Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2020/02743

 

 

 

 

 

 

 2020           09             10                                                 184/ШШ2020/02743

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 00, П, 3 давхарт байрлах “М” ХК /000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух, Ш овогт Д Х /0000000000/-д холбогдох,

Даатгалын эрх шилжүүлэх гэрээний үүрэг 401,130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2020 оны 08–р сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгөлдөрмөнх нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 

Манай эд хөрөнгийн даатгалын №000000000 тоот гэрээт даатгуулагч Б овогтой О Сонгинохайрхан дүүрэг, 00-р хороо, 0-р байр 00 тоот байранд 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дээд давхрын 00 тоот Д.Х байр буюу угаалгын өрөөний хүйтэн усны холболт задарсаны улмаас нийт 485,700 төгрөгийн хохирол учирсан байна.

Иймд Д.Х .О эд хөрөнгөд учирсан хохирол 401,130 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагчаас 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

            Миний бие тус дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 дүгээр байрны 00 тоотод 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ОСНААУГ-ын дуудлагын нэгдсэн 7000-5454 дугаарт хандан сантехникийн засвар хийлгэхээр мэргэжлийн байгууллагын бүрэлдэхүүнийг ирүүлж, үйлчилгээ авах явцад үндсэн шугамын элэгдлээс үүдсэн ахуйн ус алдалт болсон.

Тухайн ус алдалтаас болж доод айл болох 20 тоот иргэн Б.О ипотекийн зээлийн даатгагч гэгдэх М компани зах зээлийн ханшаар 485,000 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлэн нөхөн төлбөр олгожээ.

Олгосон хохирлын тодорхой хувь болох 401,000 орчим төгрөгийг иргэн Д.Х миний биеийг “Буруутай” хэмжээн төлөх ёстой гэж үзэн танай байгууллагаар дамжуулан нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хариу тайлбар бичгээр мэдэгдэж байна.

            М компани Мэргэжлийн хариуцсан байгууллага болох ОСНААУГ-ын ХҮТөв-16-ийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан Техникийн комиссын 46 тоот акт дээр техникийн буруугаас гэж тодорхойлсоор байтал манайхыг буруутай хэмжээн тулгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

            Миний бие тухайн байрыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн А.Ганчимэгтэй харилцан тохиролцож хувь зээлийн гэрээгээр худалдаж авсан даруйд эзэмшигчийн үүргийн дагуу сан техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулахаар осол эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн өдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ХҮТ-16 төвийн слесарууд засвар хийх явцад үндсэн шугамын хоолой их хэмжээний зэвэнд идэгдэж, өмөрч унан хаалт тогтохгүй байдалтай болсон байсныг засаж янзлуулсан. Дур мэдэн өөрсдөө ухаж төнхсөн, оролдсон, сольсон явдал огт биш болно. Харин ч мэргэжлийн бүрэлдэхүүн сайн ажиллаж шаардлагатай засвар үйлчилгээг хийж аюулгүй болгосон.

            Тухайн байрны сантерник, шугам сүлжээ нь хүний хүчин зүйлээс шалтгаалаагүйгээр элэгдэж муудсан, манай буруугүйг нотлох ОСНААУГ, ХҮТ-16 төвийн тайлбар нотлоно. Дээрх осол болсноос хойш удаа дараа М хариуцсан бүрэлдэхүүнтэй байнга утсаар холбогдон, манайд ирж нөхцөл байдалтай танилцахыг хүсэн цаг товлож байсан ч олон цагаар хүлээлгэсний дараа амжихгүй, завгүй болсон гэх мэтээр харилцааны доголдолтой хандаж байсан атал мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг ч ойлгохгүй, үл хайхран өөрсдийн ашгийн төлөө байдлаар асуудалд хандаж, бага насны 2 ч хүүхдээ гэртээ асардаг, өрх толгойлсон эмэгтэй надад их, бага хэмжээний явдал, чирэгдэл, дарамт учруулж байгаад гомдолтой байна.

            Иймд иргэн Д.Хминий бие М компани хооронд үүссэн асуудлыг хуулийн хүрээнд, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч “М” ХК нь Д.Х холбогдуулан 401,130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.         

Хариуцагч “... үндсэн шугмаас болж ус алдсан, 2020 оны 05-р сарын 14-ний өдөр угаалгын өрөөний халуун ус, 20-ны өдөр гал тогооны өрөөний ус алдсан. М өөрсдөө надтай холбогдсон, ирж үзэхийг хэлсэн боловч газар дээр нь ирж үзээгүй, гуравдагч этгээд, хариуцагчаар татах шаардлагагүй, орон сууцны контор буруугүй гэж үзэж байна.“ гэж тайлбарлаж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаар иргэн О Сонгинохайрхан дүүрэг, 00-р хороо, 0-р байр 00 тоот байранд 2020 оны 05 дугаар сарын 14, 20-ны өдрүүдэд дээд давхрын 00 тоот Д.Х орон сууцнаас буюу угаалгын өрөөний усны холболт задарсаны улмаас нийт 485,700 төгрөгийн хохирол учирсан, хохирлыг М ХХК нөхөн төлсөн, нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ байгуулсан зэрэг үйл баримт тогтоогдлоо. /хх-19/

Ашид билгүүн ХХК-ийн ДХҮ-220-106 дугаартай үнэлгээний тайлангаар 445,700 төгрөгийн хохирлын үнэлгээ тогтоожээ. /хх-9-17/

М ХК нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 00-р хороо, 0-р байр 00 тоотод оршин суух иргэн Б.О Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийг 431.1-д зааснаар орон сууцны, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ /сантехник/-г байгуулж, нөхөн төлбөрт 401,130 төгрөг шилжүүлжээ. /хх-5-7, 10-16/,

2020 оны 04-р сарын 08-ны өдөр ...23 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр А.Ганчимэгээс Д.Х худалдан авсан болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-41-42/

ОСЭААУГ 2020 оны 05-р сарын 22-ны өдөр №46 тоот техникийн комиссын актаар 23 тоотод оршин суугч ...-ийн угаалгын өрөөний хүйтэн усны холболт задарсан /давтан/, техникийн буруугаас 20 тоотод ус алдсан, хохирол учирсан гэжээ. /хх-8/

Хариуцагчаас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчдэд үйлчлэх төв-16-гийн 2020 оны 08-р сарын 20-ны өдрийн 145 тоот “...23 тоотын шугам хоолой ашиглалтанд орсон цагаасаа солигдож байгаагүй, ашиглалтын хугацаа дууссан байсан нь гэмтэл үүсэн шалтгаан болж байна” гэх тайлбарыг нотлох баримтаар ирүүлжээ. /хх-32/

М ХК нь даатгуулагч Б.О нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “нөхөн төлбөр нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ”-гээр шилжүүлэн авчээ. /хх-19/

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ.” гэж заажээ.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасан.

М ХК нь иргэн Б.О Сонгинохайрхан дүүрэг, 00-р хороо, -р байр 00 тоот орон сууцанд ус алдсан, хохирол учирсанд хариуцагч Д.Х гэм буруутай үйлдлээс учирсан 401,130 төгрөгийн хохирлыг нөхөн төлбөр төлсөн байна.

Хариуцагч Д.Хбуруутай үйл ажиллагааны улмаас даатгуулагч Б.О учирсан гэм хорыг “М” ХКомпани нөхөн төлсөн нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар хариуцагч Д.Х шаардах эрхтэй байна.

 Дээрх баримтуудыг үндэслэн хариуцагч Д.Х гэм буруутай үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх тул 401,130 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан хариуцагч Д.Х 401,130 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х 12,684 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                В.АМАРТҮВШИН