Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/238

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                       А.Эрдэнэдэлгэр

Нарийн бичгийн дарга         А.Энхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч       Д..Даваасүрэн

Хохирогч                               Г.Б******* / онлайн /

Шүүгдэгч                                  О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт О******* Б******* холбогдох эрүүгийн 2331002*******0216 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр Д******* аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Д******* аймаг Д******* сумын ******* дугаар баг ******* дүгээр гудамж ******* тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор тодорхой оршин суух хаяггүй, Урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 181 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б******* ургийн овогт О******* Б, Регистрийн дугаар:ТА9609*******30,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Б нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өглөө ******* цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий хөндий 2 дугаар баг Бүүргийн 2-03 тоотод оршин суух иргэн Б.Б гэрт  хохирогч Г.Б*******ийн хамтаар 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ирж амрахдаа Г.Б*******ийн эзэмшлийн Самсунг А-53 загварын гар утсыг Г.Б*******ийн унтаж байсан орны дэрэн доороос хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны ******* дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Од" нэртэй зочид буудлын 108 тоотод байхдаа хохирогч  Г.Б*******тэй маргалдан зодож зүүн нүдний ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд шарх, баруун, зүүн зовхи, дух, хүзүү, баруун мөр, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тахимд цус хуралт гэмтлүүдийг учруулж "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: Миний үйлдсэн хэрэг буруу, би гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Утсыг нь би авсан нь үнэн. Гэхдээ үүнийг хохирогч Б******* мэдэж байгаа, утас зарсан мөнгөөр бид хамт зугаалж архи уугаад л дууссан шүү дээ. Иргэний нэхэмжлэгч Э.О  хохирлыг төлж барагдуулна... гэв.

Мөн 2023 оны 7 дугаар сард хохирогч Г.Б******* руу би ярьсан нь үнэн. Гэхдээ Г.Б******* өөрөө буудлын мөнгийг төлөөд буудалд орсон . Ер нь Б******* нь өөрөө утасдаад, өөрөө архи дарс авч намайг дууддаг. Хойшид би Б*******тэй уулзахгүй гэж бодож байгаа. Эмчилгээний зардлыг ойрын хугацаанд төлж барагдуулна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б******* мэдүүлэхдээ ... 2023 оны 06 дугаар сард О.Б нь жимсний мод олж өгнө гэхээр нь би Сэлэнгийн Шаамарт цуг очсон, энэ үед миний утсыг авч зарж өөрөө л найзуудтайгаа архи уусан, машиндаа бензен хийгээд байсан, тэр үед цуг байсан нь үнэн, гэхдээ Б чиний утсыг би аваагүй гээд байсан.

Харин 2023 оны 7 дугаар сарын сүүлээр О.Б өөрөө залгахаар нь  би очсон. Архи уугаад намайг зодсон учир миний нүд гэмтэж хагалгаанд норкозтай орох болоод байна. Мөн сая хоёр удаа томографд харуулсан зардлаа гаргуулах, цаашид гарах хагалгааны зардлыг О.Баас нэхэмжилж байна. Ер нь Б нь өөрөө уулзая гэдэг, уулзахгүй болохоор гэрийн гадаа ирээд цонх руу чулуу шиддэг, өдөрт 100 шахам удаа утсаар залгадаг маш хэцүү байдаг гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, иргэний нэхэмжлэгч Э.О 2023 оны 09 дүгээр сарын 08-нд  өгсөн: "... Би 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр манай хадам ах Б над руу залгаад нэг гар утас авах гээд байна чи нэг харах уу гэж хэлсэн. Тэгээд би үзий гэж хэлээд Б ахын гэрт очоод тухайн А-53 гар утсыг гэртээ аваачаад үзээд гайгүй утас байхаар нь худалдаж авахаар шийдээд нөхөртөө хэлэхэд 600.000 төгрөг шилжүүлээд би О.Б гэх хүн рүү 96106910 дугааp pyy холбоо барьж хаан банкны данс аваад гэсэн данс руу 600.000 төгрөг шилжүүлээд тухайн гар утсыг худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Б 2023 оны 06 сарын 28-ны өдөр өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эхнэр 1 хүүхдийн хамт байж Манай гэрт Б болон түүний хамтран амьдарч байсан Б******* гэх эмэгтэй хамт пиво аваад гэрт ирсэн. Тэгээд ууж байгаад 23 цагийн үед амарсан. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн үед манай гарч бие заслаа гэж хэлээд гараад явсан. Түүний дараа Б******* нь миний гар утас байхгүй байна гэж хэлээд байсан. Б******* нь манай гэрийг нэгжээд байхаар нь миний уур хүрээд би аваагүй гэж хэлээд өнгөрсөн. Түүний дараа сонсоод байхад Б нь Батнаа гэх айлд тухайн гар утсыг зарсан юм шиг байна лээ. Тухайн үед ийм асуудал болсон. Би Б******* хандаж хаанаас мөнгө олсон юм гэхэд миний цалин буусан гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Б 2023 оны 09 дүгээр сарын 14-нд өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын сүүлээр санагдаж байна Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий 2-р багт Сонинбаяр эгчийн “Дүүрэн” нэртэй дэлгүүрийн гадаа таарсан юм. Тэгээд надад нэг А-53 загварын гар утас байна та авах уу гэж хэлээд 600000 төгрөгөөр зарна, би лизингээр авсан шинэ утас гэж ярьж байсан. Тэгээд би цэнэггүй утас байхаар нь би авахгуй харин манай дүү утас сайн мэдэж байгаа чи манай дүү дээр очиж харуул гээд Отгонцэцэгийг зааж өгсөн юм. Тухайн үед ийм юм болсон юм би өөр зүйл мэдэхгүй байна. Манай дуу тэр гар утсыг нь худалдаж авсан гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 923/7*******9 дугаартай шинжээчийн “дээр дурьдсан Самсунг А53 маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 06 дугаар сарын байдлаар 550,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Б*******ийн 2023 оны 08 сарын 15-нд өгсөн: “...2023 оны ******* дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Од зочид буудалд орсон тэгээд буудал бид 2 пиво уугаад сексийн харьцаанд орсон би урьд шөнө нь ажил дээрээ нойргүй хоносон байсан тул унтсан гэтэл намайг унтсан хойгуур Б ганцаараа пиво уугаад согтсон байсан, тэгээд нэг сэрсэн чинь миний хөнжлийг сөхөөд миний нүцгэн байгаа үед өөрийнхөө утсаар Б******* гэдэг хүүхэн ийм байдалтай байна гээд бичлэг хийж байсан тэгэхээр нь би чи яахаараа бичлэг хийдэг юм гэхэд намайг зодсон тэгээд би буудалд байгаа хүмүүсээс тусламж хүсэхэд буудлын угтагч үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэй цагдаа дуудаж өгөөгүй гэтэл Б нь “бид 2 одоо хэрэлдэж зодолдохгүй” гэж буудлын хүнд хэлэхээр нь би буудлын өрөөнд ороонд дотроос нь хаалга түгжихэд Б хаалгыг хуу татаж орж ирсэн тэгээд намайг хаалга түгжлээ гэж дахин намайг зодсон би тусламж гуйж орилоход миний хоолойг шахсан удалгүй буудлын ажилтан ирээд чи яахаараа эмэгтэй хүнд гар хүрдэг юм гэхэд Б “бид 2 одоо унтлаа” гэж худлаа яриад буудлын ажилтан явангуутал намайг зодоод байсан тэгээд би Б буудлын өрөөнөөс гараад явахаар нь Бын гар утсаар ариун цэврийн өрөөнд орж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг Од буудлын орон дээр хэвтэж байхад үснээс зулгаагаад нүүр, баруун духны дээд хэсэг, зүүн нүд болон шанаа руу гараараа 4-5 удаа цохисон мен хоолой боож түр зуур ухаан балартсан, мөн ална гээд асаагуур барьсан гараараа зүүн нүд рүү цохисон. Мөн зүүн хөл рүү гуталтай хөлөөрөө өшиглөсөн. мөн газар унасан байхад гуталтай хөлөөрөө дэвсэлж зодсон, толгой руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-1******* дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.А 2023 оны ******* дугаар сарын 24-нд өгсөн: “...2023 оны ******* дугаар сарын 24-ний өдөр намайг ажил дээрээ байх үед гаднаас үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд хоногоор өрөө авахаар нь би 108 тоот өрөөнд оруулсан. Гэтэл тухайн хоёр иргэн 23 цагийн орчим хэрүүл маргаан хийгээд байхаар нь би очоод хаалгыг нь тогшоод онгойлгоод харсан чинь тухайн эмэгтэйн хамраас нь цус гарсан байхаар нь юу болсон талаар асуухад би орноосоо өөрөө уначихсан гэж хэлсэн. Тэгсэн шөнийн 00 цаг өнгөрч байхад тухайн эрэгтэй, эмэгтэй шалдан гарч ирээд залуу нь эмэгтэйгээ зуураад буцаад өрөөндөө орохоор нь би тэр хоёрын өрөөнд орсон чинь хоёулаа хувцасгүй байсан тэгээд юу болсон талаар асуухад залуу нь одоо бид хоёр зүгээр унтлаа гэж хэлсэн. Шөнийн 01 цаг өнгөрч байхад дахиад чанга дуу гараад байхаар нь би очсон чинь зүүн нүднээс цус гарсан, баруун дух хавдсан байсан ба тухайн үед манай буудлаар үйлчлүүлж байсан охин ирээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч В.Т 2023 оны ******* дугаар сарын 24-нд өгсөн: “...2023 оны ******* дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө өөрийн найз М хамт зүс мэдэх хоёр залуугийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллааа явуулдаг “Од” нэртэй зочид буудалд орж хоногоор өрөө авсан юм. Тэгсэн тухайн буудлын үүдэнд үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хэрүүл маргаан хийж байхаар нь би боль гэж хэлсэн чинь тухайн эрэгтэй чамд ямар ч хамаагүй гэж хэлэхээр нь би өрөөндөө орсон. Тэгээд буцаж гараад тухайн эгч дээр очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед тэр эмэгтэйн зүүн нүд нь хөхөрч хавдаад цус гарч байсан, баруун дух хэсэг нь хөхөрч хавдсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 127 дугаар хуудас/

Монгол улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9367 дугаартай шинжээчийн “...Г.Б*******ийн биед зүүн ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд шарх, баруун, зүүн зовхи, дух, хүзүү, баруун мөр, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тахимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6. Биологийн шинжилгээний 5885 тоот хариунд: үтрээ, шулуун гэдэсний арчдас, наалдцаас эр бэлгийн эс илрээгүй байна. 7. Г.Б******* нь бэлгийн замын халдварт өвчингүй байна....” гэх дүгнэлт /хх-ийн 134-135 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 150-152, 196-200 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 144-147 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/

Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 64-68, 177-178 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч О.Б нь 2023 оны 06 дугаар сарын 15-ны өглөө ******* цагийн үед Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий хөндий 2 дугаар баг Бүүргийн 2-03 тоотод оршин суух иргэн Б.Б гэрт Г.Б*******ийн хамтаар 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ирж амрахдаа Г.Б*******ийн эзэмшлийн Самсунг А-53 загварын гар утсыг Г.Б*******ийн унтаж байсан орны дэрэн доороос хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны ******* дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Од" нэртэй зочид буудлын 108 тоотод байхдаа иргэн Г.Б*******тэй маргалдан зодож зүүн ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн хугарал, зүүн зовхинд шарх, баруун, зүүн зовхи, дух, хүзүү, баруун мөр, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тахимд цус хуралт гэмтлүүдийг учруулж "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ,хохирогч нарын өгсөн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, иргэний нэхэмжлэгч Э.О 2023 оны 09 дүгээр сарын 08-нд  өгсөн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Б 2023 оны 09 дүгээр сарын 14-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 923/7*******9 дугаартай шинжээчийн “дээр дурьдсан Самсунг А53 маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 06 дугаар сарын байдлаар 550,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Х.А 2023 оны ******* дугаар сарын 24-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч В.Т 2023 оны ******* дугаар сарын 24-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 127 дугаар хуудас/

Монгол улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9367 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 134-135 дугаар хуудас/, зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч О.Бын үйлдсэн хэрэг нь тус тус  нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч О.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар улсын яллагчтай маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж  заасны дагуу шүүгдэгч О.Б нь хохирогч Г.Б*******д эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардлыг төлж  барагдуулах үүрэгтэй байна.

Хохирогч Г.Б******* нь энэ гэмтлийн улмаас эмчилгээний зардалд 267.741 төгрөгийн баримтаар нэхэмжилсэн хохирол, мөн иргэний нэхэмжлэгч  Э.О утасны үнэ 600.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч О.Баас тус тус гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Үнэлгээний байгууллагаас хохирогч Г.Б*******ийн утсыг 550.000 төгрөгөөр үнэлсэн боловч иргэний нэхэмжлэгч Э.Отгонцэцэг нь  шүүгдэгч О.Баас гар утсыг 600.000 төгрөгөөр худалдан  авч уг мөнгийг шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байх тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 600.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Харин хохирогч Г.Б******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргах эрхийг нээлттэй үлдээж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.Б нь эмчилгээний зардал 267.741 төгрөгийг төлөхөө илэрхийлж бичгээр баримт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч О.Б гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас  долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.Бын үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Б******* эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн эсэх болон хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хохирол төлөхөө илэрхийлсэн байдал зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь дүгнэж, ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогч, шүүгдэгч нарын хувийн зохисгүй харьцаа, учир шалтгаангүй  архидалт, мөн шүүгдэгч, хохирогчийн нарын хувийн байдал зэрэг нь нөлөөлсөн байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн бүгд 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажлыг хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна .

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д ...  тодорхой газар очих, тодорхой хүнтэй харьцахыг хязгаарлах эрхтэй гэж  хуульчлан заасан тул шүүгдэгч О.Б хохирогч Г.Б*******тэй харилцахыг  буюу уулзахыг 1 жилийн хугацаагаар хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-д зааснаар шүүгдэгч О.Б шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг  зөрчсөн бол прокурорын  дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б******* оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр  хийлгэхийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, О.Б нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Б нь 2023 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 06-н хүртэл цагдан хоригдсон 8 хоногийг 700 цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, бичиг баримт байхгүй болохыг дурьдаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр  зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б******* ургийн овогт О******* Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  350  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулсугай.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Б******* оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д  шүүгдэгч О.Б хохирогч Г.Б*******тэй  харилцахыг буюу уулзахыг 1 жилийн хугацаагаар хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 4-д зааснаар шүүгдэгч О.Б шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг  зөрчсөн бол прокурорын дүгнэлтыг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч О.Бт оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харъяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч О.Бын цагдан хоригдсон 8 хоногийг 700 цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч О.Баас 267.741 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б*******д олгох,  Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар иргэний хариуцагч Э.О утасны үнэ 600.000 төгрөгийг гаргуулж тус тус олгосугай.

10. Хохирогч Г.Б******* нь цаашид зөвхөн энэ хэргийн гэмтлийн улмаас учирсан эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

11.Шүүгдэгч О.Б цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны  төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.       

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.МӨНГӨНЦЭЦЭГ