Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2020/01383

 

ТОГТООХ нь;  

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.О, С.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан  оны  дугаар сарын -ны өдөр төрсөн хүү О.И, оны  дүгээр сарын -ны өдөр төрсөн хүү О.Т нарыг эцэг Х.О-ын асрамжид үлдээсүгэй.

 

3. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дах хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн дүүргийн  дугаар хороо, дугаар байрны  тоотод байршилтай м.кв талбайтай  өрөө орон сууц, Авто зогсоол, маркийн улсын дугаартай автомашин зэрэг эд хөрөнгийг нэхэмжлэгч Х.О-т үлдээж, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.О-аас гаргуулж хариуцагч С.А-д олгосугай. 

 

4. Нэхэмжлэгч Х.О хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар Хүү О.И, О.Т нарыг хүүхдүүдийн хүссэн үед болон 7 хоног бүрийн бямба, ням гаригт эх С.А-тэй хоногоор уулзуулж байхыг эцэг зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эх нь сайн дураар хүүхдээ тэжээн тэтгэнэ. дүүрэг, хороо, байр, тоот  өрөө Ү- улсын бүртгэлтэй байрны төлбөрийг төлж дуусгахад эх С.А хасагдаж, сайн дураар О.И, О.Т нарт шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч С.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.О-т  олгосугай.

 

7.Зохигчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Гэрэлчцлуунд даалгасугай.

 

     9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ