Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2016/0434/З |
Дугаар | 128/ШШ2017/0553 |
Огноо | 2017-07-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2017/0553
2017 оны 07 сарын 17 өдөр Дугаар 128/ШШ2017/0553 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Хариуцагч: Д аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Г ХХК, Ш ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр шийдвэр болон Ашигт малтмалын газрын даргын 2015 оны дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулж, А ХХК-ийн NE-026814 дугаартай Д аймгийн А сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн дүгээр шийдвэрийг, Д аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, түүний Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.А, хариуцагч Д аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ч, гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралданд гаргасан тайлбартаа: ...А ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс зарласан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбилцол бүхий талбай дээр NE-026814 дугаартай Д аймгийн А сумын нутагт 2627 га талбай бүхий тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бүх холбогдох баримт бичгийн хамт хуульд нийцүүлэн өргөдлөө гаргасан. Ашигт малтмалын газар тухайн өргөдлийг хүлээн аваад кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр шийдвэр бол тухайн өргөдөлд тусгагдсан талбай бол түгээмэл тархацтай ашигт малтмалын талбай дээр бол хэсэгчлэн давхцалтай байна гэдэг үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байгаа. Энэ талаар албан бичгээр мэдэгдсэн. Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицолоо өөрөө тодорхойлоод албан ёсны цахим хаяг дээр холбогдох мэдээллийг байршуулсан байсан. Яг уг талбай дээр нь А ХХК-с өргөдөл гаргахад давхцалтай байна гэж татгалзсан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бол нотлох баримтууд цуглараад түүн дээр холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлээд энэ явцад харахаар 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дугаар Д аймгийн Засаг даргын захирамжаар Г ХХК-д түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа. Уг захирамжид үндэслэхдээ Ашигт малтмалын газраас ирүүлсэн тухайн талбай дээр гаргасан дүгнэлтийг үндэслэн гэсэн байдаг. Энэ талаар шүүхээс шинжээч томилоод дүгнэлт гаргуулсан. Дүгнэлт болон А ХХК-ийн зүгээс үзээд байгаа тэр , гэдэг тайлангууд болон шинжээчийн дүгнэлтээр бол тухайн талбай нь бол ашигт малтмалын эрдэсийн хуримтлалтай. Энэ дээр бол алт, мөнгө, зэс зэрэг ашигт малтмалууд байгаа гэдэг нь тогтоогдсон. Энэ түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоод байгаа Олон улсын үндэслэл болсон Ашигт малтмалын газрын дүгнэлт маань өөрөө хууль бусаар гарсан гэж үзэж байгаа. Дээрээс нь үндэслээд Д аймгийн Засаг даргын захирамж гарсан учраас хууль бус гэж үзэж байгаа. Энэ тусгай зөвшөөрлийг олгохоос өмнө 11 дүгээр сарын 03-ны өдөр бол А ХХК-с өргөдлөө гаргасан. Хариу нь өгөгдөөд явж байгаад Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсээс өргөдлийг чинь хүлээж авахгүй гэдэг хариуг нь дараа оны 3 дугаар сард өгсөн. Тухайн А ХХК-ийн гаргасан өргөдлийн талбайн нэг хэсгийг Ш ХХК-д олгосон. Ш ХХК А ХХК-с 20 хоногын дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр өргөдлөө гаргасан байдаг. Тэгэхээр мөн Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан өмнө гаргасан өргөдөлтэй талбай нь бүхэлдээ давхцалтай өргөдлийг хүлээж аваад хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь бол хууль бус юм гэж үзэж байна. Тийм учраас хамгийн анх ашигт малтмалын газраас гаргасан дүгнэлт маань өөрөө хууль бус үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой болоод ирсэн. Энийг үндэслээд Д аймгийн Засаг даргаас түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл өгчихсөн. Өгөхдөө А ХХК-ийн өргөдөл гаргаснаас хойш 12 дугаар сарын 30-ны өдөр өгчихсөн байгаа. Энийг үндэслэн А ХХК-ийн гаргасан өргөдлийг нь хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаад түүний дараа 2 хоногын дараа гаргасан өргөдөл дээр талбай нь давхцаад байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хоёр. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй шалтгаанаа хууль зүйн үндэслэлтэйгээр албан бичгээр 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн , 2016 оны 10 дугаар сарын 26-ны 7/125. Мөн одоо газрын даргын өгсөн тайлбар байгаа. Тэгэхээр эхний ээлжинд бол 2015 оны дугаартай тоот дүгнэлтийг хүчингүй болгох тухай шаардлагын хувьд бол доор дурьдсан үндэслэл бүхий тайлбарыг хэлж байна. Д аймгийн А сумын нутаг А нэртэй 2627 га бүхий талбайд А ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өргөдөл гаргасан. Гаргасан өргөдлийг бол кадастрын хэлтсийн бүртгэлийн гэсэн дугаарт бүртгэсэн. Давхар өргөдлийн бүртгэлд гэсэн дугаарт бүртгэсэн. Энэ өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх талаар зураг зүйн шүүлт хийсэн. Зураг зүйн шүүлт хийж үзэхэд бол түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн дагуу түрүүлж гаргасан ТХ0022DG, гэсэн ийм дугаартай өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай байсан тул ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт заасан тодруулж хэлбэл түрүүлж ирсэн буюу хуулиар хориглон, хязгаарласан аливаа нэг талбайтай хэсэгчилсэн болон бүхэлдээ давхацахгүйгаар гэсэн хуулийн шаардлага хангаагүй. Энд бол хавсралт нэг дүгээр хуудсанд үндсэн тайлбар байгаа. Хуульд заасан шаардлага хангаагүй байсан тул 2016 оны кадастрын хэлтсийн даргын дүгээр шийдвэрээр кадастрын өргөдлийн бүртгэлээс хасаж шийдсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн дагуу дугаар бүхий өргөдлүүд нь И ХХК болон Г ХХК-ууд нь Д аймгийн Засаг даргын тамгын газарт хандан гаргасныг эрх бүхий этгээд нь хянаж үзэн улмаар тухайн талбайн түгээмлээр ашиглаж болох, тусгай зөвшөөрөл олгож болох, дүгнэлт гаргуулж болох эсэх талаар манай байгууллагад ирүүлсэн байдаг. Төрийн захиргааны байгууллага бол тухайн үеийн өргөдлүүдийг хүлээн авч кадастрын бүртгэлийн санд бүртгэж, өгөгдлийг шалгаж тухайн талбай дахь солбилцол зураг зүйн болон элдсийн ургамлыг шүүж холбогдох дүгнэлтийг шалгаж улмаар 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дугаартай албан тоотоор хүргүүлсэн байгаа. А ХХК-с 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дугаартай гомдлыг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн ба уг гомдлыг манай байгууллагаас Д аймгийн Засаг даргад уламжилж байсан. Түүнчлэн бусад И ХХК, Г ХХК-ууд нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг А ХХК-с өмнө нь түрүүлж гаргасан нь холбогдох бүртгэлийн баримтуудаар тогтоогдож байна. Нэгэнт энэ өргөдлүүдийг хамтран хариуцагч тайлбар хийх байх, холбогдох хуулийн хүрээнд үндэслээд тус компаниудад тусгай зөвшөөрөл олгосон юм байна. Энэ захирамж нь холбогдох хуулийн хүрээнд буюу түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль гэх мэтчилэн холбогдох нутаг өөрөө удирдах байгууллагын иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчийн шийдвэрээр хууль зүйн үндэслэлтэй гарсан байдаг юм байна лээ. Энэ , дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дараагийн тэр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн кадастрын хэлтсийн даргын 2016 оны дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах өргөдөл гаргасан. Өргөдлийг шүүж үзэхэд энэ талбайтай хэсэгчлэн давхцаж байсан тийм учраас дүгээр шийдвэрээр хассан байгаа. Улмаар тухайн аймгийн А сумын нутаг 1282.14 гектар талбайд Ш ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлд 26882 дугаарт бүртгэсэн. Тус өргөдлийг шүүж үзсэн. Шүүж үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.2, 18.2 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг зураг зүйн шүүлт хийж үзсэн. Зураг зүйн шүүлт хийж үзэхэд аливаа нэг байдлаар давхцаагүй байна гэдгийг тогтоосон. Энэ төхөөрөмжийн өргөдлөөс нь гаргаад давхцалгүйгээр нь өргөдөл орж ирсэн нь харагдаж байгаа юм. Ашигт малтмалын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн бүсэд олгосон 1200 гаруй талбайд бол санал авахаар орон нутгийн даргад бол 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бол албан тоотоор хүргүүлсэн. Улмаар ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.6 дахь заалтыг үндэслэн Ш ХХК 1282.14 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 17 тоот тусгай зөвшөөрөл олгосон нь бол хууль зүйн үндэслэлтэй байгаа юм. Тийм учраас кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 09-ний дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага мөн адил хууль зүйн үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
Гурав. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ А ХХК-ийн 511 дүгээр тогтоолоор батлагдсан өргөдлийн талбайг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манайх хэлэлцэх шатны өргөдөл болон бусад өргөдлийн талбай дээр байгаа өргөдлүүдийг бүгдийг нь вэб сайтан дээр мэдээллэдэг. Энэ 2 өргөдлийг бол хэлэлцэх шатны өргөдөл гээд хүлээлцсэн байсан. Энэ дээр давхцуулаад зургийг нь харагдаж байгаа өргөдөлтэй өөрсдөө давхцуулж өгсөн байдаг. Ш ХХК бол зарласан 2 талбайгаас давхцалгүйгээр хиллүүлээд өөрийн өргөдлийн талбай дээр өргөдлөө гаргасан байдаг. Энэ нь хуульд нийцсэн өргөдөл болоод цааш нь тусгай зөвшөөрөл олгогдсон. Ер нь өөр төрлийн ашигт малтмал энэ дээр байна гэж байгаа бол түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт хайгуулын талбайн хилийн дотор зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх ажиллагаа явуулна гэж эрх дээр нь заасан байдаг. Үүрэг дээр нь юу гэж заасан бэ? гэвэл 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах явцад өөр төрлийн ашигт малтмал, түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоож аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэж талбайгаа буцааж өгөх үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг. Тэгэхээр энэ өөр төрлийн ашигт малтмал байна гэж байгаа нь хуулиараа өөрөө хязгаарлаад өгсөн. Энэ нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэхгүй байна гэв.
Дөрөв. Хариуцагч Д аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ч 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г ХХК 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн Засаг даргын тамгын газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын газарт тусгай зөвшөөрөл олгох хүсэлтээ гаргасан. Үүний дагуу бид нар хуулийн хүрээнд тухайн А сумын Иргэдийн хурлын даргад хүсэлт гаргаад Иргэдийн хурлаа хуралдуулаад түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож болох хүсэлтэнд нь хурлынхаа саналыг, хурлынхаа тэмдэглэлийн хамт ирүүлээч гээд тухайн сумаас бол зөвшөөрсөн байдаг. Түүний дагуу ашигт малтмалын газарт давхцал байна уу? Хуулийн хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож болох эсэх талаар дүгнэлт гаргуулах талаар албан тоот хүргүүлсэний дагуу 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ******* тоотоор Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Ү танаа гэж байгаад албан тоот явуулсан. Үүний дагуу ашигт малтмалын газраас 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр тоот албан бичгээр хуулийн дагуу ажлаа гүйцэтгээд дүгнэлт гаргасан албан тоотоор ирүүлсэн байж байгаа. Дүгнэлтэндээ бол өргөдөлд дурьдсан талбайд ашигт малтмал хайх ашиглалтын хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээнд, нөөцөд автсан түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөлөөр олгогдсон түрүүлж ирүүлсэн талбайтай давхцалгүй, улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлаар эрдсийн хуримтлал тогтоогдоогүй. Түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлт ирсний дагуу Д аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот тусгай зөвшөөрөл олгох тухай захирамж гарсан байж байгаа. Бид нар бол энэ түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, ашигт малтмалын тухай хуульд нийцүүлсэн ажиллагаануудыг хийсэн. Мэргэжлийн байгууллагаас дүгнэлт нь гараад ирсэн учраас энэ захирамж гарсан байгаа. Захирамж хуульд нийцэж гарсан учраас захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна гэв.
Тав. Гуравдагч этгээд Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байгаа гуравдагч этгээдийн зүгээс. Хариуцагч Ашигт малтмалын газар болон Д аймгийн Засаг даргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг бол дэмжиж байна. Г ХХК-ийн зүгээс түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэж 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өргөдөл гаргасан байдаг. Ингээд ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйл болон түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан хуулийн этгээдийн хувьд бол өргөдөл гаргасан. Анхан шатны шүүлтээр бол өргөдөл боломжтой юм байна гэдэг дүгнэлт гараад анхан шатны шүүлт хийгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн дагуу болон тухайн талбай нь өөрөө ашигт малтмалыг хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тухай хэрэгцээ нөөцөд авсан, хайгуулын тусгай зөвшөөрөл нэгэнт олгосон талбай дээр бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан талаар холбогдох мэргэжлийн байгууллага бол ашигт малтмалын газар, аймгийн өмчийн харилцааны газраас тус тус лавлагаа ирүүлэхэд ямар нэгэн байдлаар өргөдөлд тусгасан кординат талбай нь хуульд заасан шаардлагыг хангаж байна. Давхцаагүй байна. Улсын төсвөөр тогтоогдсон эрдэс баялаг нь тогтоогдсон байгаа бол боломжтой байна гэсэн дүгнэлтийг тус тус ирүүлсэн. Үүнтэй холбоотой аймгийн Засаг даргын зүгээс тухайн талбай нь өөрөө түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг хангаж байна гэсэн холбогдох санал, дүгнэлтийг авахаар ашигт малтмалын газар хүргүүлэхэд Ашигт малтмалын газраас тухайн газар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой юм байна гэдэг албан бичгийг холбогдох журмын дагуу явуулсан байдаг. Аймгын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бол хуульд нийцсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нийцсэн холбогдох мэргэжлийн байгууллагуудаас санал, дүгнэлт мөн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудаас иргэдээс нь өөрөө тухайн талбай бүхий түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн санал дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн байдаг. Энэ захирамж нь бол хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтээ гаргаж байна гэв.
Зургаа. Гуравдагч этгээд Ш ХХК-ийн захирал Б.Э 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал Д аймгийн А сумын нутагт NE-026814 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өгсөн байдаг. Дээрхи дугаар бүхий өргөдөл нь хоёр ч талбайтай бүхэлдээ давхцсан байдаг. Манай байгууллага нь Д аймгийн А сумын нутагт Хар уул нэртэй 1282.14 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг өгсөн. Манай байгууллагын тус өргөдөл нь Кадастрын хэлтсийн зураг зүйн шүүлт болон бичиг баримтыг хянах ажиллагаанд шаардлага хангаж тухайн өдөр бүртгэлийн систем бүртгэсэн байдаг. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 17.2.3 дахь хэсэгт заасан шаардлага зөрчигдсөн тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, А ХХК-ийн NE-026814 дугаартай Д аймгийн А сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах гэж тодорхойлж байгаад Ашигт малтмалын газрын 2015 оны дугаартай дүгнэлтийг, Д аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийг, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах гэж шаардлагаа нэмэгдүүлжээ.
1. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр шийдвэр болон Ашигт малтмалын газрын 2015 оны дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулж, А ХХК-ийн NE-026814 дугаартай Д аймгийн А сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
А ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс зарласан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөрөл олгох солбилцол бүхий талбайд NE-026814 дугаартай Д аймгийн А сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр холбогдох бичиг баримтын хамт гаргажээ. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр шийдвэрээр өргөдөлд тусгагдсан талбай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай хэсэгчилсэн давхцалтай гэсэн үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч тал манай компаний хүсэлт гаргасан талбай нь тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбай, хүчинтөгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурьдсан талбайтай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй, гэж хариуцагч тал NE-026814 дугаартай өргөдлийн талбай нь ТХ-00022DG, ТХ-00049DG дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай гэж маргажээ.
А ХХК Д аймгийн А сумын нутагт 2627 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр NE-026814 дугаартай өргөдөл гаргаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс уг өргөдлийг хүлээн авч зураг зүйн шүүлт хийхэд өргөдлийн талбай түгээмэл тархацтай ашигт малтмалын өргөдлийн талбайтай хэсэгчилсэн давхцалтай байсан болох нь Ашигт малтмалын газраас 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн NE-026814 дугаартай өргөдлийн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай хэсэгчилсэн давхцалтай тойм зураг, Г ХХК-аас Д аймгийн Засаг даргад хандаж 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон талбайн солбилцол, орлогын мэдүүлэг, уул уурхайн кадастрын зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
А ХХК-ийн тусгай хүссэн өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-д хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байна гэсэн хангаагүй болох нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг зөрчөөгүй байх бөгөөд Г ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг А ХХК-иас өмнө нь гаргасан ирсэн бичгийн бүртгэлийн картын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэсэн тэмдэглэл, Д аймгийн Засаг даргын тамгын газраас Ашигт малтмалын газарт 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн албан бичиг, түгээмэлтархацтай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас зэргээр тогтоогдож байна.
Мөн Захиргааны байгууллагыг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх, 19.1.4-д энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурьдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох гэж заасан өргөдөлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Өргөдлийг хянан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай дүгээр шийдвэрээр Д аймгийн А гэдэг нэртэй газарт А ХХК-ийн ирүүлсэн *******, ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаад хэсэгчилсэн давхцалтай байна гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, Ашигт малтмалын газраас 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 6/1690 дугаартай албан бичгээр А ХХК-ийн захиралд мэдэгдэл хүргүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх, 19.1.4-д энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох, 19.2.4-д хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай бүхэлдээ давхацсан бол тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх гэсэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч тал маргаан бүхий талбайг эрдсийн хуримтлалтай байхад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь буруу гэж хариуцагч тал уг талбайг эрдсийн хуримтлалгүй гэж маргадаг.
Шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын архивт хийсэн үзлэгээр Эрчим хүч, Геологи, Уул уурхайн Яам геологи шинжилгээний газрын баталсан Д аймгийн А-Д сумдын нутагт 1989-2 онд явагдсан 1:50000-ны масштабтай геологийн эрэл зураглалын ажлын тайланд ... алт-гэрлийн шинжилгээгээр алт-0.1-2 г/тн агуулгатай байна. Шинжилгээни үр дүнгээс үзэхэд энэ судлын алтны агуулга харьцангуй бага, жигд бус тархалттай, түүнчлэн параметр нь бага байдаг зэргээс үйлдвэрийн ач холбогдолгүй гэжээ. Харин шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар томилогдсон шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар дүгнэлтэнд ...нэхэмжлэгчийн NE-026882 тоот өргөдлийн талбайн төв хэсэгт зүүн хойш чиглэлтэй милонитжсэн хүчтэй хувирлын бүс тогтоогдсон. Мөн талбайд ойрхон орших алт-Au, хайлуур жонш-F-ны илрэлүүдийг агуулж байгаа хурдас чулуулаг, түүний бүтэц-структур, геологийн нас, найрлага, геологийн тогтцоос харахад тус талбайд мөн төрлийн ашигт малтмал байх боломжтой гэж үзэж байна гэжээ. Дээрхи нөхцөл байдлаас шүүх шинжээчийг маргаан бүхий NE-026882 тоот өргөдлийн талбайд ашигт малтмал байх боломжтой боловч үйлдвэрийн ач холбогдолтой эсэхийг дүгнээгүй, мөн алтны илрэцтэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг хориглосон заалт байхгүй бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д уурхайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул явуулах үүрэгтэй төдийгүй мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах явцад өөр төрлийн ашигт малтмал, түүх соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоож аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэх үүргийг хуулиар хүлээж байгаа тул Ашигт малтмалын газрын 2015 оны тоот дүгнэлтийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах эрхтэй гэж заасан байхад нэхэмжлэгч тал дахин хүсэлт гаргаагүй байна.
2. Д аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Д аймгийн Засаг дарга 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тусгай зөвшөөрөл олгох тухай ******* дугаар захирамжийн 1 дэхь заалтаар Д аймгийн А сумын Баян ширээ хэмээх газарт орших 390 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийг Г ХХК-д гурван жилийн хугацаатайгаар олгож, ******* дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгожээ. Г ХХК нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Д аймгийн А сумын Б гэх газарт 390 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл гаргаж, тус аймгийн Засаг дарга 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр дүгнэлт гаргуулахаар Ашигт малтмалын газарт хандсан бөгөөд Ашигт малтмалын газрын 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн дугаартай албан дүгнэлтээр өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон , тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй, Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлаар эрдсийн хуримтлал тогтоогдоогүй тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн хариу ирүүлсэн тул тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж, хурлын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 234 тоот дэмжсэн санал зэргийг үндэслэн Г ХХК-д А сумын Б гэх газарт 390 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх,14.2-д Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ, 14.4-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй байх бөгөөд Д аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамж нь А ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн Өргөдлийг хянан, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай дүгээр шийдвэрээр Д аймгийн А сумын Хар уул нэртэй 1282.14 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ш ХХК-д олгож, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай зөвшөөрлийг өгчээ.
Нэхэмжлэгч талаас маргаан бүхий газарт манай компаний гаргасан хүсэлтийг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хэсэгчилсэн давхцалтай гэсэн үндэслэлээр татгалзсаны дараа Ш ХХК-д олгосон нь хууль бус гэж маргажээ.
Тэгвэл Ашигт малтмалын газар А ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн байх бөгөөд Ш ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гарган, өргөдлийн бүртгэлийн ******* дугаарт бүртгэжээ. Мөн тус компаний ирүүлсэн өргөдөл түүнд хавсаргасан материал нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т Энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах бөгөөд түүнд хайгуул хийх талбайн байршил, түүний булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана, 17.2-д Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараахь шаардлагыг хангасан байна, 17.2.1-д дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн, 17.2.2-д тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байна гэсний дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангасан. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэснийг болон 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журамыг зөрчөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрөл түүний хавсралт, Ашигт малтмалын газраас Ш ХХК-д хүргүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн мэдэгдэл, Ашигт малтмалын газраас 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Д аймгийн Засаг даргад хүргүүлсэн санал авах мэдэгдэл, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолт, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолт, ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн Ашигт малтмал, газрын тосны газарт Ш ХХК гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газар шийдвэр гаргахаас өмнө орсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлтэй давхцалтай тот А ХХК-ийн өргөдөл 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өргөдлийн бүртгэлээс хасагдсан байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, 19.6, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, 13 дугаар зүйлийн 13.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.4-д тус тус заасныг баримтлан А ХХК-ийн гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дүгээр шийдвэр, Ашигт малтмалын газрын даргын 2015 оны дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулж, А ХХК-ийн NE-026814 дугаартай Д аймгийн А сумын нутагт орших хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг даалгуулж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 9-ний өдрийн дүгээр шийдвэр, Д аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ