| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2022/0046/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/138 |
| Огноо | 2023-12-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/138
2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дугаар 2023/ШЦТ/138 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Золзаяа,
Улсын яллагч: О.Батнасан,
Шүүгдэгч: М.Хатанбаатар, Б.Эрдэнэбаяр,
Өмгөөлөгч: Б.Дугармаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Паараг овгийн Батбаярын Эрдэнэбаяр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэргүүд овгийн Мөнхбаярын Хатанбаатар нарт холбогдох 2328000000187 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь дангаараа 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг Цахилдагтай гэх газарт байрлах О.Батнямын эзэмшлийн өвөлжөөний пүнзнээс 250,000 төгрөгийн үнэтэй 220 вольтын цахилгаан үүсгэгч шар өнгийн мотор 1 ширхэг, 500,000 төгрөгийн үнэтэй гүний усны улаан өнгийн фомп 1 ширхэг, 100,000 төгрөгийн үнэтэй 20 литрийн цайран тогоо 1 ширхэг, 60,000 төгрөгийн үнэтэй 10 литрийн цайран тогоо 1 ширхэг, 5,000 төгрөгийн үнэтэй хөнгөн цагаан 10 литрийн бидон 1 ширхэг, 5,000 төгрөгийн үнэтэй хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 135,000 төгрөгийн үнэтэй 30 метрийн урттай хар утас, 80,000 төгрөгийн үнэтэй гүний усны задалсан мотор 1 ширхэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, нийт 1,135,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч М.Хатанбаатар, Б.Эрдэнэбаяр нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор 4012 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг Цахилдагтай гэх газарт байрлах О.Батнямын эзэмшлийн өвөлжөөнд байсан улсын дугааргүй уралдааны корос мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.Хатанбаатар, Б.Эрдэнэбаяр нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Хатанбаатар шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Эрдэнэбаяр Цогтцэций сумаас ирсэн. 2 мотор, өөр зүйл авч ирсэн байсан. Маргааш нь бууцан дээр кросс мотоцикл байна, авч ирээд босгоод уная гэж хэлсэн. Ямархуу юм байна, унаж болохоор юм уу? гэхэд хорооны гадаа хаягдсан юм шиг байна гэхээр нь очиход хойд дугуй нь байхгүй байсан. Босгоод уная гээд авч ирсэн. Шороон дотор байхаар нь хаясан байна гэж ойлгосон. Авсандаа гэмшиж байна.
Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цогтцэций сумаас Өмнөговь аймаг руу явж байгаад замдаа хараад туузан гэрэлтэй пүнзэн дотроос 2 мотор, кросс мотоцикл авсан. Дахин ийм зүйл хийхгүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Батням мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 17-ны өдрийн хооронд хоёр удаагийн давтамжтай Өмнөговь аймаг Ханхонгор сум Өгөөмөр багийн нутаг Цахилдагтай гэх өвөлжөөн дээрээс улсын дугаар номергүй кросс мотоцикль-1, 220 гаргадаг цахилгаан мотор-1, гүний ус татдаг помп-1, 10,20 литрийн цайран тогоо-2, хөнгөн цагаан тогоо- 1, 10 литрийн хөнгөн цагаан битон, 12-ийн өнгөт жижиг зурагт, 30 метрийн цахилгааны хар өнгийн утас, ногоон өнгийн задалж бутраасан гүний усны помп-1, зэрэг эд зүйл алдагдсан. Өвөлжөө бууцны баруун талд байрлах хашааны баруун хойд өнцөгт кросс мотоцикль нь улаан цагаан өнгийн алаг буюу улаан өнгийн урд кирлан суудалтай хойд кирлан цагаан, улаан өнгийн пивор банктай, мөн хашааны баруун урд өнцөгт байрлах модон хайрцаг дотор 3 тоо болгон бутраасан ногоон өнгийн помпны цайран эд анги бусад эд зүйл нь бол өвөлжөөний зүүн талд байх шавран пүнзэн дотор шар өнгийн 220 үүсгэгч цахилгаан мотор-1, гүний ус татах улаан өнгийн 100 помп-1, 10 литрийн хөнгөн цагаан битон-1, 30 метрийн цахилгааны хар өнгийн утас, 12 вольтоор ажилладаг жижиг өнгөт зурагт байсан бөгөөд би гүний усны помп болон зурагт, цахилгаан моторны үйлдвэр нэрийг мэдэхгүй санахгүй байна. 2021 онд кросс мотоциклыг 3.500.000 төгрөгөөр бодож малаар худалдаж авч байсан. Тухайн үед шинэ байсан. Өмнөговь аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрээс 2020 онд 220 үүсгэгч моторыг 550.000 төгрөгөөр авсан. Гүний усны помп тус бүрийг 650.000 төгрөгөөр авч байсан 20 литрийн тогоог 120.000, 10 литрийн тогоог 80.000 төгрөгөөр авч байсан. Хөнгөн цагаан тогоог бол үнэлж мэдэхгүй аав, ээжээс өвлөж ирсэн. 10 литрийн битон бол мөн өвлөж ирсэн Цахилгааны утсыг таньдаг хүнээс авч байсан зах зээлийн үнийг нь мэдэхгүй байна. 220 үүсгэгч мотор бага зэрэг хуучирсан байсан. Нэг помп бол хэвийн. Нөгөө задалсан ажиллагаагүй болсон байсан мотоцикль бол хэвийн явдаг эдэлгээний хуучралттай. Тухайн үед бензингүй үлдээсэн байсан. ... Миний хулгайд алдсан мотоциклыг М.Хатанбаатар, Б. Эрдэнэбаяр нараас хураан авч надад хүлээлгэн өгсөн. Мөн бусад алдагдсан эд зүйлийг үнэлгээ тогтоож үнэлгээгээр гарсан 1.135.000 төгрөгийг надад бэлнээр хүлээлгэн өгсөн учраас надад санал гомдолтой зүйл байхгүй. Нэгэнт санал гомдол байхгүй болохоор шүүх хуралд суухгүй. Хэргийн материалтай танилцах шаардлагагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 29-36 дахь тал/
Гэрч Ц.Буяндэлгэр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Toyota carina маркийн 40-12 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 09 сард найз Батсүрэнгээс 1.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод оношилгоо, татварын мөнгийг нь хасаж бодоод 800,000 төгрөгөөр авсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авах мөнгийг Хатанбаатар бид хоёр цалингаасаа өгч дуусгасан. М.Хатанбаатар бид хоёрын дундын өмч байгаа юм. Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь би мэдээгүй. Хөдөөнөөс айлаас мотоцикл авсан гээд 2023 оны 09 сарын дундуур цагаан өгийн уралдааны мотоцикл ачаад ирсэн. Тухайн мотоциклийг хулгайлж авч ирсэн гэж би мэдээгүй. /хх-ийн 39 дэх тал/
Гэрч Х.Бадамсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би бүтнээр нь бол худалдан аваагүй. Харин 220 цахилгаан мотор болон гүний усны помпны эд зүйл болон бусад эд зүйл худалдан авсан. Гэхдээ тухайн эд зүйлийн гадна талын банк буюу арьс, рам зэрэг эд зүйл авсан. Би тухайн эд зүйлийг асуугаагүй худалдаж авсан бөгөөд хуучин задаргааны эд зүйл болохоор асууж тодруулаагүй. Зэс 16-17 мянган төгрөг, цайр, хөнгөн цагаан нь 3700 төгрөг, төмөр 100-150 төгрөгөөр авдаг. Тухайн тушаасан эд зүйл нь 80 гаруй мянган төгрөг болсон санагдаж байна. /хх-ийн 41 дэх тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1571 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: кросс мотоцикль 2.000.000 төгрөг, цахилгаан үүсгэгч мотор 250.000 төгрөг, гүний усны мотор 500.000 төгрөг, цайран тогоо 100.000 төгрөг, цайран тогоо 60.000 төгрөг, битон 5000 төгрөг, хөнгөн цагаан тогоо 5000 төгрөг, хар утас 135.000 төгрөг, мотор 80.000 төгрөг, нийт үнэ 3.135.000 төгрөг /хх-ийн 52 дахь тал/
Шүүгдэгч М.Хатанбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед Эрдэнэбаяртай хамт Өмнөговь аймгаас зүүн тийш 20 орчим км-т байдаг өвөлжөөн дээрээс кросс маркийн улсын дугааргүй, хойд дугуй нь байхгүй мотоциклийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авсан. Тухайн мотоциклийг очиж авахдаа эхнэр Ц.Буяндэлгэрийн нэр дээр байдаг Тоёота карина маркийн 40-12 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан ачиж авч ирсэн. Тухайн үйлдэл нь миний буруу би өөрийн гэм бурууг маш сайн ухамсарлаж байна. /хх-ийн 70-71 дэх тал/
Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 1992 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд аав Д.Батбаяр, ээж Д.Бурмаа нарын 9 дэх хүү буюу айлын отгон хүү болон мэндэлсэн. 8 настайдаа Өмнөговь аймгийн Манлай сумын дунд сургуульд нэгдүгээр ангид ороод 2 дугаар ангиасаа сургуулиас гарч ээж, аавынхаа хамтаар мал малласан. 2017 онд эхнэр Б.Од-Эрдэнэтэй танилцаж гэр бүл болсон ба гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулаагүй байгаа. Эхнэр Од-Эрдэнэтэй хамтран амьдраад дундаасаа 5 хүүхэдтэй болж ам бүл 7 амьдарч байгаа. Спейшлмайнинг сервис ХХК-д туслах, Эрч майнинг ХХК-д туслах, Цогтцэций сумын 27-р цэцэрлэгт галч, Шунхлай шатахуун түгээх станцад ачигч, насосчин, Гүний ус ХХК-д машинистаар тус тус ажиллаж байсан. /хх-ийн 75 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 дэх тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93, 117 дахь тал/
Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 94, 118 дахь тал/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21 дэх тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 дахь тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16 дахь тал
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 20-21 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь дангаар 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг Цахилдагтай гэх газарт байрлах О.Батнямын эзэмшлийн өвөлжөөний пүнзнээс 250,000 төгрөгийн үнэтэй 220 вольтын цахилгаан үүсгэгч шар өнгийн мотор 1 ширхэг, 500,000 төгрөгийн үнэтэй гүний усны улаан өнгийн фомп 1 ширхэг, 100,000 төгрөгийн үнэтэй 20 литрийн цайран тогоо 1 ширхэг, 60,000 төгрөгийн үнэтэй 10 литрийн цайран тогоо 1 ширхэг, 5,000 төгрөгийн үнэтэй хөнгөн цагаан 10 литрийн бидон 1 ширхэг, 5,000 төгрөгийн үнэтэй хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 135,000 төгрөгийн үнэтэй 30 метрийн урттай хар утас, 80,000 төгрөгийн үнэтэй гүний усны задалсан мотор 1 ширхэг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,
Шүүгдэгч М.Хатанбаатар, Б.Эрдэнэбаяр нар нь бүлэглэн, 40-12 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн нутаг Цахилдагтай гэх газарт байрлах хохирогч О.Батнямын эзэмшлийн өвөлжөөнд байсан улсын дугааргүй уралдааны кросс мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Батнямын мэдүүлэгт: 2023 оны 09 дүгээр сарын 01-нээс 17-ны өдрийн хооронд хоёр удаагийн давтамжтай Өмнөговь аймаг Ханхонгор сум Өгөөмөр багийн нутаг Цахилдагтай гэх өвөлжөөн дээрээс улсын дугаар номергүй кросс мотоцикл-1, 220 гаргадаг цахилгаан мотор-1, гүний ус татдаг помп-1, 10, 20 литрийн цайран тогоо-2, хөнгөн цагаан тогоо- 1, 10 литрийн хөнгөн цагаан битон, 12-ын өнгөт жижиг зурагт, 30 метрийн цахилгааны хар өнгийн утас, ногоон өнгийн задалж бутраасан гүний усны помп-1 зэрэг эд зүйл алдагдсан. Өвөлжөө бууцны баруун талд байрлах хашааны баруун хойд өнцөгт кросс мотоцикль нь улаан цагаан өнгийн алаг буюу улаан өнгийн урд кирлан суудалтай хойд кирлан цагаан, улаан өнгийн пивор банктай, мөн хашааны баруун урд өнцөгт байрлах модон хайрцаг дотор 3 тоо болгон бутраасан ногоон өнгийн помпны цайран эд анги байсан. Өвөлжөөний зүүн талд байх шавран пүнзэн дотор шар өнгийн 220 үүсгэгч цахилгаан мотор-1, гүний ус татах улаан өнгийн 100 помп-1, 10 литрийн хөнгөн цагаан битон-1, 30 метрийн цахилгааны хар өнгийн утас, 12 вольтоор ажилладаг жижиг өнгөт зурагт байсан бөгөөд би гүний усны помп болон зурагт, цахилгаан моторны үйлдвэрийн нэрийг мэдэхгүй санахгүй байна. /хх-ийн 29-36 дахь тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Буяндэлгэрийн мэдүүлэгт: Toyota carina маркийн 40-12 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 09 сард найз Батсүрэнгээс 1.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод оношилгоо, татварын мөнгийг нь хасаж бодоод 800,000 төгрөгөөр авсан юм. Тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авах мөнгийг Хатанбаатар бид хоёр цалингаасаа өгч дуусгасан. М.Хатанбаатар бид хоёрын дундын өмч байгаа юм. Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь би мэдээгүй. Хөдөөнөөс айлаас мотоцикл авсан гээд 2023 оны 09 сарын дундуур цагаан өгийн уралдааны мотоцикл ачаад ирсэн. Тухайн мотоциклийг хулгайлж авч ирсэн гэж би мэдээгүй. /хх-ийн 39 дэх тал/ гэх мэдүүлэг,
Гэрч Х.Бадамсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би бүтнээр нь бол худалдан аваагүй. Харин 220 цахилгаан мотор болон гүний усны помпны эд зүйл болон бусад эд зүйл худалдан авсан. Гэхдээ тухайн эд зүйлийн гадна талын банк буюу арьс, арам зэрэг эд зүйл авсан. Би тухайн эд зүйлийг асуугаагүй худалдаж авсан бөгөөд хуучин задаргааны эд зүйл болохоор асууж тодруулаагүй. Зэс 16-17 мянган төгрөг, цайр, хөнгөн цагаан нь 3700 төгрөг, төмөр- 100-150 төгрөгөөр авдаг. Тухайн тушаасан эд зүйл нь 80 гаруй мянган төгрөг болсон санагдаж байна. /хх-ийн 41 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь дангаар хохирогч О.Батнямын эзэмшлийн эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авсан, шүүгдэгч М.Хатанбаатар, Б.Эрдэнэбаяр нар нь бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч О.Батнямын эзэмшлийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч М.Хатанбаатар, Б.Эрдэнэбаяр нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Эрдэнэбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн болон дангаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Хатанбаатар, Б.Эрдэнэбаяр нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Батнямд 3.135.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: “Хас үнэлгээ” ХХК-ийн ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1571 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: крос мотоцикль 2.000.000 төгрөг, цахилгаан үүсгэгч мотор 250.000 төгрөг, гүний усны мотор 500.000 төгрөг, цайран тогоо 100.000 төгрөг, цайран тогоо 60.000 төгрөг, битон 5000 төгрөг, хөнгөн цагаан тогоо 5000 төгрөг, хар утас 135.000 төгрөг, мотор 80.000 төгрөг, нийт үнэ 3.135.000 төгрөг /хх-ийн 52 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.Хатанбаатар, Б.Эрдэнэбаяр нар нь бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч М.Хатанбаатар, Б.Эрдэнэбаяр нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Батнямын эд хөрөнгөд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрт учирсан хохирлыг арилгахыг шүүгдэгч нараас шаардах эрхтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Батням мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... Миний хулгайд алдсан мотоциклыг М.Хатанбаатар, Б. Эрдэнэбаяр нараас хураан авч надад хүлээлгэн өгсөн. Мөн бусад алдагдсан эд зүйлийг үнэлгээ тогтоож үнэлгээгээр гарсан 1.135.000 төгрөгийг надад бэлнээр хүлээлгэн өгсөн учраас надад санал гомдолтой зүйл байхгүй /хх-ийн 29-36 дахь тал/ гэснээр шүүгдэгч М.Хатанбаатар, Б.Эрдэнэбаяр нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч М.Хатанбаатар, Б.Эрдэнэбаяр нарыг гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Хатанбаатар, Б.Эрдэнэбаяр нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.Хатанбаатарын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 99 дэх тал/, Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтуудаар,
Шүүгдэгч Б.Эрдэнэбаярын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 79 дэх тал/, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Э.Эрдэнэтогтох, Б.Болд-Эрдэнэ нар нь шүүх хуралдаанд өөрсдийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт оролцов.
Улсын яллагчийн зүгээс .... шүүгдэгч Б.Эрдэнэбаярын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар, шүүгдэгч М.Хатанбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасны дагуу улсын яллагчийн гаргасан саналыг хөнгөрүүлэн үзэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасны дагуу оногдуулах хорих ялыг тухайн зүйл хэсэгт зааснаас хөнгөрүүлж 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож өгнө үү гэх дүгнэлт тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэбаярт 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Хатанбаатарт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулах дүгнэлт гаргаж байх боловч шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгч Б.Эрдэнэбаяр үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Хатанбаатарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Эрдэнэбаярын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Хатанбаатар, Б.Эрдэнэбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт Toyota carina маркийн 4012 улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 ширхэгийг битүүмжилсэн байх ба уг тээврийн хэрэгсэл нь Ц.Буяндэлгэрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 125 дахь тал/-аар тогтоогдож байна.
Дамно ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Toyota carina 1.075.781 төгрөг /хх-ийн 61 дэх тал/ гэх тул Toyota carina маркийн 40-12 улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 ширхэгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 1.075.781 төгрөгийг тэнцүү хэмжээгээр хувааж, шүүгдэгч Б.Эрдэнэбаяраас 537.890 төгрөг, шүүгдэгч М.Хатанбаатараас 537.890 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн алх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан бол улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж болно” гэж хуульчилсан ба шүүх шүүгдэгч нарт хорих ял шийтгэж шийдвэрлэсэн тул шүүгдэгч М.Хатанбаатар, Б.Эрдэнэбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА