Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2849

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.4 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Д.Н хариуцагч Г.Л “Л-У” ХХК нарт холбогдох 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Г.Л-аас “Л-У” ХХК-д ,,,, оны ,,, дугаар сарын ,,,,-ны өдөр олгосон итгэмжлэлийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан Сонгинохайрхан дүүргийн ,,,дугаар хороо, ,,, гудамж, ,,, тоотод байрлах ,,, м.кв, Ү-,,,,,,, ,,,,,, дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, ,,,, нэгж талбарын дугаартай ,,,,, м.кв газрын эзэмшигч мөн болохыг тогтоолгох, өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай, “Л” ХХК болон “ЗНО” ХХК нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт/18400/ гудамж, 83 тоотод байрлах 948 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцааны гэрээнээс чөлөөлөхийг даалгах тухай, хариуцагч С.Б-д холбогдох  ХХК-д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2  дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ,,,,,,,, төгрөгийг цлсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогч хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 8-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БАЯРМАА