| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 185/2020/0118/Э |
| Дугаар | 571 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 571
2020 5 5 2020/ДШМ/571
Ц.Ц, Ц.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Сундуй,
шүүгдэгч Ц.Ц,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ц, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор тэдгээрт холбогдох эрүүгийн 1909029060922 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Харчин овгийн Ц.Ц, 1999 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 4 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор гудамжны 1-1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салаа Зээлийн 29-11 тоотод оршин суух ял шийтгэлгүй, /РД: УП99111375/;
2. Боржигон овгийн Ц.Б, 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 36 дугаар гудамжны 925 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 10 дугаар хорооны хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байранд оршин суудаг гэх, /РД: УМ98100253/;
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 780 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Ц.Ц нь ганцаараа:
2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цацрал" гоо сайхны газраас иргэн Э.Баяржаргалын “Самсунг Эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 544.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим” худалдааны төвийн цайны газраас иргэн З.Тогтуурын “Самсунг Жи-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Макс молл” худалдааны төвийн 3 дугаар давхрын 303 тоот лангуунаас иргэн Э.Одмаагийн “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ичиго” зайрмагны мухлагаас иргэн Ц.Анарын “Самсунг Галакси А-50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 869.900 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сиркл Чейн” ХХК-ны сүлжээ дэлгүүрийн 2 дугаар давхрын ажилчдын өрөөнөөс орлогын 650.000 төгрөг, иргэн Б.Гарьдын “Самсунг Нөүт-4” маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, 860.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 5а байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг бичиг хэргийн дэлгүүрээс иргэн М.Золбоогийн “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.319.200 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Б нь ганцаараа:
2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Монос” эмийн сангаас иргэн Э.Эгшиглэнгийн “Самсунг Галакси Эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхжил" эмийн сангаас иргэн Д.Эрдэнэчимэгийн “ЛЖ- ЖИ-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхонд байрлах жимсний дэлгүүрээс иргэн Э.Санчирийн “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.665.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө аж ахуйн яамны орчим үйл ажиллагаа явуулах иргэн Э.Пүрэвжавын түргэн үйлчилгээний цэгээс орлогын мөнгө болох 365.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Мини Сүлжээ” дэлгүүрийн касснаас орлогын мөнгө болох 860.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “СЮ” дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн Г.Пүрэвжавын “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Ц, Ц.Б нар нь бүлэглэн:
2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Саруул Тэнгэр-2” хотхонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Аз” хүнсний дэлгүүрээс иргэн У.Урангоогийн “Самсунг Эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 324.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Ц, Ц.Б О.Бат-Амгалан нар нь бүлэглэн:2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Брэнд Оутэлт” дэлгүүрээс иргэн Б.Дэлгэрмаагийн “Самсунг Эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, 544.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Ц, Ц.Б нар нь бүлэглэн:
2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” төвийн 5 дугаар давхрын “Kiddi Land” нэртэй дэлгүүрийн лангуунаас иргэн Б.Номингийн орлогын мөнгө болох 910.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Маяа” салоноор үйлчлүүлж байсан иргэн О.Наранчимэгийн “Айфоне-7 плас” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 680.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Ц, Ц.Б Э.Билгүүтэй нар нь бүлэглэн: 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Монос” эмийн сангаас Скайтелын гар утас цэнэглэх нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 921.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Ц, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Ц ганцаараа болон бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, шүүгдэгч Ц.Быг ганцаараа болон бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ц 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Бы 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 780 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд энэ тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ял дээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.Ц 162 /нэг зуун жаран хоёр/ хоног, шүүгдэгч Ц.Бы 123 /нэг зуун хорин гурав/ хоног цагдан хоригдсоныг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ц.Цас нийт 8.988.433 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Э.Баяржаргалд 544.000 төгрөг, хохирогч З.Тогтуурт 450.000 төгрөг, хохирогч Э.Одмаад 2.500.000 төгрөг, хохирогч Ц.Анарт 869.900 төгрөг, хохирогч “Сикл Чейн” ХХК-ийн Х.Бямбахүүд 650.000 төгрөг, хохирогч Б.Гарьдад 210.000 төгрөг, М.Золбоод 2.319.200 төгрөг, хохирогч У.Урангоод 162.000 төгрөг, хохирогч Б.Номинд 455.000 төгрөг, хохирогч О.Наранчимэгт 340.000 төгрөг, хохирогч “Монос” ХХК-ийн (Б.Хулан)-д 307.000 төгрөг, хохирогч Б.Дэлгэрмаад 181.333 төгрөг, шүүгдэгч Ц.Баас нийт 7.225.333 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Э.Эгшиглэнд 350.000 төгрөг, хохирогч Д.Эрдэнэчимэгт 350.000 төгрөг, хохирогч Э.Санчирт 1.665.000 төгрөг, хохирогч Э.Пүрэвжавт 365.000 төгрөг, хохирогч “Минии дэлгүүр” ХХК-ийн (Н.Гэрэлтуяа)-д 860.000 төгрөг, хохирогч Г.Пүрэвжавт 2.190.000 төгрөг, хохирогч У.Урангоод 162.000 төгрөг, хохирогч Б.Номинд 455.000 төгрөг, хохирогч О.Наранчимэгт 340.000 төгрөг, хохирогч “Монос” ХХК-ийн (Б.Хулан)-д 307.000 төгрөг, хохирогч Б.Дэлгэрмаад 181.333 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ц.Ц, Ц.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Хэргээ нэгтгэн шийдүүлэхийг анхан шатны шүүхэд илэрхийлсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан байрны автобусны буудлын ард байрлах хүнсний дэлгүүрээс “Honer” маркийн гар утас авсан ба бусад дүүрэгт үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн шийдүүлэх хүсэлтэй байна. ...” гэжээ.
Прокурор Г.Сундуй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр Ц.Ц нь ганцаараа болон Ц.Бтай бүлэглэн нийт 11 удаагийн хулгайн үйлдлээр бусдад 10.921.200 төгрөгийн хохирол учруулсан, Ц.Б нь ганцаараа болон Ц.Цтай бүлэглэн нийт 11 удаагийн хулгайн үйлдлээр бусдад нийт 9.159.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь тогтоогдсон. Мөн Ц.Ц, Ц.Б нар нь тодорхой ажил орлого байхгүй, 2018 оны 12 дугаар сарын 22-ноос 2019 оны 8 дугаар сар хүртэл тус тусын 11 үйлдлээр уг гэмт хэргийг байнга үйлдэж, ашиг орлого олж, амьдралын эх үүсвэр болгосон нь тогтоогдсон. Үүнийг үндэслэж шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн. Хэрэгт Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүнчлэн Ц.Ц, Ц.Б нар давж заалдах гомдолдоо “өмнө гэрчээр мэдүүлэг авсан, шүүх хуралдаан зарласан болон давж заалдах шатны шүүх хуралдаан зарласан энэ цаг хугацаанд намайг яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан, надад 10 гаруй үйлдэл байгаа” талаар ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж болох журмыг зохицуулсан бөгөөд ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгэл оногдуулахаас өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Ц.Ц нь ганцаараа:
2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулда “Цацрал" гоо сайхны газраас иргэн Э.Баяржаргалын “Самсунг Эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 544.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрчим” худалдааны төвийн цайны газраас иргэн З.Тогтуурын “Самсунг Жи-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 450.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Макс молл” худалдааны төвийн 3 дугаар давхрын 303 тоот лангуунаас иргэн Э.Одмаагийн “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Ичиго” зайрмагны мухлагаас иргэн Ц.Анарын “Самсунг Галакси А-50” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 869.900 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сиркл Чейн” ХХК-ны сүлжээ дэлгүүрийн 2 дугаар давхрын ажилчдын өрөөнөөс орлогын 650.000 төгрөг, иргэн Б.Гарьдын “Самсунг Нөүт-4” маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, 860.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 5а байрны 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг бичиг хэргийн дэлгүүрээс иргэн М.Золбоогийн “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.319.200 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Б нь ганцаараа:
2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Монос” эмийн сангаас иргэн Э.Эгшиглэнгийн “Самсунг Галакси Эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхжил" эмийн сангаас иргэн Д.Эрдэнэчимэгийн “ЛЖ- ЖИ-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхонд байрлах жимсний дэлгүүрээс иргэн Э.Санчирийн “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1.665.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хөдөө аж ахуйн яамны орчим үйл ажиллагаа явуулах иргэн Э.Пүрэвжавын түргэн үйлчилгээний цэгээс орлогын мөнгө болох 365.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Мини Сүлжээ” дэлгүүрийн касснаас орлогын мөнгө болох 860.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “СЮ” дэлгүүрээр үйлчлүүлж байсан иргэн Г.Пүрэвжавын “Айфоне-Х” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Ц, Ц.Б нар нь бүлэглэн:
2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо “Саруул Тэнгэр-2” хотхонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Аз” хүнсний дэлгүүрээс иргэн У.Урангоогийн “Самсунг Эс-6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 324.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Ц, Ц.Б О.Бат-Амгалан нар нь бүлэглэн:2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Брэнд Оутэлт” дэлгүүрээс иргэн Б.Дэлгэрмаагийн “Самсунг Эс-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, 544.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Ц, Ц.Б нар нь бүлэглэн:
2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гранд плаза” төвийн 5 дугаар давхрын “Kiddi Land” нэртэй дэлгүүрийн лангуунаас иргэн Б.Номингийн орлогын мөнгө болох 910.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан,
2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Маяа” салоноор үйлчлүүлж байсан иргэн О.Наранчимэгийн “Айфоне-7 плас” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 680.000 төгрөгийн хохирол учруулсан,
Ц.Ц, Ц.Б Э.Билгүүтэй нар нь бүлэглэн: 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Монос” эмийн сангаас Скайтелын гар утас цэнэглэх нэгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 921.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт үйлдсэн болох нь:
хохирогч Э.Баяржаргалын “...би ажлынхаа камерыг шүүж үзэхэд ...надаас үйлчилгээ асуугаад байсан 2 залуугийн нэг бор шаргал үстэй залуу лангууны араас миний утсыг аваад гарч байгаа бичлэг байсан. ... Миний гар утас “Самсунг Эс-7” загварын гар утас байсан. ...” /3хх 177-178/,
хохирогч З.Тогтуурын “...Хоёр залуу орж ирээд зогсож байхаар нь “гар” гэж хэлтэл нэг залуу нь их согтуу “2 хуушуур өгчих эгчээ” гэхээр нь “үгүй, гар” гэж хэлэхэд удаагүй гараад явсан. Гарч явснаас нь хойш 10 орчим минутын дараа гар утсаа харахад алга болсон байсан. Миний гар утас “Самсунг Жи-6” маркийн гар утас байсан. ...” /4хх 120/,
хохирогч Э.Одмаагийн “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо “Макс Молл” худалдааны төвийн 3 дугаар давхарт байрлах хувцасны дэлгүүрт 2 залуу орж ирсэн. Нэг залуу нь надаас хувцас үзэж байх хооронд нөгөө залуу нь тейкний хойгуур тойроод миний “Айфоне X” маркийн гар утсыг аваад явсан байсан. Миний гар утасны хайрцаг, имэй дугаар нь байхгүй. ...” /2хх 1-4/,
хохирогч Ц.Анарын “...2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Апекс” Их дэлгүүрийн чанх урд талд байрлах “Ичиго” зайрмагны мухлагаас өөрийн “Самсунг Галакси А50” маркийн гар утсаа хулгайд алдсан. Тухайн үед хулгай хийсэн залуу дээр очоод гар утсаа авмаар байна гэж хэлэхэд “би аваагүй” гээд байсан. ...” /1хх 164-166/,
хохирогч Б.Гарьдын “...2019 оны 7 дугаар сарын 31-ний оройн 21 цагийн үед “Кей” сүлжээ дэлгүүрт ажиллаж байхад 2 давхрын менежерийн ажпын өрөөнд байсан сейфнээс тухайн өдрийн орлого 650 .000 төгрөг болон миний “Самсунг Нөүт-4” маркийн гар утсыг үл таних хүн хулгайлан авч гарсан байсан. Надад 210.000 төгрөгийн хохирол учирсан, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 14/,
хохирогч Х.Бямбахүүгийн “...2019 оны 7 дугаар сарын 31-ний оройн 21 цагийн үед манай сүлжээ дэлгүүрт үл таних залуу ажилчдын өрөөний сейфнээс орлогын 650.000 төгрөг хулгайлсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. ..." /1хх 15-16/,
хохирогч М.Золбоогийн “...2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 5а байрны 2 тоотод ажил дээрээ байж байхад 11 цагийн үед үл таних 2 залуу орж ирсэн. Намхан бор царайтай залуу нь дугтуй авъя гэхээр нь аваад өгсөн чинь “ийм дугтуй бишээ, дэвтэр, үзэг авъя” гээд байсан. Би заасан юмнуудыг нь авч өгөөд нөгөө залуу мөнгөө төлөөд тэр 2 гараад явсан. Би лангуун дээрээ ирэхэд миний гар утас байхгүй байсан. Цагаан өнгийн “Айфоне-Х” маркийн гар утас байсан. ...” /3хх 220-221/,
хохирогч Э.Эгшиглэнгийн “...Би 2019 оны 5 дугаар сарын 11-ний орой ажил дээрээ байхад лангууны доор байсан миний гар утас алга болчихсон байсан. Ажлын хяналтын камерыг шүүж үзэхэд өсвөр насны нэг эрэгтэй хүүхэд аваад гарч байсан. Миний алдсан утас “Самсунг Галакси Эс-6” загварын гар утас байсан. ...” /1хх 196-197/,
хохирогч Д.Эрдэнэчимэгийн “...Би 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхжил” эмийн санд байхдаа “Эл Жи Жи-6” маркийн гар утсаа хулгайд алдсан. Би гар утасныхаа имэй кодыг мэдэхгүй. ...” /1хх 223-224/,
хохирогч Э.Санчирын “...би гараад явахаар нь буцаад лангуун дээрээ очоод утсаа үзтэл алга болсон байсан. Миний гар утас “Айфоне-Х” маркийн гар утас байсан. ...” /2хх 248-250/,
хохирогч Э.Пүрэвжавын “...Би 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөө аж ахуйн автобусны буудал дээр байдаг ТҮЦ-нд худалдагчаар сууж байхад 11 цагийн үед 3-н залуу нь ус аваад мөнгөө өгсөн. Хоёр залуу нь шартсан юм шиг лангуу тулаад хэвтээд байсан. Надаас хол байсан ариун цэврийн хэрэгслийн үнэ асуугаад байх хооронд шилэн текний ард байсан орлогыг гараа сунгаж байгаад авчихаад хайрцагыг нь хогийн саванд хийсэн байсан. Орлогын 365.000 төгрөг байсан. Манайх камертай бөгөөд хулгайлаад аваад явж байгаа бичлэг нь байгаа. ...” /4хх 7-8/,
хохирогч Н.Гэрэлтуяагийн “...“Камерын бичлэгэн дээр 17-18 насны эрэгтэй хүүхэд мөнгө авч байсан. Манай каснаас 860.000 төгрөг алдсан. Камерын бичлэгт 2 гарын шуу хэсэг нь шивээстэй хүн байсан. ...” /4хх 70-71/,
хохирогч Г.Пүрэвжавын “...2019 оны 8 дугаар сарын 31-ний орой 19 цагийн орчим “СЮ” нэртэй дэлгүүрээр үйлчлүүлж байгаад гар утсаа алдсан. “Айфоне X” маркийн яагаан өнгийн кэстэй шаргал өнгийн гар утас байсан. Дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд 20 орчим насны залуу аваад гарч байгаа бичлэг байна лээ. ..." /4хх 214-215/,
насанд хүрээгүй хохирогч У.Урангоогийн “...дэлгүүрт ганцаараа байж байхад 16 цаг 40 минутын үед гаднаас 2 эрэгтэй хүн орж ирээд надаас нэг нь “банш савлаад өгөөч” гэж хэлсэн. Би өөрийн “Самсунг Галакси Эс-6” маркийн гар утсаа номныхоо завсар хийгээд шилэн лангууны доод талд тавьчихаад банш руу очсон. Банш савлачихаад эргэж ирээд хартал миний ном наашаагаа ил гарчихсан байхаар нь хартал миний утас алга болсон байсан. ...” /2хх 192-196/,
хохирогч Б.Номингийн "...”Гранд плаза” төвийн 5-83 тоото “Kiddi Land” дэлгүүр дээр 18 цаг өнгөрч байхад гаднаас үл таних 20 орчим насны 2 эрэгтэй орж ирээд бараа сонирхож байгаад гараад явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө 2 эрэгтэй дахин орж ирээд нэг нь анхаарлыг сарниулан хүүхдийн ширээ сонирхож дагуулж явж тус бараан дээр аваачиж үнэ ханшийг нь асуугаад байсан. Тэр үед нөгөө эрэгтэй нь миний суудаг ширээний тэр хавьд зогсож байсан. Тэд хэсэг бараа үзэж байгаад гараад явсан. Би тэр өдөр өөрийн суудаг лангууны хажуу талын өндөр тавиур дээрх мэлхийн доор орлогын мөнгөө цуглуулж байсан. Тэр 2 залууг манай дэлгүүрээр ороод гарсны дараа мөнгө алга болчихсон. ...” /1хх 102-104/,
хохирогч О.Наранчимэгийн “...Би 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдөр “Маяа” нэртэй гоо сайханы салонд үйлчлүүлэхээр 15 цаг 20 минутын үед орсон. ...би өөрийнхөө гар утсыг цүнхэндээ хийгээд салоны үүдний хэсгийн коридорт байх үйлчлүүлэгчийн сандал дээр тавьж орхиод өөрөө цаад талын өрөө рүү нь орсон. 17 цаг болох гэж байхад үйлчлүүлж дуусаад цүнхээ аваад тооцоогоо гар утасныхаа аппликэйшныг ашиглаад хийх гэтэл миний гар утас байхгүй болсон байсан. Салоны хяналтын камерыг шүүлгээд үзтэл камерын цагаар 16 цаг 19 минутын үед гаднаас 20 орчим насны 2 залуу орж ирээд эхний залуу нь сандал дээр байсан миний цүнх рүү зааж салоны ажилчдыг саатуулж байх хооронд араас нь орж ирсэн нэг залуу нь миний цүнхийг ухаад гар утсыг маань аваад шууд өмднийхөө халаасанд хийгээд гарч байгаа бичлэг байсан. Миний гар утас “Айфоне-7 плас” маркийн гар утас байсан. ...” /2хх 77/,
хохирогч Б.Хулангийн “...Мөнхзаяаг ариун цэврийн өрөө рүү явсны дараа манай эмийн санд хоёр залуу орж ирсэн. Нэг залуу нь миний хажууд суусан. Энэ үед нөгөө залуу нь надаас өвчин намдаах эм, наалт асуугаад байсан. Би тухайн эд зүйлийн байгаа газрыг зааж өгсөн. Энэ үед тэр залуу намайг касснаас холдуулах гээд байсан. Сандал дээр сууж байсан залуу үүд рүү хараад толгой дохиод байсан. Удалгүй нэг залуу орж ирсэн. Тухайн орж ирсэн залуу нь кассны хажууд зогсож байгаад “5 сартай хүүхэд хэдэн номерын памперс зүүх вэ” гэж асуух үед сандал дээр сууж байсан залуу “4 номёрын памперс зүүнэ” гэж хэлсэн. Кассны хажууд зогсоод өвчин намдаах лент асууж байсан залуу нь хамгийн дээд талд байсан бохийг заагаад авъя гэсэн. Би дээшээ өндийгөөд бохийг авах үед миний хажууд сууж байсан залуу хайрцагтай байсан нэгжийг аваад яваад өгсөн. Ингээд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүн нэгж авахаар манайд орж ирсэн. Энэ үед захирал нэгж алдагдсан болохыг мэдсэн. ...” /2хх 124/,
хохирогч Б.Дэлгэрмаагийн “...“Брэндс оутлет” дэлгүүрийн бэлэн хувцас зардаг лангууны ард гар утсаа цэнэглээд тавьсан байсан. ...Би лангуугаа цэвэрлээд угаалгын өрөө рүү ороод гараад ирэх хооронд миний хажуугаар 4 залуу явж өнгөрсөн. Би лангуун дээрээ очоод утсаа хайтал байхгүй байсан. Миний гар утас Самсунг Эс-7 маркийн гар утас байсан. ..." /Зхх 43-45/,
гэрч С.Мөнх-Өлзийгийн “...би МСҮТ төгсөх болсон учир Ц.Цд “найздаа хослол түрээслэх газар олоод өг” гэж хэлэхэд “Гранд плаза”, “Макс молл” худалдааны төв орьё гэсэн. “Макс молл” худалдааны төв ороод 3-4 давхарт хослол худалдаалдаг лангуу руу орсон. Би лангуун дотор хослол үзэж байхад Ц.Ц ирээд “явья” гэж хэлээд явсан. Доошоо шатаар бууж байхдаа Ц.Ц “андаа утас авсан гарья” гэж хэлээд бид хоёр дахин 1 шил архи авч уусан. Ц.Ц “Макс молл”-оос авсан гар утсаа өөрөө аваад явсан. ...” /2хх 9-10/,
гэрч С.Уртнасангийн “...хүнд 20.000 төгрөг хариулт өгөх хэрэгтэй болоод мөнгө авах гэтэл мөнгө алга болсон байхаар нь менежер Мөнгөнзагасыг дуудсан. ..." /4хх 73-74/,
гэрч Т.Энхмөнхийн “...2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр найз Г.Пүрэвжавтай “СЮ” дэлгүүрт хамт орсон. Тэгээд юм худалдаж аваад бичүүлж байх үед хүн ирж зогсохоор нь би ард нь орж зогссон. Тэр үед авчихсан юм шиг байна лээ. Цайвар өнгийн малгайтай, биеийн тамирын цамц, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй 19 орчим насны залуу байсан. ...” /4хх 218/ гэх мэдүүлгүүд,
Ц.Ц яллагдагчаар өгсөн: “...би 00-ын өрөө орох хэрэгтэй байна гээд 2 давхар руу гарахад менежерийн өрөөнийх нь хаалга онгорхой байсан. Би ороод ширээний доод талд байсан сейфнээс 2 боодолтой мөнгийг, ширээн дээр байсан гар утсыг аваад халаасандаа хийгээд гарсан. Би мөнгө, гар утас хулгайлсан талаар хамт явж байсан хүмүүстээ хэлээгүй. /1хх 36-37/, ...Ц.Б надад тэр сандлыг хайрцаглаж өгөх үү, асуучих гэхээр нь би худалдагчид сандал заагаад асууж байх хооронд Ц.Б нэг зүйл авчихсан. Тэгээд мөнгөө тоолсон чинь 900.000 гаруй мянган төгрөг байсан. /1хх 132-133/,
...би хойд хаалгаар ороод гараа сунгаж байгаад дотор хайрцган дээр тавьсан байсан гар утсыг авчихсан юм. Гар утас авахыг манай хоёр найз мэдээгүй. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. /1хх 179-180/, Би тухайн өдөр ганцаараа явж байгаад Модны 2-ын автобусны буудлын ар талд байдаг эмийн санд орох үед худалдагч нь эмэгтэй хүн байсан. ...хүмүүст үйлчилж байх хооронд нь лангууных нь цаана байсан “Самсун Эс-6” маркийн гар устыг хулгайлсан /1хх 210-211/,
...Намайг гар утас авахыг С.Мөнх-Өлзий мэдээгүй, ямар нэгэн оролцоо байхгүй. Би гар утас авсныхаа дараа доошоо шатаар бууж байхдаа нууцаар гар утас авсан талаар С.Мөнх-Өлзийд хэлсэн. ...” /2хх 24-25/, “Маяа” нэртэй гоо сайхны салон руу Ц.Б бид хоёр орсон. Үүдний хэсэгт буйдан сандал дээр нэг эмэгтэй хүний цүнх байсан. Ц.Б над руу тэр цүнхийг заасан. Ц.Б хажуу талын өрөө рүү хүмүүстэй яриа өдөж байхад би тухайн цүнхийг ухаж дотроос нь “Айфоне-7” маркийн гар утас байхаар нь авсан. Тухайн гар утсыг “Монтел” дээр үл таних хүнд 130.000 төгрөгөөр зарсан. ...” /2хх 92-93/, ...Билгүүтэй эхлээд дотогшоо орсон. Дараа Ц.Б бид хоёр орсон. Би худалдагчийн хажуу талын сандал дээр суусан. Энэ үед Ц.Б худалдагчтай юм ярьж анхаарлыг нь сарниулж байх хооронд би хайрцагтай нэгжийг хулгайлж авсан. ...” /2хх-ийн 138-139/,
...Мөнхбаатар бичиг хэргийн дэлгүүр орж юм аваадахъя гэхээр нь хамт орсон. Би Мөнхбаатарыг юм авч байх хооронд лангууны ард утас байхаар нь авчихсан юм. Мөнхбаатарт гар утас хулгайлсан талаараа хэлээгүй. ...” /Зхх 226-227, 240-242/,
...би тухайн гар утсыг хулгайлаад Монтел дээр аваачиж танихгүй эрэгтэй хүнд зарсан. Одоо тэр хүнийг хараад танихгүй. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. ...”/4хх 145-146/, ...Ц.Б, О.Бат-Амгалан, Хатанбаатар бид нар ... “Брэндс Оутлет” хувцасны дэлгүүр орсон. Хувцас үзье гээд Б1 давхар руу нь буугаад байж байтал хувцасны шкафны ар талд нэг гар утас байсан. “Энд нэг утас байна” гэж нөгөө хэдээс нэг нь хэлж байсан. О.Бат-Амгалан гар утсыг цэнэглэгчнээс нь салгаад авсан. Бүгд сандралдаад гүйлдээд гарсан. Хатанбаатар тэндээ баригдаад үлдсэн. Гар утсыг яасныг О.Бат-Амгалан, Ц.Б нар мэдэж байгаа байх. ...” /4хх 185/,
Шүүгдэгч Ц.Бы яллагдагчаар өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын сүүлээр найз Саруултөгсийн хамт явж байгаад бичлийн ар талд байдаг эмийн санд ороод найзыгаа эм авч байх хооронд текэн доор байсан “Эл Жи Жи-6” маркийн гар утсыг аваад халаасандаа хийсэн. Намайг хулгай хийсэн талаар Саруултөгс мэдээгүй. би өөрийн найз Зараа хочтой Ц.Ц хамт гадуур явж байгаад “Гранд плаза” худалдааны төвийн 5 дугаар давхарт гараад хүүхдийн тэрэг, машины суудал зардаг нэг охин дээр очсон. Зараа саатуулж байх хооронд би мэлхийний доор байсан бэлэн мөнгийг аваад халаасандаа хийсэн. Тэгээд гараад тоолоход 900.000 гаруй мянган төгрөг байсан...” ...”/1хх 129-131, 237-238/,
...би Ц.Цд тухайн цүнхийг гараараа зааж өгсөн. Тэгээд би хажуу талын өрөөнөөс гарч ирсэн эгчтэй юм яриад саатуулж байх хооронд Ц.Ц тухайн цүнхийг ухсан. Тэгээд тэр “Айфоне-7” маркийн гар утсыг 130.000 төгрөгөөр танихгүй хүнд зарсан. Би Ц.Ц хамт Баянзүрх дүүргийн Саруул тэнгэр хотхонд байрлах хүнсний дэлгүүрт орсон. Ц.Ц лангууны дор утас байхыг хараад авахаар болсон. Намайг худалдагчийг саатуулж бай гэж хэлсэн. Би худалдагч охиныг “бууз авъя” гэж саатуулахаар хөргөгч хэсэг рүү дагуулж явсан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” /2хх 94-95, 196-197, 240/,
...Билгүүтэй, Ц.Ц бид 3 мөнгөгүй болсон байсан болохоор мөнгө ольё гэж ярилцаад “Монос” эмийн сан орсон. Билгүүтэй дотогшоо ороод удалгүй буцаад гараад ирсэн. Ц.Ц бид хоёрт “энд юм байна” гэж хэлсэн. Тэгээд Ц.Ц бид хоёр ороод би худалдагчтай юм ярьж анхаарлыг сариниулж байхад Ц.Ц худалдагчийн хажуу талын лангуун дор байсан хайрцагтай нэгжийг авсан. ...” /2хх 136-137,
...Би Офицер орох гээд явж байхдаа “Олимп” хотхоны жимс зардаг дэлгүүр лүү сүү авах гэж орсон. Лангуун дээр нь цэнэглэж байсан гар утас байхаар нь аваад гарчихсан юм. Айфоне X маркийн гар утас байсан. ...” /Зхх 21-23/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт үйл ажилагаа явуулах “Брэндс Оутлэт” дэлгүүр рүү Хатанбаатар, О.Бат-Амгалан, Ц.Ц нарын хамт орсон. ... хувцас үзэж байхад хувцасны дор нэг утас цэнэглэж байсан. О.Бат- Амгалан гар утсыг хулгайлахаар болж бид 3 хүн саатуулсан. Тухайн гар утас “Самсунг Эс-7” маркийн гар утас байсан. ...” /3хх 141-143/,
...Мөнхбаатар, Ц.Ц бид нар түргэн үйлчилгээний цэг рүү тамхи авах гэж орсон. Ц.Ц ундаа авч байх хооронд би худалдагчид мэдэгдэлгүйгээр хайрцагтай мөнгийг аваад гарсан. Ц.Ц, Мөнхбаатар хоёр намайг анзаараагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” /4хх 12-13,18-20/, ...найз Саруултөгсийн хамт “Миний” дэлгүүрт орсон. Би тамхи, бохь аваад тооцоо хийх гээд очсон чинь худалдагч нь байхгүй байсан. Тооцоо бичигч машиных нь доод талд мөнгө хийдэг савыг нь онгойлгоод мөнгө авсан. Би мөнгө авсан талаараа Бөмбөөлэй буюу Саруултөгсөд хэлээгүй. ...” /4хх-ийн 50-51, 91/, ... Би “СЮ” дэлгүүр рүү юм авах гэж орсон. Үл таних 2 эрэгтэйн нэгнийх нь цүнхэн дотор гар утас байсан. Тэр хүний ард зогсож байгаад гар утсыг нь аваад гарч явсан. Дээрх хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. ...”/4хх 228-229/ гэх мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 24-25/, /2хх 86-87, 133-134, 201-202/, /Зхх 12-13, 53-54, 184-185, 229-230, /4хх 125-126, 221-222/, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэгээний дүгнэлт /1хх 171-172, 205-206, 232-233/, /2хх 15-16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01/502 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан гарын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 гэж дугаарласан хэсэгт байх “Хөдлөгдсөн гэх сандал дээрээс ирүүлж бэхжүүлж авсан гэх” гарын мөр нь санд MN000510015442, MN000710019488, MN000510016000 дугаараар бүртгэгдсэн Цэцэгдэлгэр овогтой Б гэх хүний баруун гарын алгаар үүсгэгдсэн байна. Хэргийн газраас бэхжүүлж авсан шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. ...” гэх дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ц ганцаараа болон бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, шүүгдэгч Ц.Быг ганцаараа болон бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ц.Ц 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Ц.Бы 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 780 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бы хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд энэ тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч Ц.Ц, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шүүгдэгч Ц.Ц “...хэргээ нэгтгэн шийдүүлэх, ... Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...”,
Шүүгдэгч Ц.Б “...бусад дүүрэгт үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед шүүгдэгч нар өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар яригдаагүй, хэлэлцэгдээгүй бөгөөд хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байх тул шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц, Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ