Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 998

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/01043/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... -р баг, Майхантын ... гудамж, ... тоотод оршин суух, утас ... , ... регистрийн дугаартай, АТ овогтой Ш.Ө нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... -р баг, ... арьерт оршин суух, ... регистрийн дугаартай, Б овогт Ж.Ц холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ө, хариуцагч Ж.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Миний бие нөхөр Цтай 2007 онд танилцаж Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2011 оны 07-р сарын 7 нд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2008.7.15 нд охин Д. 2010.10.07 нд хүү Д. 2013.04.27 нд хүү Д. 2015.06.02 нд хүү Д нар төрсөн хамтын амьдралын эхний жилүүдээс бусдын амьдрал сайхан муухай хосолж байгаач ээж аав нь ядуу хоосноор дуудаж нөхөр Ц 2 удаа надад гар хүрсэн. Миний бие 2017 оны 04 сард Дарханд орж ирэн НААҮГ ажилд орж хөдөө гаръя гэхээр нь үгүй гэсэн тэрнээс хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд иймээс гэрлэлтэй цуцлуулж насанд хүрээгүй 4 хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор гаргасан боловч одоо тэтгэлэг тогтоолгохгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Ж.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Боржиогон овгийн Жамгансүрэнгийн Ц малчин 18-р баг чулуун карьерт ээжтэйгээ хамт байгаа. Өтай 2007 онд танилцсан. Дархан - Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2011.07.07 нд албан ёсоор гэр бүлээ батлуулсан амьдарч байх хугацаандаа 4 хүүхэдтэй болсон. 2008.7.15 нд охин Д. 2010.10.07 нд хүү Д. 2013.04.27 нд хүү Д. 2015.06.02 нд хүү Д нар төрж хүүхдүүд маань цэцэрлэг сургуульд орж ээж өглөөө орой авч байсан. Хөдөөнөөс алийн болгон зөөхөв гэж эхнэр Өийг 4 хүүхэдтэйгээ хамт гэрээ айлын хашаанд буулгаж өөрөө аавындаа үлдсэн 2016-2018 он хүртэл миний гэрт

гал голомтон дээр гэр бүлээс гадуур амьдрал зохиож намайг доромжилж хүүхдээ гэж бодсон удаа байхгүй завхаарч байсныг олон хүн хэлж байсан би үүнийг нь сонсоод итгээгүй. Явцан дундаа мэдсэн бид 2-ийн дунд маргаан гарч гэрээ аавынхаа гадаа авчирч буулгасан. Миний аав ээж нутаг усандаа нэр хүндтэй аав минь саяхан нас барж 49 хоног нь болоогүй байхад аав ээжийг минь буруутгаж байх юм. Буруу зөвийг нь засаж залруулж хэлж байсан боловч үгэнд нь ороогүй. Өөрийнхөө гэм буруутайг нуун далдалж байгаад гомдолтой байна. Дөрвийн дөрьөн хүүхэд асргаандаа аваад явж чадахгүйг эцэг хүүний хувьд сайн мэдэж байна. Ийм учраас 2 хүүхдээ өөр дээрээ авна. Тэтгэмж өгч чадахгүй цаашдаа амьдрахгүй болсон учир гэрлэлтэй цуцлуулах хүсэлтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Ө нь хариуцагч Ж.Цад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Ш.Ө, хариуцагч Ж.Ц нар нь 2007 онд танилцаж, 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болон 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 2008 оны 08 дугаар сарын 09-ний өдөр охин Ц.Д, 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүү Ц.Д, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүү Ц.Д, 2015 оны 06 дугаар сарын 30-ны хүү Ц.Д нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Зохигч талууд нь сүүлийн 4 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь эвлэрэн хамтын амьдралаа үргэлжлүүлэх талаар санаачилга гаргаагүй, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 170 дугаартай Эвлэрлийн гэрээгээр талууд эвлэрэн хэлэлцээгүй, нэхэмжлэгч Ш.Ө хамтран амьдрагчтай болсон гэсэн гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд талууд цаашид хамтран амьдрах боломжгүй талаар гаргасан тайлбар зэрэг нөхцөл байдал зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа бөгөөд хариуцагч нь хүү Ц.Дыг өөрийн асрамжинд авч Оюуны ирээдүй цогцолбор сургуульд оруулахаар болсон тул хууль ёсоор өөрийн асрамжид авах, мөн 5 настай бага хүү Ц.Дг өөрийн асрамжид авна 4 хүүхдээ хоёр хоёроор нь авъя, нэхэмжлэгч 4 хүүхэд авч явахад хүндрэлтэй гэж тайлбар гаргаж байгаа бөгөөд хүү Ц.Дыг эцгийн асрамжид байж эцэгтэйгээ ээнэгшин дассан байдал, суралцах нөхцөл бололцоог хангаж байгаа байдал болон хүү Ц.Дын эцгийнхээ асрамжид байх талаар гаргасан санал зэргийг үндэслэн эцэг Х.Цын асрамжид үлдээх нь зүйтэй. Харин 5 настай хүү Ц.Дгийн насны байдал, төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид байж эхдээ ээнэгшин дассан нөхцлийг өөрчлөх шалтгаангүй байх тул эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэж тайлбар гаргасан боловч Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална, 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, эцэг эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.1-д хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан тул хүү Ц.Д, охин Ц.Д, хүү Ц.Д, хүү Ц.Д нарт сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ж.Ц, эх Ш.Ө нараар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

 

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Ж.Ц, А.Т овогтой Ш.Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Ц.Дыг эцэг Ж.Цын, охин Ц.Д, хүү Ц.Д, хүү Ц.Д нарыг эх Ш.Өы асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Ц.Д, хүү Ц.Д, хүү Ц.Д, хүү Ц.Д нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Ц, эх Ш.Ө нараар тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4.  Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Ж.Ц, эх Ш.Ө нарт даалгасугай.

5. Зохигч талууд эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 210 600 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод, нэхэмжлэгч, хариуцагч нараас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийг хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж тооцож нэхэмжлэгч Ш.Өаас 94 476 төгрөг, хариуцагч Х.Цаас 31 492 төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэгт даалгасугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигч талууд эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУЯА