Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/240

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин, улсын яллагч А.Эрдэнэдэлгэр, шүүгдэгч Б.Х*******, түүний өмгөөлөгч Д.Э, шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэрээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 2331002700226 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 02 дугаар баг "Цэнхэр"-ийн ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, С******* ургийн овогт Б******* Х*******,

Регистрийн дугаар: МЖ05292*******3

 

2. Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ******* дугаар баг 4-131 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, А ургийн овогт Б Б*******,

Регистрийн дугаар:

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Б.Х******* нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах "Сайхан хөтөл" гэх газар руу Б.Б*******ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота сай загварын тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан М.А iphone 13 pго загварын гар утсыг хулгайлан 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Б.Б******* нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр "iphone 13 pro" маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж Б.Х*******гээс түүнийг авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор Дархан-Уул аймгийн Дархан сумын "Теди" төвийн 3 давхарт байрлах гар утасны 312 тоот лангууг ажиллуулдаг Д.Б 2.165.000 төгрөгөөр худалдаж мөнгө угаах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х******* мэдүүлэхдээ ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б******* мэдүүлэхдээ ... Миний буруу дахин ийм асуудал гаргахгүй ,цааш суралцана гэж бодож байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Х******* нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах "Сайхан хөтөл" гэх газар руу Б.Б*******ийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота сай загварын тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан М.А iphone 13 pго загварын гар утсыг хулгайлан 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Б.Б******* нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр "iphone 13 pro" маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж Б.Х*******гээс түүнийг авсан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор Дархан-Уул аймгийн Дархан сумын "Теди" төвийн 3 давхарт байрлах гар утасны 312 тоот лангууг ажиллуулдаг Д.Б 2.165.000 төгрөгөөр худалдаж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/, насанд хүрээгүй хохирогч М.А мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/, насанд хүрээгүй гэрч Ц.Б мэдүүлэг /хх-ийн *******-18 дугаар тал/, гэрч Д.Б мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 023/7769 тоот ...айфонь 13 про маркийн гар утсыг 2,500,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагадагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 51-52 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь өсвөр насны шүүгдэгч нар бөгөөд шүүгдэгч Б.Х*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 74 дүгээр тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 75 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар тал/,

шүүгдэгч Б.Б*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 80 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хх-ийн 82 дугаар тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 83 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 84 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар тал/ зэрэг хувийн байдлыг тодруулсан нотлох баримтууд хэрэгт хавсарган ирснийг дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд боломжтой байна гэж шүүх үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр  зүйлийн 1, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.Х*******, Б.Б******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.А хууль ёсны төлөөлөгч М.М нь утсаа буцааж авсан, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Х*******, Б.Б******* нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Х******* хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх,

Б.Б*******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхийг тус тус хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгчид тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Х*******гийн өмгөөлөгч Д.Э ... Б.Х******* нь энэ хэргийг насанд хүрээгүй байхдаа үйлдсэн байх тул  улсын яллагчаас гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналтай шүүхэд хэргийг шилжүүлсэн. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч маань насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр  6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь шүүгдэгч Б.Х******* нь прокурорт хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлэх санал гаргасан байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ... Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсны улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хууль зөрчөөгүй байх тул прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б Б*******ийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ хавтас хэргийн нүүрэнд Баянбилэгийн Б*******, прокурорын яллах дүгнэлтэнд мөн Баянбилэгийн Б******* гэж шүүгдэгчийн овгийг буруу бичиж, алдаатай ирүүлсэн байгаа боловч шүүхийн мэдээлэлийн санд шүүгдэгч Б.Б*******ийн овог зөв бичигдэн орсон ба хэргийн бусад нотлох баримтанд Б Б******* гэж зөв бичигдсэн байх тул хавтас хэрэг болон яллах дүгнэлтэнд бичигдсэн алдааг техникийн алдаа гэж үзэж, прокурорт дээрх алдааг засварлан ирүүлэхийг үүрэг болгож, хойшид анхаарах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Х*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх,

Б.Б*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулах нь зүйтэй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Х*******, Б.Б******* нарыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Х*******, Б.Б******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаад, шүүгдэгч Б.Х*******, Б.Б******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С******* ургийн овогт Б******* Х*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах гэмт хэрэг, А ургийн овогт Б Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С******* ургийн овогт Б******* Х*******г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А ургийн овогт Б Б*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х*******, Б.Б******* нар нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг  үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.Х*******, Б.Б******* нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.Х*******, Б.Б******* нарыг тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Х*******, Б.Б******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг  гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х*******, Б.Б******* нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.МӨНГӨНЦЭЦЭГ