Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2020/02778

 

 

 

 

 

 

 

 

       2020 оны дөр

   09 сар      15  р                                               184/ШШ2020/02778

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д овогт Н.О /РД:/. Хаяг: Чингэлтэй дүүрэг,  дүгээр хороо, Дэнж дугаар гудамж,  тоот

 

Хариуцагч: Б овогт З.Б /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дүгээр хороо, Тахилт  дугаар гудамж, тоот

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, хариуцагч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                                                                                                                                                   

 

Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэн З.Бтой үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан нотариатчаар гэрчлүүлж, Баянгол дүүргийн  дугаар хороо, дүгээр хороолол, Амарсанаа гудамж,  байрны  тоот хаягтай 93,17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Гэрээ байгуулсан өдөртөө багтаан орон сууцны төлбөр тооцоогоо дуусган төлж, хоёр талаасаа энэ тухай акт үйлдэн баталгаажуулсан. Үүний дараагаар би эхнэрийн хамт байрыг хүлээн авч, түлхүүрийг нь солиод нүүж орсон. Тухайн өдөр нүүлгэлт хийгээд завгүй байсан учир гэрчилгээгээ шилжүүлэн авч амжаагүй. З.Б өнөөдөр амжихгүй бол маргааш, нөгөөдрөөс гэрчилгээгээ аваарай, тэгээд гэрчилгээгээ солиулаарай гэж хэлсэн. Бид нэгэнтээ амжихгүй учир ганц хоёр хоногийн наана цаана ямар ялгаа байх вэ гэж бодоод өнгөрсөн. Гэтэл З.Б-г холбоо барихыг хэд хоног хүлээгээд холбоо барихгүй байхаар нь өөрсдөө түрүүлж холбогдоход хөдөө явж байна, хөдөөнөөс ирээд гэрчилгээг чинь өгье, битгий санаа зов, хэд хоног хүлээчих гэсэн боловч гэрчилгээг өдийг хүртэл өгөлгүй олон янзын шалтаг тоочин удаасаар байна. Сүүлд холбоо барихад би хэтэрхий хямд зарсан байна, та хоёр дахиад 10,000,000 төгрөг нэмж өг, тэгвэл шилжүүлж өгнө гэж хэлсэн. Би тийм юм байхгүй, гэрээний дагуу тохирсноороо явъя, эр хүмүүс байж хэлсэн ярьсандаа байя гэж хэлсэн. Миний бие орон сууцныхаа үнийг гэрээнд зааснаар 100 хувь төлж барагдуулчихаад худалдан авсан орон сууцаа бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа хэдий ч З.Б янз бүрийн шалтаг тоочин гэрчилгээг эх хувиар нь хүлээлгэн өгөлгүй гэрээний үүргээ зөрчсний улмаас өөрийн өмчлөх эрхээ баталгаажуулах боломжгүй болсон. Иймээс Улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, Баянгол дүүргийн  дугаар хороо,  дүгээр хороолол /16063/, Амарсанаа гудамж,  байр, тоот 93,17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмгөөлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагч З.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Н.О-той 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг авсан нь үнэн. Бид хоорондоо танил улсууд байсан. Бид хоёрын хооронд өмнө нь байсан өр тооцооны асуудлыг оролцуулж тооцон орон сууцны тооцоог Н.О төлж барагдуулсан. Энэ асуудал дээр би огт маргахгүй. Хамгийн гол нь гэнэтийн ажил гарсны улмаас хөдөө орон нутагт ажлаар явсан. Энэ хойгуур ар гэрээр явж хэрүүл маргаан хийж, эхнэр хүүхэд айлгаж, доромжилсон. Хөдөө байсан учир гэрчилгээг нь шилжүүлж өгөх боломжгүй явсан хүндэтгэн үзэх шалтгаан надад байсан үүнийгээ хэлэхэд Н.О хүлээж аваагүй, уурлаж уцаарлаж янз бүрээр доромжлон, залилсан мэхэлсэн зэргээр хэлж бидний хооронд маргаан үүссэн. Хөдөө ажилтай явж байгаа гэж үнэн учраа хэлээд байхад худлаа ярьсан гэх зэргээр асуудал үүсгээд гэр орноор ар гэрээнхнийг айлгаад яваад байсан учир би удаан таньдаг мэддэг явсан гээд хямд үнээр ярьж хөөрөөд зарсныг мэдэж байгаа байх. Зөрүү төлбөр мөнгө ярьвал ярина шүү гэж хэлсэн. Энэ талаар нэхэмжлэлдээ 10,000,000 төгрөг илүү нэхсэн гэж бичсэн нь худлаа. Гэрээнд зааснаас илүү яг 10,000,000 төгрөг өг гэх зэргээр илүү мөнгө нэхсэн асуудал надад бол байхгүй. Маргаан, үл ойлголцол угтаа бол хөдөө ажилтай байх хооронд намайг янз бүрээр доромжилж, гэр  орноор явж хэрүүл маргаан хийж цагдаа сэргийлэх болно барина гэж айлгаж сүрдүүлж байсантай л холбоотой. Хэн ч байсан ингэвэл дургүй нь хүрэх л байх. Иймд би байраа өөр хүнд худалдаж нэхэмжлэгчид мөнгийг нь буцааж өгмөөр байна.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч З.Б-д холбогдуулан Улсын бүртгэлийн Ү-220 дугаартай, Баянгол дүүргийн дугаар хороо,  дүгээр хороолол /16063/, Амарсанаа гудамж,  байр, тоот 93,17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмгөөлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах тухай” гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүйгээс өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж, харин хариуцагч нь гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх  тухайд маргахгүй, харин нэхэмжлэгч зүй бус харьцсан, орон сууцыг өөр хүнд худалдаж мөнгийг өгнө гэж тайлбарлана.

 

Талууд 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн  дугаар хороо,  дүгээр хороолол /16063/, Амарсанаа гудамж,  байр, тоот 93,17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцныг 90,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнийг бүрэн төлсөн байна. /хх-ийн 7-9/

 

Гэрээ байгуулсан өдрөөс хойш нэхэмжлэгч нь тухайн орон сууцанд оршин сууж, хэрэглээний төлбөрийг төлж байгаа нь талуудын тайлбар, Төрийн банкинд төлбөр төлсөн баримтаар нотлогдож байна. 

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох, худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас дүгнэхэд хариуцагч З.Б нь нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах, худалдан авах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай нь баримт бичгийг гарган өгөөгүй, харин нэхэмжлэгч Н.О нь гэрээний дагуу орон сууцны үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдож байна.

 

Иймд улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй,  Баянгол дүүргийн  дугаар хороо,  дүгээр хороолол, Амарсанаа гудамж,  байр, тоот 93,17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.О-г тогтоож, бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг хариуцагч Ү.Баттогтоход даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 1152.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй,  Баянгол дүүргийн дугаар хороо,  дүгээр хороолол, Амарсанаа гудамж, байр,  тоот 93,17 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.О-г тогтоож, бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гарган өгөхийг хариуцагч З.Бод даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг нь улсын орлогод үлдээж, илүү төлсөн 537,750 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлиийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.      

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Т.БАТСҮХ