бөгөөд хар өнгийн саравчтай малгай, ягаан өнгийн даавуун цамц, саарал өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн пүүз өмссөн эрэгтэй /......../ хүн ирж үйлдлийг нь болиулж байна...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 61-64 дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг/хх-ийн 7-10 дугаар хуудас/
“.......” ХХК-н 25 дугаартай “...зурагт эвдэрснээс хойш алгдагдсан боломжийн өртөг буюу 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2023 оны 10 дугаар сарын 02-нийг хүртэлх 3.022.264 төгрөгийг мөн зурагт авсан 2.445.000 төгрөгийг нэмээд манай байгууллага тухайн иргэнээс 5.467.264 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу...” гэсэн албан тоот /хх-ийн 75 дугаар хуудас/
Төлбөрийн баримт, гэрэл зургийн үзүүлэлт, бүтээгдэхүүний нарийвчилсан тайлан /хх-ийн 67-74 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Мөнхбүрэнгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэх тэмдэглэл /хх-н 59-р хуудас/
Д.М........ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн халамжлийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт шалгах тухай лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-н 46-54/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.М.......д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Д.М.......г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцууулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт
Хохирогчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч М.........ийн хууль бус үйлдлээс болж уг караокены 2 номерийн өрөөний зурагт эвдэрч гэмтсэн байгаа. Уг гэмт хэргийн улмаас хохирол хор уршгийн хувьд зурагтын үнэ 2.445.000 төгрөг, олох ёстой байсан орлого 3.022.167 төгрөг, нийт 5.467.162 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч хохирогчтой тохиролцоогүй гээд байна тохиролцоогүй болохоор төлөхгүй гээд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж үзэж дүгнэхээр байна. Таныг хохирол төлбөр барагдуулахыг чинь харж байгаад, сүүлдээ орлогоо бодоод зурагтаа өөрсдөө авсан. Иймээс М караокены нэхэмжилж байгаа 5.467.162 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт.
Шүүгдэгч Д.М.........ээс “...хохирол хор уршгийн талаар хэлье, хэрэг гарснаас хойш 2-3 хоногийн дараа би бэлэн мөнгө өгье гэж ярьсан. Хохирогч тал яг өнөөдөр шинэ зурагт авч өг, өөр яриа байхгүй гэсэн яриа өгүүлэгтэй байсан. Тэгээд би надад тийм боломж алга гэдгээ хэлсэн...” гэсэн дүгнэлтүүд тус тус гаргажээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохиролын үнэлгээг хийж хохиролыг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч Д.М........ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 17-ны шөнийн 00 цаг 30 минутын орчимд “.........” ХХК-ийн Багануур дүүргийн .......... дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “.........” баарны караокены 2 тоот өрөөнд дуулж, үйлчлүүлж байхдаа гартаа барьсан микрофоноор “Haier” брэндийн 75 инчийн хэмжээтэй караокены зурагтын дэлгэцийн дээд хэсэгт нэг удаа цохин хагалж гэмтээн, ашиглах боломжгүй болгон “.........” ХХК-д бага хэмжээнээс дээш буюу 2.135.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний төгрөгийг ойлгоно.
Шүүгдэгч Д.М......... нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байх тул шүүхээс шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол нь шинжээчийн “...Haier брэндийн зурагт 75 инч 2022 оны 03 дугаар сараас хойш ашиглаж байгаа 1ш үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 2.135.000 төгрөгөөр тооцов...” гэсэн №320 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон түргэн уур, бухимдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Д.М..........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.М.......... нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.
Хохирогчийн өмгөөлөгчөөс “...уг гэмт хэргийн улмаас хохирол хор уршгийн хувьд зурагтын үнэ 2.445.000 төгрөг, олох ёстой байсан орлого 3.022.167 төгрөг, нийт 5.467.162 төгрөгийг “........” ХХК нэхэмжилсэн...” гэжээ
Шүүгдэгч Д.М.......... нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.445.000 төгрөгийг хохирогч “........” ХХК-д шүүхийн хэлэлцүүлэгийн үед төлжээ.
Харин “...........” ХХК-аас нэхэмжилсэн олох ёстой байсан орлого 3.022.264 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж хохирол хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Д.М....... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялоногдуулж, уг ялыг түүний цалин орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн дүгнэлт
Хохирогчийн өмгөөлөгчөөс “...гэмт хэрэгтээ хандах хандлага зэргийг харгалзан дээд хэмжээгээр оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн зүгээс цалин орлоготой гэдгээ илэрхийлсэн ийм учраас торгуулийн дээд хэмжээгээр торгож өгнө үү...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...анх удаа эрүүгийн хариуцлагаар шийдвэрлүүлж байна. улсын яллагчийн дүгнэлтийн дагуу шийдвэрлэж өгөөч...” гэсэн дүгнэлтүүд тус тус гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь бүрэн дунд боловсролтой, цахилгааны хөдөлгүүр засварчин мэргэжилтэй, хуваариа цахилгаан хөдөлгүүр завсрын ажилтай, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Д.М...........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нэг ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ