Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 56

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Шүүгдэгч Сэмжит овогт Олзодын Баатархүү, Наран овогт Омбо-Очирын Норовсамбуу, Санираулаба овогт Ансаганы Серикбол, Харчин овогт Жаргалын Цогт-Очир нарыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.       
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар шүүгдэгч О.Баатархүүг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 01 жил хорих ялаар,
  • Шүүгдэгч О.Норовсамбууг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 02 жил хорих ялаар,
  • Шүүгдэгч А.Серикболыг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 01 жил хорих ялаар,
  • Шүүгдэгч Ж.Цогт-Очирыг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр, 02 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2-т зааснаар шүүгдэгч О.Баатархүүд оногдуулсан 01 жил хорих ял, шүүгдэгч О.Норовсамбууд оногдуулсан 02 жил хорих ял, шүүгдэгч А.Серикболд оногдуулсан 01 жил хорих ял, шүүгдэгч Ж.Цогт-Очирт оногдуулсан 02 жил хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй,   
  2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бумансүрэн, Г.Түмэндэлгэр нарт оршуулгын зардалд иргэний хариуцагч “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазраас 6.355.441 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Түмэндэлгэр, Г.Бумансүрэн нарт олгосугай.
  3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэвэрийн зөрүү буюу сэтгэл санааны хохирол 38.598.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Иргэний хариуцагч байгууллага нь гэм буруутай этгээдүүдээс өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 
  5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди, гялгар хатуу хавтастай нүүрэн хэсэгтээ хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэсэн бичигтэй 16 хуудас дэвтэрийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.   
  7. Шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.  
  8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Баатархүү, О.Норовсамбуу, А.Серикбол, Ж.Цогт-Очир нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.ОТГОНБАЯР