Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/959

 

 

 

 

 

 

 

 

  2023           12           13                                      2023/ШЦТ/959     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,                

улсын яллагч Д.Хонгорзул,       

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 230501466******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* дүүрэг ******* дугаар хороо ******* таун хотхон ******* тоотод оршин суух хаягтай, урьд

2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар,

2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ******* овогт *******ын *******т /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Г.******* нь үргэлжилсэн үйлдлээр:

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18-43 тоотод оршин суух иргэн Б.ыг гэртээ байхад нь автомашины шаврын хаалт, урд талын нүүр, салоны гоёлын наалт зэрэг эд зүйл захиалж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны 575051 дугаарын дансаар 2,205,500 төгрөгийг,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.д автомашины шаврын хаалт захиалж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны 575051 дугаарын дансаар 1,470,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.ы өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэсэн утасны дугаараас залгаад та сэлбэг захиална гэж ахаас миний дугаарыг авсан гэсэн үү гэж асуусан. Тэгээд тухайн залуутай вайбераар харьцаад сэлбэгийн жагсаалтаа явуулъя тэрнээс харж байгаад та сонголтоо хийчихвэл би үнийн саналаа явуулъя гэж хэлсэн.

Тэгэхээр нь би тухайн явуулсан жагсаалтан дундаас нь харж байгаад машины шаврын хаалт, урд талын нүүр, салоны гоёлын наалт гэсэн гурван сэлбэг захиалъя гээд явуулахад дансны дугаараа нийт үнийн буюу 2.205.500 төгрөг болно гэсэн. Тэгэхээр нь би хэд хоногт ирэх вэ гэж асуусан. Тэгээд 14 хоногоос 21 хоногийн дараа ирнэ гэхээр нь 2.205.500 төгрөгийг тухайн залуугийн өгсөн дансны дугаар буюу хаан банкны 575051 дугаартай ******* гэсэн дансны дугаар луу шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дугаар луу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд вайбер луу нь ороод үзэхэд 85852005 гэсэн дугаар байхаар нь залгаад үзтэл бараа захиалсан залуу утсаа аваад таны ачаа эрээн дээр ирчихсэн байгаа цагаан сарын дараа хил нээгдэхээр хүрээд ирнэ гэж хэлсэн. Тэрнээс хойш 2023 оны 3 дугаар сарын дундуур холбогдож чадахгүй байж байгаад би вайбар луу нь юм бичээд байтал 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэсэн дугаар гэсэн дугаараас залгаад таны ачаа манай барилгын ачаатай хамт ачигдсан байна дараа долоо хоногийн эхээр контейнор задарна тэгэхээр тань руу холбогдоно гэж хэлсэн. Тэгээд би тэрнээс хойш өгсөн бүх дугаарууд нь дуудаад байгаа хэрнээ авахгүй байгаа би энэ залууг минийг барааг анхнаас нь захиалаагүй намайг залилсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.гийн өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай засварын газар үйлчилгээ хийлгэж байсан хүний машинд шаврын хаалт хэрэг болоод хайж байтал тухайн өдөр манай засварын газар клубын дүү гэж залуу байж байгаад өөрийнхөө машинд Чинзоу чинзоши гэсэн фэйсбүүк хаягтай ******* гэх залуу байгаа энэ залуу дажгүй сэлбэг оруулж ирдэг би өөрөө захиалж авч ирж байсан гэсний дагуу Чинзоу чинзоши гэсэн пайж хаягаар нь бичтэл манай пайж хаяг болохгүй байгаа гээд Чинзоу чинзоши гэсэн хаягнаас чат ирсэн. Тэгээд тухайн Чинзоу чинзоши хаяг руу захиалах барааныхаа сонголтыг хийтэл 1.470.000 мянган төгрөг болно гэж байсан. Тэгээд тэр үнийн дүнгээ би зөвшөөрөөд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тухайн хүний өгсөн. 575051 дугаартай данс буюу ******* нэртэй дансны дугаар өгсөн. Тэгээд энэ миний утас гээд 85852005, гэсэн дугааруудыг өгсөн. Тэгээд бараа ирэх хугацаа 14-21 хоногт бараа ирнэ гэж хэлж байсан. Тэгээд тухайн залууг 1 сар хүлээгээд холбогдохгүй байсан болохоор 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэсэн дугаар болон фэйсбүүкээр нь дамжуулж холбогдоход барилгын материал давхар борлуулдаг бөгөөд барилгын материал ачсан контейнэрт бараагаа таны барааг хамт аччихсан байгаа учраас хугацаанаасаа удчихлаа дараа долоо хоногийн эхээр ороод ирнэ гэж ярьсан. Тэгээд энэ өдрөөс хойш дахиад 10 хоногийн дараа холбогдох гэж оролдоход утас болон бүх цахим хаягнаасаа намайг блок хийчихсэн байсан. Энэ үед нь би 85852005 гэсэн дугаар луу холбогдоход эмэгтэй хүн утсыг нь аваад "анхандаа тийм хүн мэдэхгүй гэж байсан боловч ярианы явцад хамаарал бүхий хүн гэдэг нь мэдэгдсэн. Тэгээд тухайн ярьж байсан хүнд энэ захиалга аваад залилаад алга боллоо гэхэд хэл амаар доромжлоод утсаа аваагүй бөгөөд дахин дахин олон өдөр өөр дугаараас залгасан боловч нэг ч удаа аваагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 18, 72 дугаар хуудас/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

           - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

            - үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 113 дугаар хуудас/,

            - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 115 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.******* нь үргэлжилсэн үйлдлээр: 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18-43 тоотод оршин суух иргэн Б.ыг гэртээ байхад нь автомашины шаврын хаалт, урд талын нүүр, салоны гоёлын наалт зэрэг эд зүйл захиалж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны 575051 дугаарын дансаар 2,205,500 төгрөгийг,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.д автомашины шаврын хаалт захиалж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны 575051 дугаарын дансаар 1,470,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

            Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...би хохирогч нарыг хохирлыг төлж барагдуулна...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч Г.******* нь үргэлжилсэн үйлдлээр:

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18-43 тоотод оршин суух иргэн Б.ыг гэртээ байхад нь автомашины шаврын хаалт, урд талын нүүр, салоны гоёлын наалт зэрэг эд зүйл захиалж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны 575051 дугаарын дансаар 2,205,500 төгрөгийг,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.д автомашины шаврын хаалт захиалж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны 575051 дугаарын дансаар 1,470,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.ы өгсөн: “...би тухайн явуулсан жагсаалтан дундаас нь харж байгаад машины шаврын хаалт, урд талын нүүр, салоны гоёлын наалт гэсэн гурван сэлбэг захиалъя гээд явуулахад дансны дугаараа нийт үнийн буюу 2.205.500 төгрөг болно гэсэн. ... 2.205.500 төгрөгийг тухайн залуугийн өгсөн дансны дугаар буюу хаан банкны 575051 дугаартай ******* гэсэн дансны дугаар луу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

 

хохирогч Х.гийн өгсөн: “...Чинзоу чинзоши хаяг руу захиалах барааныхаа сонголтыг хийтэл 1.470.000 мянган төгрөг болно гэж байсан. Тэгээд тэр үнийн дүнгээ би зөвшөөрөөд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тухайн хүний өгсөн. 575051 дугаартай данс буюу ******* нэртэй дансны дугаар өгсөн. Тэгээд бараа ирэх хугацаа 14-21 хоногт бараа ирнэ гэж хэлж байсан. Тэгээд тухайн залууг 1 сар хүлээгээд холбогдохгүй байсан болохоор 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэсэн дугаар болон фэйсбүүкээр нь дамжуулж холбогдоход барилгын материал давхар борлуулдаг бөгөөд барилгын материал ачсан контейнэрт бараагаа таны барааг хамт аччихсан байгаа учраас хугацаанаасаа удчихлаа дараа долоо хоногийн эхээр ороод ирнэ гэж ярьсан. Тэгээд энэ өдрөөс хойш дахиад 10 хоногийн дараа холбогдох гэж оролдоход утас болон бүх цахим хаягнаасаа намайг блок хийчихсэн байсан. Энэ үед нь би 85852005 гэсэн дугаар луу холбогдоход эмэгтэй хүн утсыг нь аваад "анхандаа тийм хүн мэдэхгүй гэж байсан боловч ярианы явцад хамаарал бүхий хүн гэдэг нь мэдэгдсэн. Тэгээд тухайн ярьж байсан хүнд энэ захиалга аваад залилаад алга боллоо гэхэд хэл амаар доромжлоод утсаа аваагүй бөгөөд дахин дахин олон өдөр өөр дугаараас залгасан боловч нэг ч удаа аваагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 18, 72 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдох бөгөөд дээрх үйл баримт нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18-43 тоотод оршин суух иргэн Б.ыг гэртээ байхад нь автомашины шаврын хаалт, урд талын нүүр, салоны гоёлын наалт зэрэг эд зүйл захиалж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны 575051 дугаарын дансаар 2,205,500 төгрөгийг,

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.д автомашины шаврын хаалт захиалж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны 575051 дугаарын дансаар 1,470,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.д 2,205,500 төгрөгийн хохирол, хохирогч Х.д 1,470,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдож байх бөгөөд дээрх хохирлуудыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгож шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чинзоргийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” гэх санал,

Шүүгдэгч: “...:  Би ажлын газрын тодорхойлолтоо үзүүлж болох уу, ажил хийж ар гэрээ тэжээдэг, хоёр хохирогчийн мөнгийг төлнө...” гэх саналыг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******оос 2,205,500 төгрөг гаргуулж хохирогч Х.д, 1,470,000 төгрөг гаргуулж хохирогч Х.д тус тус олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

      

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ