Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/970

 

 

 

 

 

 

 

 

  2023          12            18                                      2023/ШЦТ/970    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мичидмаа,                

улсын яллагч Ц.Сайнзаяа,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 230500000******* тоот дугаартай, хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, ******* 57 дугаар гудамжны 5 тоотод оршин суух хаягтай, урьд:

1. Сүхбаатарын районы ардын шүүхийн 1985 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн Б ангид зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1985 оны 5 дугаар сарын *******-ны өдрийн 242 магадлаар хойшлуулсан 2 жилийн хорих ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

2. Октябрын районы ардын шүүхийн 19******* оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1096-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Сүхбаатарын районы ардын шүүхийн 1985 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор шийтгэгдсэн ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялыг сэргээж, түүний зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

3. Сонгинохайрхан Жаргалант дүүргийн эрүүгийн шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

4. Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

5. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

6. Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

7. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

8. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, дээрх хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэсэн,

9. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, ******* овогт *******ийн *******, /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” худалдааны төвд үйлчлүүлж байсан Ц.ийн гар цүнхнээс биет 450.000 төгрөгийг хүч хэрэглэхгүй, хууль бусаар, нууцаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй... ”  /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Ц.ийн өгсөн мэдүүлэг “...Би Увс аймгийн Улаангом сумаас 2023 оны 9 дүгээр сарын сүүлээр эмчилгээ болон шинжилгээнд орох зорилгоор Улаанбаатар хот руу явсан юм. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16-******* цагийн үед /сайн санахгүй байна/ өдөр зээ хүү Бат-Оргилд куртик худалдан авч өгөх зорилгоор ганцаараа Баянгол дүүрэгт байрлах "Алтан төгрөг" худалдааны төвийн 1 давхарт куртик үзэж сонирхож байтал цэнхэр өнгийн цахилгаантай куртиктэй бор шаргал өнгийн арьсан гар цүнхтэй 40 орчим настай үл таних эмэгтэй хүн миний хажуу талд ирж надаас та куртик авах гэж байгаа юм уу, хэдэн размер сонирхож байгаа вэ, хятад размер худлаа байдаг шүү та дахин нэг куртик авч ирээд давхарлаж бариад үзээрэй би бас хүүхдүүдээ куртик худалдан авах гэж байна гэж хэлж ярьж байсан ба би тухайн үед зээ хүү Бат-Оргил руу чатаар залгах зорилгоор өөрийн хар өнгийн жижиг гар цүнхнээсээ гар утсаа гаргаж залгаж ойролцоогоор 10 минут орчим ярьсан тухайн үед цэнхэр өнгийн цахилгаантай куртиктэй бор шаргал өнгийн арьсан гар цүнхтэй 40 орчим настай үл таних эмэгтэй хүн миний хажууд зогсож байгаад явчихсан юм. Би дэлгүүрийн касс хэсэгт очиж худалдан авсан куртикны тооцоо хийх зорилгоор цүнхэнд байсан мөнгөө хартал ямар ч мөнгө төгрөг байхгүй байсан юм. Тухайн үед миний гар цүнхэнд бэлэн 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг байсан.

Миний хохирлыг барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

 

- Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

- Хаан банкны Орлогын мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,  

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:        

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,             

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.******* нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” худалдааны төвд үйлчлүүлж байсан Ц.ийн гар цүнхнээс биет 450.000 төгрөгийг хүч хэрэглэхгүй, хууль бусаар, нууцаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

            шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...хэлэх санал байхгүй...” гэх саналыг тус тус гаргав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

   Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” худалдааны төвд үйлчлүүлж байсан Ц.ийн гар цүнхнээс биет 450.000 төгрөгийг хүч хэрэглэхгүй, хууль бусаар, нууцаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогдсон болох нь:

хохирогч Ц.ийн өгсөн мэдүүлэг “...2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16-******* цагийн үед ... дэлгүүрийн касс хэсэгт очиж худалдан авсан куртикны тооцоо хийх зорилгоор цүнхэнд байсан мөнгөө хартал ямар ч мөнгө төгрөг байхгүй байсан юм. Тухайн үед миний гар цүнхэнд бэлэн 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг байсан. /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/, Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, Хаан банкны Орлогын мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.ийн “...Миний хохирлыг барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/ болон хавтаст хэргийн 30 дугаар хуудаст авагдсан Хаан банкны Орлогын мэдүүлэг зэрэгт үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” гэх санал,

   Шүүгдэгч Д.*******: “...хэлэх зүйл байхгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хадгалж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай

 

5. Шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ