Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 22

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Халх овогт Доржхүүгийн Дэмбэрэлдодов, Халх овогт Доржхүүгийн Ганбат нарыг хүнийг танхайн сэдэлтээр, бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.12 91.2.15 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дэмбэрэлдодовыг 20 жил хорих ялаар, шүүгдэгч Д.Ганбатыг 19 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь зааснаар шүүгдэгч Д.Дэмбэрэлдодовд оногдуулсан 20 жил хорих ял, Д.Ганбатад оногдуулсан 19 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Д.Дэмбэрэлдодовын цагдан хоригдсон 181 хоног, Д.Ганбатын цагдан хоригдсон 101 хоногийг шүүгдэгч нарын хорих ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар панерин хавтангаар хийсэн эвдэрхий сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нараас тус тус 2.263.053.5 төгрөг, нийт 4.526.107 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунд олгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Дэмбэрэлдодов, Д.Ганбат нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.  

           

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                                     Ч.ОТГОНБАЯР

                                         ШҮҮГЧИД :                                     А.АЛТАНХУЯГ

                                                                                              Л.ОЮУН