Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2018/0589

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.и нар,

Хариуцагч: Монгол улсын ерөнхий сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Б******* аймгийн Засаг дарга Г.Блд Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах-аар заасан шийтгэлийг ногдуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн өмгөөлөгч Б. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э. х-Эрдэнэ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц. нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын иргэн Црийн х нь Б******* аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны даргын, Ддын Аэл нь байня******* аймгийн Газрын харилцаа, Барилга хот буайгуулалтын газрын даргын ДоржБа нь Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн, Галхын Н нь Б******* аймгийн Б******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг тус тус гүйцэтгэн ажиллаж байсан бөгөөд Б******* аймгийн Засаг дарга Г.Балын захирамжаар хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн.

Б******* аймгийн Засаг дарга Г.Бал нь:

1. 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/364 дугаар тушаалаар Цэрэ\үгийн \ Б******* аймгийн Засаг даргын дэргэдэх худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалаас

2. 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Б/88 дугаар захирамжаар Дадын Алэлийг Б******* аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалаас

3. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/688 дугаар захирамжаар Доржийн Байгальмааг Б******* аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалаас

4. 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/199 дүгээр захирамжаар Баагийн Имааг Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас

5. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамжаар Галбахын ыг Б******* аймгийн Б******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас тус тус үндэслэлгүй чөлөөлсөн.

Ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн бид Б******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тусдаа хандан өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж Б******* аймгийн засаг дарга Г.Блын төрийн захиргааны албан хаагчдыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болохыг тогтоож өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилогдсон.

Хэдийгээр шат шатны шүүхээр засаг дарга Г.Бын дээрх захирамжуудыг хууль зөрчсөн үндэслэлгүй болохыг тогтоож ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийдэг, удаашруулдаг, дүр эсгэж томилоод буцааж ажлаас нь халдаг хуулийг үл биелүүлж, үл тоомсорлодог байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Б******* аймгийн Засаг дарга Г.Баал нь орон нутагт төр засгийн удирдлагыг хэрэгжүүлж, нийт иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хүргэж ажилгүйдэл ядууралыг бууруулж, нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг зохион байгуулах үүрэгтэй албан тушаалтан.

Гэтэл хуулиар олгогдсон үүргээ умартан иргэдээ нам, улс төрөөр ялгаварлан гадуурхаж, төрийн албан хаагчдыг улс төрийн зорилгоор өөрийн шийдвэрээр болон аймгийн Засаг даргын шууд удирдлагад ажилладаг байгууллагын дарга төрийн албан хаагчдыг улс төрийн зорилгоор өөрийн шийдэрээр болон аймгийн Засаг даргын шууд удирдлагад ажилладаг байгууллагын дарга эрхлэгч нарт сэм үүрэг өгч, хууль зөрчин ажлаас халах явдал газар авлаа. Одоогийн байдлаар 2016 онд сонгуулиас хойш манай аймгийн хэмжээнд бүрэн бус тоогоор 60 гаруй төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас нь халжээ.

Дээрх хүмүүсийн нилээд хэсэг нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд эцэслэн шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдох, ажиллаагүй хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэр гарсан. Энэ нөхөн олгох шийдвэрийг гэм буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-д заасан. Гэтэл одоо болтол ямар нэгэн арга хэмжээ авахгүй энэ хүнийг үйлдлийг улам бүр дэмжиж байгаад гомдолтой байна.

Одоогийн байдлаар Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Д.Бааад 7.112.460 төгрөг, ЗДТГ-ын хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга Т.О*******ад 12,0 сая төгрөг, ЗДТГ-ын ажилтан Ё.Лхарэнд 6.8 сая төгрөг, Б******* аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны дарга Ц. өд 8.951.460 төгрөг, Б******* аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга Д.Алтлд 5.922.395төгрөг, Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.И5.642.980 төгрөг, Б******* аймгийн Б******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г*******ын Н*******рт 6.254.072 төгрөг нийт 52.683.367 төгрөгийн нөхөн төлбөрийг аймгийн төсвөөс төлж төсөвт их хэмжээний хохирол учруулсан. Цаашид хууль бусаар халагдсан 20-иод хүний нөхөн төлбөр 200-аад сая төгрөгийг мөн төсвөөс төлж аймгийн төсөвт хохирол учруулах магадлалтай байна.

Б******* аймгийн Засаг дарга Г.Бгал нь төрийн албыг улс төржүүлж Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь хангалттай үндэслэлээр тогтоогдсон.

Бидний зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцно... гэж заасны дагуу Б******* аймгийн Засаг дарга Г.Брлд хариуцлага тооцуулахаар аймгийн Засаг даргыг томилдог албан тушаалтан болох Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан боловч Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ХЭГ/749 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр..., Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчмыг баримталж ажиллах талаар Г.Багалд чиглэл хүргүүлэв гэсэн хариуг ирүүлсэн. Энэ хариунаас харахад Засгийн газар, ерөнхий сайдын зүгээс Б******* аймгийн Засаг дарга Г.Блд хариуцлага тооцоогүй, цаашид ч хариуцлага тооцохгүй нь тодорхой болсон учраас хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д Эрх зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд энэ хуулийн 105.2-т заасан шийтгэл оногдуулаагүй, эсхүл тохирсон шийтгэлийг ногдуулаагүй тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан.

Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-т нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах-аар заасан шийтгэлийг оногдуулахыг Монгол улсын ерөнхий сайд У.Х*******эд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Зор шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ц.и нар нарыг Б******* аймгийн Засаг даргын шийдвэрээр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосоны дагуу Б******* аймгийн Засаг дарга Г.Бал холбогдох шүүхийн шийдвэрийг биелүүлж, Ц.и нар нарыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилсон байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн төрийн албан хаагч нарын эрхийг сэргээсэн байх тул Шийтгэл ногдуулах тухай Ерөнхий сайдын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 133 дугаар захирамжаар Б******* аймгийн Засаг дарга Г.Баалд дахин ийм асуудал гаргахгүй, хууль биелүүлж ажиллахыг үүрэг болгож, хаалттай сануулах шийтгэл ногдуулсан. Энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь нууцийн зэрэгтэй байдаг.

Захиргааны ерөнхий хуульд шууд заагаагүй боловч Төрийн албаны тухай хуульд заасан нэг зөрчилд хоёр шийтгэл ногдуулахгүй байх хариуцлагад хамаардаг эрх зүйн үндсэн зарчим үйлчилдэг.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 3.3-т Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд төрийн албан тушаалтанд хариуцлагыг давхардуулан ногдуулахгүй байх зарчмыг нэгэнт тусгасан учир тухайн зарчмыг баримтлах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохиролыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нар нь тус шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцана, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохиролыг төр хариуцах, гэж захиргааны байгууллагын шийдвэрийн алдааны улмаас учирсан хохиролыг эхэлж захиргааны байгууллага хариуцахаар хуульчилжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохиролыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцана гэж зааснаас үзвэл Б******* аймгийн Засаг дарга ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ төрд хичнээн төгрөгний хохирол учруулсаныг төрийн аудитын байгууллага шалгаж тогтоох бөгөөд үүний дараа хохиролыг улсад төлүүлэх үүрэгтэй байна.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлд Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд 35 дугаар зүйлийн 35.1.2-д төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шудрага ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл төрд учирсан хохиролыг шаардах эрх нь нэхэмжлэгч Ц.и нар нарт биш төрийн аудитын байгууллагын дүгнэлт гарсны дараа Төрийн албаны зөвлөл шүүхээс шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл эхний ээлжинд иргэн, хуулийн этгээдэд хууль бус шийдвэрийн улмаас учруулсан хохирлыг төр хариуцан барагдуулах боловч дараа нь хуульд заасан гэм буруутай албан тушаалтан, албан хаагчаар нөхөн төлүүлэх үүрэг нь Төрийн албаны зөвлөлд байна.

Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна,

Мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-д Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг ногдуулна,

105.2.1-д Хууль биелүүлж ажиллахыг хааллтай болон нээлттэй сануулах,

105.2.2-д Албан тушаалтны цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах,

105.2.3-д Ажлаас халах,

105.2.4-д Нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, хуулийн энэ зохицуулалтаас үзвэл дээд шатны захиргааны албан тушаалтан дээрх шийтгэлийг оногдуулахаар заажээ.

Бодит байдал дээр Монгол Улсын ерөнхий сайд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 133 дугаар захирамжаар Б******* аймгийн Засаг дарга Г.Балын гаргасан зөрчилд хууль бус үйл ажиллгаа явуулахгүй байх талаар хаалттай сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт нууцын зэрэгтэй ирсэн албан бичгээр нотлогдож байна.

Энэ хуулийн 105.2.1-д заасан хоёр ялгаатай сануулах шийтгэл гэдэг нь зөрчил гаргасан албан тушаалтанд өөрт нь ганцаарчлан сануулахыг хааллттай сануулах, нийтэд зарлаж сануулахыг нээлттэй сануулах гэж ойлгохоор байна.

Монгол Улсын Ерөнхий сайд өөрт олгогдсон бүрэн эрх хэмжээнийхээ хүрээнд Б******* аймгийн Засаг даргад хаалттай сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсаар байхад шүүх Монгол Улсын Ерөнхий сайдыг Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д зааснаар арга хэмжээ авсангүй гэж буруутгах, Б******* аймгийн Засаг дарга Г.Балын гаргасан зөрчилд нь тохирсон шийтгэл ногдуулаагүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.и нар нарын нэхэмжлэлтэй Б******* аймгийн Засаг дарга Г.Балд Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-д нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах-аар заасан шийтгэлийг ногдуулахыг Монгол Улсын Ерөнхий сайдад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2, 105.2.1, 105.2.4-д заасныг баримтлан Ц.Иднх, Д.Байаа, Б.Ишм нарын Б******* аймгийн Засаг дарга Г.Батлд Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.4-т зааснаар ...нийтийн албанд нэгээс арав хүртэл жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгон үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.