| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2023/0716/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/794 |
| Огноо | 2023-12-07 |
| Зүйл хэсэг | 20.13.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/794
2023 12 07 2023/ШЦТ/794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Нарангуагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Будмаа,
улсын яллагч О.Багшбаяр /томилолтоор/,
шинжээч Д.Амгалан, Г.Ёндон,
гэрч Д.Г , Л.Б,
шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Баасандорж, Ш.Сарангэрэл нарыг оролцуулан эрүүгийн 1811 02126 1203 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О овогт Д-ийн Г /РД:хх000000/, Монгол Улсын иргэн, д00-00 тоотод оршин суух, “Х а ис” ХХК-ийн захирал ажилтай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь “С-Д” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр ..... захиалсан Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... ЭХТ-н А-ын барилгыг 2012 оноос 2016 оны хооронд барьж гүйцэтгэхдээ чанар муутай бариулж, 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ашиглалтанд оруулсны улмаас 127.836.921 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ж.И, гэрч Ж.Ч, Э.Ө , Б.Б, Ц.Т , Ч.Б , М.Д , Ц.Н , Б.Б э, М.М, Н , Б.Б , Б.Ба , Т.Э , Т.Т , Д.Г , Д.Г , Л.Б, шинжээч Д.Амгалан, У.Ёндон, Т.Мөнхжаргал, Д.Санжмятав, Д.Батсүх, С.Нямцэрэн, Г.Энхбаяр, О.Ганхуяг, шүүгдэгч Д.Г , яллагдагч Д.Ц, Д.Г нарын мэдүүлэг, Шинжээч Т.Мөнхжаргалын 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн дүгнэлт, Шинжээч Д.Амгалангийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт, Зөвлөх инженер У.Ёндонгийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Мэргэшсэн инженер Д.Санжмятавын 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №01-07-101/02 шинжээчийн дүгнэлт, Зөвлөх инженер Д.Батсүх, инженер Б.Мөнхбаатар, С.Нямцэрэн нарын 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Шинжээч Г.Энхбаяр, Ц.Хулан, О.Ганхуяг нарын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №01/1621 албан тоот, хавсралтын хамт, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар 2016/488 акт, холбогдох баримтууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №10/8487 албан тоот, хавсралтын хамт, Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №28л-1б/101 албан тоот, Барилга хөгжлийн төвийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №1/80 албан тоот, Барилга хөгжлийн төвийн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №764/2015 Магадлалын ерөнхий дүгнэлт, ... А-ын барилга эскиз шифр 002/2012 зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, п оос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2012 онд бид нар барилгын ажил эхэлсэн нь үнэн. Тухайн онд улсын төсөвт 300.000.000 гаруй төгрөг тусгагдаад бид нартай 300.000.000 төгрөгийн гэрээ хийсэн. Улсын төсөвт мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар бид 2012 онд карказын ажлыг хийгээд бидний ажил зогссон. Улмаар 2015 оноос эхлээд Улсын төсөв мөнгө хийлээ, энэ барилгын ажлыг эхлүүлсэн байгууллага заавал цааш нь үргэлжлүүлэн дуусгах хэрэгтэй гэж хэлээд бидэнтэй нэмэлт гэрээ хийгээд тухайн барилгыг цааш авч явсан байдаг. Зураг дээр ган радиатор нь Чех улсынх гэж тусгагдсан байгаа боловч Монгол улсын зах зээл дээр Чех улсын радиатор байхгүй байсан. Тиймээс адил хэмжээний, адил хүчин чадалтай, техникийн үзүүлэлттэй Хятад улсын үйлдвэрийн радиатор авч тавьсан. Тухайн радиаторын гарал үүслийг Улсын комисст хүлээлгэн өгөхдөө тусгагдсан байдаг. Зураг дээр хэрэглээний халуун усны шугамыг биднийг угсраагүй гэж байна. Үнэндээ хэрэглээний халуун усны техникийн нөхцөл олгогдоогүй байсан. Гаднаас хэрэглээний халуун ус авах боломжгүй, хэрэглээний халуун ус олгогдоогүй гэдэг тухайн үеийн зохиогчийн зөвшөөрлөөр бид хэрэглээний усны бойлур угсарсан. 12 см ханыг баруун дөрвөн замын магадлалын дагуу 12 см ханыг хасаад хөөсөн дулаалгын зузааныг нэмээд, 1 давхар хүртлээ чулуун фасад хийгээд, түүнээс дээшээ 15 см хөөсөөр дулаалаад, чулуун эмульсээр хийж үүсгэсэн байдаг. Энэ нь тухайн үеийн магадлалын ерөнхий дүгнэлт, зохиогч, захиалагчийн шийдвэрээр хийгдсэн байдаг. ...Дулаан болон техникийн тооцоог хангаж байвал 12 см ханыг хийх шийдэл нь өөрөө анхны зураг дээр өгөгдсөн боловч барилга хөнгжлийн төвөөс барилгын ерөнхий магадлалыг 2015 онд хийхдээ тоосгогүй байсан. Зурагийн дагуу хийхээр зохиогч өөрөө магадлал гарсан тиймээс ерөнхий хийцэд өөрчлөлт оруулах шийдвэрийг зохиогч гаргаж өгөөд бид 1 давхараа чулуун фасадаар хийсэн. ... Тухайн барилга дээр ирээд өөрчилье гээд захиалагч оролцож байсан. Би огт оролцоогүй. ...Анхнаасаа п-ын байгууллага биднийг хүч түрээд бариулсан. Төв суурин газар ачааны машин оруулахгүй гэх мэт зөвшөөрөл байхгүй учраас тухайн барилгын ажлыг хийж чадахгүй гэж би хэлсэн. Гэтэл бүх асуудал дээр хаалт тавьж өгнө гэж хэлээд ажил хийлгэсэн. Биднийг барилгын ажил хийж байхад нэг ч удаа мэргэжлийн хяналт орж ирдэггүй байсан. Яагаад гэвэл п-ын барилгын хашаанд хүн орж ирдэггүй. П-ын газар хамгаалалттай байсан. Барилгын ажлын зөвшөөрөлгүй эхлэх юм бол гүйцэтгэгч хариуцлага хүлээх ёстой байдаг. Би үүнийг хийж чадахгүй гэж хэлсэн боловч Улсын төсвөөс мөнгө суутгасан байгаа, тиймээс хурдан барилга барьж өгөөд тухайн мөнгийг юм болгоод өгөөч гэж хэлсэн. Барилга барих гээд очход тухайн барилгын доор асар том цахилгааны кабельтай, зөвшөөрөлгүй байсан. Монгол банкны маш том цахилгаан кабель тухайн барилгын доогуур явж байхад п-ын байгууллага өөрөө очоод таслуулж байсан. Биднийг хүчээр ажил хийлгэсэн” гэв.
Шинжээч Д.Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би барилга дээр 3 удаа очсон. Бүх ханын зузааныг хэмжиж үзсэн. Гадна талын хананд шат тавьж байгаад үзсэн чинь хөөс байсан. 2012 онд барилгын ажил эхлээд 2015 онд магадлалаар зураг ирсэн гэж байна. А-ын газар очсон зураг болон магадлал нь 2015 оны 6 дугаар сард тамга дарагдсан байдаг. Тухайн зураг дээр халаалтын зураг байхгүй. Ажлын тэмдэглэл 7 сар орчим бүртгэгдсэн байсан. Тухайн тэмдэглэл дээр 12 см болон 36 см хана, 10 см хөөстэй гээд нийт 58см зузаантай хана байх ёстой. Нэг бүрчлэн үзхэд цонхны доод талын дулаалга хийгдээгүй байсан. Ашиглалтад оруулсан комиссын акт дээр Ховд аймгийн Бсп-ын газрын барилга 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн акт хавсаргасан байсан. ... 36см блокоор хана хийгээд хөөс шахсан байсан. ... 36см хана, 10см хөөс, 12см тоосгон хана байх ёстой байсан. ... Барилгын “БА” дээр дутуу зураг байсан. Тэгээд архив дээр очих бичиг хийж өгөөд архив дээр очоод үзсэн. ... Зурагт өөрчлөлт оруулахад ажлын улаан тэмдэглэгээ дээр эсхүл зураг дээр тэмдэглэгээ хийсэн байх ёстой. 12см тоосгыг 15см хөөс болгосон байхад захиалагч, зохиогч, гүйцэтгэгч нар ярилцаад гүйцэтгэгч нь ажлын тэмдэглэл дээр бичүүлсэн байх ёстой. Гэтэл ажлын тэмдэглэл дээр тэмдэглэсэн зүйл байгаагүй. ... Магадлалын ерөнхий дүгнэлтээр гарсан зүйлийг зураг дээр тусгаж өгөх ёстой. Барилга барьж байгаа хүн тухайн зургийг барьж ажиллах ёстой. ... Би суурийг үзэхэд хөөсний гадна талаар хөмсөг хүртэл 12.5 см байсан. Захиалагч, гүйцэтгэгч нар хоорондоо тохиролцсон байна гэж би бодсон” гэв.
Шинжээч Г.Ёндон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Материалыг үзэхэд хашлага, хана тоосго биш гэсэн асуудал ярьж байна. Энэ нь зургийн магадлал хийх үед өгөгдсөн үүрэг, даалгаврын дагуу зохиогч зургаа өөрчилсөн байна гэж үзэж байгаа. 750м кубээс илүү жинтэй ачаа өгөхийг хориглодог учраас хөнгөн блокоор дүүргэлт хийсэн гэж үзэж байна. Хөнгөн блок нь дулаалгын материал учраас болно. Зөвшөөрөл нь захиалагчийн үүрэг учраас огт дурдагдаагүй. Барилгын хашлага хийцийн дулаан техникийн тооцоо хийгддэг. Тухайн барилга хэдэн үетэй, ямар хашлагатай вэ? гэдэг дээр тус тусад нь дулаан техникийн тооцоо хийгдэх ёстой. Шилэн фасад дээр дулаан техникийн тооцоо хийгдээгүй байх магадлалтай байна гэж би бичсэн. Блок, хөөсөн дулаалгатай ханын тооцоо өөр гарна. Шилэн фасадтай төмөр рамтай цонх дээр хоёр болон нэг хөндийтэй гэж байгаагаар тооцоо мөн нэг өөр гарна. Шилэн фасад дээр дулаан техникийн тооцоо хийгээгүй байна. Шилэн фасад нь цонхны үүрэг гүйцэтгэж байгаа. Өөрөөр хэлбэл шууд ажиллагаанд орно. Цонхыг тухайн ханын дулаан техникийн тооцоо хийгээд 0 цэг дээр цонх суугдаж байх ёстой. 2 талын шилний нэг нь хүйтнийг, нэг нь дулааныг тусгаарладаг. Өнөөдрийн яригдаж байгаа цонх нь 2 шилний хооронд 2см зайтай байна. Гадаа хүйтэрвэл 0 цаг дотогшоо, дулаарвал гадагшаа орно. Тиймээс 0 цэг дээр байх нь зөв шийдэл байна гэж үзэж байсан. Гэтэл шилэн фасад нь 0 цэг дээр хамгийн гадна талд буюу хүйтэн хэсэг дээр байгаа учраас байнгын хүйтэн жин цохиж байгаа. Тиймээс дулаан алдагдалт байна. Шилэн фасадаараа цонхтой байгаа газар заавал тус тусад нь радиатор тавьдаг. Гэтэл нэг давхрын шатны хөндийд нэг радиатортой, дээшээ байхгүй. Ажил гүйцэтгэгч тал нь резинэн жийргийг татаж байгаад чигжихээр аажимдаа агшилт явагдаад зай гараад байдаг. Энэ бол ажилбарын буюу технологийн алдаа болсон гэж үзэж байгаа. Хана дээр ямар нэг асуудал байхгүй байна. Зураг төслийн дагуу хийгдсэн гэж би бичсэн байгаа. Яагаад гэвэл ажлын зургийн дагуу хийгдсэн. Жижиг өөрчлөлтүүд бол зохиогч эрхийнхээ дагуу зураг төслийн дагуу 30% өөрчлөлт ороогүй тохиолдолд засах боломжтой. Барилгын чанар дээр захиалагч талаас ямар нэг гоидол, хүсэлт ирж байгаагүй. Бид тухайн үед эрсдэлд суурилсан хяналт, шалгалт гэдгээр эрсдэл үнэлээд түүний дагуу обьект шалгадаг байсан. Барилгын тухай хуулийн 14.3 дугаар зүйл, 14.5 дугаар зүйл хүртэл яригдаж байна. Хугацаа гэдэг нь барилга ашиглалтад орсны дараа яригдах асуудал. Зураг төсөл зохиогч, захиалагч, гүйцэтгэгч нар бүгд оролцоод барилга дээр 1 жилийн дараа үзлэг хийгээд хэвийн нөхцөл байна, цаашид ашиглах боломжтой байна зүгшрүүлэлт, тохируулгын хугацаагаа дуугая гээд протоколдоод дараа нь баталгаат хугацаагаа эхлүүлэх ёстой. Зүгшрүүлэлтийн хугацаагаа дуусгахгүй бол эргээд зууралдах ажил байна гэсэн үг. Зүгшрүүлэлтийн хугацаа дуусмагц баталгаат хугацаа 3 жилээс доошгүй гэж заасан байдаг. Дахин үзлэг хийгээд шаардлагатай бол гүйцэтгэгч, зохиогч, эсхүл ашиглалтын буруу байвал тухайн гэмтлийг засаад явах боломжтой. Барилгын ажлын зөвшөөрлийн захиалагч авч өгөх ёстой. ... Цонх дагаж орж ирсэн усыг гадагш нь зайлуулах ёстой зүйл нь цонх тал руу налуу хийгдсэн байсан. Түүн дээр ус тогтоод цонхны хашлага хана руу нэвчээд орж байгаа гэсэн үг. Цонхны доод талын шал хөндийрсөн нь шагум доороос орж ирсэн хоолой нь мултраад ус алдсан гэсэн. Гэхдээ үүнийг би хараагүй, мэдэхгүй. ... Өөрчлөлт хийгээгүй зургийг архивт өгсөн байна гэж ойлгосон. Барилгын тухай хуулиар захиалагч байгууллага улсын ерөнхий комиссын зардлыг даана гэсэн байдаг. Намайг барилга дээр очиход зураг болон бичиг баримт байсан. ... 6 давхар барилгыг 12см тоосгоор босгож болдог юм уу? гэх асуултанд ...12см тоосгоор хийхийг сүүлд больсон. ... Зургийн шийдэл буруу байсан. Шилэн фасадаар цонхоо шийдэх гэж байгаа бол нэмэлт халаалт байх ёстой. Эсхүл дундаа хөндийтэй буюу 2 шилтэй байж дундаа халуун, хүйтнээ хадгалж байх ёстой. ...” гэв.
Гэрч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бидний яриад байгаа асуудал бол барилга дулаан хамгаалалт талаас уу? эсхүл барилгын үндсэн хийцэд асуудал байна уу? барилгын бат бэх байдалд нөлөөлж байна уу? гэдэг талаас ярихаар бол гадна ханыг 36см блок, 15см хөөсөн дулаалгаар хийхэд барилгын дулаан хамгаалалт талаасаа барилгын норм ба дүрмийг хангаж байгаа. Барилгын даацын үндсэн бүтэц нь өөрөө цутгамал төмөр учраас барилгын үндсэн хийцэд нөлөөлөхгүй. 6 давхар барилгын гадна өнгөлгөөг 12см тоосгоор хийдэг үү? гэх асуултанд ...Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх гээд барилгын норм, дүрэм дээр барилгын 0 түвшнээс дээшээ харж байгаад түүнд орох материалын наягтралаас хамаарна. Тэгэхээр тоосон барилга 1200м кубээс илүү болж байгаа учраас 6 дахраас дээш өрөхөд зөвшөөрдөггүй гэсэн заалт байдаг. ... Гадна ханыг 12см тоосгоор өрж болохгүй. ... Тоосго нь урт өргөн учраас үндсэн хийцэд бэхэлгээ хийхэд төвөгтэй байдаг учраас хориглодог. ...Хэзээнээс хориглодог болсон бэ гэх асуултанд ...Барилгын дулаан хамгаалалтын норм нь анх 1992 онд батлагдаад 1997 онд өөрчлөлт орход дулаалганы норм гараад түүний дараа Москва хороолол дээр Орос хүмүүс өөрсдөө тооцоо хийгээд гадна ханаар үндсэн хийцтэйгээ бэхлэхэд асуудал үүсээд байна гээдзай, завсар гараад эхэлсэн байсан. ” гэв.
Гэрч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Магадлалын ерөнхий дүгнэлт хийгээгүй байхад барилгын ажил эхлүүлж болох уу гэх асуултанд ...болохгүй ... Энэ бол барилга байгууламжийн зураг төслийн өөрийнх нь шийдэл байна. Өөрөөр хэлбэл гадна хана 36см блок, 15см хөөсөн дулаалгатай өнгөлгөөний шавартай байна гэсэн байна. ... Анхнаасаа гадна хана 36см блок, 15см хөөсөн дулаалгатай өнгөлгөөний шавартай байна гэсэн зураг байна. ... 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 7642015 гэсэн магадлалын ерөнхий дүгнэлт байна. ... 12см тоосгон хана гэдэг нь дотор өрөө тусгаарлалтын болон гадна өнгөлгөөний байж болно. Тодорхой байх ёстой. ... Норм дүрмээрээ болно. Өөрөөр хэлбэл барилга байгууламжийг төлөвлөхдөө Монгол улс нь 6-9 баллын газар хөдлөлтийн бүсэд байдаг учраас газар хөдлөлтийн бүсээсээ хамаараад болох эсэх нь шийдэгдэнэ. ... Тодорхой хэмжээнд цулжуулах арга хэмжээ авхад хийж болно. Хэдэн баллийн нутаг дэвсгэр дээр тухайн барилга төлөглөгдөж байгаагаас хамаарна. ... 36см блокын гадуур хөөс хийгээд, түүний гадуур 12см тоосгоор өнгөлгөө хийж болох уу гэх асуултанд ... Болохгүй. 12см тоосгон хана даац авахгүй. Тэгэхээр зөвхөн өнгөлгөөний зориулалтаар байж болно. Гэхдээ 36см блокын гадуур хөөс хийгээд, түүний гадуур 12см тоосгоор цулжуулаад хийж болно. ...цулжуулна гэж хооронд нь холбоно гэсэн үг ... Барилгын зурагаас өөрөөр гадна ханыг барьсан тохиолдолд улсын комисс хүлээн авах уу гэх асуултанд ... болно ... Зурагаас өөрөөр барьсан байхад яагаад хүлээн авдаг вэ гэх асуултанд ... Захиалагч, гүйцэтгэгч, зохиогч нар хоорондоо зөвшилцөөд барилгын зарим хийцэд өөрчлөлт оруулж болно. Үндсэн хийцэд өөрчлөлт оруулж болохгүй ... Хөөсний гадуур шавар эсхүл тоосго өрөх үү? гэдэг нь өнгөлгөө юм уу гэх асуултанд ... Тийм ... Өнгөлгөө нь зурагаас өөрөөр хийгдсэн байхад Улсын комисс хүлээн авдаг уу гэх асуултанд ... Болно ...” гэв.
Шүүхээс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийв. Шүүхээс хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийв.
П оос шүүгдэгч Д.Г ыг “С-Д” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр ... захиалгаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... ЭХТ-ын барилгыг 2012-2016 оны хооронд барьж гүйцэтгэхдээ чанар муутай бариулж 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ашиглалтанд оруулсны улмаас их хэмжээний буюу 127.836.921 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Улсын яллагчаас яллах байр сууриа дэмжиж шүүгдэгч Д.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан чанар муутай барилга байгууламж ашиглалтанд оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэм буруугийн санал дүгнэлт гаргаж оролцсон бол шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгч нараас п-ын яллах дүгнэлтэнд дурьдсан баримтууд, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг эс хүлээн зөвшөөрч шүүгдэгч Д.Г ыг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж цагаатгах байр суурьтайгаар мэтгэлцэж оролцжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 47-59 дэх тал),
Хохирогч Ж.И мэдүүлсэн “...2012 оноос шинээр ЭХТ-ын барилга баригдах талаар яригдаж зураг төсөл хийлгэх ажил эхэлж байсан шиг санагдаж байна. Ингээд 2013 оны 7 дугаар сараас байх барилгын хундам цутгагдаж байсан шиг санагдаж байна. Тэгээд барилгын ажил хэсэг зогсож байгаад 2015 оноос барилгын ажил үргэлжлэн явагдаад 2016 оны 11 дүгээр сараас шиг санагдаж байна ашиглалтанд орж байсан юм. Тухайн үед би ... Тамгын газрын хяналтын п оор ажиллаж байсан ба тухайн барилгын ажлыг манай тамгын газарт гэрээгээр ажиллаж байсан Ө захиалагчийн инженерээр ажиллаж байсан. Миний мэдэхийн барилга байгууламжтай холбоотой асуудлыг Ө хариуцан ажилладаг байсан. Энэ барилгыг ашиглалтанд оруулахад комиссын бүрэлдэхүүнд захиалагчаар ... Тамгын газрын дарга Ц.А ажиллаж хүлээн авч байсан. Гэтэл хүлээж авснаас хойш энэ барилгын ус, дулаан, цахилгаан, цонх, салхивч болохгүй байна. Хананаасаа сийгэж чанар муутай баригдсан байна гэдэг гомдлууд гарах болсон ба тухайн үеийн А-ын эрхлэгч, арга зүйч нар барилгын гүйцэтгэгч С Д ХХК-ийн захирал Д.Г гэдэг хүнтэй уулзаж нөхцөл байдлыг танилцуулж засвар үйлчилгээ хийх талаар ярилцаж байсан боловч шийдвэрлэж өгөхгүй зугтааж явсаар байгаад өдийг хүрсэн. Барилгыг чанар муутай барьж ашиглалтанд өгснөөр жил бүр урсгал засвар, зардал их хэмжээгээр гарах болсон бөгөөд цаашид барилгын даац, стандарт нь хэвийн үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдлыг хангах баталгаагүй болсон учир 2018 оны 7 дугаар сард шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан юм билээ. Миний хувьд энэ ажлыг хүлээж авахад барилгын чанар стандартад нийцэхгүй хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй хана тааз нурж цууралт өгсөн байгаа нь цаашид барилга нурахгүй гэх баталгаагүй гэж үзэж байна. ...тухайн үед захиалагчийн инженерээр ажиллаж байсан Ө нь одоо ажлаа хийхгүй байгаа. Тухайн үед гэрээгээр ажиллаж байсан ажилчин байсан юм”
“...Би ЭХТ-ын эрхлэгчийн ажлыг 2020 оны 11 дүгээр сард хүлээн авсан бөгөөд барилгын засвар үйлчилгээтэй холботой асуудлуудыг асууж тодруулж явахад С Д ХХК-ийн зүгээс барилгыг байнгын ашиглалтанд хүлээлгэн өгснөөс хойш ямар нэг засвар үйлчилгээ хийсэн талаар баримт материал байдаггүй юм байна лээ. Миний өмнө Ч п ажиллаж байсан ба энэ хүмүүсийн араас засвар үйлчилгээ хийгээд өгөөч гэж нэлээн явсан боловч хүлээж аваагүй учир цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт гаргасан юм байна лээ. Барилгыг байнгын ашиглалтанд хүлээлгэн өгснөөс хойш ямар ч засвар үйлчилгээ хийгдээгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 112-114, 3 дахь хавтаст хэргийн 156 дахь тал),
Гэрч Ж.Ч мэдүүлсэн “...Миний бие 2018 оны 3 дугаар сард ... ЭХТ-ын эрхлэгчийн ажлыг хүлээн авсан. Ажил авахад тухайн ЭХТ-ын барилга нь чанаргүй байдал ажиглагдсан. Хана, туурга нь цууралт өгчихсөн, ус дусаал гоождог, фондын өрөө болон коридорын том цонхнуудаас ус гоождо, сантехникийн шугам, труба асар муу, ажилтнуудын болон фондын өрөөний паар, ус гоожиж муруйж унасан, тогтоогч нь муудсан Одоо ч хагарч ус гоожиход бэлэн байгаа. Цонх салхивч шал хулдаас стандарт бус зарим өрөөний хаалга төмөр биш гол хэрэг хадгалах ёстой В-1 давхар нь шаардлага хангахгүй байсан. Тэгээд энэ барилга нь ашиглалтанд орсноос хойш уг барилгыг барьсан гүйцэтгэгч байгууллагаар үүссэн барилгын ханын цууралтууд зэргийг удаа дараа янзлуулсан байдаг ба би ч ажил аваад 2018 оны 6 дугаар сард янзлуулсан байдаг. Фондын зарим өрөөнд паар хагарснаас хэрэг норсон ба уг хэргийг зөөх янзлах гээд хүн хүчний асар их ажил болж байсан. ...Тухайн үеийн тамгын газрын дарга байсан ба одоо ... барилгын инженер Ө нар хариуцан ажиллаж байсан. Ө энэ ажлыг хариуцан ажиллаж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 115 дахь тал),
Гэрч Э.Ө мэдүүлсэн “...Би 2013 онд ажилд ороход ЭХТ-ын барилга барих ажлыг С Д ХХК нь 2012 оноос эхлэн барьсан ба энэ ондоо барилгын суурь, 1 давхарын бетор арматурын ажлыг хийж гүйцэтгэсэн байсан. Тэгээд 2013, 2014, 2015 онуудад санхүүжил байхгүйн улмаас барилгын ажил явагдаагүй. Тэгэж байгаад 2016 оны 3 дугаар сарын дундуур ажил хийгдэж явсаар 2016 оны 11 дүгээр сард барилгыг хүлээн авах комиссын акт зурагдаж дууссан байдаг. Энэ ажилд би захиалагчийн талаас барилгын чанар хийцлэл нь зургийн дагуу хийгдэж байгаа материал сонголт нь зургийн дагуу хийгдэж байгаа эсэх дээр хяналт тавих үүрэгтэйгээр оролцсон. ...Ер нь барилгын үндсэн хийцлэлд нөлөөлөөгүй тохиолдолд барилгыг барьсан тал хариуцлага хүлээхгүй. Гэтэл манай талаас бол энэ барилгын асуудал нь чанар муутай байгаа гэж үзэж байгаа. Гэтэл барилга баригдаад 2 жил болж байгаа. Энэ хугацаанд ямар асуудал үүссэнийг цаг тухай бүрт нь барьсан компаниар хийлгэж янзлуулж байсан. Ер нь барилга баригдах үед шаардлага хангахгүй материал зэрэг байсныг сольж хийлгэж байсан асуудал бол гарч байсан. Гэхдээ С-Д ХХК нь дуудах болгонд ирж нөхцөл байдлыг харж эвдэрсэн муудсан зүйлийг янзалж сервис үйлчилгээ хийж байсан”
“...2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ... тухайн үеийн тамгын дарга Б.Үнэнбатын тушаалаар захиалагчийн инженерээр томилогдон анх ажилласан. Тухайн үед би байгууллагын хэмжээнд баригдаж байгаа барилгын засвар болон шинээр баригдаж байгаа барилгад хяналт тавих ерөнхий чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан. Миний хувьд төрийн албан хаагч биш гэрээт ажилчнаар ажилладаг байсан ба 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажиллаад гэрээний хугацаа дуусаад ажлаа өгч гарсан. ........ аймаг, сум дундын п-ын газрууд болон ажилчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор албаны байр, дээрээ 5 айлын орон сууцтай барилгыг барьж эхлүүлсэн байсан. Энэ ажил 2011 оноос эхэлсэн байдаг юм байна лээ. Миний хувьд ерөнхийдөө ачаалал өндөр 2013 онд их засвар шинэ барилгатай нийлээд 8-9, 2014 онд зарим нь үргэлжлээд 2015 онд Баян-Өлгий аймгийн п-ын барилга эхэлсэн. Тухайн үед барилгын засвар болон шинэ барилгын тендер Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас шалгаруулж ирдэг байсан. ...Захиалагчийн инженерээр надаас өөр хүн ажилладаггүй байсан. ...Энэ барилга намайг анх ажилд ороход зоорийн давхар суурьтайгаа гадна цахилгааны ажил хийгдсэн барилга байсан ба анх 2012 онд баригдаж дуусна гэж төсвөө батлуулсан боловч сууриа барьж дуусгаад үргэлжлүүлж чадалгүй үлдсэн хөрөнгөө татуулж улсад хураалгаад барилгын ажил нь царцаагдсан байсан юм байна лээ. Тэгээд 2013, 2014 онд хөрөнгөө сангийн яаманд хүргүүлж төсвөө батлуулж чадалгүй царцаагаад 2015 онд үлдсэн хөрөнгөө батлуулж аваад 2015 оны 3 дугаар сараас барилгын ажил үргэлжлээд 2016 оны 11 дүгээр сарын 08-нд ашиглалтанд хүлээж авсан байдаг юм. Би 2016 оны 7 дугаар сард жирэмсний амралтаа аваад үргэлжлүүлэн хүүхэд асрах чөлөө авч 2017 оны 4 дүгээр сард ажилдаа орж байсан юм. Энэ барилга намайг хүүхэд асрах чөлөөтэй үед улсын комисс ажиллаж хүлээж авсан барилга байгаа юм. ...Барилгын ерөнхий үндсэн ажил буюу төмөр бетон краказ блокон өрлөг дээврийн ажил хийгдээд 2016 оноос үргэлжилсэн байдаг юм. Миний хувьд 2016 оны 7 сар хүртэл уг барилгад хяналт тавьсан байдаг юм. Тухайн үед надаас өөр захиалагчийн инженер байгаагүй учраас намайг эзгүйд Ц.А дарга, А-ын эрхлэгч С п нар барилгын ажилд хяналт тавьж байсан. Энэ барилга нь 2 жил царцаагдсан учраас барилгын чанар хийцэд нөлөөлж магадгүй гэж үзээд би ШУТИС-ийн Д багшид хандаж бетоныг үл эвдэх аргаар шалгуулж дүгнэлт гаргуулж байсан юм. Уг дүгнэлтээр барилгын үндсэн бүтээц, хийцтэй холбоотой асуудал гараагүй. ...Захиалагчийн зүгээс ерөнхий зураг төслийнхөө дагуу барилга баригдаж байна уу хамгаалалтын үе байна уу зэрэгт хяналт тавьж байсан. Харин уг барилга дээр нягтруулагч дутуу ашигласнаар бетон арзайх зүйл харагдаж байсан. Үүнийг засч болох зөрчил гэж үзээд санал даалгавар бичээд явж байсан. ...Цонх болон шилэн хийц нь батлагдсан зураг төслийн хийгдсэн үүний чанар байдал тухайн үед мөрдөгдөж байсан стандартын дагуу хийгдсэн. Харин би уг цонх шилэн хийц нь метал рамтай учраас гүйцэтгэгч С Д ХХК-ийг төлөөлж ажиллаж байсан өөрийгөө захирал нь Д.Г гэх залууд рам хүнд учраас резинээр сийгэх магадлалтай учраас үүн дээр анхаараарай цонхны амалгаа хэсэг дээр дээврийн материалыг чанартай хийгээрэй гэх зэрэг зөвлөмжийг өгч байсан. Гэхдээ би энэ талаар ажлын улаан дэвтэр дээр бичиж байгаагүй юм. Гэхдээ миний санаж байгаагаар 2015 онд шилэн хийц цонх хийгдээгүй шиг санагдаж байна учир нь мэргэжлийн хяналтын газраас С Д ХХК-ийг барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлэх зөвшөөрөл аваагүй байна гээд барилгыг түр зогсоосон. Тэгээд зөвшөөрлөө авсны дараа авсны дараа барилгын ажлаа үргэлжлүүлсэн байдаг юм. ...Миний хувьд яг барилгын хийцийн инженер учраас халаалт агаар сэлгэлт цахилгаан холбооны ажлуудад яг тухайн салбарын инженерүүд шиг бүрэн гүйцэт хяналт тавих боломжгүй байсан юм. Тухайн барилга нь том цонхтой зураг төсөлтэй халаалт сэлгэлтийн зургийн компани түүн дээр тааруулан ямар хэмжээний панел сонгох вэ халаалтын хэрхэн яаж шийдэх буцаагаад агаар сэлгэлтээ яаж явуулах уу зэргийг тооцоолж зургаа зурдаг. Энэ барилгын хувьд зургийн дагуу баригдсан цанталт үүсч шал цүлхийж ховхорч байгаа нь агаар сэлгэлтийн систем ажиллахгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. ...Уг барилга нь Улсын п-ын газартай ойрхон байсан тул болж өгвөл байнга л очиж шалгаж гүйцэтгэгч компанитай ярилцдаг байсан. Саналаа амаар өгдөг байсан. Улаан дэвтэр дээр хэд хэдэн удаа бичиж байсан юм байна. ...Намайг 2017 оны хавар хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажилдаа ороод А-ын эрхлэгч байсан Ч п той уулзаж барилгын бичиг баримтыг асуухад надад ямар ч бичиг баримт байхгүй С п надад тийм бичиг баримт хүлээлгэж өгөөгүй гэж ярьдаг. Харин С п оос асуухаар надад гүйцэтгэгч компаниас тийм бичиг баримт хүлээлгэж өгөөгүй гэдэг. Харин С Д ХХК-аас асуухаар би тухайн үед ажиллаж байсан архивч С гэх хүнд өгсөн гэж ярьдаг. Ингээд барилгын бичиг баримт ерөөсөө олдоогүй ганц үндэсний архивт л эх хувь бичиг баримт нь хадгалагдаж байдаг юм байна лээ ”
“...Зураг төсөлд өөрчлөлт ороогүй. Гадна хийцийн өөрчлөлт би бол шийдвэр өгөөгүй зохиогчийн хяналт А гэх хүн бол ирж гүйцэтгэх компани захирал инженертэй бол уулздаг байсан хийцийн зурагт өөрчлөлт орсон гэж бол юм яригдаагүй миний хувьд өөрчлөлт орсон гэж бол мэдэхгүй байна. ...2015 оны 6 ,7 сарын хугацаанд ...барилгын үндсэн хийц төмөр бетон карказын ажил 70-80 хувь орчим байсан байх гадна өрлөгийн ажил бол огт хийгдээгүй байсан байна. Өөрчлөлтийн асуудал огт яригдаагүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 119, 166-169, 4 дэх хавтаст хэргийн 88-89 дахь тал),
Гэрч Б.Б мэдүүлсэн “...Би 2016 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт дэд бүтцийн хяналтын албанд дулааны хяналтын инженерийн ажил албан тушаалын үүргийг гүйцэтгэж байхад батлагдсан хуваарийн дагуу барилга байгууламж ашиглалтанд оруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан юм. Энэ комисс нь ... ЭХТ-ын газрын барилгыг ашиглалтанд хүлээн авахаар 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр очиж газар дээр нь үзэж хүлээн авч комиссын актыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2016/488 дугаараар баталгаажуулж гаргасан юм. Комиссын актаас харахад энэ барилгыг 2012 оны 4 дүгээр сард эхэлж 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дуусч комисс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр очиж ажилласан байсан юм. Би энэ барилгыг хүлээн авах комисст орж ажиллахдаа өөрийн хариуцсан чиглэлийн дагуу халаалт агаар сэлгэлтийн системийн угсралтын ажлыг шалгаж хяналт хийж саналаа өгсөн юм. Энэ барилгын өөрийн хариуцах чиглэлийн дагуу үзэхэд энэ барилга байгууламж нь ямар нэгэн зөрчилгүй байсан учир би комиссын актанд ашиглалтанд авахыг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан юм. Комисст ажиллаж буй хүмүүс нь чиглэл чиглэлийн хариуцсан ажлаа шалгаж үзэж дутуу бол үүрэг даалгавар өгч эргэж шалгаж биелэлтийг тооцож ашиглалтанд авдаг юм. ...Миний хариуцсан чиглэлийн дулаан халаалт, агаар сэлгэлтийн шугамд ямар нэгэн зөрчил дутагдал байгаагүй болно ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 120-121 дэх тал),
Гэрч Ц.Т мэдүүлсэн “...Би 2016 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт дэд бүтцийн хяналтын албанд барилга, замын машины инженерийн ажил албан тушаалын үүргийг гүйцэтгэж байхад батлагдсан хуваарийн дагуу барилга байгууламж ашиглалтанд оруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан юм. Энэ комисс нь ... ЭХТ-ын газрын барилгыг ашиглалтанд хүлээн авч комиссын актыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны 2016/488 дугаараар баталгаажуулж гаргасан юм. ...өөрийн хариуцсан чиглэлийн дагуу цахилгаан шатны угсралтын байдлыг үзэж шалгаж хариуцан үзсэн бөгөөд энэ барилга байгууламж нь цахилгаан шат нь ямар ч зөрчил дутагдалгүй байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 122-123 дахь тал),
Гэрч Ч.Б мэдүүлсэн “...Би 2016 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт дэд бүтцийн хяналтын албаны газрын асуудал хариуцсан хяналтын мэргэжилтний ажил албан тушаалын үүргийг гүйцэтгэж байхад уг албаны дарга Эрдэнэтуяагийн тушаалаар барилга байгууламж ашиглалтанд оруулах комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан юм. ...өөрийн хариуцсан чиглэлийн дагуу газар зохион байгуулалтын ажлыг хариуцан үзсэн бөгөөд энэ барилга байгууламж нь газрын хувьд ямар ч зөрчил дутагдалгүй байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 124-125 дахь тал),
Гэрч М.Д мэдүүлсэн “...Би 2016 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт дэд бүтцийн хяналтын албаны мэргэжилтний ажил албан тушаалын үүргийг гүйцэтгэж байхад батлагдсан хуваарийн барилга байгууламж ашиглалтанд оруулах комиссын бүрэлдэхүүнд орж нарийн бичгийн даргаар ажилласан юм. ...энэ барилгыг комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаварын биелэлтээр байнгын ашиглалтанд оруулахаар шийдвэрлэсний дагуу би нарийн бичгийн даргын хувьд захиалагч байгууллагад хүлээлгэж өгөх комиссын актыг бичиж өгсөн юм. Захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаварыг биелүүлээд биелэлтээ шалгуулж гарын үсгийг нь зуруулдаг юм. Тэгээд хамгийн сүүлд комиссын дарга гарын үсэг зурж бичиг хэргээс актын дугаарыг авч баталгаажуулсан юм. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2016/488 дугаараар баталгаажуулсан байгаа юм. ... ЭХТ-ын газрын барилгыг ашиглалтанд хүлээн авахаар комисс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр очиж газар дээр нь үзэж ажилласан юм. ...Комисст ашиглалт хариуцах байгууллага, захиалагч байгууллагын оролцоог хангаж ажилладаг юм. Ашиглалт хариуцсан байгуулага нь болно гэж үзсэн тохиолдолд гарын үсгээ зурдаг юм. Ашиглалт хариуцсан байгууллагыг төлөөлж ЭХТ-ын эрхлэгч Ц.С гэдэг хүн хүлээн авч зөвшөөрч гарын үсгээ зурсан байсан юм. Үүний дараа ихэвчлэн комиссын бусад гишүүд гарын үсгээ зурж баталгаажуулдаг юм. Комиссын гишүүд гарын үсгээ зураагүй тохиолдолд комиссын акт баталгаажихгүй юм. Баталгаажаагүй тохиолдолд ашиглах боломжгүй юм. Комиссын актаас харахад комиссын гишүүд болон ашиглалт хариуцах байгууллага, захиалагч байгууллага бүгд гарын үсгээ зурж хүлээн зөвшөөрч хүлээн авч гарын үсгээ зурж тамга тэмдгээ дарж баталгаажуулсан байна. ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 124-125 дахь тал),
Гэрч Ц.Н мэдүүлсэн “...Тухайн үед би захирлаар ажиллаж байсан бөгөөд миний танил архитектор Б гуайн гуйлгаар П-ын А-ын барилгын ажлын дотор халаалт, цэвэр бохир усны зургийг хийсэн юм. Бид бие биенээ таньдаг учраас гэрээ байгуулаагүй. Уг зургийн ажлыг архитектор А , Б нар хамтран гаргаад хорших инженерүүдээр зургийг хийлгэсэн байгаа юм. ...Зохиогчийн хяналтын гэрээ хийгдсэн үгүйг мэдэхгүй байна. Захиалагч зургийн ерөнхий гүйцэтгэгч хоорондоо ажлын зургийн гэрээ болон зохиогчийн хяналтын гэрээг хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Хэрвээ уг гэрээ хийгдсэн бол нэгдсэн дүгнэлтийг архитектор буюу А , Б хоёр бичиж өгөх ёстой. Мэдээж гэрээ хийгдсэн болоод л улсын комисс хүлээж авсан байх ёстой. Миний хувьд уг барилгыг баригдаад дуусч байх үед очиж халаалтад хяналт хийж байхад барилгын ажил зургийн дагуу хийгдэж байсан”
“...Тухайн ЭХТ-ын байрны сантехникийн шугам сүлжээний зураг хийж гүйцэтгээд магадлалаар оруулж өгсөн бид нар дулааны шугам сүлжээ ус сувгаас ирсэн техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэсэн. Дулааны шугам сүлжээ ус сувгаас ирсэн техникийн дагуу хийхгүй бол дулаан болон усаа өгөхгүй учир ямар нэгэн зөрүүтэй зураг төсөл хийж болохгүй. Барилгын зургийн дагуу баригдах ёстой тухайн барилга нь угсралт хийж байгаа барилгын компани чанаргүй материалаар баригдаж чанаргүй барьж байгаагаас л болж асуудлууд үүсч байгаа гэж үзэж байна. ...манай зүгээс шилэн фасад цонхны дулаан алдалтыг тооцож халаалтын системын тооцоонд оруулдаг цонх хаалга шилэн фасад шал дээврийг бид нар барилга архитектурын зургийн дагуу тооцдог. Дулаан алдалт бол хийцлэлээсээ болж байгаа. ...Улсын комисс хүлээн авахдаа шалгаж ашиглалтанд авч болно гэвэл ашиглалтанд ордог. Ашиглалтанд аваагүй бол харин ямар шалтгаан нөхцөл байгааг очиж шалгадаг.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131-132, 4 дэх хавтаст хэргийн 78-79 дэх тал),
Гэрч Б.Б э мэдүүлсэн “...Тухайн үед би цахилгааны зураг төслийн инженерээр ажиллаж байсан ба барилгын дотор цахилгаан холбоо дохиолол, гадна цахилгаан холбооны зураг төслийг харахад барилга архитектурыг Ж.А гэх хүнээс захиалга өгсөн байх ба энэ компани нь манай компанид цахилгаан холбоо дохиоллын зураг төслийн ажил хийж гүйцэтгэх санал тавьсны дагуу манай Я б ХХК зургийг хийж гүйцтгэсэн байна. Ер нь бол барилгын зураг төслийн ажлыг авсан компани барилгын цахилгаан холбоо дохиолол цэвэр бохир ус халаалт салхивчны зураг төсөл хийдэг компаниар зургийн ажлаа хийж гүйцэтгүүлдэг. Дээрх зургаас харахад тухайн ажилд манай Я б ХХК туслан гүйцэтгэгчээр орсон гэж харагдаж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 135-136 дахь тал),
Гэрч М.М мэдүүлсэн “...Тухайн үед би хот байгуулалт дэд бүтцийн хяналтын архитекторын ажил эрхэлж байсан бөгөөд ажил үүргийн хуваарийн дагуу дугаарыг нь санахгүй Засгийн газрын тогтоолын дагуу Нийслэлийн хэмжээний барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын бүрэлдэхүүнд өөрийн мэргэжлийн дагуу орж ажилласан. Манай алба 2 архитектортой байсан ба хуваарийн дагуу би ... ЭХТ-ын барилгыг ашиглалтанд оруулах комисст орж ажилласан. ...Миний чиглэл бол хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдаж байгаа эсэх, гадна тохижилт, барилгын архитектурын ажлын зургийн дагуу баригдсан эсэх талаар харьцуулан шалгах чиглэлээр ажилласан. Тухайн үед барилгыг газар дээр нь очиж шалгаж зурагтай харьцуулан үзэхэд миний зүгээс тавих шаардлага, санал, үүрэг даалгавар байгаагүй тул ашиглалтанд оруулах саналыг өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 139-140 дэх тал),
Гэрч Н мэдүүлсэн “...Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор барилгын ажлыг хүлээж авах комиссын бүрэлдэхүүнд А-ын ажилтан оролцоно гэж заасан байдаг бөгөөд манай байгууллагад комисс ажиллах мэдэгдэл ирснээр ажил үүргийн хуваарийн дагуу миний бие уг А-ын барилгын комисст орж ажилласан. Мэдэгдлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газраас ирүүлдэг юм. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн комисст орж ажилласан шиг санагдаж байна. ...Миний ажилласан чиглэл нь барилгын бичиг баримтын бүрдлийг шалгаж ашиглалтанд авдаг. Хэрэв бичиг баримт дутуу бол санал, даалгавар бичин гүйцэт авч байж ашиглалтанд авдаг гэсэн үг юм. ...Захиалагч байгууллага гүйцэтгэгч байгууллага мөн Үндэсний төв А-ын Зураг төслийн баримтын архивт хадгалагдаж байгаа. Миний бие Үндэсний төв А-ын Зураг төслийн баримтын архивт комиссын акт, хурлын тэмдэглэл гишүүдийн саналын хуудас үүрэг даалгаварын биелэлт зэрэг материалд хадгалагддаг юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 143-144 дэх тал),
Гэрч Б.Б мэдүүлсэн “...Миний хувьд уг комисст галын аюулгүй байдлын норм дүрмийг хангасан талаар үзэж шалгасан. Тухайн үедп барилгын ажлыг үзээд дутуу хийгдсэн ажилд 14 хоногийн хугацаатай хийгдэх үүрэг даалгаварыг бичгэр өгч ажилласан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 147-149 дэх тал),
Гэрч Б.Ба мэдүүлсэн “...Миний хувьд тухайн барилгын ус хангамж ариутгах татуургын шугам сүлжээг шалгах үүрэгтэй ажилласан. Комиссын гишүүний чиг үүргийн дагуу барилгын норм ба стандарт хангаж байгаа эсэхийг шалгах ёстой байдаг бөгөөд зөрчил байвал түүнийг илрүүлж засварлуулах арилгуулах үүрэгтэй байдаг. Илэрсэн зөрчил болон түүнийг арилгуулах талаар комиссын гишүүний саналын хуудсан дээр бичиж захиалагч байгууллагад үлдээдэг. Ингээд саналын хуудсан дээр бичигдсэн ажлыг 14 хоногийн дотор захиалагч гүйцэтгэгч зураг зохиогч хамтарч засварлаж дуусгах ёстой байдаг. Хэрэв цаг хугацаа шаардах ажил бол комисс ажиллахаас татгалзах ёстой байдаг. Уг барилгын тухайд 14 хоногийн дараа ажил үүргийн биелэлтийг гаргаж ирүүлсний дараа барилгын ажлыг газар дээр нь гишүүн бүр өөрийн чиг үүргийн дагу очиж ажлаа хийж гүйцэтгэсэн талаар шалгадаг. Шалгаад шаардлага хангаж байвал Т.Эрдэнэтуяа гарын үсэг зурж баталгаажуулснар дугаар олгож тухайн барилгыг ашиглалтанд авсанд тооцдог. ...Захиалагчийн зүгээс ажил дутуу хийгдсэн байхад тухайн барилгыг ашиглалтанд оруулах комиссыг урьдчилж ажиллуулах зэргээр гишүүдэд шахалт үзүүлэх явдал байнга байдаг байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 157-159 дэх тал),
Гэрч Т.Э мэдүүлсэн “...Тухайн үед манай Ф А ХХК нь уг ЭХТ-ын барилгын ажлын дээврийн ажлыг миний бие хариуцаж хийлгэсэн бөгөөд бусад агааржуулалт салхивч, гадна фасад, цахилгаан, сантехник, тохижилтын ажлыг хэн яаж хийсэн талаар мэдэхгүй байна. ...Би дээр хэлсэн. Миний хувьд дээврийн ажлын гүйцэтгэлд л хяналт тавьсан. Бусад ажилд нь хэн хяналт тавьж ажиллаж байсныг санахгүй байна. Ерөнхийд нь Ф А ХХК-ийн ерөнхий захирал Д.Г хяналт тавьж хариуцаж байсан. ...Ямар нэг тушаал шийдвэр гардаггүй юм аа. Жижиг барилга учраас хариуцсан чиглэлийнх нь хүмүүс өөрсдийн чиглэлийн ажлаа хариуцаад л хийсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 172-173 дахь тал),
Гэрч Т.Т мэдүүлсэн “...Би 2013 онд С Д ХХК-д менежерээр ажилд орж байсан юм. Тухайн үед компанийн захиралаар Д.Г ажиллаж байсан бөгөөд намайг ажилд ороход ЭХТ-ын барилгын ажил эхлээгүй ажил багатай байсан болохоор ирж очин компанийн бичиг цаасны ажил гүйцэтгэлийг нь гаргаж өгдөг байсан юм. ...Тухайн үед ЭХТ-ын барилга угсралтын ажлын талбайн инженерээр Г.Б ажиллаж байсан бөгөөд Д.Г захирал ерөнхийд нь хяналт тавьж байсан. Д.Г захирал уг барилгын ажилд оролцоогүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 176-178 дахь тал),
Гэрч Д.Г мэдүүлсэн “...2000 оны эхээр байх би тухайн үед Ховд аймагт оршин сууж амьдардаг байхдаа С Д ХХК-г худалдаа үйлчилгээний зориулалтаар анх байгуулж байсан юм. ...тодорхой үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод өөрийн төрсөн дүү Д.Ц ын нэр дээр компанийг шилжүүлсэн. ...Тэгээд одоо яг он сарыг нь сайн санахгүй байна буцаагаад Д.Ц аас компанийг шилжүүлэн авч барилгын чиглэлээр нь үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ер нь би барилгын мэргэжилтэй хүн биш болохоор яг барилгын ажлыг хариуцан манай төрсөн дүү нар болох Д.Г , Д.Ц нар барилга барьж ашиглалтанд өгдөг. Би захирал нэртэй л болохоос тэр үйл ажиллагаанд нь оролцдоггүй байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 152-154 дэх тал),
Гэрч Д.Г мэдүүлсэн “...Барилга хөгжлийн төвд ирүүлсэн зураг төсөл нь гадна хананы бүтэц 360 мм-ийн блок, 150 мм-ийн хөөсөн полистрол хавтан дулаалгатай өнгөлгөөний шавардлагатай байна гэж ирсэн болж таарна тэгээд дүгнэлтэнд тусгасан болж таарна. Тэгээд дүгнэлтэнд тусгасан Б, О хоёр хянасан байх ёстой. Зураг төслийн дагуу барьсан эсэхийг зохиогч хариуцна. Зураг төсөлд өөрчлөлт оруулсан бол барилгын хөгжлийн төвд магадлалаар оруулах ёстой учир Барилга хөгжлийн төв мэднэ. ...Хянаж шалгаж үзэх чиг үүрэг Барилга хөгжлийн төвд байхгүй тэр талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 83 дахь тал),
Гэрч Л.Б мэдүүлсэн “...Барилга хөгжлийн төвийн Магадлалын хэлтэс нь Барилгын зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэй өөрөөр хэлбэл тухайн үеийн Монгол Улсын Барилгын тухай хуулийн 13.4-т зааснаар зураг төсөл зохиогчийн гаргасан алдааг зураг төслийн байгууллага зохиогч хариуцах ба магадлал хийсэн этгээд зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийнхээ төлөө хариуцлагыг хүлээнэ гэж заасан байдаг өөрөөр хэлбэл тухайн зураг төслийн бүрдэл бүрдээд гаргасан экспертийн дүгнэлтийг нэгтгэж албажуулах ажлыг Магадлалын хэлтэс зохион байгуулна. Зургийн бүрдэл ямар нэгэн асуудалгүй байсан учир хяналт тавьж магадлалаа гаргасан байна. Хуулийн дагуу экспертүүдийн гаргасан дүгнэлтийн дагуу зураг төсөлд гаргасан аж ахуйн нэгжийн болон захиалагчийн хүсэлтийн дагуу дүгнэлтээ гаргасан. Тухайн үед төсөвт магадлал хийгээгүй тухайн барилга нь угсралт явагдаад эхэлсэн байсан байна. Зурагт өөрчлөлт орсон эсэхийг мэдэхгүй байна байгууллага бүтээцийн 30 хувиас дээш өөрчлөлт оруулбал манай дахин магадлал хийлгэх шаардлагатай байдаг юм. ...Экспертүүдийн гаргасан дүгнэлтүүдийг үндэслэн ерөнхий дүгнэлтээ гаргаж байгаа. Барилгын ажил явагдаж байсан байна. Манай зүгээс барилгын явц байдал хяналт тавихгүй” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал),
Зөвлөх инженер У.Ёндонгийн 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт “...ЭХТ-ын барилгын гүйцэтгэгч С Д ХХК, А-Э ХХК-д 2012 онд боловсруулсан 002/2012 шифртэй ажлын зургийн төлөвлөлт, зориулалт, хийцлэлийн дагуу барилгын үндсэн хийц бүтээцийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Барилгын ажлын гүйцэтгэлээс төмөр хүрээтэй шилэн багц бүхий цонхны жийрэг резин нуухны резинэн чигжээс зарим хэсэгт чанаргүй хийгдсэнээс салхи сийгдэг, борооны ус гоождог, эрхлэгчийн өрөөний цонхны гаднах усны хаялага төмөр дотогш налуутай болсон зарим өрөөнүүдийн цонхны гаднах усны хаялага төмөр дотогш налуутай болсон зарим өрөөнүүдийн цонхны тавцан хөндий суугдсан байна. ...Барилгын угсралтын ажил нь зураг төсөл норм дүрмийн дагуу гүйцэтгэгдсэн стандартын материалаар гүйцэтгэсэн байдлыг Барилга байгууламжыг ашиглалтанд оруулах улсын комисс баталгаажуулан байнгын ашиглалтанд оруулсан байна. ...Барилгын ашиглалтанд орох үед буюу 2016 оны 2 дугаар сараас одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Барилгын тухай хууль хэрэгжиж эхэлсэн ...хуульд заасан хугацаанд барилга байгууламжийн ашиглалтын явцад гарсан аливаа гэмтэл зөрчлийг хуулийн 14.7 /Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч зураг төсөл зохиогч гүйцэтгэгч материал ханган нийлүүлэгч эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж хохирлыг барагдуулна/ заалтын дагуу шийдвэрлэнэ. ...ЭХТ-ын барилгын хувьд барилгын хашлага хийцийн тодорхой хэсэг нь шилэн хийцлэл байхаар зураг төсөлд тусгагдсан бөгөөд тус шилэн фасад нь цонхны үүргийг давхар гүйцэтгэдэг барилгын хашлага хийцийн дулаан техникийн тооцоог хашлага ханын бүтцээр хийсэн байх магадлалтай дотроо давхар цонх хийгдээгүйгээс одоо байгаа шатны хонгилын болон жижиг өрөөний цонхноос маш их хэмжээгээр дулаан алддаг цантдаг нь зураг төслийн шийдлийн алдаа байна. Цонхны төмөр хүрээний битүүмжлэл шилэн багцын резин жийрэг муу хийгдсэн цонхны дотор тавцан хөндийрсөн цонхны гаднах усны хаялага төмөр цонх руу налуутай болж борооны ус барилгын хана руу нэвчдэг болсон зэрэг нь гүйцэтгэгч байгууллагын ажлын чанартай холбоотой. Төвийн эрхлэгчийн өрөөний халаах хэрэгслийн холболтоор ус алдаж паркетан шал хөндийрч хөвсийсөн нь тухайн ажлын гүйцэтгэл чанаргүйгээс шалтгаалсан байна. ...Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-14.5 дугаар заалтыг хэрэгжүүлж зүгшрүүлэлт тохируулгын хугацааг дуусгавар болгон барилгын баталгаат хугацааг эхлүүлээгүй байгаа нь барилгын захиалагч, зураг төсөл зохиогч гүйцэтгэгч байгууллагуудын хууль зөрчсөн асуудал юм. ...Тус барилгын дотор зөвхөн нэгдүгээр давхарт 1 суултуур, 2 угаалтуур, 1 душны подон байхаар зураг төсөлд төлөвөлөсөн байгаа нь ашиглалтын нөхцлийг хангахгүй байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 221-223 дахь тал),
Мэргэшсэн инженер Д.Санжмятавын 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн №01-07-101/02 шинжээчийн дүгнэлт “...Тус барилгын /сантехникийн/ халаалт салхивч хэрэгцээний халуун хүтэн усны болон ахуйн бохир усыг зайлуулах системийн зураг төслүүдийг ЦНТ ХХК-д 2012 онд ЦНТ-27/12 шифртэйгээр боловсруулж 2015 онд улсын магадлалаар хянуулж баталгаажуулсан байна. ...Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 18 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон комисс ЭХТ-ын тус барилга байгууламжийг зураг төслийн дагуу баригдсан тул А-ын зориулалтаар цаашид ашиглах боломжтой гэж шийдвэрлэн 2016/488 дугаар актаар байнгын ашиглалтанд оруулахаар шийдвэрлэж хүлээн авсан байна. ...Зураг төсөлд тус барилгын хэрэгцээний халуун усыг төвлөрсөн шугам сүлжээнээс хангахаар төлөвлөсөн байхад халуун усны тус шугам сүлжээг нь угсарч хийлгүйгээр 1 дүгээр давхрын ариун цэврийн өрөөнд цахилгаан бойлер байрлуулж хүйтэн усыг халааж халуун ус болгон хэрэглэхээр өөрчлөн угсралтыг гүйцэтгэсэн байна. Мөн галын усны шугам дээр төлөвлөгдсөн өргөлтийн насосыг угсарч суурилуулаагүй байна. ...А-ын барилгын сантехникийн угсралтанд хэрэглэсэн материалуудын бичиг баримт, итгэжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, чанарын үзүүлэлт, гэрчилгээ батламж зэрэг нь хавтаст хэрэгт байхгүй байгаа тул тус барилгад хэрэглэгдсэн сантехникийн материал тоног төхөөрөмжүүдийг чанар стандартын шаардлага хангасан эсэхийг тодорхойлон бичих боломжгүй байна. Харин хавтаст хэрэгт байгаа материалууд магадлалаар батлагдсан зураг төсөл болон үзлэг шалгалтыг хийх үед илэрсэн зөрчил дутагдлуудаас үзэхэд чанар стандарт нь тодорхойгүй зураг төсөлд тусгагдаагүй халаах хэрэгслүүд салхивчийн /АОС-1/ тоног төхөөрөмж ус халаагч цахилгаан бойлер халаалтын хуванцар хоолой зэргийг тус барилгад угсарсан байх бөгөөд эдгээрийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн чанарын батламж гэрчилгээ, гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл ил далд ажлын акт гүйцэтгэлийн зураг төсөл болон холбогдох бусад бичиг баримтууд байхгүй байна. ...Хавтаст хэрэгт байгаа материалууд магадлалаар батлагдсан зураг төсөл болон үзлэг шалгалтыг хийх үед илэрсэн зөрчил дутагдлуудаас үзэхэд тус барилга байгууламжийн ашиглалтын үед гарсан дээрх эвдрэл гэмтэл зөрчлийг сантехникийн угсралтыг гүйцэтгэгч байгууллага хариуцах ёстой гэж үзэж байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 224-227 дахь тал),
Зөвлөх инженер Д.Батсүх, инженер Б.Мөнхбаатар, С.Нямцэрэн нарын 2019 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн шинжээчийн дүгнэлт “...А-ын барилгын угсралтанд хэрэглэсэн материалуудын баримт бичиг, итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээний дүн, чанарын тохирлын гэрчилгээ зэрэг хавтаст хэрэгт байхгүй байгаа тул тус барилгад хэрэглэгдсэн материал, тоног төхөөрөмжүүдийг чанар стандартын шаардлага хангасан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. ...Зурагт дүүргэгч ханын өргийн хэвтээ болон босоо заадсыг 10мм-15мм-ийн зузаантай гүйцэтгэхээс 5мм-8мм зузаантай гүйцэтгэсэн. Дотор ханын шавардлага хийгдээгүйгээр хар замаска гүйцэтгэсэн зэрэг технологи зөрчсөн байна. ...Халаалтын хэвтээ түгээх шугамын дээд талд шалны бэлтгэл бетоныг зурагт 40мм-ийн зузаантай гүйцэтгэх байсныг зөрчиж технологийн алдаа гаргасан байна. ...Магадлалаар батлагдсан зурагт панелан радиотарыг рисорб маркын байхаар заасан боловч гарал үүсэл тодорхойгүй халаах хэрэгсэл шугам хоолой хэрэглэсэн байна. Материалууд нь шаардлага хангаагүй байна. ...Ил далд ажлын акт, угсралтын үеийн далд ажлын фото зураг байхгүй байгаа учраас дүгнэлт гаргах боломжгүй байна. ...холбоо дохиоллын удирдлагын пульт байхаар зурагт заасан байна. ...Цонхны суурилуулалт стандартын дагуу угсрагдаагүйгээс тусгай цонх хоорондын ам дарагч унасан, унаж байгаа, суларсан, цонх хагарсан хэв гажилтанд орсон байна. ...Магадлалаар батлагдсан зурагт давхар дундын хучилтын зузаан 150мм байна гэсэн байна. 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн ил далд ажлын акт болон фото зургийг үзэхэд хучилтын зузааныг зургийн дагуу гүйцэтгэсэн гэж үзэж байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 241-243 дахь тал),
Шинжээч Г.Энхбаяр, Ц.Хулан, О.Ганхуяг нарын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт “...зоорь болон 1, 2 дугаар давхруудад сонгон авсан бүтээцүүдийн бетоны бат бэх нь 002/2012 шифртэй барилгын зураг төсөлд заасан шаардлагыг хангаж байна. Харин 3-5 дугаар давхруудад сонгон авсан элементүүдийн бетоны бат бэх нь 002/2012 шифртэй барилгын зураг төслийн шаардлагыг хангахгүй байна. ...хэмжилт судалгааг 9 байршилд 18 удаа хийж гүйцэтгэсэн бөгөөд түүнээс 3 байршилд 5 утга 002/2012 шифртэй зураг төслийн шаардлагыг хангахгүй гарсан байна. ...тус барилгын зураг төсөл нь 2012 онд 002/2012 шифртэй боловсруулагдсан ба 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 764/2015 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтээр баталгаажсан байна. Уг барилгын угсралтын ажил нь барилгын ил далд ажлын актаас үзэхэд 2012-2016 оны хооронд хийгдсэн ба 2015 онд 271/2015 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байна. Тус барилгыг 2016 онд барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисст хүлээлгэн өгч 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2016/488 дугаартай барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр баталгаажсан байна. Үүнээс үзэхэд зураг төсөлд магадлал хийгдээгүй боловч барилга угсралтын ажил хийгдэж эхэлсэн байгаа нь магадлал хийсэн экспертүүдийн санал дүгнэлтүүдийг тус зураг төсөлд тусгагдсан эсэх нь тодорхойгүй. Мөн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр барилгын угсралтын ажил хийж гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх Барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх Барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж баталгаажсан зураг төсөл норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих, 40.1.16 дахь Барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх заалтуудыг зөрчсөн байна.” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 30-54 дэх тал),
Шинжээч Т.Мөнхжаргалын 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн дүгнэлт “...Халаалтын системийг батлагдсан зураг төслөөр тасалгаануудад Чех улсад үйлдвэрлэгдсэн Korado Radik маркын панелын халаах хэрэгслүүд угсрахаар төлөвлөсөн байхад зураг төсөлд тусгагдсанаас өөр төрлийн панелин халаах хэрэгслүүд суурилуулсан байна ...Зураг төсөлд тус барилгын хэрэглээний халуун усыг төвлөрсөн шугам сүлжээнээс хангахаар төлөвлөсөн байхад халуун усны шугам угсраагүй 1 дүгээр давхарын ариун цэврийн өрөөнд цахилгаан бойлер байрлуулж хүйтэн усаар халааж халуун ус болгон хэрэглэхээр өөрчлөн угсралтыг өөрчилсөн байна. ...Батлагдсан зураг төслөөр А-ын өрөөнүүдэд цэвэр агаарыг /АОС-1/ гаднаас шүүж халааж оруулах нэг иж бүрдэл бүхий Чех улсад үйлдвэрлэгдсэн Remak маркын тоног төхөөрөмжийг угсрахаар төлөвлөсөн байхад зураг төсөлд тусгагдсанаас өөр төрлийн тоног төхөөрөмж суурилуулсан байна. Угсрагдсан системийг ажиллуулах гэсэн боловч ажиллагаагүй байна” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 55-56 дахь тал),
Шинжээч Д.Амгалангийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт “...С Д ХХК нь шаардлага хангахгүй ор нэр төдий дутуу материал архивласан байна. Жишээ нь Барилга ашиглалтанд оруулах комиссын акт гэхэд Ховд аймгийн Бсп-ын газрын конторын 2013.11.15-ны өдрийн 40/2013 дугаартай акт байх юм. Төсөвт нь үзэж харах шаардлагатай халаалтын ажлын хэсэг байхгүй. Барилгын ажлын тэмдэглэл хөтлөгдөөгүй. ...Гадна ханын 12 см зузаантай тоосгон хана өрөгдөөгүй байлаа. ...архиваас үзсэн С Д ХХК-ны хийсэн төсвийн 2-р хуудас /А-ын дугаарлалтын 5-р хуудас/ дахь Хана хамар ханын ажлаас харахад 12 см-ын тоосгон хана 804.46м2-аар төсөвт тусгагдсан боловч ажил нь хийгдээгүй байна. ...консолын дулаалга хийгдээгүй байна. ...Цонх чанарын шаардлага хангахгүй байна. Уг барилгад угсарсан цонхыг үзэж шалгахад одоогийн байдлаар скочидсон, шруппдсэн, гажсан, гаднаасаа сийгэлттэй, зарим цонх онгойхгүй, түгжээ, нугас гажсан байдалтай байгаа нь уг цонхнуудын чанар байдал ямар байгааг шууд харуулж байна. Дотор халаах хэрэгслийн ХАС-2 зургийн тайлбар бичигт өрөө тасалгаануудад Чех улсад үйлдвэрлэсэн KORADO маркын винтельтэй ган конвектрон радиотар угсрах байсан боловч өөр маркын чанар муутай радиатор угсарсан байсан байна. Ийнхүү өөр маркын чанар муутай радиотар угсарсан, гадна хананд өрөгдөх 12 см-ийн тоосгон ханыг хассан, консолын дулаалга хийгээгүй, цонх чанарын шаардлага хангаагүй зэргээс тухайн байгууллагын дулаан доголдолтой байсан учир ... ЭТА-ын газрын барилгын радиотаруудыг дахин зардал гаргаж сольсон байна. С Д ХХК нь барилгын ажил гүйцэтгэхдээ барилгын талбайн дүрэм, журмыг мөрдөх, анхан шатны бүртгэлүүдийг хөтлөх, улсын комиссын бичиг баримтыг бүрдүүлэх хяналтууд маш муу хийгдсэн. Цаашлаад улсын комисс тун хангалтгүй ажилласан байна. Түүнчлэн С Д ХХК нь барилгын байгууллагуудын нэр хүнд гутаасан тун хариуцлагагүй компани байжээ. ...Хийгдээгүй дутуу хийгдсэн ажлын төсөвт өртөг нь 119937321 төгрөг ...Чанар муутай хийгдсэнээс холбогдон гарсан халаалтын ажлын зардал 7899600 төгрөг ...Уг А-ын барилгын зургыг А-Э ХХК гүйцэтгэж, 2015 оны 6 дугаар сард магадлал хийлгэснээр баталгаажсан байна. Харин барилгын төсвийг улсын архиваас үзсэн боловч зарим бүлэг /халаалт, агаар сэлгэлтийн/ хэсэг байхгүй байлаа. ...Зураг төсөвт тусгагдсан боловч огт хийгдээгүй болон засвар хийх ажлын төсөвт өртөг 119.937.321 төгрөг, ...чанар муутай хийгдсэнээс холбогдон гарсан халаалтын ажлын зардал 7.899.600 төгрөг” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 181-191 дэх тал),
Шинжээч Д.Амгалан мэдүүлсэн “...Барилгын тухай хуулинд барилгын ажлыг эхлэхээр барилгын талбайд улаан шугам татаж тэг тэнхлэг татахад барилга эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл заавал авагдсан байх ёстой. Хэрэв энэ зөвшөөрлийг аваагүй бол барилгын ажил эхлэхгүй. Үүнд Мэргэжлийн хяналтын байгууллага тавих хяналт тавих үүрэгтэй ба энэ зөвшөөрлийг захиалагч байгууллага авах ёстой байдаг. Гүйцэтгэгч байгууллага барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг шаардаж авах ёстой байдаг. ...Барилгын ажлын тэмдэглэл хөтлөгдөөгүй байсан ба уг тэмдэглэлийг гүйцэтгэгч байгууллага хөтлөх ёстой байсан. Хөтлөхдөө захиалагч байгууллагаар батлуулах ёстой байдаг. Энэ тэмдэглэлийг өдөр тутам хөтлөх ёстой байдаг байтал энэ барилгын тухай хагас дутуу буюу бараг хөтлөөгүй байсан. Хэрэв хөтлөгдөөд явж байсан ба зохиогчийн хяналт хэрхэн хийгдэж байсан нь харагдах байсан юм. Тэгэхээр ийм баримт байхгүй учраас зохиогч, захиалагчийн хяналт хэрэгжээгүй гэж үзнэ. ...Барилгыг норм, стандарт, зургийн дагуу барих ёстой. Үүний дагуу баригдаагүй барилгыг чанар муутай барилга гэж үзнэ. ...Тохиролцож зураг өөрчилсөн талаар баримт материал байгаагүй. Зургийн дагуу хийгдээгүй олон ажил байсан ба би энэ талаар дүгнэлтэндээ тусгасан байгаа”
“...Зурагт заагдсан 12 см зузаан тоосгон хана нь огт өрөгдөөгүй бүхэлдээ огт өргөдөөгүй байсан. 12 см хана бүхэлд нь барих ёстой байсан баригдаагүй байсан. ...Хийх ёстой гадна хананы дулаалга консолын доод талын мөн дулаалга ер нь дулаан алдалтаас хамгаалж хийх ёстой байсан ажлууд нь хийгдээгүй байсан учир дулаан алдалт үүснэ. Барилгын радиотар нэмж авсан сольсон гэж баримт үзүүлж байсан. Халахгүй байсан болохоор тухайн ЭХТ өөрөө зардлаараа сольсон баримт харуулж байсан би хагарсан радиотарыг нь бол хараагүй сольсон байсан. Радиотар нь дулаан алдалтаас болоод хагарсан байх боломжтой” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 104-106, 4 дэх хавтаст хэргийн 80-81 дэх тал),
Шинжээч У.Ёндон мэдүүлсэн “...Дүгнэлтэнд дурдсан төмөр хүрээтэй шилэн багц гэдэг нь нэг үгээр хэлбэл шилэн фасад буюу барилгын хашлага бүтээц юм. Уг хашлага бүтээц нь угсрагдахдаа шилний жийргэвч /нуух/ резин чанаргүй хийгдсэн бүр нарийн ярих юм бол чанаргүй материал хэрэглэсэн тухайн шилэн фасад хийцэд дулаан техникийн тооцоог тусад нь тооцоогүйгээс барилгын дулаан алдалт маш их байсан. Тухайн шилэн фасад нь зургийн дагуу хийгдсэн боловч шилэн фасад нь өөрөө манай орны цаг агаарын нөхцөлд тохирох тохирохгүй шийдлүүд байдаг. Манай орны тухайд шилэн фасадны норм стандарт албан ёсоор батлагдаж гараагүй учраас тухайн шилэн фасадыг сонгон хэрэглэх нь тухайн зургийн компанийн шийдэл байсан. Гэхдээ энэ шийдэл дээрээ дулааны алдагдахаас хамгаалах бууруулах /дулаан хөшиг халаах хэрэгсэл төлөвлөөгүй/ арга хэмжээг зураг төсөлд тусгагдаагүй байна. Нэгэнт зураг төсөлд заагаагүй болохоор гүйцэтгэгч хийгээгүй байна. Хяналт тавих нь захиалагч зураг төслийн зохиогчийн гүйцэтгэгчийн дотоодын хяналт тавигддаг боловч норм стандарт байхгүй учраас ажлын зургийн дагуу гүйцэтгэнэ. Барилгын цонхны гадна талын усны хаялага төмөр нь барилгын фасад буюу цонхыг дагаж бууж байгаа борооны усыг барилгын ханаас зайлуулах хана руу ус нэвчүүлэхгүй байх үүрэгтэй. Гэтэл тухайн барилгын хувьд эрхлэгчийн өрөөний цонхны усны хаялага төмөр нь барилгаас гадагш биш дотогшоо налуутай хийгдсэн байгаа нь хана руу ус нэвчих нөхцөл бүрдсэн байсан. Зарим өрөөнүүдийн цонхны тавцангийн доорх дулаалга дутуу, ханатай цулжуулаа хөндий угсарсан. Үүнээс болж дулаан алдах нөхцөл үүссэн байна. Төвийн эрхлэгчийн өрөөний паркетан шал хөндийрч хөвсийсөн нь ус алдалтаас болж үүссэн байх боломжтой чухам яг ямар шалтгааны улмаас ус алдсан болохыг би хэлж мэдэхгүй юм. Тухайн барилгын гүйцэтгэгч нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан чиг үүрэг тусгай зөвшөөрөл олгогчтой хийсэн гэрээнд зааснаар зураг төслийн баримт бичиг, барилгын норм дүрэм стандартын шаардлагад нийцүүлэн барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэсэн ажилд илэрсэн зөрчил дутагдлыг цаг тухайд нь арилгах үүрэгтэй. Энэ барилгын ажил гүйцэтгэгчийн тухайд дээрх чиг үүргийг биелүүлээгүй байна. ...Энэ хуулийн 14.6-д заасан хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулна гэж заасан заалт хэрэгжээгүй байна. ...Энэ асуудалд гүйцэтгэгч байгууллагын буруу. Барилгад хэн ч өөрчилж болохгүй шаардлага хангах тодорхой хэдэн ажлууд байдаг. Үүнийг нэг нь усны хаялага юм. Бичигдээгүй хууль гэж ойлгож болно. ...Тухайн үед улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас оролцдоггүй байсан ба Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байуулалт дэд бүтцийн хяналтын албанаас хүмүүс өөрсдийн хариуцсан чиглэлийн хүрээнд үзэж хүлээж авдаг байсан. Дээрх зөрчлүүдийн талаар барилгыг хүлээн авч ашиглалтанд оруулах үеийн улсын комиссын гишүүний саналын хуудсан дээр бичигдсэн бол тухайн зөрчлийг мэдэж байсан гэж ойлгож болно. Хэрэв бичигдээгүй бол тухайн үедээ ямар нэг гэмтэл зөрчил ажиглагдаагүй байх боломжтой юм. ...Шилэн фасад нь барилгын хашлага бүтээцийн хувьд барилгын үндсэн бүтээцэд хамаарна. Шилэн фасадын төмөр рам угсралт нь хэв гажилтанд ороогүй эвдрэл гэмтэл учраас муу угсрагдсан гэж үзэхгүй”
“...Зураг төсөлд шилэн фасад бол байгаа гүйцэтгэгч компани ажлын зургийн дагуу шилэн фасадыг хийсэн боловч технологийн алдаа гаргаж зарим хэсэгт резин жийргэвчийг зай завсар сийгэлттэй угсарсан байсан. Ажлын зурагт шилэн фасадын хэсэгт тусад нь хашлага бүтээцийн дулаан техникийн тооцоо хийгээгүйгээс гадна дулааны алдагдал бууруулах арга хэмжээ болгон халаах хэрэгсэл халуун хөшиг төлөвлөөгүйгээс барилгын дулаан алдалт ихтэй байсан. Усны хаялага гэж бас яригддаг тухайн барилгын эрхлэгчийн өрөөний цонхны усны хаялага төмөр барилгаас усыг гадагшаа зайлуулахаар гадагшаа налуутай хийгдэх ёстой байтал цонх талруугаа налуутай хийгдсэн байсан тухайн цонхны дагуу налуутай болохоор ус нь тогтоод цонхны доод дулаалга, хана руу нэвтэрч орох нөхцөл бүрдүүлсэн гүйцэтгэгч буруу хийсэн байна. ...Барилга хөгжлийн төвөөс гаргасан зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт хавтаст хэрэгт авагдсанаар танилцлаа тус дүгнэлтийн хавсралтанд /Халаалт агаар сэлгэлт гадна дулаан, дулаан механик/-д шилэн фасадын хэсэгт дулаан техникийн тооцоо хийгдсэн байдал түүнийг шалгасан засварлаж өөрчлөх талаар эксперт нь ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй байна. ...Барилгын тухай хуулинд үр ашигтай цаашдаа хэрэглэж болох нь туршигдсан гадаадын материал эдлэхүүн бүтээцийг барилгад хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг тэрний дагуу л ашигласан шилэн фасад оруулж ирсэн байна. Гэхдээ шилэн болон аливаа хийцлэлээр хийсэн бүтээцүүдэд дулааны тооцоо эрчим хүчний хэмнэлттэй байдал бий болгох тооцоо судалгаа заавал хийж дулааны алдагдалгүй байхыг байх арга хэмжээ заавал авах ёстой байдаг” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 110-113, 4 дэх хавтаст хэргийн 61-63 дахь тал),
Шинжээч Т.Мөнхжаргал мэдүүлсэн “...Зургийг А-Э ХХК хийж баталгаажуулсан байх ба зохиогчийн хяналт муу хийгдсэн байна. Барилга нь анхны батлагдсан зураг төсөвийн дагуу хийгдэх боломжгүй бол өөрчлөлтийн зураг хийлгэх ёстой байдаг. Гэтэл уг барилгад тийм зураг байгаагүй. Мөн зургийн дагуу хийгдээгүй дээрх зөрчил дутагдлууд байхад зөрчлийг арилгуулах талаар арга хэмжээ аваагүй байна. Хэрэв хяналтаа тавьж байсан бол үүрэг даалгавар өгч хэрэгжилтийг хангуулж ажиллах ёстой байсан. ...Захиалагч, гүйцэтгэгч, зохиогч нараас хоорондын тохиролцсоны дагуу зурагт өөрчлөлт оруулсан эсэхийг би мэдэхгүй. Миний дүгнэлт гаргахдаа ашигласан материалд тийм бичиг баримт байгаагүй” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 117-119 дэх тал),
Шинжээч Д.Санжмятав мэдүүлсэн “...Тухайн барилгын бичиг баримт сантехникийн зураг төсөлтэй танилцахад зураг төслийн ЦНТ ХХК уг төслийг хийж гүйцэтгээд улсын магадлалаар оруулж баталгаажуулсан байна. ...гүйцэтгэгч компани болох С Д ХХК нь сантехникийн угсралтыг гүйцэтгэхдээ гарал үүсэл чанар тодорхойгүй шугам хоолой халаах хэрэгсэл халуун ус халаагч бойлер салхивчийн тоног төхөөрөмж /салхивч агаар сэлгэгчийн тоног төхөөрөмж/ зэргийг зураг төслөөс өөрчилж угсарч гүйцэтгэсэн байна. Өөрөөр хэлбэл зураг төсөлд 1-5 давхарт гаднаас агаар шүүж халааж оруулах Чех улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж суурилуулахаар байхад гарал үүсэл тодорхойгүй 1 иж бүрдэл бүхий төхөөрөмжийг ганцхан 5 дугаар давхарт орлуулан тавьж угсарсан байсан. Мөн 1-5 давхар байрны бүх давхарын /Korado Radik/ фирмийн Чех улсад үйлдвэрлэсэн панелин халаах хэрэгслийг гарал үүсэл тодорхойгүй халаах хэрэгслээр сольж угсарсан нь ашиглалтын явцад 1 дүгээр давхарын панелин халаах хэрэгсэл нь цоорч ус алдсан. Үүнээс болж паркетан шал ашиглах боломжгүй болж зарим хуванцар шугам цоорсон. ...Зураг төсөлд тусгагдсан галын ус өргөх насос угсрагдаагүй. ...Барилгын сантехникийн зураг төслийг ЦНТ ХХК зурж баталгаажуулсан байна. Зохиогч хэрхэн яаж хяналт тавьсан нь хэргийн материалд авагдсан материалаас үзэхэд тодорхойгүй байсан боловч Улсын комиссын бүрэлдэхүүнд ажилласан ЦНТ ХХК-ийн захирал Ц.Н гарын үсэг зурж авсан байгааг харвал угсралтын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Мөн комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Халаалт агаар сэлгэлтийн хяналтын инженер, Ус хангамж ариутгал татуургын инженерүүд оролцож хүлээж авсан байгаа нь зөвшөөрсөн байна гэж үзэхээр байна. Зохиогч барилгын явцад зургийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж байх ёстой бөгөөд хэрэв зургийн дагуу хийгдээгүй тохиолдолд тухай бүр нь засварлах үүрэг даалгаварыг өгч биелэлтэнд хяналт тавих ёстой. Хэрэв даалгаварын дагуу хийгдээгүй бол улсын комисст авахгүй байх хүртэл эрхтэй юм. ...Сантехникийн зураг төсөлд хэрэглээний халуун усыг төвлөрсөн шугам сүлжээнээс хангахаар төлөвлөсөн байсан боловч БНХАУП-д үйлдвэрлэсэн ус халаагч цахилгаан тоног төхөөрөмж суурилуулж шийдвэрлэсэн байсан нь зургийн дагуу хийгдээгүй гэж үзэхээр байна. Зурагт төвлөрсөн шугам сүлжээнээс хэрэглээний халуун усны шугам холбож хангахаар төлөвлөсөн байсныг гүйцэтгээгүй байна. ...Намайг хавтаст хэргийн материалтай танилцахад зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч нарын хооронд зурагт өөрчлөлт оруулахаар зөвшилцсөн баримт материал байгаагүй” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 123-125 дахь тал),
Шинжээч Д.Батсүх мэдүүлсэн “...Тухайн барилгыг үзэж шалгахад А-Э ХХК нь барилгын барилга архитектурын хэсгийг зурсан байна. Үүнийг зурагт БА гэж тэмдэглэдэг. Дотор цахилгааны зургийг Я б ХХК зурсан байх ба мөн холбоо дохиоллын зургийг Я б ХХК халаалт салхивчийн зургийг ЦНТ ХХК, цэвэр бохир усны зургыг ЦНТ ХХК дулаан механикийн зургийг Чулуутын багш ХХК тус тус зургийг зурж А-Э ХХК баталгаажуулсан байна. Баталгаажуулсан зургыг барилга хөгжлийн төвөөр орж магадлалын дүгнэлт гаргуулсан байна. Ийм учраас зохиогчийн хяналтыг зураг зурсан дээрх компаниуд тавих ёстой. Энэ зураг зурсан компаниуд нь барилгыг байнгын ашиглалтанд хүлээж авахдаа зохиогчийн хяналтын дүгнэлт гаргаж өгдөг. Миний бодлоор уг дүгнэлтийг гаргаж өгсөн болоод барилгыг байнгын ашиглалтанд хүлээж авсан байх ...Зохиогч хэрэв барилга байгууламж зургийн дагуу хийгдэхгүй байгаа тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллага болон захиалагч байгууллагад хандах ёстой. Хуулинд заасан үүргээрээ ийм юм. Барилгыг байнгын ашиглалтанд хүлээж авахад хариуцсан чиглэлийн комиссын гишүүд үүрэг даалгаварын биелэлтийг хангулж улсын комисст хүлээж авах ёстой. ...илт илэрхий нүдэнд ил асуудал байна. Харахад хөөсөн өнгөлгөөтэй блокон хана байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 129-131 дэх тал),
Шинжээч С.Нямцэрэн мэдүүлсэн “...Барилгын ажлын зургыг зурж баталгаажуулсны дараа барилга угсралтын ажил гүйцэтгэдэг” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 135-136 дахь тал),
Шинжээч Г.Энхбаяр мэдүүлсэн “...Барилгыг байнгын ашиглалтанд авсан улсын комиссын гишүүдэд барилгын зураг төсөл зохиогчийн бүх мэдээлэл байх ёстой байдаг. ...Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.6-д талууд тохиролцсон бол өөрчилж болохоор заасан байдаг. Энэ барилгын тухайд талууд тохиролцож баталгаажуулсан талаар мэдэхгүй байна. ...12 см өргөнтэй тоосгон хана өргөдөөгүй нь барилгын үндсэн хийц бүтээцэд нөлөөлөхгүй, дүүргэлтийн материал гэж ойлгож болно. Гэхдээ зураг төсөлд хийхээр зурагдсан бол уг ханыг хийх л ёстой. Өөрчилөхөөр бол харилцан тохиролцож захиалагчийн санал барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт тавих чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн тохиолдолд зөвшөөрч баталгаажуулж хийх ёстой байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 140-142 дахь тал),
Шинжээч О.Ганхуяг мэдүүлсэн “...Энэ барилгын тухайд байнгын ашиглалтанд улсын комисс хүлээгээд авчихсан байсан. Таны тавьж байгаа асуултууд нь ашиглалтанд хүлээж авснаас өмнө тавигдах асуулт байна. ...Нэгэнт байнгын ашиглалтанд хүлээгээд авсан учир дүгнэлтэнд дурьдсан зөрчлийг засварлуулах боломж муу гэж бодож байна. Яахав одоо үед шинэ техник технологи гарч байгаа болохоор засварлах боломжтой байхыг үгүйсгэхгүй юм. Манай барилга байгууламжын чанарын хэлтэс нь барилгын паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргадаг хэлтэс юм. Паспортжуулна гэдэг нь газар хөдлөлтөнд тэсвэртэй эсэхийг шалгаж дүгнэлт гаргахыг хэлж байгаа юм. Энэ барилгын тухайд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хот байгуулалтын дэд бүтэц хяналтын албаны хяналтын инженер улсын комисст барилгыг хүлээж авсан байна. Тэгэхээр барилгын үндсэн бүтээц хийц буюу даацын бүтээцийн талаар энэ хүн хариуцаж хүлээж авсан байна. ...Зураг төслийн дагуу бус чанар муутай материал ашигласан брл чанар муутай барилга гэж үзэх байх” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 146-148 дахь тал),
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №01/1621 албан тоотод “...Тус газарт ...... ЭХТ-ын барилгын ажилын төсөл, арга хэмжээ зохион байгуулагдаагүй болно” (1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал),
Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар 2016/488 акт, холбогдох бусад баримтууд “...Байнгын ашиглалтанд оруулахаар шийдвэрлэв. Энэхүү барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж зориулалтаар ашиглах боломжтой гэж үзээд захиалагч байгууллага болох ... мэдэлд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ашиглалтанд оруулах зөвшөөрөв” (2 дахь хавтаст хэргийн 62-92 дахь тал),
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №10/8487 албан тоот, хавсралтын хамт “...С Д ХХК гүйцэтгэх удирдлагын мэдээлэл ...2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Д.Ц ыг бүртгэсэн ...2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Д.Г ийг бүртгэсэн” (3 дахь хавтаст хэргийн 42-52 дахь тал),
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн №28л-1б/101 албан тоот, Барилга хөгжлийн төвийн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №1/80 албан тоот, Барилга хөгжлийн төвийн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №764/2015 Магадлалын ерөнхий дүгнэлт “...Гадна хана: 360 мм-ийн блокон өрөгтэй, 150мм-ийн хөөсөн полистрол хавтан дулаалгатай, өнгөлгөөний шавардлагатай байна. ...Экспертийн гаргасан дүгнэлтээр халаалт, агаар сэлгэлтийн системийн зураг төсөл нь холбогдох норм ба дүрмийн шаардлага бүрэн хангаагүй бөгөөд “Халаалт агаар сэлгэлт ба кондиционер” /БНбД 41-01-11/, “Барилгын дулаан хамгаалалт” /БНбД 23-02-09/ зэрэг норм ба дүрмийн дагуу зарим засвар өөрчлөлтүүдийг хийсэн байна. ...Барилгын тухай Монгол Улсын хуулийн 13.4-т заасны дагуу Зураг төсөл зохиогчийн гаргасан алдааг зураг төслийн байгууллага, зохиогч хариуцах ба магадлал хийсэн этгээд зураг төслийн техникийн шийдлийн талаар гаргасан дүгнэлтийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Тухайн зураг төсөл нь Нийслэлийн онцгой байдлын газрын барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай 2015.03.26-ний өдрийн 10/214 дугаартай дүгнэлтээр хянагдсан байна. Барилга угсралтын ажил хийгдэж эхэлсэн тул угсралтын ажлын төсөвт магадлал хийгдээгүй болно. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ... А-ын барилгын зураг төсөлд барилга угсралтын ажил эхэлсний дараа Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах зөвшилцөх магадлал хийх дүрмийн дагуу магадлалын ерөнхий дүгнэлт бичигдсэн болно” (4 дэх хавтаст хэргийн 38, 39, 40-48 дахь тал, хэргийн хамт нотлох баримтаар ирүүлсэн А-ын барилгын ажлыг гүйцэтгэл гэх хавтасний 55-59 дэх тал),
... А-ын барилга эскиз шифр 002/2012 ...гүйцэтгэгч А-Э ХХК-ийн захирал Ж.А ...Ерөнхий схем “...Хана: Гадна ханыг 36 см-ын зузаан хөнгөн блок, 10 см хөөсөнцөр, 12 см тоосго байхаар дулаан техникийн тооцоогоор сонгов” (хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дотор цахилгааны зураг нэртэй хавтасны 95 дахь тал),
... А-ын барилга эскиз шифр 002/2012 ...гүйцэтгэгч А-Э ХХК-ийн захирал Ж.А Хана шалны хэсэглэл тодорхойлолт ...Гадна ханын тодорхойлолт “...Ханын бүтэц ...Сайжруулсан шавардлага б=20мм, Цагаан хөнгөн блок б=36см, Дулаалга, пенопласт хавтан б=10см, Тоосго б=12см ...Зураг төслийг хянасан эксперт №1-11 ...2015 он 6 сар 13 өдөр гэх Барилгын хөгжлийн төв гэсэн тэмдэгтэй, Үндэсний төв А-ын Бүртгэлийн дугаар 543 хуулбар үнэн тэмдэг дарагдсан ...Архитектор Ж.А , Гүйцэтгэсэн Ч.Гүндэгмаа, Шалгасан Д.Б БА-13” (хавтаст хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дотор цахилгааны зураг нэртэй хавтасны 107 дахь тал),
Шүүгдэгч Д.Г гэрчээр мэдүүлсэн “...би энэ компанид 2014-2016 оны хооронд барилгын инженерээр ажиллаж байсан. Гэхдээ ЭХТ-ын барилгыг барих явцад инженерээр ажилласан. Бусад үед бол энэ компанид ажиллаж байгаагүй”
“...2013 оноос 2016 он хүртэл барьж дуусгасан. Энэ хугацаанд санхүүжилт нь орж ирээгүй гээд дунд нь хэд хэдэн удаа ажил завсарлаж байсан. С Д ХХК нь барилгын бүх ажлыг хийсэн ямар нэг туслан гүйцэтгэгч байгууллагаар ажлаа хийж гүйцэтгүүлээгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 116-117, 118 дахь тал),
Шүүгдэгч Д.Г яллагдагчаар мэдүүлсэн “...С Д ХХК-ийн захирал Д.Г нь барилгын ажилд ерөөсөө оролцдоггүй барилгын анхан шатны мэдлэггүй хүн байгаа юм. Ер нь бол барилгын өдөр тутмын ажилд би хяналт тавьж ажилладаг байсан. ...Сантехникийн шинжээч Санжмятав Чех улсад үйлдвэрлэсэн панелин радиотар буюу халаах хэрэгсэл төлөвлөсөн боловч өөр халаах хэрэгсэл тавьсан байна гэжээ. Тухайн халаах хэрэсэл нь зах зээлд байхгүй бол ижил хүчин чадал бүхий халаах хэрэгслээр орлуулж болно гэж зураг зохиогчтой ярилцаж тохиролцсоны дагуу гүйцэтгэсэн. ...Ашиглалтын явцад энэ төрлийн доголдлууд гардаг Гүйцэтгэгч байгууллагын тоног төхөөрөмж зүгшрүүлэх хугацаа 1 жил байдаг. Энэ хугацаандаа янзалж засаад явж байсан. Энэ хугацаа өнгөрснөөс хойш ашиглагч байгууллага хариуцах ёстой юм. ...Бетоныг зуурмаг үйлдвэрлэдэг байгууллагаас авч хэрэглэдэг учраас зуурмагны найрлагыг манай компаний зүгээс өөрчлөх боломж байдаггүй. ...Мөн дүгнэлтээр арматурын байрлал тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байна гэжээ. Барилгын норм дүрмийн дагуу хүлцэх алдаа гэж байдаг. Миний зүгэс энэ алдааг хүлцэх алдаа гэж үзэж байгаа юм. ...гадна төвлөрсөн халуун усны шугамас холболт хийх техникийн нөхцөл эрх бүхий этгээдээс олгогдоогүй байсан ...агаар сэлгэлтийн угсралтын системийг ажиллуулах гэхэд ажиллахгүй байна гэжээ. Барилгын ашиглалтанд хүлээлгэн өгөхөд уг угсралтын систем ажиллаж байсан ба зүгшрүүлэх хугацаанд энэ талаар гомдол санал гарч байгаагүй. ...Цонхнууд нь батлагдсан зургийн дагуу угсрагдсан Цонхны ам дарагч унасан унаж байгаа суларсан цонх хагарсан хэв гажилтанд орсон зэрэг нь ашиглалтын явцад гарч болох элдэгдэл хорогдол юм ...тухайн барилгын зурагт 1 давхарт 1 ариун цэврийн өрөө байхаар тусгагдсан. Уг зургийн дагуу хийж гүйцэтгэсэн. ...Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн. ...бичиг баримтын бүрдлээс шалтгаалаад 2015 онд олгогдсон байдаг. ...Санхүүжилт он ондоо ордог байсан. 2013, 2014 оны санхүүжилт орж ирээгүй учраас барилга баригдаагүй зогссон юм. Ингэж зогссоноор барилгын чанарт нөлөөлөхгүй. Энэ талаар захиалагчийн хяналтын инженер дүгнэлт гаргуулсан байдаг байх” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 230-233 дахь тал),
Яллагдагч Д.Ц мэдүүлсэн “...миний хувьд барилгын талын мэргэжил мэдлэггүй учраас барилгын бүхий л ажлыг Д.Г ах хариуцаад явдаг байсан би болохоор бараа материал худалдан авах зэрэг жижиг сажиг ажлыг нь хариуцаж хийлгэж байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 249-250 дахь тал),
Яллагдагч Д.Г мэдүүлсэн “...Би С Д ХХК-г 2000 онд байгуулж байсан ...2007 онд төрсөн дүү Д.Ц ын нэр дээр шилжүүлж байсан юм. ...Ингээд 2015 онд Д.Ц нь С Д ХХК-ийг цаашид удирдан явуулах боломжгүй болоод компанийг миний нэр дээр шилжүүлсэн юм. ...Ер нь бол Д.Ц , Д.Г бид гурав төрсөн ах дүү нар учраас энэ п-ын А-ын барилгыг анхнаасаа бид гурав мэдэж байсан. Д.Ц бид хоёрын тухайд барилгын чиглэлийн мэргэжил, мэдлэгтэй хүмүүс биш учраас тухайн барилгын бүхий л ажлыг Д.Г хариуцан ажиллуулдаг байсан юм. Миний тухайд уг барилгын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, мөн төсөв санхүүгийн тухайн Д.Г баримт материал бүрдүүлж гарын үсэг зуруулаад авчихдаг байсан. ...С Д ХХК нь одоо миний нэр дээр бүртгэлтэй явдаг. Яагаад барилгыг улсын комисс хүлээн авсан актад компаний захирал Д.Г гэж бичигдсэнийг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 16-17 дахь тал) зэргийн шинжлэн судалж, үнэлж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, эсхүл батлагдсан зураг төслөөс өөрөөр, эсхүл чанар муутай барилга байгууламж барьсан, бариулсан, ашиглалтад оруулсны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
П оос шүүгдэгч Д.Г ыг зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр барилгын ажил явуулсан, чанар муутай барилга бариулж ашиглалтанд оруулсан гэж дүгнэн нийт учирсан хохирлыг 127.836.921 төгрөгөөр тогтоож их хэмжээний хохирол учирсан гэж дүгнэсэн байна. Дээрх 127.836.921 төгрөгийн хохирол нь шинжээч Д.Амгалангийн дүгнэлтээр тогтоогдсон дутуу, хийх ёстой байсан боловч огт хийж гүйцэтгээгүй ажил, засварлах солих шаардлагатай барилгын ажлууд гэсэн хэсэгт хуваагджээ.
П оос шүүгдэгч Д.Г ыг “С Д” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ гэж тодорхойлон яллах дүгнэлтэнд тусгасан байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г гэрчээр мэдүүлсэн “...би энэ компанид 2014-2016 оны хооронд барилгын инженерээр ажиллаж байсан. Гэхдээ ЭХТ-ын барилгыг барих явцад инженерээр ажилласан. Бусад үед бол энэ компанид ажиллаж байгаагүй ...С Д ХХК-ийн захирал Д.Г нь барилгын ажилд ерөөсөө оролцдоггүй барилгын анхан шатны мэдлэггүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг, яллагдагч Д.Г мэдүүлсэн “...Би С Д ХХК-г 2000 онд байгуулж байсан ...2007 онд төрсөн дүү Д.Ц ын нэр дээр шилжүүлж байсан юм. ...Ингээд 2015 онд Д.Ц С Д ХХК-ийг цаашид удирдан явуулах боломжгүй болоод компанийг миний нэр дээр шилжүүлсэн“ гэж мэдүүлсэн мэдүүлгүүд нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №10/8487 албан тоот, хавсралтын хамт “...С Д ХХК гүйцэтгэх удирдлагын мэдээлэл ...2007 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Д.Ц ыг бүртгэсэн ...2015 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Д.Г ийг бүртгэсэн” бүртгэлийн лавлагаагаар давхар нотлогдон тогтоогдож байна. Мөн улсын бүртгэл нь үнэн зөв байх зарчмын дагуу компаний гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж буй этгээдийг улсын бүртгэлд бүртгэгдсэнээр авч үзэх шаардлагатай. Барилга 2012-2016 оны хооронд баригдаж дууссан байх тул энэ хугацаанд С Д ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг Д.Ц, Д.Г нар хэрэгжүүлж байсан атал шүүгдэгч Д.Г ыг захирлаар ажиллаж байх үедээ гэж буруутгасан нь үндэслэлгүй шийдвэр болжээ.
Мөн прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж шүүх дүгнэлээ. Учир нь шүүгдэгч Д.Г ыг ... ЭХТ-ын барилгыг 2012-2016 оны хооронд барьж гүйцэтгэхдээ чанар муутай бариулж 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ашиглалтанд оруулсан гэж буруутгасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлжээ.
Эрүүгийн эрх зүйд үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохдоо тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийг хэрэглэх, тэр хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимтай. Иймд шүүгдэгч Д.Г ын үйлдэл нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдож байсан эсэхийг тогтоон дүгнэлт өгч, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоо больсон, ял шийтгэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн бол шинээр баталж, дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хууль өмнөх харилцаандаа үйлчлэх зарчмыг баримтлах учиртай. Үүнийг эрүүгийн эрх зүйд хууль буцаан хэрэглэх гэж нэрлэдэг.
2002 оны Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт барилга барьж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын эзэн, эрх баригч, түүнчлэн барилгын чанарт хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтан чанар муутай, дутуу болон батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан буюу ашиглалтад хүлээлгэн өгсний улмаас их хэмжээний хохирол учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ. Харин 2015 онд баталж, 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулиар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, эсхүл батлагдсан зураг төслөөс өөрөөр, эсхүл чанар муутай барилга байгууламж барьсан, бариулсан, ашиглалтад оруулсан гэж субъектыг тусгайлан зааж өгөхгүйгээр нийтлэг субъектээр тодорхойлсон байна. Шүүгдэгч Д.Г нь 2012-2016 оны хугацаанд “С-Д” ХХК-ийн захирал, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаагүй байхад захирал гэж тодорхойлон яллах дүгнэлт үйлдэж эрх зүйн байдлыг нь дордуулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 20.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. П оос яагаад 2012-2016 оны хугацаанд үргэлжилсэн үйлдэлд 2017 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуулийг хэрэглэж буй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8., 1.9 дүгээр зүйлийг хэрхэн журамлаж хэрэглэх нь тодорхойгүй байдлаар яллах дүгнэлт үйлдэж гэм буруутайд тооцох санал гаргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэв.
Мөн п оос шүүгдэгч Д.Г ыг ... ЭХТ-ын барилгыг чанар муутай бариулж ашиглалтанд оруулсны улмаас их хэмжээний буюу 127.836.921 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлд заасан чанар муутай барилга байгууламж ашиглалтанд оруулах гэмт хэрэг нь гэмт үйлдлийн эцэст хохирол, хор уршиг учирсан байхыг заавал шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул мөрдөн шалгах ажиллагааны үед гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирлыг заавал тогтоосон байх учиртай бөгөөд нотолбол зохих байдалд хамаарна.
Эрүүгийн 1811021261203 дугаартай хэрэгт шинжээч Д.Амгалангийн дүгнэлтээр “...өөр маркын чанар муутай радиотар угсарсан, гадна хананд өрөгдөх 12 см-ийн тоосгон ханыг хассан, консолын дулаалга хийгээгүй, цонх чанарын шаардлага хангаагүй зэргээс тухайн байгууллагын дулаан доголдолтой байсан учир ... ЭТА-ын газрын барилгын радиотаруудыг дахин зардал гаргаж сольсон байна. ...Зураг төсөвт тусгагдсан боловч огт хийгдээгүй болон засвар хийх ажлын төсөвт өртөг 119.937.321 төгрөг, ...чанар муутай хийгдсэнээс холбогдон гарсан халаалтын ажлын зардал 7.899.600 төгрөг ... Нийтдээ 127.836.921 төгрөг” гэж дүгнэжээ. Шинжээчийн дүгнэлтийн Төсөв №37/21 гэх хэсэгтэй танилцаж үзэхэд Хийгдээгүй, дутуу хийгдсэн ажлын төсөвт өртөг 119.937.321 төгрөг ...Радиотар солихтой холбогдог гарсан зардал 7.899.600 төгрөг ...хийгдэгүй ажил 12 см-ын тоосгон хана арматурлаж өрөх 15.946.054 төгрөг ...өргийн ажлын төмөр шат угсрах, буулгах 5.621.738 төгрөг зэргээр зардлын задаргааг гаргажээ.
Шүүгдэгч Д.Г болон түүний өмгөөлөгч нараас гадна хананы өнгөлгөөг 12см-ын тоосгон ханаар хийх зураг төсөл өөрчлөгдсөн учраас дээрх ажлыг хийж гүйцэтгээгүй хөөсөн дулаалга, өнгөлгөөний шавардлагатайгаар хийсэн талаар маргажээ.
Барилга хөгжлийн төвийн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №764/2015 Магадлалын ерөнхий дүгнэлт “...Гадна хана: 360 мм-ийн блокон өрөгтэй, 150мм-ийн хөөсөн полистрол хавтан дулаалгатай, өнгөлгөөний шавардлагатай байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч Д.Амгалан “...тэмдэглэл дээр 12 см болон 36 см хана, 10 см хөөстэй гээд нийт 58см зузаантай хана байх ёстой. Зурагт өөрчлөлт оруулахад ажлын улаан тэмдэглэгээ дээр эсхүл зураг дээр тэмдэглэгээ хийсэн байх ёстой. 12см тоосгыг 15см хөөс болгосон байхад захиалагч, зохиогч, гүйцэтгэгч нар ярилцаад гүйцэтгэгч нь ажлын тэмдэглэл дээр бичүүлсэн байх ёстой. Гэтэл ажлын тэмдэглэл дээр тэмдэглэсэн зүйл байгаагүй. ...Магадлалын ерөнхий дүгнэлтээр гарсан зүйлийг зураг дээр тусгаж өгөх ёстой. Барилга барьж байгаа хүн тухайн зургийг барьж ажиллах ёстой. ... Би суурийг үзэхэд хөөсний гадна талаар хөмсөг хүртэл 12.5 см байсан. Захиалагч, гүйцэтгэгч нар хоорондоо тохиролцсон байна гэж би бодсон”, шинжээч Г.Ёндон “...материалыг үзэхэд хашлага, хана тоосго биш гэсэн асуудал ярьж байна. Энэ нь зургийн магадлал хийх үед өгөгдсөн үүрэг, даалгаврын дагуу зохиогч зургаа өөрчилсөн байна гэж үзэж байгаа. ...6 давхар барилгыг 12см тоосгоор босгож болдог юм уу? гэх асуултанд ...12см тоосгоор хийхийг сүүлд больсон”, гэрч Д.Г ”...Бидний яриад байгаа асуудал бол барилга дулаан хамгаалалт талаас уу? эсхүл барилгын үндсэн хийцэд асуудал байна уу? барилгын бат бэх байдалд нөлөөлж байна уу? гэдэг талаас ярихаар бол гадна ханыг 36см блок, 15см хөөсөн дулаалгаар хийхэд барилгын дулаан хамгаалалт талаасаа барилгын норм ба дүрмийг хангаж байгаа. ...тоосгон барилга 1200м кубээс илүү болж байгаа учраас 6 давхараас дээш өрөхөд зөвшөөрдөггүй гэсэн заалт байдаг”, гэрч Л.Б “...Энэ бол барилга байгууламжийн зураг төслийн өөрийнх нь шийдэл байна. Өөрөөр хэлбэл гадна хана 36см блок, 15см хөөсөн дулаалгатай өнгөлгөөний шавартай байна гэсэн байна. ... Анхнаасаа гадна хана 36см блок, 15см хөөсөн дулаалгатай өнгөлгөөний шавартай байна гэсэн зураг байна. ... 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 7642015 гэсэн магадлалын ерөнхий дүгнэлт байна” гэж мэдүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллаганы үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч Э.Ө “...Зураг төсөлд өөрчлөлт ороогүй. Гадна хийцийн өөрчлөлт би бол шийдвэр өгөөгүй зохиогчийн хяналт А гэх хүн бол ирж гүйцэтгэх компани захирал инженертэй бол уулздаг байсан”, гэрч М.М “...Миний чиглэл бол хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдаж байгаа эсэх, гадна тохижилт, барилгын архитектурын ажлын зургийн дагуу баригдсан эсэх талаар харьцуулан шалгах чиглэлээр ажилласан. Тухайн үед барилгыг газар дээр нь очиж шалгаж зурагтай харьцуулан үзэхэд миний зүгээс тавих шаардлага, санал, үүрэг даалгавар байгаагүй тул ашиглалтанд оруулах саналыг өгсөн”, гэрч Д.Г “...Барилга хөгжлийн төвд ирүүлсэн зураг төсөл нь гадна хананы бүтэц 360 мм-ийн блок, 150 мм-ийн хөөсөн полистрол хавтан дулаалгатай өнгөлгөөний шавардлагатай байна гэж ирсэн болж таарна тэгээд дүгнэлтэнд тусгасан болж таарна. Тэгээд дүгнэлтэнд тусгасан Б, О хоёр хянасан байх ёстой. Зураг төслийн дагуу барьсан эсэхийг зохиогч хариуцна”, гэрч Л.Б мэдүүлсэн “...Барилга хөгжлийн төвийн Магадлалын хэлтэс нь Барилгын зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэгтэй ...Зургийн бүрдэл ямар нэгэн асуудалгүй байсан учир хяналт тавьж магадлалаа гаргасан байна” гэх мэдүүлгүүд авагдсан байна.
Хавтаст хэргийн хамт ирүүлсэн ... ЭХТ-ын барилга, байгууламжид хамаарах баримт бичгүүд бүхий нотлох баримтуудтай танилцахад ... А-ын барилга эскиз шифр 002/2012 ...гүйцэтгэгч А-Э ХХК-ийн захирал Ж.А ...Ерөнхий схем “...Хана: Гадна ханыг 36 см-ын зузаан хөнгөн блок, 10 см хөөсөнцөр, 12 см тоосго байхаар дулаан техникийн тооцоогоор сонгов. ...... А-ын барилга эскиз шифр 002/2012 ...гүйцэтгэгч А-Э ХХК-ийн захирал Ж.А Хана шалны хэсэглэл тодорхойлолт ...Гадна ханын тодорхойлолт “...Ханын бүтэц ...Сайжруулсан шавадрлал б=20мм, Цагаан хөнгөн блок б=36см, Дулаалга, пенопласт хавтан б=10см, Тоосго б=12см” гэж тус тус зааж өгсөн байна. Энэхүү зураг нь 2015 он 6 сар 13 өдөр гэх Барилгын хөгжлийн төв гэсэн тэмдэгтэй, 2012 онд зураг төсөл боловсруулагджээ. Энэхүү зураг төсөлд Барилга хөгжлийн төвийн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №764/2015 Магадлалын ерөнхий дүгнэлт хийгджээ. Магадлалын ерөнхий дүгнэлтийн талаар гэрч Д.Г , Л.Б нар мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн байна.
Зохиогч, захиалагч, гүйцэтгэгч нар харилцан тохиролцож зураг өөрчлөгдсөн талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй боловч энэ үндэслэлээр шүүгдэгч Д.Г ыг буруутгах боломжгүй байна.
“С Д” ХХК-ийн барьсан ... ЭХТ-ын барилгыг Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар 2016/488 акт, холбогдох бусад баримтуудаар “...Байнгын ашиглалтанд оруулахаар шийдвэрлэв. Энэхүү барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж зориулалтаар ашиглах боломжтой гэж үзээд захиалагч байгууллага болох ... мэдэлд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ашиглалтанд оруулах зөвшөөрөв” гэж шийдвэрлэж ашиглалтанд оруулжээ.
Тухай үед барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисст ажилласан гэрч Б.Б, Ц.Т , Ч.Б , М.Д , М.М, Н , Б.Б , Б.Ба нарын мэдүүлгээр улсын комисс барилга байгууламжийг өөр өөрсдийн чиг үүргийн дагуу үзэж шалгаж ашиглалтанд авсан талаар мэдүүлсэн байна.
Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар 2016/488 акт, холбогдох материалууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсантай шүүх танилцахад зураг төсөл зохиогч байгууллагыг төлөөлж А-Э ХХК-ийн захирал Ж.А , ...Захиалагчийг төлөөлж ... Ц.А нар оролцжээ. Комиссын хуралдааны тэмдэглэлд захиалагч нь гадна хананы өнгөлгөөг 12 см-ын тоосгоор хийх ёстой байсан талаар дурьдагдсан тэмдэглэл байхгүй, зохиогч Ж.А нь “...гадна тохижилтыг сайжруулан цэцэрлэгжүүлэх хэрэгтэй” гэх санал бүхий хуудас өгсөн мөн гадна өнгөлгөөний хана 12 см-ын тоосгоор хийгдээгүй талаар огт дурьдаагүй байна. Мөн үүнээс гадна ЦНТ ХХК-г төлөөлж Ц.Н оролцохдоо комиссын гишүүдийн үүрэг даалгавар гэх хэсэгт санал гаргахдаа дулааны радиотарыг зурагт зааснаас өөр үйлдвэрийн радиотараар орлуулан хийсэн талаар ямар ч санал гаргаагүй үүрэг даалгаварын биелэлт хэсэгт тавив, хийв, угсрав, хавсаргав зэргээр биелэлт хангасан талаар бичигдсэнийг дурьдах нь зүйтэй.
Аливаа барилга байгууламж нь ашиглалтын хугацаанд доголдол үүсэх, ашиглалтанд оруулах, хүлээн авах үед мэдэгдээгүй байсан доголдол илрэх зэрэг онцгой нөхцөл байдлууд үүсдэг тул Барилгын тухай хуулиар зүгшрүүлэх болон баталгаат хугацааг бусад ажил гүйцэтгэл, бараа бүтээгдэхүүнээс илүү харьцангуй урт хугацаагаар тогтоож өгдөг. Энэ талаар ч зүгшрүүлэх 1 жил, баталгаат хугацаа 3 жилээс багагүй байдаг талаар шинжээч, гэрчүүд мэдүүлсэн байна. Харин барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авахад илтэд доголдолтой, дутуу хийгдсэн ажлын гүйцэтгэл байгаа эсэхийг мэдэх боломжтой нөхцөл байдал байна. Энд энэхүү барилгын ханыг тоосгоор өнгөлсөн үү эсхүл шавар өнгөлгөөтэй байна уу гэдэг нь мэргэжлийн эксперт, шинжээч, улсын комиссын гишүүдэд ил тодорхой байхаар атал ийнхүү дутуу хийж гүйцэтгэсэн, эсхүл зурагт зааснаас өөрөөр хийсэн байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Улсын комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан захиалагч, зохиогч нараас ч энэ талаар ямар нэгэн санал гаргаагүй болохыг мөн дурьдах нь зүйтэй. Халаалтын радиотар ч мөн адил зураг төсөлд тусгаснаас илтэд өөр радиотар байрлуулсан болох нь мөн тухайн улсын комисст хүлээлгэн өгөх үед шалгалтаар шууд илрэх боломжтой зөрчил атал улсын комисс хүлээн авсан байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлсэн зөвлөх инженер У.Ёндон, мэргэшсэн инженер Д.Санжмятав, Зөвлөх инженер Д.Батсүх, инженер Б.Мөнхбаатар, С.Нямцэрэн, шинжээч Г.Энхбаяр, Ц.Хулан, О.Ганхуяг, шинжээч Т.Мөнхжаргал, шинжээч Д.Амгалан нарын нийтдээ 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, шинжээчдийн мэдүүлэг зэрэгтэй шүүх танилцлаа.
Дээрх шинжээч нарын дүгнэлттэй танилцахад С Д ХХК-ийн 2012-2016 оны хооронд барьж гүйцэтгэсэн ... ЭХТ-ын барилгад дулаан алдалт, дулааны радиотар зурагт зааснаас өөр радиотар тавигдсан, ус нэвчилт, ус алдах, холбоо дохиолол цахилгааны ажлууд дутуу хийгдсэн, халаах хэрэгсэл хангалттай байрлуулаагүй, бетоны бат бэх зурагт заасан чанарт хүрээгүй зэрэг олон доголдолуудыг илрүүлсэн байна.
Аливаа барилга байгууламжийг барьж ашиглалтанд оруулах нь гагцхүү барилга барьж буй гүйцэтгэгчээс гадна барилгын явцад зохиогч, захиалагчийн тавьж буй хяналт, мөн барилгын ажил дууссаны дараа улсын комисс гэх салбар бүрийн мэргэжилтнүүдээс бүрдсэн комисс ажиллаж ашиглалтанд оруулах талаар шийдвэр гаргадаг.
Шинжээч Д.Амгалангийн дүгнэлтэнд “...С Д ХХК нь барилгын ажил гүйцэтгэхдээ барилгын талбайн дүрэм, журмыг мөрдөх, анхан шатны бүртгэлүүдийг хөтлөх, улсын комиссын бичиг баримтыг бүрдүүлэх хяналтууд маш муу хийгдсэн. Цаашлаад улсын комисс тун хангалтгүй ажилласан байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болсон.
Тухайлбал улсын комиссын гишүүн гэрч Н “...Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор барилгын ажлыг хүлээж авах комиссын бүрэлдэхүүнд А-ын ажилтан оролцоно гэж заасан байдаг бөгөөд манай байгууллагад комисс ажиллах мэдэгдэл ирснээр ажил үүргийн хуваарийн дагуу миний бие уг А-ын барилгын комисст орж ажилласан. ...Миний ажилласан чиглэл нь барилгын бичиг баримтын бүрдлийг шалгаж ашиглалтанд авдаг. Хэрэв бичиг баримт дутуу бол санал, даалгавар бичин гүйцэт авч байж ашиглалтанд авдаг гэсэн үг юм. ...Захиалагч байгууллага гүйцэтгэгч байгууллага мөн Үндэсний төв А-ын Зураг төслийн баримтын архивт хадгалагдаж байгаа” гэж мэдүүлсэн, мөн Н нь ашиглалтанд оруулах саналтай гэж комиссын гишүүний саналд бичсэн нь хавтаст хэрэгт авагджээ. Гэтэл Барилга хөгжлийн төвийн 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №764/2015 Магадлалын ерөнхий дүгнэлт, Үндэсний төв архиваас ирүүлсэн барилгын зураг төсөл нь хоорондоо зөрүүтэй, зураг төсөлд хэний ямар шийдвэрээр өөрчлөлт оруулж гадна хананы өнгөлгөөг тоосго байсныг өөрчилж шавраар өнгөлсөн талаар ямар ч баримт хавтаст хэрэгт авагдаагүй, гэрч Э.Ө мэдүүлэхдээ “...Намайг 2017 оны хавар хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажилдаа ороод А-ын эрхлэгч байсан Ч п той уулзаж барилгын бичиг баримтыг асуухад надад ямар ч бичиг баримт байхгүй С п надад тийм бичиг баримт хүлээлгэж өгөөгүй гэж ярьдаг. Харин С п оос асуухаар надад гүйцэтгэгч компаниас тийм бичиг баримт хүлээлгэж өгөөгүй гэдэг. Харин С Д ХХК-аас асуухаар би тухайн үед ажиллаж байсан архивч С гэх хүнд өгсөн гэж ярьдаг. Ингээд барилгын бичиг баримт ерөөсөө олдоогүй ганц үндэсний архивт л эх хувь бичиг баримт нь хадгалагдаж байдаг юм байна лээ” гэж мэдүүлсэн. Мөн шинжээч Д.Амгалан А-ын баримт бичигтэй танилцсан талаараа “...Ашиглалтад оруулсан комиссын акт дээр Ховд аймгийн Бсп-ын газрын барилга 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн акт хавсаргасан байсан” гэж мөн шинжээч Д.Амгалан дүгнэлтэндээ “...Барилга ашиглалтанд оруулах комиссын акт гэхэд Ховд аймгийн Бсп-ын газрын конторын 2013.11.15-ны өдрийн 40/2013 дугаартай акт байх юм” гэж тусгажээ.
Ажил гүйцэтгэгчийн барьж гүйцэтгэсэн барилга байгууламжийн чанар доголдолтой холбоотой асуудал нь Иргэний хуулиар зохицуулагдах ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан эсхүл гэмт хэрэгт тооцогдох уу гэдгийг ялган зааглах асуудал үүснэ. Эрх зүйн бусад зөрчлийг гэмт хэргээс ялгах шалгуурыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай, үйлдэл, эс үйлдэхүй гэсэн шинжээр ялгаж тогтооно. Чанар муутай барилга байгууламж ашиглалтанд оруулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэг тооцохоор хуульчилсан боловч шүүгдэгч Д.Г ын үйлдэлд нийгэмд аюултай гэх гэмт хэргийн үндсэн шинж тогтоогдохгүй байна. Учир нь Эрүүгийн хуульд заасан чанар муутай барилга гэж үндэсний стандарт техникийн нөхцөл шаардлагад нийцээгүй материалаар барьж байгуулсан, бусдын эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй барилга байгууламжийг хэлнэ. Гэтэл С Д ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан ... ЭХТ-ын барилгыг улсын комисс хүлээн авч “...Энэхүү барилга байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж зориулалтаар ашиглах боломжтой гэж үзээд захиалагч байгууллага болох ... мэдэлд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс ашиглалтанд оруулах зөвшөөрөв” гэж шийдвэрлэжээ. Иймд ... ЭХТ-ыг чанар муутай барилга гэж үзэж Эрүүгийн гэмт хэрэгт тооцох үндэслэл тогтоогдоогүй гэж мөн дүгнэсэн болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Г ыг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр барилга байгууламжийг барьж, ашиглалтанд оруулсан гэж буруутгаж байгаа боловч шинжээч Д.Амгалан мэдүүлсэн “...Барилгын тухай хуулинд барилгын ажлыг эхлэхээр барилгын талбайд улаан шугам татаж тэг тэнхлэг татахад барилга эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл заавал авагдсан байх ёстой. Хэрэв энэ зөвшөөрлийг аваагүй бол барилгын ажил эхлэхгүй. Үүнд Мэргэжлийн хяналтын байгууллага тавих хяналт тавих үүрэгтэй ба энэ зөвшөөрлийг захиалагч байгууллага авах ёстой байдаг. Гүйцэтгэгч байгууллага барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг шаардаж авах ёстой байдаг” гэх мэдүүлгээр улсын яллагчаас яллаж буй дээрх үндэслэл няцаагдаж байна. Мөн захиалагчаас инженер Э.Ө ыг захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх инженерээр томилсон болох нь тогтоогдож байна. Гэтэл захиалагчийн инженер нь 2013 оноос хойш хяналтыг хэрэгжүүлэхдээ барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авагдсан эсэх талаар огт хяналт хэрэгжүүлээгүй байгаа нь шүүгдэгч Д.Г ыг буруутгах үндэслэл болохгүй захиалагчийн хяналтыг хангалттай хэрэгжүүлж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байгааг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 20.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан чанар муутай барилга байгууламж ашиглалтанд оруулах гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул уг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид үйлдэл, эс үйлдэхүй, шалтгаант холбоо, хохирол, хор уршиг гэх үндсэн шинж агуулагдана. ...ЭХТ-ын барилга чанар муутай, доголдолтой баригдсан асуудлыг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, п оос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хүрээ хязгаар, хэмжээ, мөн шүүгдэгч Д.Г ын үйлдэл, эс үйлдэхүйн шууд шалтгаант холбоо нь их хэмжээний буюу 127.836.921 төгрөгийн хохиролд хүргэсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд п оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-од холбогдох эрүүгийн 1811021261203 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч Д.Г-од холбогдох эрүүгийн 1811021261203 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Г-од холбогдох эрүүгийн 1811021261203 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтэнд буцааж шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн барилгын ажил гүйцэтгэлтэй холбоотой болон гэм хортой холбоотой шаардах эрхийн талаар, мөн бусад холбогдох зүйл хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхийн талаар дурьдах боломжгүй, ийм эрх хэмжээ эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд олгогдоогүй, иргэний шүүхэд хянан шийдвэрлэгдэх асуудал, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих гэж заасан тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шүүгдэгч нь эрүүгийн энэхүү хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт баривчилсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ... А-ын барилгын ажлын гүйцэтгэл 1 хавтас, С Д ХХК-ийн хувийн хэрэг 1 хавтас, Хөрөнгө оруулалтын тендерийн шалгарсан материал 1 хавтас, Барилгын ажлын зураг 1 хавтасыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт хадгалж, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй, шүүгдэгч Д.Г-од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлөхийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 3 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР