Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг;

улсын яллагч: П.Даваасүрэн;

шүүгдэгч: Б.Энхтайван, Б.Батбаяр, тэдний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уухай овогт Бурмаагийн Энхтайван, Боржигон овогт Батчулууны Батбаяр нарт холбогдох эрүүгийн 201525020665 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:    

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, боксын багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум 2 дугаар баг 10-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зйүлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар бүгд 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн  26 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зйүлийн 126.1 дэх хэсэт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, МА86042917 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Уухай овогт Бурмаагийн Энхтайван.

2. Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон армамурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, 2 дүү, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 4 дүгээр баг 2 дугаар хэсэг 122 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 07 дугаар  сарын 09-ны өдөр эдлээгүй үлдсэн 5 сар 19 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Дундговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр  зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар  шийтгүүлж, 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

           Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2008 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 сар 17 хоногийн хорих ялыг хугаанаас өмнө тэнсэж суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, МЭ83030814 регистерийн дугаартай, Боржигон овогт Батчулууны Батбаяр.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Энхтайван нь бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлан бусдад үлэмж хэмжээний хохирол буюу 15.285.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч У.Батбаяр нь бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол буюу 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Б.Энхтайван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтад тодорхой ярьсан. Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Батбаяртай хамт үйлдсэн хэргийн хувьд би хагалгаанд ороод удаагүй байсан тул идэвхитэй үйлдэл гаргаагүй. Зүгээр хамт явсан. Гэхдээ би бүх хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүгдэгч Б.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтад тодорхой ярьсан. Би холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 39-41, 69-75, 120-123, 142-146, 172-175, 184-185, 213-219, 2хх-ийн 8-14, 35, 67-69, 99-104, 3хх-ийн 46-48/, хохирогч Б.Мөнхбадрах /3хх-ийн 15-16/, П.Оюунчимэг /1хх-ийн 52-53/, Ч.Баттөр /1хх-ийн 90-91/, О.Дарьсүрэн /1хх-ийн 107-108/, И.Ганзориг /1хх-ийн 32/, Б.Борхүү /1хх-ийн 149/, Я.Лэгзмаа /1хх-ийн 187-188/, П.Идэртогтох /1хх-ийн 227/, Н.Эрдэнэбат /2хх-ийн 17, 128/, Д.Баттулга /2хх-ийн 42-43/, Ц.Майнбаяр /2хх-ийн 85-86/, М.Бат-Очир /2хх-ийн 117, 130/, Б.Баярсайхан /3хх-ийн 59/, Б.Отгонзаяа /3хх-ийн 164/ нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.Эрдэнэцогтын мэдүүлэг /3хх-ийн 62/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 18, 50, 81, 109, 129, 156, 186, 230, 2хх-ийн 15, 50, 79, 111, 3хх-ийн 32, 161-162/, Б.Энхтайваны сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 168-169, 3хх-ийн 211-213/, Б.Батбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /3хх-ийн 81-88/, Б.Энхтайваны иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 170/, Б.Энхтайваны урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 171/, Б.Батбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 109-110/, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 188-191/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Энхтайван нь давтан үйлдлээр, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч буюу 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн эцсийн 5-20 тоотоос хохирогч Б.Мөнхбадрахын “Асус” маркийн зөөврийн компьютерийг хулгайлж 700.000 төгрөгийн,

2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7-10а тоотоос хохирогч П.Оюунчимэгийн “Тошиба” маркийн 32 инчийн ЛЕД зурагт, “МNВС” зурагтын антен, “МNВС” зурагтын хүлээн авагч зэрэг эд зүйлсийг хулгайлж 423.000 төгрөгийн,

 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 14-377 тоотоос хохирогч Ч.Баттөрийн “Кэн” маркийн цохилттой, цохилтгүй 2 ширхэг дрилл, цахилгаан хөрөө, мастер дриллинг /отвёртка/ , “Хүннү” загварын дээл, мөнгөн бүс зэрэг эд зүйлийг хулгайлж 515.000 төгрөгийн,

 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-305 тоотоос хохирогч О.Дарьсүрэнгийн 2 ширхэг гар утас, пүүз зэргийг хулгайлж 640.000 төгрөгийн,

2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Баянбулаг” зуслангийн задгай тоотоос хохирогч Н.Ганзоригийн цохилттой дрилл 1 ширхэг, “Монито” маркийн таслагч 1 ширхэг, том таслагч, цахилгаан хөрөө, “Кен” маркийн том таслагч, жижиг цахилгаан дрилл зэргийг хулгайлж 535.000 төгрөгийн,

2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-368 тоотоос хохирогч Б.Борхүүгийн 42 инчийн “ЛЕД” зурагтыг хулгайлж 300.000 төгрөгийн,

2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын задгай тоотоос хохирогч Я.Лэгзмаагийн “Сонни” маркийн 21 инчийн зурагт, ДДШ ТВ-ийн төхөөрөмж, түргэн чанагч зэргийг хулгайлж 315.000 төгрөгийн,

 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн задгайд байрлах хохирогч П.Идэртогтохын зуслангийн байшингаас цахилгаан дрилл 3 ширхэг, төмөр таславч 2 ширхэг, сантехникийн газу багаж, “Кен” маркийн таслагч 2 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 210.000 төгрөгийн,

2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-54 тоотоос хохирогч Н.Эрдэнэбатын “Асер” маркийн компьютерийг цэнэглэгчийн хамт хулгайлж 510.000 төгрөгийн,

2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49-321 тоотоос хохирогч Д.Баттулгын 400.000 төгрөг, “Самсунг” маркийн гар утас, сүүлийн үеийн дунд гарын халтар манан хөөрөг, эмэгтэй хүний комплот чулуутай шигтгээтэй мөнгөн хос ээмэг, зүүлт кулоны хослол, мөнгөн ээмэг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.090.000 төгрөгийн,

2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Агар” төвийн гадна байрлуулсан хохирогч Ц.Майнбаярын 3888 УБЛ дугаартай “Ланд крузер” маркийн машины баруун талын цонхыг хагалж, усан манан хөөргийг хулгайлж 4.800.000 төгрөгийн,

2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 5-140 тоотоос хохирогч М.Бат-Очирын “Тошиба” маркийн зөөврийн компьютер, “Кен” маркийн уран хөрөө, “Кен” маркийн цахилгаан дрилл 1 ширхэг, Зиппо асаагуур 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 533.000 төгрөгийн,

 2016 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Б.Батбаяртай бүлэглэж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 12 дугаар байрны урд зогсоол дээр байсан 0527 СЭҮ дугаартай тээврийн хэрэгслийн бүхээгний цоожийг арматур төмрөөр хөшиж эвдэн 154 ширхэг биеийн тамирын өмд хулгайлж хохирогч Б.Баярсайханд 1.540.000 төгрөгийн,

2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Гурван мэргэд” зах дотор байрлах хохирогч Б.Отгонзаяагийн дэлгүүрээс бугуйн цаг 24 ширхэг, спикр 6 ширхэг, “Самсунг” маркийн баттерей 45 ширхэг, чихэвч 60 ширхэг, флаш 6 ширхэг, бөөрний бүс, чихэвч зэрэг эд зүйл хулгайлж 3.174.000 төгрөгийн буюу бусдад нийт 15.285.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Батбаяр нь Б.Энхтайвантай бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч буюу 2016 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 12 дугаар байрны урд зогсоол дээр байсан 0527 СЭҮ дугаартай тээврийн хэрэгслийн бүхээгний цоожийг арматур төмрөөр хөшиж эвдэн 154 ширхэг биеийн тамирын өмд хулгайлж хохирогч Б.Баярсайханд 1.540.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Мөнхбадрахын мэдүүлсэн /3хх-ийн 15-16/: “... Манай байшингийн баруун тийшээ харсан цонх завсар гарсан байсан. Тухайн үед хаалга түгжээтэй байхаар нь цонхоо онгорхой орхисон байна гэж бодсон. Орой 23 цагийн үед гэртээ ирэхэд “зөөврийн компьютер алга байна” гэсэн. … Тэр компьютерийг 2013 онд 950.000 төгрөгөөр “Микро сити”-ээс худалдан авч байсан. Алдагдсан зүйлээ олж авмаар байна...” гэснээр,

 

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар /1хх-ийн 18/,

 

хохирогч П.Оюунчимэгийн мэдүүлсэн /1хх-ийн 52-53/: “... Манай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7-10а тоот гэрт 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр  манай хүргэн найз гээд Энхтайван гэдэг залууг дагуулж ирсэн. ... Бид нар унтаж байтал Энхтайван манай зурагтыг аваад явж байгаад манай охинтой таарсан байсан. Манай зурагт “Тошиба” маркийн 32 инчийн зурагт байсан. Би 480.000 төгрөгөөр авч байсан. МNВС зурагтын антенийг 2015 онд 100 айлаас 85.000 төгрөгөөр авч байсан. Алдагдсан зүйлээ буцааж авмаар байна…” гэснээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд - /1хх-ийн 39-41/,

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар /1хх-ийн 50/,

 

насанд хүрээгүй гэрч С.Хатанзаяагийн мэдүүлсэн /1хх-ийн 54-55/: “… Би Энхтайван ахыг зурагт тэврээд явж байхыг нь харсан…” гэснээр,

 

хохирогч Ч.Баттөрийн мэдүүлсэн /1хх-ийн 90-91/: “... Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 14-377 тоот гэртээ 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ирэхэд манай гэрийн хаалгыг эвдэж цоожийг нь зүүгээд хулгай орсон байсан. Манай гэрээс “Кэн” маркийн цохилттой, цохилтүй 2 ширхэг дрилл, цахилгаан хөрөө, мастер дриллинг /отвёртка/, “Хүннү” загварын дээл, мөнгөн бүс, эрэгтэй хүний савхин хүрэм, тэмээний ноосон цамц зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан…” гэснээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд - /1хх-ийн 69-75/,

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар /1хх-ийн 81/,

 

хохирогч О.Дарьсүрэнгийн мэдүүлсэн /1хх-ийн 107-108/: “... Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-305 тоот гэртээ 2015 оны 06 дугаар сарын 18-ны орой унтаад өглөө сэртэл манай нөхрийн болон миний гар утас мөн нөхрийн пүүз алдагдсан байсан. Тэгээд л цагдаад мэдэгдсэн. Миний гар утас “Скай” маркийн 150.000 төгрөгөөр авч байсан, нөхрийн утас “Галакси нөүт-3” маркийн 360.000 төгрөгөөр авч байсан. Манай нөхрийн пүүз “Найк” дэлгүүрээс 259.000 төгрөгөөр  худалдан авч байсан. Эдгээр эд зүйлээ олж авмаар байна...” гэснээр,

 

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар /1хх-ийн 109/,

 

хохирогч И.Ганзоригийн мэдүүлсэн /1хх-ийн 32/: “... Манай Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслангийн задгай тоотод байх гэртээ 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цонхоо онгорхой орхиод явсан. Маргааш нь ирэхэд манай байшингийн цонхоор хулгай орж багажнууд алдагдсан байсан. Үүнд цохилттой дрилл 1 ширхэг, “Монито” маркийн таслагч 1 ширхэг, “Кен” маркийн том таслагч, цахилгаан хөрөө, жижиг цахилгаан дрилл зэрэг эд зүйл алдагдсан байсан. Би хохиролоо төлүүлж авмаар байна...” гэснээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 120-123/,

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар /1хх-ийн 129/,

 

хохирогч Б.Борхүүгийн мэдүүлсэн /1хх-ийн 149/: “.... Манай Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-368 тоот гэрт хулгай орсон талаар 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай дүү над руу залгаж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай байшингийн вакум цонхыг түлхэж онгойлгоод хулгайч орж 42 инчийн зурагт аваад явчихсан байсан. Би алдагдсан зурагтаа 300.000 төгрөгөөр авч байсан...” гэснээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 142-146/,

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар /1хх-ийн 156/,

 

хохирогч Я.Лэгзмаагийн мэдүүлсэн /1хх-ийн 187-188/: “... 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манай Хуурай мухарын задгай тоот гэрт хулгай орсон талаар хажуугийн айлын хүн ярьсан. Тэгээд 19 цагийн үед гэртээ иртэл манай гэрээс “Сонни” маркийн 21 инчийн зурагт, ДДШ ТВ-ийн төхөөрөмж /жижиг дөрвөлжин хар өнгөтэй/, түргэн чанагч зэрэг эд зүйл алдагдсан...” гэснээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 172-175, 184-185/,

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар /1хх-ийн 186/,

 

хохирогч П.Идэртогтохын мэдүүлсэн /1хх-ийн 227/: “... Би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зуслангийн задгайд байрлах зуслангийн байшиндаа 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иртэл манай байшинд хулгай орсон, хаалга нь онгорхой байсан. Би цагдаа дуудсан. Манай гэрээс цахилгаан дрилл 3 ширхэг, таславч 2 ширхэг, сантехникийн газу багаж, “Кен” маркийн тасдагч 2 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Алдагдсан зүйлүүдээ олж авмаар байна...” гэснээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 213-219/,

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар /1хх-ийн 230/,

 

хохирогч Н.Эрдэнэбатын мэдүүлсэн /2хх-ийн 17, 128/: “... Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-54 тоот түрээсийн гэртээ 2015 оны 10 дугаар сарын 20-ны орой 22 цагийн үед иртэл манай гэрийн хаалга онгорхой байсан. Гэртээ ортол манай гэрийн эд зүйлийг ухаад миний Асер маркийн компьютерийг цэнэглэгчийн хамт аваад явсан байсан. Би компьютероо 2014 онд 680.000 төгрөгөөр авч байсан…” гэснээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 8-14/,

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар /2хх-ийн 15/,

 

хохирогч Д.Баттулгын мэдүүлсэн /2хх-ийн 42-43/: “... Манай Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49-321 тоот гэрт 2015 оны 10 дугаар сарын сүүлээр хулгай орж 400.000 төгрөг, “Самсунг” маркийн гар утас, сүүлийн үеийн дунд гарын халтар манан хөөрөг, “Ulusnet”-ийн модем, манай эхнэрийн монетон болон мөнгөн ээмэг бөгж зэрэг эд зүйл алдагдаж, нийт 1.490.000 төгрөгийн хохирол учирсан…” гэснээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 35/,

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар /2хх-ийн 50, 3хх-ийн 32/,

 

хохирогч Ц.Майнбаярын мэдүүлсэн /2хх-ийн 85-86/: “... Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Агар” төвд байрлах Веьтнам засварын гадна байсан миний 3888 УБЛ дугаартай “Ланд крузер” маркийн машины баруун талын цонхыг хагалаад эд зүйлийг нь сандаачаад дотор нь байсан миний хөөрөг алдагдсан байсан. Би цагаан сарын өмнө хөөргөө хятадаас 4.800.000 төгрөгөөр авсан. Хохиролоо барагдуулж авмаар байна…” гэснээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 67-69/,

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар /2хх-ийн 79/,

 

хохирогч М.Бат-Очирын мэдүүлсэн /2хх-ийн 117, 130/: “... 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байдаг гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Манай гэрээс тольны өмнө байсан зөөврийн компьютер, уран хөрөө, цахилгаан дрилл зэрэг эд зүйл “Тошиба” маркийн хар өнгийн зөөврийн компьютер, мөн гэрийн зүүн талд байсан барилгын багаж хэрэгслүүд алдагдсан байсан. Хохиролоо барагдуулж авмаар байна…” гэснээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 99-104/,

 

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар /2хх-ийн 111/,

 

хохирогч Б.Баярсайханы /3хх-ийн 59/: “... 2016 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн 6 дугаар баг шар 5-н давхарын 12 дугаар байрны урд зогсоол дээр байсан 0527 СЭҮ дугаартай миний машины бүхээгний цоожийг хөшиж эвдэн 154 ширхэг биеийн тамирын өмднүүдийг хулгайлсан байсан. Хулгайд алдсан зүйлээ авсан учир хохирол гомдолгүй…” гэснээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 46-48/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар /3хх-ийн 53-54/,

 

Иргэний нэхэмжлэгч Н.Эрдэнэцогтын мэдүүлсэн /3хх-ийн 62/: “… 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б.Батбаяраас 154 ширхэг өмдийг 100.000 төгрөгөөр авахаар тохирч бэлэн 50.000 төгрөг өгөөд үлдэгдэл 50.000 төгрөгийг “дараа өгье” гээд тохироод авсан. …Би Б.Батбаяраас 50.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, надад гомдол санал байхгүй…” гэснээр,

 

хохирогч Б.Отгонзаяагийн мэдүүлсэн /3хх-ийн 164/: “... 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай дэлгүүрийн таазаар хулгай орж 20 гаран гар утас, чихэвч, нурууны бүс зэрэг нийт 3.174.000 төгрөгийн эд зүйл алдагдсан. Хохиролоо барагдуулж авмаар байна…” гэснээр,

мэдүүлэг газар дээр нь шалгах ажилгааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 188-191/,

эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар /3хх-ийн 161-162/,

 

Б.Энхтайваны сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 168-169, 3хх-ийн 211-213/: “…Би өөрийн хийсэн нийт 14 удаагийн хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хулгай хийсэн айлуудаа зам шалгалтаар явж зааж өгсөн байгаа. ...Би хулгай хийсэн зүйлээ ихэвчлэн замд таарсан хүмүүст хямдхан өгчихдөг байсан...” гэснээр,

 

Б.Батбаярын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 81-88/: “… 2016 оны 08 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Энхтайван бид 2 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах, шар 5 давхар байрнуудын дунд явж байтал автомашины зогсоол дээр амбаартай том ачааны машин байсан. …Энхтайван тэр машины бүхээгний цоожийг хөшиж онгойлгоод би бүхээг дотор нь орж /тухайн үед юу авснаа мэдээгүй/ том зүйл байхаар нь авч явсан. …Би тэр өмднүүдийг 100.000 төгрөгөөр Эрдэнэцогтод зарахаар болж 50.000 төгрөг аваад өгсөн…” гэх мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Энхтайван, Б.Батбаяр нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. 

 

            Шүүгдэгч Б.Энхтайван давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн, арматурын төмрийг бэхэлгээ хамгаалалтыг эвдэх, үйлдлийг хялбарчлах зорилгоор хэрэглэн, агуулах сав, орон байранд нэвтэрч, шунахай сэдэлтээр өөрт үл хамаарах, өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг нууц далд хэлбэрээр хулгайлж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь, шүүгдэгч Б.Батбаяр нь бусадтай бүлэглэн, арматурын төмрийг бэхэлгээ хамгаалалтыг эвдэх, үйлдлийг хялбарчлах зорилгоор хэрэглэн, агуулах саванд нэвтэрч, шунахай сэдэлтээр өөрт үл хамаарах, өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй бусдын эд хөрөнгийг нууц далд хэлбэрээр хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, дээрх хуулийн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

              Шүүгдэгч Б.Энхтайван, Б.Батбаяр нар нь урьд ял шийтгүүлж байсан боловч тэдний ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамаарагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Дээрх өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд энэ нь шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болов.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Энхтайван, Б.Батбаяр нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин тэдний хувьд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг дараах байдлаар шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч Н.Эрдэнэцогт нь “50.000 төгрөгийг Б.Батбаяраас нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” /3хх-ийн 62/, хохирогч Б.Баярсайхан “Хулгайд алдсан зүйлээ авсан, хохирол гомдолгүй” /3хх-ийн 59/ гэсэн тул шүүгдэгч нарыг хохирогч Б.Баярсайхан, иргэний нэхэмжлэгч Н.Эрдэнэцогт нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй бусад хохирол, гэм хор болох нийт 13.745.000 төгрөгийг шүүгдэгч Б.Энхтайванаас гаргуулж, үүнээс хохирогч Б.Мөнхбадрахад 700.000 төгрөг, хохирогч П.Оюунчимэгт 423.000 төгрөг, хохирогч Ч.Баттөрд 515.000 төгрөг, хохирогч О.Дарьсүрэнд 640.000 төгрөг, хохирогч Н.Ганзоригт 535.000 төгрөг, хохирогч Б.Борхүүд 300.000 төгрөг, хохирогч Я.Лэгзмаад 315.000 төгрөг, хохирогч П.Идэртогтоход 210.000 төгрөг, хохирогч Н.Эрдэнэбатад 510.000 төгрөг, хохирогч Д.Баттулгад 1.090.000 төгрөг, хохирогч Ц.Майнбаярт 4.800.000 төгрөг, хохирогч М.Бат-Очирт 533.000 төгрөг, хохирогч Б.Отгонзаяад 3.174.000 төгрөгийг тус тус олгохоор тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн арматурын төмөр, цоож, замагны түгжээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Уухай овогт Бурмаагийн Энхтайваныг давтан үйлдлээр, бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

           шүүгдэгч Боржигон овогт Батчулууны Батбаярыг бүлэглэж, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтайваныг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбаярыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтайванд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Батбаярыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтайван 242 /хоёр зуун дөчин хоёр/ хоног, шүүгдэгч Б.Батбаяр 121 /нэг зуун хорин нэг/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай .

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтайванаас нийт 13.745.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Мөнхбадрахад 700.000 төгрөг, хохирогч П.Оюунчимэгт 423.000 төгрөг, хохирогч Ч.Баттөрд 515.000 төгрөг, хохирогч О.Дарьсүрэнд 640.000 төгрөг, хохирогч Н.Ганзоригт 535.000 төгрөг, хохирогч Б.Борхүүд 300.000 төгрөг, хохирогч Я.Лэгзмаад 315.000 төгрөг, хохирогч П.Идэртогтоход 210.000 төгрөг, хохирогч Н.Эрдэнэбатад 510.000 төгрөг, хохирогч Д.Баттулгад 1.090.000 төгрөг, хохирогч Ц.Майнбаярт 4.800.000 төгрөг, хохирогч М.Бат-Очирт 533.000 төгрөг, хохирогч Б.Отгонзаяад 3.174.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Шүүгдэгч Б.Энхтайван, Б.Батбаяр нар нь хохирогч Б.Баярсайхан, иргэний нэхэмжлэгч Н.Эрдэнэцогт нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн арматурын төмөр, цоож, замагны түгжээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Энхтайван, Б.Батбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Энхтайван, Б.Батбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ